Trans For Unity

Trans For Unity

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Trans For Unity, Nonprofit Organization, Ulaanbaatar.

28/08/2026

ПРАЙД АЛХАЛТ 2026

Транс төвийн кофе шоп ПРАЙД АЛХАЛТ дээр🏳️‍🌈🏳️‍⚧️

БАРИЛГАЧИДЫН ТАЛБАЙД 10с уулзацгаая😁🏳️‍⚧️🏳️‍🌈

ТУСДАА БИШ ЦУГТАА
БИ ГЭСЭН ГАНЦААРАА
БИД ГЭСЭН ОЛУУЛАА
ХҮН БҮРТ ХҮНИЙ ЭРХ, ШУДРАГА ЁС, НЭРТӨР🏳️‍🌈🏳️‍⚧️

27/08/2026

ПРАЙД 2026 🏳️‍🌈🏳️‍⚧️
Анги үсийг Анги үсчнээр!
Өдий хүртэл яг өөрт тохирсон үс засалт, үсчингээ олоогүй байгаа бол энэ эвент дээр заавал ирээрэй 🩷🙌🏻 Мэргэжлийн үсчин маань олон нийтдээ үсээ хэрхэн зөв арчлах, стайл хийх, өөрт тохирсон засалтаа олох зэрэг мэдээллүүдийг өгөх бөгөөд үнэ төлбөргүйгээр үсээ засуулах боломжтой жүүүү✨🏳️‍🌈 12:00 цагаас эхлэн үс засаж эхлэх тул эрт ирээд амттай уух зүйлсээ уугаад, тухлаад сууж байгаарай⭐️
2026.08.28нд 10:00-17:00 цагийн хооронд
Транс* төвийн оффист🏳️‍⚧️

27/08/2026

ПРАЙД 2026 🏳️‍🌈🏳️‍⚧️
Күийр олон нийт маань өөрсдийн өвөрмөц түүхүүдийг хуваалцах болно оо. Та бүхэн маань хүрэлцэн ирж олон нийтийнхээ түүхийг сонсож, хуваалцаж нэгэн үдшийг өнгөрүүлээрэй ✨🏳️‍⚧️
Зочид: Үлэмжээ, Марал, Бямбаа, Энхжин … 🏳️‍🌈
2026.08.27 Пүрэв гараг
18:00-22:00 цагийн хооронд
Транс* төвийн оффист 🏳️‍🌈

20/08/2026

ПРАЙД 2026 🏳️‍🌈🏳️‍⚧️
Нээлттэй хаалганы өдөрлөг ✨
Транс* төвийн оффисоор зочлон амттай кофе ууж, муурнуудтай тоглож, мэдээлэл авах боломжтой шүүүүүүүү🏳️‍⚧️🏳️‍⚧️
📍Транс* төвийн оффис
⏰8-р сарын 21, 10:00-18:00

Photos from Trans For Unity's post 17/08/2026

ПРАЙД 2026: ТУСДАА БИШ ЦУГТАА🌈

XIV дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй "Тэгш эрх, бахархлын өдрүүд"-ийн үеэр Транс* төвийн зохион байгуулж буй эвентүүдийн мэдээллийг хүргэж байна❤️

04/07/2026

ТРАНС* КИНО ЦАГ🎬🍿

Энэ удаа транс* эрэгтэй гей залуугийн тухай кино үзэцгээе🎬😎🍿

Транс* төвд ирж кофе, шейк, баабл тий, цай худалдан авч манай үйл ажиллагааг дэмжих өоломжтой шүү😁

7/9нд уулзацгаая😉

Транс* хүн та ганцаараа биш шүү🫂

Photos from Trans For Unity's post 23/05/2026

IDAHOBIT-н хүрээнд зохиож буй “Ардчиллын зүрхэнд: Энх тайвны боловсрол” сэдвийн дор “Үе хоорондын хэлэлцүүлгээр дамжуулан энх тайвны боловсролыг түгээх нь” диалогийн хоёрдугаар хэсэгт түүхийг гэрчлэн ярих төлөөллүүдтэй танилцана уу🌍🗣

2026.05.24 өдөр 15:00 цагт
САВ арт спэйст

Photos from Trans For Unity's post 20/05/2026

Транс төвийн ээлжит эвент!🏳️‍⚧️🏳️‍🌈🎬🎥🍿

Хэрхэн харагдаж юу гэж дуудагдахдаа үл санаа зовох эелдэг орчинд таны төлөөний үг, жендэрийн илэрхийлэмжийг хүндэлдэг хүмүүстэй хамтдаа кино үзэж кофе ууцгаая😌😁🏳️‍⚧️🏳️‍🌈

