Granddevelopment Securities LLC

Granddevelopment Securities LLC

Share

Brokerage in the Mongolian Stock Exchange. Granddevelopment Securities LLC

Монголын Хөрөнгийн Бирж - "ШУНХЛАЙ" ХХК-ИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 12 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДӨР БОЛГОН ХОЙШЛУУЛЛАА. 04/12/2025

Шунхлай бондын анхдагч зах зээлийн арилжаа хойшиллоо
Бонд арилжаалах цаг хугацааг хойшлуулсан тухай мэдээллийг дараах линкээр хүлээн авна уу

Монголын Хөрөнгийн Бирж - "ШУНХЛАЙ" ХХК-ИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 12 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДӨР БОЛГОН ХОЙШЛУУЛЛАА. Монголын хөрөнгийн биржийн цахим хуудсанд зочилж буй Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын хөрөнгийн бирж нь мэдээллийн ил тод, шуурхай байдлыг хангах үүднээс ....

Photos from Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо's post 03/12/2025

Манай салбарын шилдэгүүд хэн болох вэ?

03/12/2025

"Шунхлай" бонд Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдана
Нөгөөдөр буюу 2025-12-05-ны өдрөөс эхлэн "Шунхлай" бонд МХБирж дээр арилжаалагдах гэж байна. Хавсаргасан зурган мэдээллээс бондын нөхцөлүүдийг харж болно. Жилийн 18%-ийн өгөөжтэй нэг жилийн хугацаатай 50 тэрбум төгрөгийн бонд Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдана. Хөрөнгө оруулалт хийж хөрөнгөө эрсдэл багатай өсгөх сонирхол бүхий цөөн тооны хөрөнгө оруулагчдад хувьцаа, бонд болон хаалттай хөрөнгө оруулалтын сангийн (ХОС) талаар төлбөртэй сургалтанд бүртгэж байна. Сонирхож байгаа эхний 9 хүнийг бүртгэнэ. Бүртгэлд орж сургалт авах хүмүүс дараах шалгуур шаардлагыг хангасан байх ёстой. Тухайн бүртгүүлэх хүн хамгийн багадаа 50 сая төгрөг болон түүнээс дээш үнийн дүнгээр хөрөнгө оруулалт хийж ажиллах боломжтойгоо манай компанид батлах шаардлага танд тавигдана. Тухайн шаардлагыг батлаж хангасан тохиолдолд бид таныг бүртгэлийн төлбөрөө хийхийг зөвлөх болно. Бүртгэлийн үнэ 40000 (Дөчин мянга) төгрөг. Таны төлсөн мөнгөн дүнд үнэт цаасны арилжааны данс нээх төлбөр болон хөнгөн цай, кофены үнэ багтсан болно. Шаардлага хангасан хөрөнгө оруулагчиддаас "Гранддевелопмэнт ҮЦК" ХХК-ийн харилцах дансанд бүртгэлийн төлбөрийг хүлээж авна. Төлбөрийг ямар нэгэн шалтгаан шаардлагаар буцаан олгогдохгүй болно. Хичээлд суугаагүй болон данс нээлгээгүй гэх мэт шалтгааныг хүлээн авахгүй. Харилцагч болох шаардлага хангасан бол та мөнгө төгрөгөө шилжүүлэхээс өмнө шийдвэрээ дахин нэг сайн нягтлаарай. Нэг удаагийн сургалтанд 9-хөн хүн бүртгэж авна. Та бүхэнд амжилт хүсье

БЭРС 4.0 ХБҮЦ-НЫ УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ 🔔🔔🔔

БЭРС 4.0 ХБҮЦ нь 2025 оны МХБ дээрх ХАМГИЙН ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ буюу жилийн 19.5%-ийн хүүтэйгээр гарч байна. Та бүхэнд тус үнэт цаас дээр ажилласан мэргэжлийн байгууллагуудын дурдсан БЭРС 4.0 ХБҮЦ-Д ХӨРӨНГӨ ОРУУЛАХ 5 ШАЛТГААН-ыг хүргэж байна. 

ХБҮЦ -ны нөхцөл:
✅Нэгж үнэ: 100,000 төгрөг
✅Өгөөж (жилийн): 19.5%
✅Хугацаа: 24 сар
✅Хүү төлөх давтамж: 3 сар тутам
✅Үндсэн төлбөр: 6 сар тутам 
✅Хүүгийн орлогын албан татвар: 5%
✅Анхдагч зах зээлийн арилжаа: 2025.10.06 - 2025.10.10

УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ӨГӨХ 👇
https://forms.office.com/r/3yBN7FFZwS
(Захиалга дүүрэхээр хаагдах нөхцөлтэй байгаа тул та бүхэн амжиж захиалгаа өгөөрэй.)

