Event Boss

Event Boss

Share

Бидэнтэй холбогдоорой
80089618
[email protected]

11/06/2026

2022 оноос эхлэн “Үйл хөдлөлийн урлагийн үдэшлэгийг 5” дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Монголдоо цорын ганц энэхүү хөтөлбөр нь энэ жилийн 04-р сараас хойш өөрийн өвөрмөц шийдлээрээ сард нэг удаа олны хүртээл болж байгаа билээ.
Тус хөтөлбөр нь орчин үеийн урлагийн төрөл зүйл болох үйл хөдлөлийн үзүүлбэрийг / Перформанс арт / дотоодын болон олон улсын үзэгчдэд сурталчилан таниулах ба дэргэдээс нь шууд харах, харилцан хамрагдах өвөрмөц боломжийг нээх юм.
Энэхүү мартагдашгүй үзвэр тоглолтыг үзэж, урлагийн холбоо тогтоох, үйл хөдлөлийн урлагийн уран бүтээлчидтэй хамтран оролцож дэргэдээс нь харах, урам зориг өгөх, өөрчлөх хүчийг тэмдэглэхэд бидэнтэй нэгдээрэй.

Энэ удаагийн хөтөлбөрт Монголын үйл хөдлөлийн урлагийн дараах уран бүтээлчид оролцох юм.
Үүнд:
Chinzorig Ryenchin-ochir “ТАРХИА ТЭЛЭХ”, Eya Ganbat “ЭХИЙН ЗҮҮД”, Bolortuvshin Jargalsaikhan “ӨНДӨГ”, Уранхиад Их Далай Тэн “ТЭНГЭРИЙН СУМ" гэсэн бүтээлүүдээ дэлгэх билээ.
Эдгээр уран бүтээлчид нь өөрийн өвөрмөц, давтагдашгүй өнгө аясыг мэдрүүлнэ гэдэгт зохион байгуулагчид итгэлтэй байна. Монголын орчин үеийн урлагийн нэрт төлөөлөгч: Dalkh-Ochir Yondonjunai энэхүү хөтөлбөрийн куратороор ажиллаж байна.

Зохион байгуулагч: @Хөх нар Монголын Контемпорари Урлагийн Төв, .artmongolia
Сав арт спэйс / Cab art space / khukhnar.cab
Баримтжуулалт контент хөтөлбөрийг Event Boss Narbaysgalan Ulambayr

Огноо: 2026 06 18-нд 20:00-23:00 цаг .
тасалбарыг shoppy.mn 80K худалдаалж байна.
уух зүйл багтсан.

Хаана: Төв шуудангийн баруун хойно, Эрдэнэс таван толгойн офисын ард Гэрэл төвийн 1 давхарт “ХөхНар.САВ” Урлагийн орон зай

09/06/2026

KHUKHNAR CAB ART SPACE
Artists: R.CHINZORIG. J.Bolortuvshin. G.ENKHJARGAL. D.BATZORIG

DATE: JUNE 18 2026
TIME: 20:00-23:00 PM
artmongolia

06/06/2026

Нэгэн үдэш. Энэ бол Nirvana Vol. 3.

Юу болохыг нь харуулахгүй. Харин хэсэг хугацааны дараа энд цугласан хүмүүсийн сэтгэгдэлийг хуваалцах болно.

Photos from Event Boss's post 04/06/2026

Тээр нэг жил Төмөр хүн кинонд Босоо хөх... бишээ Монгол бичиг ашиглалаа мөнгө өг үгүй бол манай соёлыг яасан яасан хэмээн гомдол гаргана хэмээн Соёлын яамныхаас гомдол гаргаж тус кино зохиол маш том үүрэгтэй дүрүүдийг үүрд мөнх үгүй болгосон байдаг.

Танилцуулаад 48 цаг болоогүй байгаа бурхдын тулаан тоглоомын шинэ анги дэлхий нийт тоглоом сонирхогчдын дунд тэсрэлт болж бүгд л бүлтэртлээ баярлаж байгаа билээ.

Тус тоглоомд мартагдаж үе ээ өнгөрөөсөн элдэв шулам бурхдын хогийн цэг дээр үйл явдал өрнөж буй хэдэн минутын бичлэг oлныг нээрээ л ангайлгаад байна.

Одоогоор Гандангийн gamer-ууд Төвөдийн gamer-даас түрүүлж элдэв цэцэн үгээ айлдаагүй байгаа ч хойд Монгол зан гаргаж элдэв эсэргүүцэл гаргах магадлал 50% боломжтой байгаа билээ.

Линк: https://www.youtube.com/watch?v=szwYBVY7FsU

DELKHII — “САНСАР” ЦОМГИЙН ӨДӨРЛӨГ 03/06/2026

Delkhii
------------
SPACE VINYL ӨДӨРЛӨГ 2026.05.30 13:00
Уран бүтээлчдэдээ амжилт хүсье!
------------
Samandariin Tsogtbayar Mungoo Bambaalai Chinzo's Records Room

------------

DELKHII — “САНСАР” ЦОМГИЙН ӨДӨРЛӨГ Дэлхий хамтлагийн 4 дэх цомог болох “САНСАР” пянзны өдөрлөгт очиж я...

Nirvana хамтлагын Tribute Vol. 3 02/06/2026

Бид домогт Nirvana хамтлагын Tribute Vol. 3 тоглолтыг энэ жил дахин зохион байгуулж байна. Бид жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

Бид Nirvana-гийн гурван томоохон студийн цомгоос маш нарийн сонгон авсан 16 дууг тоглохоор төлөвлөж байна. Та бүхэн хүрэлцэн ирж, цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй!”

Огноо: 2026 оны 6-р сарын 5 .ub д
“120 Гэгээнтэн 3давхар”
Хаалга нээх цаг : 20:30
Тоглолт эхлэх: 22:00 (зогсоо)
16 ба түүнээс дээш насныхан орох болмжтой.
Орохдоо иргэний үнэмлэхээ үзүүлнэ үү.

Тасалбарын үнэ: 39,000₮ (11 ам.доллар)

Nirvana хамтлагын Tribute Vol. 3 Огноо: 2026 оны 6-р сарын 5 Narbar.ub - д“120 Гэгээнтэн 3давхар”Хаалга нээх цаг : 20:30Тоглолт эхлэх: 22:00 (зогсоо)16 ба түүнээс дээш насныхан орох болoмжто...

27/05/2026

За сонирхолтой эвэнт байна уу?

21/05/2026

ҮЙЛ ХӨДЛӨЛИЙН УРЛАГИЙН ҮДЭШЛЭГ IV
2026.05.21 19:00 цагаас

Хөх Нар төвийн тэргүүн Куратор: ДАЛХ-ОЧИР Ё.
Уран бүтээлчид:
АНА ПЕРЕЗ МОЛИНА / Испайн
БАТСАЙХАН С.
ЧИНЗОРИГ Р.
ЧАНАД ПУНСУК / Өвөр Монгол
ДОРЖДЭРЭМ Д.

Уран бүтээлч: Батсайхан
Дуу: Энх улирал - "Ардын жүжигчин" П. Адарсүрэн

Want your business to be the top-listed Media Company in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Ulaanbaatar