For MGL Leaders
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from For MGL Leaders, News & Media Website, Boston, MA.
07/29/2019
ЯАГААД НОМ УНШИХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Ном бол ертөнцийг харах толь юм. Та үүнийг мэдэхүү? Санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн баян хүмүүс маш их ном уншдаг. Жилд дундажаар 50-60 ном уншиж дуусгадаг байна. Харин энгийн хүмүүс жилд 2,3 ном уншдаг байна. Тэд яагаад ном уншдаг вэ? Үүнд дараах 10н шалтгааныг танилцуулж байна
НОМ УНШИХ 10 ШАЛТГААН
1. Уншдаг хүмүүс л урт насалдаг
Хүний тархийг булчин шөрмөстэй адилхан дасгалжуулах ёстой. Байнгын ном уншдаг хүмүүсийн тархины холбоосууд идэвхтэй, харин уншдаггүй бол тархины холбоосууд нь идэвхгүй унтаа байдалд ордог. Тархинаас ухаан, булчин шөрмөс, хоол боловсруулах зэрэг хүний биеийн бүх эрхтний системтэй холбоотой дохио санамжуудыг байнга түгээж байдаг бөгөөд энэ нь удаашраад эхлэхээр бие махбодын үйл ажиллагаа суларч, хөгширдөг. Хүн оюунаараа амьтнаас ялгаатай, үүнийхээ үр дүнгээр ч тэднээс илүү урт насалдаг аж. Мэдлэг боловсрол хөгжөөгүй байгалийн амьдралтай эрт дээр үед хүмүүс асар богино насалдаг байж. Харин өнөөдөр өндөр хөгжилтэй орны хүмүүс жар дал хүрч тэтгэвэрт гардаг ч ухаан санааны хөгшрөл, доройтолд орохгүйн тулд эмчид үзүүлэхээр яваад байдаггүй, уншсан номынхоо тухай харилцан ярилцаж маргах сайн дурын бүлгэм дугуйланд хамрагдах болсон байна.
2. Хамгийн сайн стресс тайлагч
Өнөөгийн завгүй амьдралын хэв маяг хүмүүсийг хүссэн хүсээгүй, байнгын стресст оруулдаг болжээ. Харин стрессээс гарахад сонирхолтой сайн ном тус болдог. Ном уншсанаар хүн сэтгэлийн дарамтаасаа хөндийрч холдох боломжтой. Уншиж буй номондоо орж, өнгөрсөн баларсныг мартаж, номонд сэтгэлээ эзэмдүүлж, шинэ сэргэг бодлууд мэдрэлд нөлөөлдөг. Ном уншсанаар сэтгэл зовоосон зүйлс нэг мэдэхэд ямар ч ач холбогдолгүй болох, амьдралаа шинэ гэрэлд харах, өөрт шинэ хүч мэдрэгдэх үе ч тохиолддог. Өдөр тутмын амьдралаас үүдсэн есөн шидийн асуудал дунд залхаж, элдэв асуудлаас болж хүн төөрөлддөг. Тиймээс өөрийн гэсэн үзэл бодолтой болж, орчин тойрныхоо нөлөөнд автсан байдлаасаа салж өөрийгөө жолоодон явахад ном танд тус болно.
3. Миний үгийн сан миний хязгаар
Аль ч хэлний үндэс 60 мянган үгээс хэтэрдэггүй. Харин түүнээс ердөө л 5000 үг хүмүүсийн харилцаанд хэрэглэгддэг гэвэл цаана нь 55 мянган үг идэвхгүй хэрэглээнд байдаг гэсэн үг. Гэхдээ ном уншихын хэрээр тэдгээр үг идэвхжин сэргэж, санаа бодол арвижиж, хүн илүү нарийн ширийн үгээр ярих чадвартай болдог. Баялаг үгийн сантай байна гэдэг хүнд уран төсөөлөл, сэтгэмж төрүүлэх бололцоо өргөнтэй байна гэсэн үг юм. Гадаад хэл сурахад ч үгийн сан маш нөлөөтэй гэдгийг санах хэрэгтэй.
