Tsarskhan

Tsarskhan

Share

Learning center Бага насны хүүхдийг Монгол үндэсний хэл бичигт сургах сургууль.

06/08/2023

6/11-нд болох Хүүхдийн баярын тодорхой хуваарь, арга хэмжээнүүдийг танилцуулж байна.

🎾Талбайн Теннисны тэмцээн 6/10-нд Бямба гарагт Shorewood High School дээр болно.
6/10-ны Бямба гарагт Талбайн теннис- Төрөө

6/11-ны Ням гарагт @ Cromwell park

@🏐11 цагт Гар бөмбөг- Лувсанбат
@🏀12 цагт сагсан бөмбөг- Халиун
@⚽️12 цагт хөл бөмбөг- Монгол сургууль аавууд
@12♟️цагт шатар- Josh & Eva
@12:30 цагт мөлхөө жаал- Bobo
@12:45 💃 цагт Хөгжөөнт бүжиг- Jessica Moon
@13 цагт 👑 🦸‍♀️ үнэсгэлжин, үлгэрийн баатрууд, одууд загвар үзүүлбэр- Nu Skin Seattle/Хандаа
@13:30 present 🎁 цагт Баярын бэлэг тараах- Цэндээ, Наран-Өлзий, Оюун,Осоржамаа, Цээгий, Дээгий, Барсаа, Мөнгөнтуяа, Болор
@14 цагт ⭐️ Авьяаслаг хүүхдүүд шоу- Нарангэрэл, Нараа
@15:30 спорт өрөлт - багш Ари
@16:30 🧘‍♀️ цагт хүүхдийн ёог- багш Баясаа
@17 🏃‍♀️ цагт гэр бүлийн буухай-
Баясаа & Өлзийсайхан гэр бүл

** зураг авалт - Ө.Номин
** нүүр будалт-Наоми, Жижи, Атена, Энэрэлхэн, Калли

**шаараар амьтан/ тоглоом хийх- Митчелл, Хангарьд, Тэлмэн, Тэгшсайхан, Оюударь
** зураг гар урлал -Индра, Оюунаа, Содцэцэг, Ананд, Уранчимэг
** мини тоглоомын талбай болон олон тоглоомууд 12цагаас 19 цаг хүртэл үйлчилнэ.
Бүх уралдаан тэмцээнд орсон хүүхдүүд бяцхан шагналтай.
Зөвхөн арга хэмжээнүүдийн эхлэх цаг, хариуцан явуулах хүмүүсийн нэрсийг бичсэн болно.
Хоол :
Халуун хоол, цай бууз, хуушуур…😋
**Star Fusion Restaurant
**Рагчаа ах
** Баяржаргал

Photos from Seattle Mongolian Youth Center's post 03/02/2023
10/25/2022

Seattle Mongolian Youth Center/ Царсхан Монгол сургууль БҮЖИГ, ДУУ ХӨГЖИМ, ШАТРЫН БАГШ ажилд авна.
Хичээл: Бямба гарагт 1:30-4:30
Хаяг: 14724 First Ave N Shoreline
☎️425-2865758

Naadam Seattle Mongolians - July 10, 2022 07/24/2022

Naadam Seattle Mongolians - July 10, 2022 Naadam Seattle Mongolians - July 10, 2022

06/24/2022

"Орчин цагийн Монгол хүүхдийн хүмүүжил" номын зохиолч, Grit Math сургалтын тооны багш Дагвадоржийн Баярсайхан маань Сиаттл орчимд тооны зуслан хичээллүүлэхээр ирэхдээ өмнө төлөвлөж байгаад цаг агаарын улмаас хойшлогдсон Монгол аав ээжүүдтэй хийх уулзалтаа хийнэ.

Лекц үнэ төлбөргүй.

Ярианы сэдэв:
Монгол хүүхдийн сурах эрмэлзлийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Монгол судлалын бага хурал дээр тавьсан "Монгол хүүхдийн сурах эрмэлзлийг сайжруулах боломжууд" илтгэлийн судалгаа болох Америк дахь Монгол эцэг эхчүүдээс авсан санал асуулгын дүн болон өөрийн ажиглалт дүгнэлт дээр үндэслэж гаргасан зөвлөмжөө энэ уулзалт дээр ээж аавуудтай хуваалцах болноо.

Зөвхөн энэ сэдэв гэлтгүй хүүхдийн БОЛОВСРОЛ, ХҮМҮҮЖИЛ-ийн талаар санал бодлоо солилцсон, халуун дотно яриа болно гэж найдаж байна.

Хаана: Bella Spa

14022 NE 8th St
Bellevue WA 98007-4102

Хэзээ: 06/25, 2022 хагас сайнд
5:00-8:00 pm хооронд болно.

Photos from Consulate General of Mongolia in San Francisco's post 04/19/2022
04/02/2022

Ном унших ёстой 11 шалтгаан:

ТӨВЛӨРӨХ ЧАДВАР ХӨГЖДӨГ
Ном унших хамгийн тохиромжтой байрлал бол ор, ариун цэврийн өрөө, хоолны ширээ байдаг байна. Ном их уншсан хүмүүсийн өндөр цалин авах, сонгосон мэргэжилдээ амжилт олох, нийгмийн асуудлыг ойлгож, оролцох, зорилгодоо хүрэх, нухацтай байх чадвар нь бусад ном уншдаггүй хүмүүстэй харьцуулахад илүү өндөр үзүүлэлттэй байдаг нь тогтоогдсон. Судлаачдын үзэж байгаагаар ном унших нь төвлөрөх, анхаарлаа хандуулах чадварыг бусад хүчин зүйлээс илүү сайн хангаж чаддаг байна.