☎️ 7777-6377 02/10/2025

Монголын хөрөнгийн бирж дээр хөрөнгөөр баталгаажсан бонд гарах гэж байна. Эрсдэл багатай хөрөнгө оруулалт хийх боломж байгааг хөрөнгө оруулагч та бүхэн ашиглаж хөрөнгөө тодорхой хэмжээнд өсгөөрэй.
https://www.facebook.com/share/r/17dujrLt2c/?mibextid=wwXIfr

БЭРС 4.0 ХБҮЦ-НЫ УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ 🔔🔔🔔 БЭРС 4.0 ХБҮЦ нь 2025 оны МХБ дээрх ХАМГИЙН ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ буюу жилийн 19.5%-ийн хүүтэйгээр гарч байна. Та бүхэнд тус үнэт цаас дээр ажилласан мэргэжлийн байгууллагуудын дурдсан БЭРС 4.0 ХБҮЦ-Д ХӨРӨНГӨ ОРУУЛАХ 5 ШАЛТГААН-ыг хүргэж байна. ХБҮЦ -ны нөхцөл: ✅Нэгж үнэ: 100,000 төгрөг ✅Өгөөж (жилийн): 19.5% ✅Хугацаа: 24 сар ✅Хүү төлөх давтамж: 3 сар тутам ✅Үндсэн төлбөр: 6 сар тутам ✅Хүүгийн орлогын албан татвар: 5% ✅Анхдагч зах зээлийн арилжаа: 2025.10.06 - 2025.10.10 УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ӨГӨХ 👇 https://forms.office.com/r/3yBN7FFZwS (Захиалга дүүрэхээр хаагдах нөхцөлтэй байгаа тул та бүхэн амжиж захиалгаа өгөөрэй.) ☎️ 7777-6377

10/04/2025

Засгийн газрын бондын арилжаа явагдахаар боллоо

Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 4 дүгээр сард дотоодын үнэт цаасны зах зээлд Засгийн газрын бонд гаргах шийдвэр гаргасантай холбогдуулан Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо дараах мэдэгдлийг гаргаж байна.

Монгол Улсад Засгийн газрын бонд хамгийн сүүлд 2017 онд дотоодын зах зээлд арилжигдаж байсан бөгөөд тухайн үед энэ нь хөрөнгө оруулагчдын дунд өндөр хүлээлт үүсгэж, үнэт цаасны зах зээлийн идэвхжилийг нэмэгдүүлсэн санхүүгийн чухал хэрэгсэл болж байв. Засгийн газрын бондыг дотоодын үнэт цаасны зах зээлд арилжаалах нь зөвхөн богино хугацааны эрэлт хэрэгцээг хангах бус, харин эдийн засгийн тогтвортой өсөлт, санхүүгийн зах зээлийн институтийн чадавхыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдол бүхий бодлого юм....

Үргэлжлэлийг унших https://masd.mn/item/1362/

10/04/2025

Хувьцааны ногдол ашгаараа МХБирж дээрээс хувьцаа бонд худалдан авч болно шүү

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК “1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГААР ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ, ҮРЖҮҮЛЦГЭЭЕ" УРИАТАЙ КАМПАНИТ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас санаачлан хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллагууд, мэргэжлийн холбоод, хөрөнгийн биржид бүртгэлтэй 52 гишүүн үнэт цаасны компаниудаа уриалан, хөрөнгийн зах зээлд нэвтэрч буй бэлэн мөнгөний урсгалыг зүй зохистой удирдах, зохион байгуулах, хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалтын өгөөжөө нэмэгдүүлэх боломж бололцоог иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, хөрөнгийн зах зээлд оролцогчдын идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" кампанит ажлыг эхлүүллээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор хүлээн авна уу.
https://mse.mn/mn/news/13362

20/02/2025

Компаниуд ногдол ашгаа хуваарилж эхэллээ
Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилжаалагддаг нээлттэй хувьцаат компаниуд ногдол ашгаа хуваарилахаар мэдээлж эхэллээ. Дэлгэрэнгүйг дараах холбоосоор орж харж болно.
https://mse.mn/mn/news/13144
"Хаан банк" ХК нээлттэй хувьцаат банкнууд дундаас хамгийн өндөр ногдол ашиг тараахаар боллоо