4. Уншиж байж бичнэ
Калифорны их сургуулийнхан роман унших нь хүмүүсийн хэлний мэдрэмж, бичих арга барилд сайн нөлөөтэйг судлан тогтоожээ. Уншигч зохиолд юу бичигдсэнийг уншихын зэрэгцээ зохиолчийн бичлэгээр дамжиж уншигчийн сэтгэл хөдлөл, мэдрэмжүүд сэргэдэг. Зохиол бүр хүнд хөнгөн янз бүрийн аясаар бичигдсэн байдаг. Адармаатай текст унших тусам нөлөөлөл нь гүнзгий. Тиймээс ч Жорж Луйс Борхес, Роберт Боланьо зэрэг алдартай зохиолчид залуу эхлэн бичигчдэд аль болох их уншихыг зөвлөдөг.
5. Ном нойр хүргэдэг
Хөгшин залуу гэлтгүй олон хүн нойрны асуудалтай болсон байдаг. Өдрийн болсон үйл явдал шөнийн асуудал болон хувирч нойр хулжаах нь хэцүү, түүнээс салах гэдэг тийм ч амар бус. Нойр хулжихад номоос сайхан эм байдаггүй. Өдөр ч, орой ч ном бариад хэвтэхэд номонд анхаарал төвлөрч, нойрыг тань хүргэдэг болно. Үүнийг байнга давтсанаар аажимдаа унтах дохио болсон нэгэн хэвшил тогтож болох юм. Мөн унтаж байгаад сэрсэн ч номоо дахин уншиж байгаад дахиад нам унтдаг хүмүүс ч байдаг. Энэ хэвшил нойр хүрэхгүй, сэтгэл сэрвэлзэх үед тун тустай.
6. Бусдыг ойлгох түлхүүр нь унших
New School for Social Research in New York сургуулиас гаргасан судалгааны тайланд “Унших нь хүмүүсийн харилцан итгэлцлийг төрүүлдэг” гэжээ. Зохиол бүтээл уншиж байхдаа хүн байнга өөрийгөө хамт оролцуулан бодож байдаг. Өөрөөр хэлбэл, бусдын тухай уншихдаа тэр бүр өөрийнхөө анзаардаггүй зүйлүүдийг бусдаас олж хараад хүн өөрийгөө засаж залруулахыг хичээх, бусдын дунд өөрийгөө аятайхан аваад явах арга барилд суралцдаг гэж хэлж болох юм. Ингэснээр урд өмнөхөөс илүү олон найз нөхөд, үе тэнгийнхэнтэйгээ харьцах сонирхолтой болж, тэдний бодол санааг анхааралтай сонсож, үерхэл нөхөрлөл гүнзгийрэхэд ч нөлөөлнө.
7. Ном таныг өөрчилнө
Хүн өөрчлөгдөхөд тийм ч амар биш, ихээхэн хугацаа шаардлагатай. Цаг хагас үргэлжлэх кино хүнийг өөрчилж чадахгүй. Хүн унших явцдаа аливааг бодож эргэцүүлэхээс гадна, уншсан хэсгээ эргэж харах, бусадтай санаа бодлоо солилцох, өөрөөр хэлбэл номтой нөхөрлөснөөр илүү нухацтай үйл явц явагддаг. Хүн киноны баатруудыг дуурайдаг бол харин номын баатруудын төсөөлөн боддог. Алдарт зохиолч Гарсиа Маркес “Зуун жилийн ганцаардал” зохиолоо хэзээ ч кино болгохгүй гэж татгалзжээ. Тэр энэ зохиолоо кино болгож, ямар нэгэн тодорхой дүрээр амьдруулахаас зайлсхийсэн байна. Сайн зохиол хүмүүсийг бодуулдаг, бодол явагдаж байж хүн өөрчлөгднө.