ҮГСИЙН САН НЭМЭГДДЭГ
Унших явцдаа бид маш олон мэдэхгүй үг, өмнө нь сонсож байгаагүй хэллэг, шинэ хэлцүүдийг сурж байдаг. Тэдгээр үгийг мэддэг болсноор өдөр тутмын амьдралдаа хэрэглэж, санаа бодол бичвэртээ хүртэл шингээх нь бий. Телевизийн нэвтрүүлэг үзэснээс 50% илүү үгийг ном ашигладаг. Үгсийн сангаа сайжруулснаар бичих чадвараа ч сайжруулж байгаа юм.

ОЙ САНАМЖ САЙЖИРДАГ
Ном уншсанаар зохиолын дүрүүд, үйл явдлууд, өнгө аяс, гол утга санаа, нөхцөл байдал гэх мэт маш олон зүйлийг санах хэрэгтэй болдог. Эдгээр нь таны оюун санаанд шинэ төрлийн ой санамжийг үүсгэж богино хугацааны санах ой, тогтоох чадварыг тань сайжруулдаг.

ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЧАДВАР НЭМЭГДДЭГ
Уншиж дууссан номынхоо утга санаа, гол дүрүүдийн үүрэг, сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдийг таньж мэдэхийг оролдох нь таны задлан шинжлэх, уншаад ойлгох чадвар болоод бусдыг ойлгож сурахад тань нэн тустай юм.

ХАРИЛЦАХ ЧАДВАР САЙЖИРДАГ
Ярьж байхдаа өөртөө итгэлтэй байхад тань ном тусална. Ном уншиж үгсийн сангаа баяжуулснаар хүмүүст өөрийгөө тодорхой, ойлгомжтой илэрхийлж чаддаг. Мөн хамгийн шилдэг ярианы сэдвийн сонгодог жишээ бол ном шүү дээ.

ТАРХИНЫ ДАСГАЛ БОЛДОГ
Тархи яг л булчин шиг. Хэрвээ та энэ булчинг дасгал хийж хөгжүүлж чадвал оюун ухааныхаа хүчийг (оюуны чадамж) сайжруулж болно. Байнга ном уншиж тархиа дасгалжуулж байсан хүмүүсийн тархины доройтол буюу зөнөх өвчин тусах магадлал 32%-иар бага байдаг.

МЭДЭЭЛЭЛ БОЛОН МЭДЛЭГЭЭ НЭМЭГДҮҮЛНЭ
Ном унших нь шинэ зүйл турших, хоббигоо хөгжүүлэх боломжийг олгодог. Магадгүй “Наруто”-г уншиж байгаад японы соёлоос суралцах хүсэлтэй болох эсвэл “Франкенштейн”-ыг уншаад шинжлэх ухааныг сонирхох ч юм бил үү?

СТРЕССИЙГ БУУРУУЛЖ СЭТГЭЛ САНАА САЙЖИРДАГ
Судлаачдын үзэж байгаагаар ном унших нь стрессийг 68%-иар бууруулдаг байна. Сэтгэл гутрах өвчнөөр өвчлөгчдийн өөртөө туслах хамгийн сайн арга нь мөн л ном байдаг бөгөөд чанга дуугаар ном уншихад сэтгэл гутрах өвчнөөр өвчлөгчдийн сэтгэцэд эерэг ахиц гарч байгаа нь ажиглагджээ.

БҮТЭЭЛЧ БАЙДАЛ ХӨГЖДӨГ
Биднийг уйтгар гунигаас зайлсхийхэд, бүтээлчээр сэтгэхэд, хөгжилтэй, адал явдал дүүрэн байж чадах боломжийг ном л өгдөг шүү дээ. Зохиолын дүрүүдээс, тэдний асуудлаа шийдсэн туршлагаас, шинжлэх ухааны баримтаас, магадгүй зохиолчийн амьдралаас бид амьдралдаа хэрэгжүүлж болох маш олон бүтээлч санааг сурдаг.

ТӨСӨӨЛӨХ ЧАДВАР САЙЖИРДАГ
Уншигч байх нь төсөөлөх чадварыг сайжруулдаг. Унших нь таныг шинэ ертөнцийг нээхэд тусалдаг. Өөр улс оронд, зохиомол ертөнцөд, өнгөрсөн болоод ирээдүйд, түүнээс ч илүүд хэрэн тэнэхэд тусална.

АЛДААГҮЙ ЗӨВ БИЧНЭ
Одоо цагт өөрчлөгдөж байгаа түм буман үгсийн жагсаалтыг чээжлэхээсээ урьтаж дуртай номоо уншингаа зөв бичих чадвараа сайжруулж болох бөгөөд дараагийн удаа тухайн үгийг хэрэглэхдээ өөрийн мэдэлгүй л зөв бичиж чаддаг болсон байх болно. Мөн эссэ, зохион бичлэг, өгүүлэл, тайлангаас эхлээд бичгийн ажил дээр ажиллах чадвар тань мэдэгдэхүйцээр ахиц дэвшилтэй байх ба энэ нь таны үгийн сангийн баялаг, төсөөлж ургуулан бодох чадвар, өөрийгөө товч тодорхой болоод эмх цэгцтэй, утгын зөв дэс дараалалтай илэрхийлэх чадвар зэрэг номноос олж авсан бүхий л чадварын тань илэрхийлэл билээ.
Copy

Photos from Ээжүүд апп's post 01/12/2022
12/30/2021
Want your school to be the top-listed School/college in Bothell?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Bothell, WA
98011

Opening Hours

11am - 2pm