20/02/2025

Компаниуд ногдол ашгаа хуваарилж эхэллээ
Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилжаалагддаг нээлттэй хувьцаат компаниуд ногдол ашгаа хуваарилахаар мэдээлж эхэллээ. Дэлгэрэнгүйг дараах холбоосоор орж харж болно.
https://mse.mn/mn/news/13156
Орон нутгийн буюу Өмнөговь аймгийн 51%-ийн эзэмшилт жижиг "Таван толгой" ХК шүү. "Эрдэнэс Таван толгой" ХК (1072 ширхэг хувьцааны) биш болохыг салгаж ойлгоно гэж найдаж байна.

20/06/2024

Улаанбаатар хотын бонд
Улаанбаатар хотын гаргасан бонд амжилттай хөрөнгө татан төвлөрүүллээ. Бонд арилжаалагдаж эхлээд 40 минутын хугацаанд 100% биелэгдэж нийслэл 500 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт татаж чадлаа. Бондын талаарх мэдээллийг дараах холбоосоор орж танилцаарай.
https://mse.mn/mn/news/12360

GRANDDEVELOPMENT LLC 30/01/2024

Нийт харилцагчид болон үнэт цаасны арилжаа сонирхогчидын анхааралд
Иргэд аж ахуйн нэгж, албан байгууллагууд Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаанд оролцох данс болон “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг авахын тулд брокерийн арилжааны данс заавал нээлгэх ёстой. Та бүхэн манай компаниар үйлчлүүлэхээр шийдсэн бол дараах линкээр орж холбогдох мэдээллүүдээ англи үсгээр монгол галигаар бичиж бөглөөд данс нээх гэсэн товчлуурыг дарж арилжааны данс нээлгэх хүсэлтээ ирүүлж болно. Дарах холбоос линк : http://gdevsec.com/personal.php
Бид данс нээх хүсэлтийг зөвхөн онлайн хэлбэрээр авч байгаа болно. Одоогийн байдлаар монгол улсын бүх иргэдэд “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 хувьцааг үнэгүй эзэмшүүлэх монгол улсын засгийн газрын шийдвэр эцэслэн гараагүй байгаа тул эхний байдлаар хүүхдүүдийн (2012 оны 4-р сараас хойш төрсөн хүүхдүүдэд хамааралтай) дансыг брокерын компаниар зуучлуулан Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ТӨХК дээр нээлгэж болно. Харилцагч та хүүхдийнхээ төрсөний гэрчилгээг хуулбарлан сканердаж манайд холбогдох мэдээллийн хамт ирүүлнэ. Мөн хүүхдийг асран хамгаалагч иргэний үнэмлэхний өврийн зургаа сайн танигдаж харагдахуйц байдлаар авч иргэний үнэмлэхний зураг оруулах гэсэн хэсэгт оруулаад мэдээллээ бас ирүүлэх ёстой. Таны оруулах зургийн хэмжээ 1024КВ-с хэтэрч болохгүй. Мэдээллээ оруулж явуулж чадахгүй байгаа бол тухайн мэдээллээ манай байгууллагын [email protected] мэйл хаягаар шууд ирүүлж дансаа нээлгэж бас болно. Мэдээллээ мэйл-р ирүүлэхдээ хүүхдийнхээ төрсөний гэрчилгээний хуулбар, хүүхдийг асран хамгаалагчийн иргэний үнэмлэхний хуулбар тус бүрийг заавал хавсаргаж ирүүлнэ. Асууж тодруулах зүйлээ холбогдох мэдээллийн хэрэгсэлүүдээс авч болно. Бид хариулахад бэлэн байна.
"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гишүүн "Гранддевелопмэнт ҮЦК" ХХК www.gdevsec.com

GRANDDEVELOPMENT LLC

23/05/2023

Худалдаа хөгжлийн банкны IPO амжилттай болж өндөрлөлөө
Худалдаа хөгжлийн банк нээлттэй хувьцаат компани болох эхний алхмаа өнөөдөр амжилттай зохион байгуулж дууслаа. Хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгож анхдагч зах зээл дээрээс татан төвлөрүүлэх хөрөнгийн биелэлт 126%-тай давж хаагдлаа.

Want your business to be the top-listed Finance Company in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Ulaanbaatar
14201

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00