Game Master
Хөлөгт болон картан тоглоомын Монголын хамгийн том дэлгүүр. the Flagship store for Mongolian board gamers.
18/06/2026
Board game бол талх, кофе биш юмаа. Хүүхдийн тоглоомын дэлгүүр бол бүр ч биш юм. Ганцхан салбартай юмуу? Танайхыг бүр зорьж ирлээ гэх хүмүүс олон. ГЭХДЭЭ board game store бол Хобби дэлгүүр юм. Энийг нэг ойлгоод авчихвал....
Board game store-ийн хүртээмжийг ихэвчлэн:
Сонголтын өргөн хүрээ
Мэргэжлийн зөвлөгөө
Community (тоглогчдын бүлэг)
Тоглоом туршиж үзэх боломж
Онлайн үйлчилгээ, хүргэлт
гэдгээр нь хэмждэг болохоос хэрэглэгчээс 5 минутын зайтай эсэхээр нь хэмждэггүй.
Жишээ нь:
Games Workshop дэлгүүрүүдэд хүмүүс хэдэн арван километр явж очих нь хэвийн.
АНУ, Канадын олон FLGS (Friendly Local Game Store) нь тухайн хотын бүх хэрэглэгчиддээ ганцхан байршлаас үйлчилдэг.
Ховор, үнэтэй хоббины барааны зах зээл дээр "ойр байх" биш "хамгийн сайн байх" нь илүү чухал.
Монголын нөхцөлд бүр ч тийм. Улсын нийт хүн ам бага, хөлөгт тоглоомын сонирхогчдын тоо түүнээс ч бага тул дүүрэг бүрт board game store байх эдийн засгийн үндэслэл бараг байхгүй.
Харин хэрэглэгчидэд дараах зүйлс чухал:
Хүссэн тоглоом нь байгаа эсэх.
Оригинал эсэх.
Үнэ боломжийн эсэх.
Хурдан хүргэж чадах эсэх.
Дүрэм тайлбарлаж өгдөг эсэх.
Тиймээс "хэрэглэгч бүрт ойр байх ёстой юу?" гэвэл хариулт нь үгүй. Харин хэрэглэгч хүссэн үедээ худалдан авахад амар байх ёстой. Энэ хоёр нь өөр ойлголт.
15/06/2026
KABUTO SUMO
Юугаараа онцгой вэ?
1. Маш өвөрмөц тоглолт
Тоглогчид өөрийн шавж бөхөө хөдөлгөхийн оронд том жижиг дискүүдийг ринг рүү түлхэнэ. Шинээр орсон дискүүд өмнөх дискүүдийг шахаж, эцэст нь хэн нэгний бөх рингээс гарвал ялагдана.
Энэ нь жинхэнэ сумогийн "түрж гаргах" мэдрэмжийг ширээн дээр гаргаж өгдөг.
2. Ур чадвар + стратеги
Зүгээр аз биш.
Ямар хэмжээний диск тавих вэ?
Аль талаас нь шахах вэ?
Одоо хүчтэй дайрах уу, хамгаалах уу?
гэдгийг байнга тооцно.
3. Хүүхэд, томчууд хамт хөгжилтэй
Дүрэм нь 5 минут орчимд тайлбарлагддаг. Гэхдээ насанд хүрэгчид тоглоход ч хангалттай тактикийн сонголттой.
4. Ширээн дээр их гоё харагддаг
Шавж сумочдын модон дүрс, аварга дискүүд нь тоглож үзээгүй хүмүүсийн анхаарлыг шууд татдаг.
12/06/2026
Game of Thrones Catan
1. Илүү их харилцан үйлчлэлтэй
Энгийн Catan-д тоглогчид ихэвчлэн нөөцөө цуглуулаад хөгждөг бол GOT Catan-д бүгд хамтдаа Зэрлэгүүдийн (Wildlings) довтолгооноос хамгаалах шаардлагатай.
2. Ханын хамгаалалтын механик
Тоглогчид зөвхөн өөрийн оноогоо бодохгүй, мөн Ханыг хамгаалахад хүчээ оруулах хэрэгтэй. Хэрэв хамгаалалт амжилтгүй болбол тэргүүлж буй тоглогч хүртэл шийтгэл хүлээж болно.