8. Уншвал урагшилна
Ном уншигч өөрийн орчноос тасарч, өөр ертөнц рүү өнгийн шагайдаг гэж хэлж болно. Гадны жуулчид хаа ч явсан гартаа үргэлж ном барьж явдгийг бид сайн мэднэ. Тэд тааралдсанаа үзэж, тааралдсанаа идэж уугаад явдаггүй. Тэд номоос тухайн газар орны үүх түүх, ахуй амьдралын тухай хамгийн шинэ мэдээ, мэдлэгийг олж, үзэж харснаа ул үндэстэй ойлгохыг хичээдэг байна. Тодруулбал, манайд ирсэн жуулчид биднийг зөвхөн сонирхох төдий бус биднийг сайтар ойлгож аваад буцдаг гэсэн үг. Тэд үзэж харж буйгаа номтой зэрэгцүүлэн, хуучин ойлголтоо шинэчилж цэгцэлдэг. Бидэнд өдөр тутмын амьдралдаа тааралдсанаа хэрэглэх бус учир начрыг нь сайтар ойлгох, нэг ёсондоо боловсон амьдралд суралцах шаардлага тавигдсаар байна. Үүнд суралцахад унших хамгийн зөв зүйтэй алхам байх болно.
9. Төвлөрөн унших нь ойлгохын үндэс
Орчин үед бид хаанаас л бол хаанаас мэдээлэл олоод авчих бүрэн боломжтой болов. Ийм байхад роман, тууж уншаад сууж байх нь хэр тохиромжтой вэ? гэж асуух хүмүүс байдаг. Компьютерийн товч дараад л олдох мэдээлэл харамсалтай нь маш өнгөц, тэдгээр нь ихэнхдээ хүмүүсийг саатуулах, цаанаа аль нэг бараа бүтээгдэхүүнд анхаарал татах гэсэн зорилготой. Хүний ойлголт өнгөц бус, гүнзгийрсэн түвшинд л явагддаг. Боловсрол мэдлэгтэй болъё гэвэл адармаатай ном зохиолуудтай удтал зууралдаж, нухацтай уншиж байж түүнд хүрнэ. Мэдлэг боловсрол эзэмшихэд маш их цаг хугацаа шаардагддаг нь үүнтэй холбоотой аж. Мэдлэг боловсролтой хүмүүс хий дэмий юманд цагаа үрдэггүй, үргэлж ажилтай, ажлаасаа ч хүч зориг авдаг, тиймээс цаг завандаа ч харам байдаг.
10. Уншиж буй хүн сэтгэл татам харагдана
Олон нийтийн асуулгаар уншиж буй хүн бусдаас содон, оюунлаг харагддаг гэжээ. Гартаа ном барьсан хүнийг харсан хүн бусдаас илүү хүндэлдэг. Ийм хүнтэй ярилцахыг дийлэнх нь хүсэж, сонирхол татсан харилцаа ч үүсгэдэг. Ном уншиж буй хүн өөрийн бодолтой, юмны наад цаадахыг ойлгох чадвар суусан, үнэхээр атаархам ихэмсэг харагддаг. Харин гар утсаараа оролдож яваа хүнийг харсан хэн ч болов тоохгүй өнгөрдөг цаг иржээ.
#ном #унших
Эх сурвалж: http://www.monsudar.mn/posts/view/5/
07/29/2019
АМЕРИКИЙГ БҮТЭЭСЭН ЭРХМҮҮД ҮЗЭЭГҮЙ БОЛ ЗААВАЛ ҮЗЭЭРЭЙ☺️😁😁
https://www.youtube.com/watch?v=Qi7O23VqreE
Энэхүү цувралд дэлхийн I дайнаас иргэний дайн хүртэл Жон Рокефеллер, Эндрью Карнеги, Ж.П.Морган, Генри Форд, Корнелиус Вандерилт нарын таван эрхэм АНУ-ын капитализмыг хэрхэн бүтээсэн талаар өгүүлдэг.
