MACAPAP

MACAPAP

Condividi

МОНГОЛЫН ХҮҮХЭД ӨСВӨР ҮЕИЙН СЭТГЭЦИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН НИЙГЭМЛЭГ

29/04/2026

📢 СУРГАЛТЫН ЗАР
Аутизм болон бусад тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажилласан 10+ болон 24+ жилийн туршлагатай, Филиппин улсаас ирсэн багш, мэргэжилтнүүд Эмч болон бусад мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгуулна.
👉 Хамтран зохион байгуулагч: АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг
Behavior Care Consultants
📚 Сургалтын сэдэв:
🔹 “Аутизмын хүрээний эмгэгийн шинж тэмдгийг Олон улсын сэтгэцийн эмгэгийн гарын авлага (DSM-5)-аас тайлбарлах нь”
🔹 Эрт үеийн анхаарах дохио (red flag) болон оношлогоонд чиглэсэн суурь ойлголт
💰 Төлбөр:
• Танхимын сургалт – 120,000₮
• Онлайн сургалт – 80,000₮
📅 Огноо: 5-р сарын 6
⏰ Цаг: 13:00–17:00
📍 Байршил: АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг сургалтын заал
📞 Холбоо барих: 7777-0406
📝 Бүртгүүлэх:
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe1MbT_3Eh1TLdoYOzWpkj2jwKLuuro7LkMz3JnHBOOOzwk7g/viewform
⚠️ Суудлын тоо хязгаартай тул амжиж бүртгүүлээрэй!

14/04/2026

Нийгэмлэгийн бүртгэл 2026 оны 4 сарын 19 өдөр хүртэл сунгагдлаа.

Монголын хүүхэд өсвөр үеийн сэтгэцийн эмч болон бусад мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн гишүүнчлэлийн бүртгэлийн СҮҮЛИЙН ӨДӨР эхэллээ.
Бүртгэлийн хугацаа: 2026.03.10-2026.04.11
Бүртгүүлэх линк: https://forms.gle/bv2PxudJ6sMnpHih7
Дэлгэрэнгүй мэдээлэл: [email protected]
Мөн дээрх хаягт доор CV-г бөглөж илгээнэ үү.
CV файл татах: https://docs.google.com/.../1sfG8HZeDeOvbAGjb8nxq.../edit...

11/04/2026

Монголын хүүхэд өсвөр үеийн сэтгэцийн эмч болон бусад мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн гишүүнчлэлийн бүртгэлийн СҮҮЛИЙН ӨДӨР эхэллээ.
Бүртгэлийн хугацаа: 2026.03.10-2026.04.11
Бүртгүүлэх линк: https://forms.gle/bv2PxudJ6sMnpHih7
Дэлгэрэнгүй мэдээлэл: [email protected]
Мөн дээрх хаягт доор CV-г бөглөж илгээнэ үү.
CV файл татах: https://docs.google.com/.../1sfG8HZeDeOvbAGjb8nxq.../edit...

10/04/2026

JAMA Psychiatry сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаа:
Анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй(ADHD) хүүхдүүдийн оношийг эрт тодруулах нь хүүхдийн сурлагын амжилтад эерэгээр нөлөөлдөг болохыг тогтоожээ.
Эрт оношлогдсон тохиолдолд:
🔹 Сурлагын амжилт харьцангуй өндөр
🔹 Сургууль завсардах эрсдэл бага
Хожуу оношлогдсон тохиолдолд:
🔹 Сургууль завсардаа эрсдэл эрс нэмэгддэг
Гэсэн ч ADHD-тэй хүүхдүүдийн сурлагын үзүүлэлт нь бусад хүүхдүүдтэй харьцуулахад нийтдээ бага хэвээр байна.
Тиймээс:
Эрт илрүүлэлт, эрт дэмжлэг маш чухал.
Мөн хожуу оношлогдсон өсвөр насныханд чиглэсэн тусгай дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байна.
https://ja.ma/4c8vKwP
Source: JAMA Psychiatry

08/04/2026

Монголын хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эмч болон холбоот мэргэжилтнүүдийн нийгэмлэг Азийн Хүүхэд, Өсвөр Үеийн Сэтгэцийн Эмч болон Холбоот Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг (ASCAPAP)-ийн шинэхэн гишүүн болсныг та бүхэндээ дуулгаж байгаадаа таатай байна.
Бидний өмнө олон улсын хамтын ажиллагаа, шинэ төсөл хөтөлбөрүүдийн өргөн боломж нээгдлээ хэмээн итгэж байна.
ASCAPAP-ийн гишүүн болсноор бид цаашид бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, сургалт, судалгаа, мэдлэг туршлага солилцоо, мэргэжлийн хөгжлийн олон шинэ ажлыг хамтран хэрэгжүүлэхийг зорьж байна.
Энэ бол Монгол Улсад хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн салбарын хөгжил шинэ шатанд гарч буй түүхэн алхам юм.
Бид ASCAPAP -д нэгдсэнээр Азийн улс орнуудын мэргэжил нэгт нөхөдтэй илүү нягт хамтран ажиллаж, мэдлэг туршлага солилцон, хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах шинэ боломжийн үүд хаалга нээгдэж байна.
Энэхүү замналд биднийг дэмжиж, итгэж, хамт байсан бүх хүмүүстээ чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье.

