Bima’s Corner
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Bima’s Corner, Digital creator, Darkhan.
⚠️ СЭРЭМЖЛҮҮЛЭГ
2026.10.04-ний 16:00 цагийн орчимд Хорооллоос 4-р дэлгүүр рүү явах замд 2-р оюутан болов уу гэмээр залуу гар өргөн машинд суусан. Замд явахдаа “Ахаа, гэр рүүгээ яриад өгөё. Миний утас болохгүй байна” гэж хэлээд миний утсыг түр авч ярьсан.
Удалгүй буугаад явсны дараа би утсаа ашиглах гэтэл дуудлага хийх боломжгүй болсон байв. Утсаа унтрааж асаатал миний Unitel SIM картын оронд өөр Mobi SIM хийсэн байсныг мэдсэн. Ойролцоох Unitel салбарт очиж, SIM картаа алдсан гэж бүртгүүлээд шинэ SIM авсан.
Гэтэл дараа нь банкны дансаа шалгахад дансанд байсан бүх мөнгө гарсан байлаа.
Яг ямар аргаар ийм зүйл хийснийг одоогоор тогтоолгохоор шалгуулж байгаа боловч утсаа танихгүй хүнд түр өгч ярихуулахдаа маш болгоомжтой байгаарай.
❗ Утсаа шууд гар дээр нь өгөлгүй, шаардлагатай бол дугаарыг нь өөрөө залгаж өгөх
❗ Утасныхаа PIN, банкны нууц үг, OTP код зэрэг мэдээллээ бусдад харагдуулахгүй байх
❗ Утсаа түр өгсөн тохиолдолд SIM карт, банкны аппликэйшн болон дансны гүйлгээгээ нэн даруй шалгах
Өнөөдөр хүний итгэл, тусч занг ашиглан ийм хэмжээнд хүрсэн байж болзошгүй тул бүгдээрээ сонор сэрэмжтэй байгаарай. 🙏
Энэ мэдээллийг бусдад түгээж, ялангуяа өндөр настай хүмүүс, хүүхэд залуучуудад анхааруулж өгнө үү.
Манай ах-д тохиолдсон байна шүү анхааралтай явцгаагаарай
05/08/2026
Чи нэг л хүнтэй өөрийгөө харьцуулж байх ёстой !!!!
Тэр хүн бол өчигдөрийн чи юм.
Чи нэг л хүнээс илүү гарах ёстой !!!!
Тэр хүн бол өнөөдрийн чи юм ❤️
05/08/2026
https://youtu.be/XfNsVmfk_vU?si=bqdqTiNz2cnWy-LR
Bayartsengel - Tatlagyn Holboo (Official Music Video) Produced by Ankhbayar Gantumur Music: Mend-Amar. J /УГЗ Ж. Мэнд-А...
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Darkhan
14090
Alerts
Be the first to know and let us send you an email when Bima’s Corner posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.