Хамрах хүрээ: ЛГБТИК+ бүх олон нийтдээ

Photos from Trans For Unity's post 19/05/2026

Хүн бүр нийгмийн эд эсийнхээ хувьд амьдарч буй орчноо энх тайван байлгахыг хүсдэг. Монголчууд бид үеэс үед эрх чөлөөний төлөө тэмцэн дуугарч, ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн нийгэм бүтээхийн төлөө эвлэлдэн нэгдэж, жагсаж цуглан өөр өөрсдийн замаар хувь нэмрээ оруулж энх тайван нийгмийг цогцлоох зүг рүү алхам алхмаар ойртсоор ирсэн. Эдгээрээс өнөөдөр хамгийн их өөрчлөлтийг авч ирсэн онцлох жагсаалуудыг гэрчлэн таниулахаар үе үеийн төлөөллүүд хамтдаа хэлэлцүүлэг хийх гэж байна. 🗣️🌍

Энэ жилийн IDAHOBIT-ын “Ардчиллын зүрхэнд” сэдэвтэй уялдуулан энх тайвны боловсролыг олон нийтэд түгээх зорилготойгоор үе хоорондын хэлэлцүүлгийг Боловсрол эвслийн САСА! Хөтөлбөрийн хүрээнд ЛГБТ төвийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах гэж байна. Тус хэлэлцүүлгээр Монголын үе үеийн жагсаалын онцлог, тэр нь ардчилсан нийгэмд хэрхэн хувь нэмэр оруулж, энх тайван нийгмийг цогцлоох зүг рүү алхам алхмаар ойртуулсныг гэрчлэхээр 1990 оны ардчиллын жагсаал, 1996 оны багш нарын жагсаал, 2008 оны 7-р сарын 1-ний эсэргүүцэл, 2025 оны “Огцрох амархан” жагсаал, мөн жил бүр зохион байгуулагддаг “Тэгш эрхийн төлөөх алхалт” болон “Нэг тэрбумаараа тэмцье” жагсаалуудын нөлөө бүхий төлөөллүүд хүрэлцэн ирж хэлэлцүүлэг хийх гэж байна.

Та бүхнийг эл хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна! 🇲🇳✊🕊️🫀

19/05/2026

АРДЧИЛЛЫН ЗҮРХЭНД: Үе хоорондын хэлэлцүүлэгээр дамжуулан энхтайвны боловсролыг түгээх нь уулзалт зохион байгуулагдана.

SASA! ACTIVISM

🤟🏼 Монгол улс 1990 онд тайван замаар өрнөсөн “Ардчилсан хувьсгал”-ын нөлөөгөөр эрх чөлөөт нийгмийг цогцлоон, анхны ардчилсан Үндсэн хуулиа баталж “хүмүүнлэг, иргэний, ардчилсан” нийгмийг цогцлоохын төлөө даруй 36 жилийг ардаа үдсэн. Өнгөрөгч жилүүдэд ардчилал, хүний эрх, иргэний оролцооны сэдвийг сөхөх нь ихсэж буй ч дийлэнх тохиолдолд үе хооронд алсран, тасалдсан агаад нэгдсэн орон зай дутмаг хэвээр. Залуучуудын улс төрийн оролцоо нэмэгдэж буй хэдий ч ахмад үеийнхэнтэйгээ ардчиллын үнэт зүйлс, энх тайван, нийгмийн хариуцлагын талаар утга учиртай хэлэлцэх боломж, орон зай хязгаарлагдмал байна.

Тиймээс бид тус төслийн хүрээнд “Ардчиллын Зүрхэнд: Энх тайвны боловсролыг үе хоорондын хэлэлцүүлгээр түгээх нь” сэдвийн дор ардчиллын төлөөх , талаарх бодит мэдээллийг түүхэн хүмүүсийн хүүрнэлээр дамжуулан залууст хүргэх, хойч үедээ зориулан баримтжуулах зорилгоор тус үйл ажиллагааг зохион байгуулна.

Trans For Unity


#𝑁𝑜𝑂𝑛𝑒𝐿𝑒𝑓𝑡𝐵𝑒ℎ𝑖𝑛𝑑

Want your organization to be the top-listed Non Profit Organization in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address


Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Trans For Unity posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Subscribe

We will notify you when anything happens in Ulaanbaatar.