#Монгол #ХүүхэдӨсвөрҮеийнСэтгэцийнЭрүүлМэнд

Welcome! You are invited to join a webinar: World Infant, Child and Adolescent Mental Health Day (WICAMHD) 2026 Webinar. After registering, you will receive a confirmation email about joining the webinar. 07/04/2026

🌐IACAPAP буюу Дэлхийн хүүхэд өсвөр үеийн сэтгэцийн эмч болон холбогдох мэргэжилтнүүдийн нийгэмлэгээс зохион байгуулж буй “Дэлхийн Нярай, Хүүхэд, Өсвөр үеийн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Өдөр (WICAMHD) 2026” сэдэвт вебинарт та бүхнийг урьж байна.
Энэ удаагийн вебинар “Цар тахлын дараах дэлхийд сэтгэл хөдлөлийн тогтвортой байдлыг хөгжүүлэх, амиа хорлохоос урьдчилан сэргийлэх нь” сэдвээр зохион байгуулагдана.
⏰Хэзээ: 2026 оны 04 сарын 23-ны дөр
Вебинар нь нээлттэй бөгөөд бүртгэл үнэ төлбөргүй.
📌Бүртгүүлэх: https://bit.ly/4tkYrOh⁠
🔗Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.iacapap.org/news/wicamhd-2026-webinar.html⁠
Та MACAPAP-ийн гишүүн болсноор ийм төрлийн сонирхолтой вебинар, эрдэм шинжилгээний хурал , мэргэжлийн боломжуудын мэдээллийг тогтмол авахын зэрэгцээ сертификаттай болон сертификатгүй олон арга хэмжээнд хамрагдах боломжтой.
Бүртгэл хаагдахад 4 хоног үлдлээ.
SOURCE:IACAPAP

Welcome! You are invited to join a webinar: World Infant, Child and Adolescent Mental Health Day (WICAMHD) 2026 Webinar. After registering, you will receive a confirmation email about joining the webinar. Join us for the World Infant, Child and Adolescent Mental Health Day (WICAMHD) 2026 webinar, themed “Developing Emotional Safety and Preventing Su***de in a Post‑Pandemic World”. Time: 1:00 PM CEST | 7:00 AM EDT | 11:00 AM UTC | 9:00 PM AEST Duration: 75 minutes Organisers: • International A...

06/04/2026

Монголын Хүүхэд Өсвөр Үеийн Сэтгэцийн Эмч болон Бусад Мэргэжилтнүүдийн Нийгэмлэгийн гишүүнчлэлийн бүртгэл дуусахад 5 хоног үлдлээ.

Хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг эмч, сэтгэл зүйч, сувилагч, нийгмийн ажилтан, багш, судлаач болон холбогдох бусад мэргэжилтнүүдийг гишүүнчлэлдээ нэгдэхийг урьж байна.

Гишүүнчлэл нь мэргэжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдлэг туршлага солилцох, сургалт, судалгаа, олон улсын хамтын ажиллагаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Бүртгэлийн хугацаа дуусах дөхөж байгаа тул амжиж бүртгүүлнэ үү.
Бүртгэлийн хугацаа: 2026.03.10-2026.04.11
Бүртгүүлэх линк: https://forms.gle/bv2PxudJ6sMnpHih7
Дэлгэрэнгүй мэдээлэл: [email protected]
Мөн дээрх хаягт доор CV-г бөглөж илгээнэ үү.
CV файл татах: https://docs.google.com/.../1sfG8HZeDeOvbAGjb8nxq.../edit...

Photos from MACAPAP's post 06/04/2026

Монголын хүүхэд өсвөр үеийн сэтгэцийн эмч, мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн гишүүд ASCAPAP 2026 буюу Азийн хүүхэд өсвөр үеийн сэтгэцийн эмч, мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн 12-р их хуралд амжилттай оролцлоо.
Тус хурал 2026 оны 4-р сарын 2–4-ний өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотын COEX төвд зохион байгуулагдсан.
Манай нийгэмлэгийн гишүүд уг хуралд бүрэн хэмжээний симпозиум, хурлын дарга, мөн бусад симпозиумд аман илтгэл, ханан илтгэлүүдээр маш өндөр ажилттай оролцлоо.
Уг хуралд АШУҮИС-ийн СЭМТ-ийн эрхлэгч АУ-ы доктор профессор З.Хишигсүрэн, АУ-ы доктор дэд профессор Д.Оюунсүрэн, Япон улсын Нагояа их сургуулийн профессор Номура Кенжи, Канеко Хитоши нар хамтран хүүхэд өсвөр үийн сэтгэцийн эмч бэлтгэх тогтолцоог Монгол улсад нэвтрүүлсэн талаараа хэлэлцүүлж танилцуулсан нь хамгийн чухал үйл явдал боллоо.
Энэ удаагын олон улсын хурлаар хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр хийгдэж буй ажлаа олон улсын түвшинд танилцуулах, бүс нутгийн болон олон улсын мэргэжил нэгтнүүдтэй мэдлэг, туршлага солилцох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чухал боломж байлаа.
Дээр дурдсан төрлүүдийн эх хөтөлбөрийг дараах холбоосоор үзэх боломжтой.
https://www.ascapap2026.org/detailed_program
Зохион байгуулагчид болон хамтран оролцсон бүх мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье.

