Aurag Rashaan
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Aurag Rashaan, Bottled Water Supplier, Khan-Uul district, Uildverchin Street, Ulaanbaatar.
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Хэрлэнгийн хөдөө арал, Тооно уулын ар бэлд /Аварга тосон/ боржин чулуун хад асган дундаас ундрах түүхт Аураг рашаан.
Дусал бүрд илаарьшил
26/03/2026
Дусал бүрд илаарьшил
#АурагРашаан
Мэргэжлийн эмчийн зөвлөгөө: Хаврын тэргүүн сард биеэ цэвэрлэж, элэг хоргүйжүүлэн, цөс хөөх зорилгоор Аураг рашааныг хэрэглэж болно.
-АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Биохимийн тэнхимийн багш, АУ-ы доктор Ч.Одгэрэл
#АурагРашаан #ДусалБүрдИлаарьшил
"Өгөөдэй хааныг бага насанд нь Бөртэ хатан эл рашааныг хүртүүлж, алд биеийг нь эдгээж байсан гэдэг."
-Чингис хаан судлаач, Чингисийн одонт Жак Уэтерфорд
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын малчин Б.Ариунболдын сэтгэгдэл.
#АурагРашаан #ДусалБүрдИлаарьшил
"Хэрлэний хөдөө арал Аураг орд, энэ газрын рашаан бол Монгол хүн бүр хүртэн хүндэтгэх ус усны дээд юм."
-Архелеогич Б.Цогтбаатар
#АурагРашаан #ДусалБүрдИлаарьшил
23/02/2026
"Сэрвэн хаалганы бичээс"
Сэрвэн хаалганы бичээс нь Чингис хааны оролцсон түүхэн үйл явдлыг өгүүлсэн бичгийн хосгүй дурсгал төдийгүй “Монголын нууц товчоо” нь үнэн бодит түүхийн эх сурвалж мөн гэдгийг батлан харуулж буй чухал баримт болно.
Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн нутаг, Хэрлэн голын өмнө этгээдэд Сэрвэн гурван хаалга хэмээх зэрэгцээ гурван шовх уул буй. Баруун талын уулын энгэрт хоорондоо 20 орчим метр зайтай томоохон хавтгай боржин чулуун дээр сийлсэн хятад, зүрчид хоёр бичгийн дурсгал нь “Монголын нууц товчоон”-ны 132-135-р зүйлд өгүүлсэн түүхэн үйл явдлын баталгаа болох баримт бөгөөд 1196 онд Алтан улсын Вангин Чинсан, Татарын Мэгүжин сүүлттэй байлдахад Чингис хаан, Тоорил хан нар эртний өсөөт татарыг даралцахад хүчин хавсарсан Улз голын байлдааны тухай өгүүлсэн.
Анх нэрт археологич Х.Пэрлээ сураг гаргасны мөрөөр 1986 онд эрдэмтэн Ц.Шагдарсүрэн, Б.Сумъяабаатар нар зүрчид бичээсийг илрүүлэн судалгааны эргэлтэд оруулжээ. 1991 онд Монгол-Японы хамтарсан “Гурван гол” төслийн археологийн судалгааны хэсэг Сэрвэн хаалганы зүрчид бичээсийг дахин нягтлан үзэх зорилгоор очихдоо хятад бичээстэй хадыг олж илрүүлсэн байна. Тухайлбал зүрчид бичиг бүхий хаднаас зүүн тийш 20 орчим метр зайд урагш хандсан том хавтгай хадан дээр 9 мөрөөр 88-90 дүрс үсэгтэй,ихэнх хэсэг нь ховхорч унасан байсан хэдий ч зарим хэсгийг тайлан уншсанаар өмнө илрүүлсэн зүрчид бичээсийн хятад орчуулга болохыг тогтоожээ.
Улмаар 2001-2003 онд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Япон улсын Нийгата, Кокугакуйн их сургуулийн хамтарсан “Шинэ зуун” төслийн хүрээнд уг бичээсийн хэв хуулга авах ажил хэд хэдэн удаа хийсний үндсэн дээр эртний зүрчид бичээс судлаач Японы эрдэмтэн Айсин-Жиоро Ульхикун (Aisin-Gioro Ulhicun) анх удаа бүрэн тайлж уншсан байна. Тухайлбал 1196 он буюу Минчаны 7 дугаар онд Алтан улсын цэргийн жанжин Вангин Чинсан, Татарын Мэгүжин сүүлттэй байлдахад Тэмүжин эртний өсөөт татарыг даралцахад хүчин хамсарсан Улз голын байлдааны тухай буюу “Монголын нууц товчоо”-ны 132-135-р зүйлд өгүүлсэн түүхэн үйл явдлын баталгаа, хосгүй баримт болох нь тодорхой болжээ. Уг байлдааны үр дүнгээр Чингис хааны нэр сүр үлэмж дээшилж, зүүн хилийн аюулгүй байдлаа бататгаж, Их Монгол улсыг байгуулах хүчээ төвлөрүүлэх боломж бүрдсэн хэмээн үздэг.
Эх сурвалж: Археологич Б.Цогтбаатар
Зургийн эх сурвалж: Н.Эрдэнэ-очир, Б.Цогтбаатар
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын малчин Б.Ариунболд: Үеийн үед нутаг усаараа дээдлэн хүртэж ирсэн ариун рашааныхаа тухай
#АурагРашаан #ДусалБүрдИлаарьшил
Домгийн эрэлд "Аураг рашааны түүхэн энэ цэнийг олж мэдсэн нь"
#АурагРашаан #ДусалБүрдИлаарьшил
Аураг рашаан уун илаарьших заавар: 200 мл рашааныг хоолны араас 30 минутын зайтай 15-20 минут шимж уугаарай.
#АурагРашаан #ДусалБүрдИлаарьшил
Эртний өвгөдийн хэрэглэж заншсанаар Аураг рашаанаа шимж уугаарай.
#АурагРашаан #ДусалБүрдИлаарьшил
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Ulaanbaatar