3. Баатрууд (Heroes)
Жон Сноу, Сэмвэлл Тарли зэрэг дүрүүдийг ашиглаж тусгай чадвар авдаг. Энэ нь энгийн Catan-аас илүү стратегийн сонголт нэмдэг.
4. Азын нөлөө бага зэрэг буурсан
Баатрууд болон хамгаалалтын системийн ачаар зөвхөн шооны азаар биш, шийдвэр гаргалтаар нөхөх боломж арай их байдаг.
5. 5–6 хүнтэй тоглоход илүү сонирхолтой
Wildling довтолгоо, хамгаалалтын асуудлаас болж олон тоглогчтой үед илүү өрсөлдөөнтэй, яриа хэлэлцээ ихтэй болдог.
6. Game of Thrones-ийн уур амьсгал
Wall, Night's Watch, Wildlings зэрэг сэдэв нь Catan-ийн үндсэн тоглоомд байдаггүй илүү хүчтэй theme өгдөг.
11/06/2026
Twilight Struggle бол АНУ ба ЗХУ-ын хоорондох Хүйтэн дайны үеийн (1945–1989) геополитикийн өрсөлдөөнийг харуулсан 2 тоглогчийн стратегийн хөлөгт тоглоом юм.
Олон жилийн турш дэлхийн шилдэг стратегийн тоглоомуудын нэгээр үнэлэгдсэн.
Аз бага, төлөвлөлт их шаарддаг.
Түүхэн үйл явдлуудыг бодитой тусгасан.
Тоглолт бүр өөр өөрөөр өрнөдөг.
2010–2016 онд BGG-ийн №1 тоглоом байсан. Одоо ч шилдэг тоглоомуудын ранкаар 14р байранд жагссаар байгаө тоглоом. Энэ сарыг дуустал Twilight Struggle авсан худалдан авагч бүрт Tug life шил бэлгэнд...
10/06/2026
⚽🏆 WC2026 үзэж байхдаа завсарлага бүрийг Flip 7-оор илүү хөгжилтэй болгоё!
Гоол орохыг хүлээж суух зуур 10 минутын дотор тоглож дуусдаг, дүрэм нь 1 минутанд ойлгогддог, хүн бүр оролцож чаддаг тоглоом бол Flip 7, тоглох заавар нь Монгол хэл дээр байгаа.
🔥 Хэрвээ WC2026 үзэх найзуудынхаа багийг бүрдүүлэх гэж байгаа бол Flip 7 заавал ширээн дээр байхад илүүдэхгүй.
👇 Та энэ ДАШТ-д аль багийг дэмжиж байна вэ? Коммент дээр үлдээгээрэй.
Дэлхийн аварга болох улсыг /багийг/ зөв таасан комментчинд маш том бэлэг байж болно.
09/06/2026
Flip7-гоосоо ч уйдаж амжаагүй шахам байтал бүр хорон бүр сонирхолтой шинэ хувилбар болох Flip 7: With a Vengeance нь гараад иржээ. Хамгийн хорон картуудыг нь танилцуулбал:
🃏 Steal
Өөр тоглогчийн өмнөхөн байгаа дурын 1 картыг авна.
Тоон карт, Modifier, Special Number аль нь ч байж болно.
Хэрэв авсан карт танай мөрөнд байгаа тоотой давхцвал шууд bust болж болно.
🔄 Swap
Хоёр өөр тоглогчийн өмнөхөн байгаа хоёр картыг хооронд нь солино.
Өөрийн картыг ч оролцуулж болно.
Солилцсоны дараа давхардсан тоо үүсвэл тухайн тоглогч bust болж магадгүй.
🗑️ Discard
Сонгосон тоглогч өмнөхөн байгаа нэг картаа сонгож хаяна.
Өндөр оноотой эсвэл чухал Modifier-ийг нь авч хаяхад ашигтай.
➕ Just One More
Сонгосон тоглогч яг 1 карт заавал татна.
Тэр карт авсны дараа шууд Stay төлөвт орно.
Эрсдэлтэй тоглогчийг bust болгох хамгийн хүчтэй картуудын нэг.