ЦУВРАЛААС СУРАЛЦАХ ТАВАН ДҮРЭМ😎😎
№1 Том эрсдэл, том шан
Америкийн бүтээсэн эрхмүүдийн ихэнх нь амжилтад хүрэхээсээ өмнө олон удаа алдаа хийж, уналтад орж байсан. Чинээлэг болсныхоо дараа ч хөрөнгө нь хангалтгүй санагдаж өрөнд орж байсан талаар цувралын найруулагч Стефен Дэвид онцолсон байна. Ийм зүйл түүнд ч бас тохиолдож байжээ. Тодруулбал цувралыг бүтээж байх үед History сувгийн удирдах зөвлөлийн гишүүн байсан Дэвидэд нүсэр ажил, маш бага төсөв байжээ. Гэхдээ энэхүү төслөөс мөнгө босгож чадахаа Дэвид баттай мэдэж байжээ.
№2 Дүрэмгүй тогло
Америкийн бүтээсэн эрхмүүд дүрмээр тоглодог байсан бол АНУ өнөөдөр тэр л түвшиндөө гацах байсан биз. Харин тэд өөрсдийнхөө дүрмээр тоглосон учраас хурдтай урагшилж чадсан. Рокефеллерийн хувьд газрын тосны салбарт хяналтаа тогтоож чадсан төдийгүй монопольчлол нь тус салбарыг шинэ шатанд гаргасан ч засгийн газар хөндлөнгөөс оролцож эхэлжээ. Энэ нь нэг талаас бизнес урагшлах сайхан боломж байжээ. "History" сувгийн хувьд ч дүрмээс ангид байх боломжийг цувралд тусгасан талаар Дэвид онцолсон байна.
№3 Зөв хүмүүстэй “ганзага нийл”
Эндрю Карнеги болон Хенри Фрик нарын хамтын ажиллагаа маш чухал байсан талаар найруулагч Дэвид төгс жишээ болгон ярьжээ. Карнеги Фрикийг ямар хүн гэдгийг мэдэж байсан ч хамтарч ажилласаар л байсан. Энэ нь түүний бизнесийг цэцэглүүлснээс гадна бараг дампууруулж байсан удаатай.
№4 Мөнгө аз жаргалын түлхүүр биш
Цаг үеийнхээ хамгийн баян эрхэм боллоо ч гэсэн аз жаргалгүй байж болно. Юунд ч ханадаггүй байсан Рокфеллер аавтайгаа үргэлж зөрчилдөг байсан бол Ж.П.Морган эцгийнхээ нүүрийг улайлгахгүйн төлөө амьдардаг байлаа. Харин Карнеги мөнгөгүй байсан ч хүмүүс түүнийг хүндэлдэг байгаасай гэж хүсдэг байв.
№5 Баяжихын тулд юу хийх хэрэгтэй вэ
“Баяжихыг хүсвэл дэлхийг бүхэлд нь хангаж чадах зүйлийг ол. Хялбар сонсогдож байгаа ч боломж үргэлж байдаг” гэж найруулагч Дэвид хэлсэн юм. Тухайн үед газрын тос болон ган дэлхийг бүхэлд нь хангаж байсан бол өдгөө тэдний орыг “Google”, “Facebook” зэрэг компани залгамжилж байна. Их хэмжээний хөрөнгө, эрх мэдэлтэй эрхэм үйлдвэрлэлийг бий болгож хяналтдаа авдаг, гэхдээ надад ийм зүйл тохиолдоогүй гэж Дэвид ярьжээ. Найруулагч Дэвид ярилцлагынхаа төгсгөлд “Салбарын үйлдвэрлэлийг бүхэлд нь өөрчлөхийн тулд Netflix ч юм уу ямар нэгэн зүйл надад хэрэг болно шүү дээ” хэмээн онцолсон байна.