23/03/2026

Монголын хүүхэд өсвөр үеийн сэтгэцийн эмч болон бусад мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн гишүүнчлэлийн бүртгэл үргэлжилж байна.
Бүртгэлийн хугацаа: 2026.03.10-2026.04.11
Бүртгүүлэх линк: https://forms.gle/bv2PxudJ6sMnpHih7
Дэлгэрэнгүй мэдээлэл: [email protected]
Мөн дээрх хаягт доор CV-г бөглөж илгээнэ үү.
CV файл татах: https://docs.google.com/.../1sfG8HZeDeOvbAGjb8nxq.../edit...

Welcome! You are invited to join a webinar: 28th IACAPAP Lunch & Learn Webinar | Social Media Use and Cyber Mobbing in Young People. After registering, you will receive a confirmation email about joining the webinar. 18/03/2026

2026 оны 3 сарын 18 буюу өнөөдөр орой 20 цагаас. 🌐 IACAPAP Lunch & Learn
Дэлхийн хүүхэд өсвөр үеийн сэтгэцийн эмч мэргэжилтнүүдийн нийгэмлэгээс зохион байгуулж буй Webinar-д нэгдэхийг урьж байна!
“Өсвөр үеийнхний нийгмийн сүлжээний хэрэглээ ба цахим дээрэлхэлт” сэдвээр Герман улсын Хейделберг их сургуулийн сэтгэцийн эрүүл мэндийн төвийн хүүхэд өсвөр үеийн сэтгэцийн эмгэг судлал, сэтгэл заслын тэнхимийн багш
Medical Faculty Mannheim, University of Heidelberg
Germany Dr. Anna Kaiser,Dr. Konstantin Mechler нар илтгэл тавина. Уг багш нар хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндэнд үзүүлэх болон дижитал орчны нөлөө, өсвөр үеийн зан үйлийн, ялангуяа цахим дээрэлхэлт болон нийгмийн сүлжээний хэрэглээний талаар судалгаагар мэргэшсэн судлаач нар юм.
📅 Хэзээ: IACAPAP-ийн 28 дахь удаагийн вебинар
💻 Хэлбэр: Онлайн
🎟 Бүртгэл: ҮНЭГҮЙ
🌏 Явагдах хэл: Англи
✏️ Бүртгүүлэх: https://bit.ly/3NMb71g
📎 Дэлгэрэнгүй: https://www.iacapap.org/news/28th-lunch-n-learn-webinar.html
Сэтгэцийн эрүүл мэнд, өсвөр үеийнхэнд үзүүлж буй цахим нөлөөллийн талаар сонирхож буй бүх мэргэжилтнүүд, судлаачид, оюутнуудад нээлттэй.
Бүртгэлийн тоо хязгаартай тул түрүүлж бүртгүүлсэн хүмүүс оролцох боломжтой.

Монголын хүүхэд өсвөр үеийн сэтгэцийн эмч болон бусад мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн гишүүнчлэлийн бүртгэл эхэллээ.
Бүртгэлийн хугацаа: 2026.03.10-2026.04.11
Бүртгүүлэх линк: https://forms.gle/bv2PxudJ6sMnpHih7
Дэлгэрэнгүй мэдээлэл: [email protected]
Мөн дээрх хаягт доор CV-г бөглөж илгээнэ үү.
CV файл татах: https://docs.google.com/.../1sfG8HZeDeOvbAGjb8nxq.../edit...

Welcome! You are invited to join a webinar: 28th IACAPAP Lunch & Learn Webinar | Social Media Use and Cyber Mobbing in Young People. After registering, you will receive a confirmation email about joining the webinar. Topic description: This webinar explores the impact of digital media on youth mental health, focusing on bullying, cyberbullying, and social media use among clinically vulnerable adolescents. It emphasises the importance of assessing online experiences and promoting digital literacy to support safer...

Vuoi che la tua organizzazione sia il Organizzazione Senza Scopo Di Lucro più quotato a Messina?
Clicca qui per richiedere la tua inserzione sponsorizzata.

Sito Web

Indirizzo


Via Tommaso Cannizzaro 190
Messina
98122