❄️ Freeze
(Энгийн Flip 7-с үлдсэн карт)
Сонгосон тоглогчийн раунд дуусна.
Тэр үеийн оноогоо банкалж хадгална, дахиж карт авахгүй.
🎲 Second Chance
Bust болох үед нэг удаа аварна.
Давхардсан тоо болон Second Chance картаа хоёуланг нь хаяад үргэлжлүүлэн тоглоно.
08/06/2026
Chinatown тоглоом Монгол хэл дээр тоглох заавартай боллоо. Ойлгоход ч амархан тоглоом юм
07/06/2026
China Town тоглоом ирсэн байна. Хамгийн гоё нь маш боломжийн үнээр...
04/06/2026
Cities & Knights бол олон Catan тоглогчдын үздэгээр хамгийн сайн өргөтгөл. Энэ нь үндсэн тоглоомыг бараг шинэ тоглоом шиг болгож, азаас илүү стратеги шаарддаг хувилбар болгодог.
Гол өөрчлөлтүүд нь:
1. Зэрлэгүүд довтолно
Тусгай шооноос болж зэрлэгүүдийн хөлөг Катанд аажмаар ойртдог.
Зэрлэгүүд ирэхэд бүх тоглогчдын идэвхтэй баатрууд (Knights) нийлж арал хамгаална.
Хамгаалалт хүрэхгүй бол хамгийн бага хувь нэмэр оруулсан тоглогч хотоо суурин болгож цөлмүүлнэ.
2. Knights (Баатрууд)
Largest Army байхгүй болсон.
Оронд нь самбар дээр байрладаг Knight нэгжүүд орж ирнэ.
Knight-аа идэвхжүүлэх, сайжруулах, хөдөлгөх боломжтой.
Зам хаах, хулгайчийг зайлуулах, бусдын сул Knight-ыг шахах зэрэг олон үүрэгтэй.
3. Commodities (Шинэ төрлийн нөөц)
Хотуудаас зөвхөн дараах commodities гарна:
Coin (зэс/мөнгө)
Cloth (даавуу)
Paper (цаас)
Эдгээр нь энгийн 5 нөөцөөс тусдаа.
4. Хотуудаа хөгжүүлнэ
3 төрлийн хөгжүүлэлттэй:
Trade (Шар)
Politics (Цэнхэр)
Science (Ногоон)
Хөгжүүлэх тусам шинэ чадварууд авна.
5. Metropolis
Энгийн хот 2 оноо.
Харин хамгийн өндөр хөгжүүлсэн тоглогч тухайн салбарын Metropolis авч болно.
Metropolis нь 4 ялалтын оноотой бөгөөд зэрлэгүүдэд сүйтгэгдэхгүй.
6. Progress Cards
Development Card-уудыг орлоно.
3 ангилалтай (Trade, Politics, Science).
Шууд ашиглаж болдог бөгөөд маш хүчтэй нөлөөтэй.
7. Ялах оноо нэмэгдэнэ
Үндсэн Catan:
10 оноо
Cities & Knights:
13 оноо хүрвэл ялна.
Хувийн дүгнэлт
Хэрэв танд:
Үндсэн Catan хэтэрхий аз ихтэй санагддаг,
Илүү урт,
Илүү стратегитай,
Илүү их харилцан үйлчлэлтэй тоглоом хүсдэг бол
Cities & Knights бол хамгийн түрүүнд авах ёстой Catan өргөтгөл. Харин хөнгөн, хурдан тоглоом хүсдэг хүмүүст үндсэн Catan илүү тохиромжтой.
03/06/2026
Cozy Sticker Ville
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Хан Уул дүүргийн гэрлэн дохиотой уулзвараар урагшаа эргээд 200метр хиртэй яваад арьс ширний цагаан хаалганы баруун талд GAME MASTER дэлгүүр
Ulan Bator
17042
Opening Hours
| Monday | 10:00 - 20:00 |
| Wednesday | 10:00 - 20:00 |
| Thursday | 10:00 - 20:00 |
| Friday | 10:00 - 20:00 |
| Saturday | 12:00 - 20:00 |
| Sunday | 12:00 - 19:00 |