#баяжих #мөнгө #Дүрэм #Тоглоом
06/19/2019
За үүнийг нэг сонсоорой залуусаа. Гэхдээ авах гээхийн ухаанаар үзээрэй
"Битгий Сонс" podcast Episode 12: Tugo & Zaya Энэ бол Битгий Сонс подкастын одоогоор хийгээд байгаа хамгийн халуухан ярилцлага боллоо. Залуу хүний хөгжил, мөнгө төгрөг, найз нөхдийн хүрээлэлд хандах ханд...
05/24/2019
Би үүнийг хийхээр сонгогдсон нэгэн биш. Гэвч би өөрөө үүнийг хийхээр сонгосон юм. Хүн бүрийн гарт хувь тавилангаа өөрчлөх боломж байдаг. Хэрвээ чи үүнийг хийхийг хүсч л байвал хэн нэгнээс асууж, лавлалгүй зүгээр л хий. Эс бөгөөс чи хожмын өдөр маш их харамсах болно. (Ellen DeGeneres)
05/23/2019
Амжилтанд хүрсэн бүх хүмүүс агуу мөрөөдөгчид байдаг юм. Гэхдээ тэр ирээдүйд гарах амжилтынхаа төлөө байнга тэмцдэгт гол учир нь байгаа юм.
Brian Tracy
05/06/2019
ТОМООС ТОМ МӨРӨӨДӨЛРҮҮ ТЭМҮҮЛ УЧИР НЬ ТЭНД ӨРСӨЛДӨӨН БАЙХГҮЙ
Larry Page
Миний бодлоор асар том мөрөөдөлтэй хүмүүс амжилтан хурдан хүрдэг. Энэ бүхэн инээдтэй сонсогдож байж магадгүй л дээ.Гэхдээ таных шиг галзуу мөрөөдөлтэй хүн гарч ирэхгүйл бол таньд өрсөлгч байна гэж санаа зовох хэрэггүй. Одоо байгаа бүхнээ эхлүүлэх тэр үед маань над шиг галзуу мөрөөдөлтэй хүн ховор байсан. Тиймээс би өөр шигээ адил хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийг нэгэтгэж өмнөө улам том зорилго тавьсан. Тэд надад агуу том мөрөөдөлд хүрэхэд тусалсан. Ингэж л GOOGLE төрсөн юм даа
05/01/2019
НБА ийн Портланд Трайл Блазерсийн тоглогч Дамиан Лиллард аас сэтгүүлч нэгэн гайхамшигтай хожилийн шидэлт хийсэний дараа
" Та шидэлтэй оруулна гэж бодож байсан уу? Мөн та бөмбөг авах үед талбайд дарамт мэдэрсэн үү? гэж асуужээ
Дамиан Лиллард: Дарамт гэж байхгүй ээ. Энэ чинь зүгээр л сагсан бөмбөг. Дарамт гэдэг чинь дараагийн хоолоо хаанаас олж идэхээ мэдэхгүй яваа орон гэргүй хүнд байдаг байх. Дарамт гэдэг чинь амьдрах гэж тэмцэж, байрны түрээсээ төлөхөөр гүрийж байгаа ганц бие ээжид байдаг байх. Бид сагсаа тоглохын төлөө маш их мөнгө авдаг хүмүүс. Намайг буруугаар бүү ойлгоорой - энэ спортод давах ёстой даваа гэж бий. Гэхдээ тэрийг дарамт гэж нэрлэх нь бусдыг доромжилсон болно."
Тэгэхээр залуусаа аливаа зүйлийг дарамт гэж бүү харж байгаарай. Асуудалыг харин ч эерэгээр харж байгаарай давах ёстой давааг бүү сэтгэлээр томруул
Залуучуудынхаа мэдлэг цаашлаад ирээдүйн төлөө энэ хуудасыг нээхээр боллоо
Like share хийж дэмжээрэй
😁😁☺️
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Boston, MA