Toim.mn
Тодорхой тоймлоно
27/04/2026
Т.Даваадалайг түүний эхнэр Б.Анхтуяагийн компанийг шилжүүлж авсан Н.Билгүүний хамт баривчилжээ
“Туулын хурдны зам”-ын тендерээс 20 тэрбум төгрөг авсан гэх “Авангард Уран Дизайн энд Инженеринг” компанийг анх 2021 онд Т.Даваадалайгийн эхнэр “Анка Урбан Инженеринг энд Дизайн” нэрээр байгуулжээ
Улмаар 2024 онд Н.Билгүүн шилжүүлэн авч, түүнээс хойш нийслэлээс хэрэгжүүлж буй Туулын хурдны зам, “Улаанбаатар метро” гэсэн хоёр ч тендерт оролцжээ
24/04/2026
НИТХ: Скүүтер, мопедын төлбөрийг явсан км-ээр нь тооцох, явган хүний зам, автозамын голд хаяхыг түрээсийн аппликэйшнээр дамжуулан хязгаарлах саналыг скүүтер, мопедийн түрээсийн үйлчилгээ эрхлэгчдэд тавьж, хамтран ажиллахыг уриалж байна
23/04/2026
Г.Дамдинням: Казахстан улс манай улсад жилд нэг сая тонн түүхий нефть нийлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж, санамж бичиг байгууллаа
20/04/2026
БОУАӨЯ: Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нөхөн батлуулснаар түр зогсоогоод байсан Туулын хурдны замын ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрлөө
-БОУАӨЯ-наас Туулын хурдны зам төсөл нь тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулалгүйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн асуудалд гүйцэтгэгч компанид торгууль ногдуулан, үйл ажиллагааг түр зогсоогоод байсан юм. Тэгвэл өнөөдөр/2026.04.20/ байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нөхөн батлуулснаар түр зогсоогоод байсан Туулын хурдны замын ажлыг үргэлжлүүлэхийг БОУАӨЯ-наас зөвшөөрсөн байна
20/04/2026
Нэг нь эхнэрээ зодож, хоорондоо маргалдсан иргэд цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул резинен сумтай буу ашиглан зогсоожээ
Дөрөвдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө ЧД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт 23-р сургуулийн баруун талын байрны гадаа "согтуу хүмүүс орилолдоод байна" гэсэн дуудлагын дагуу очиход дөрвөн хүн хоорондоо маргалдсан, нэг нь эхнэрээ зодож, газар хэвтүүлсэн байдалтай байсан. Эргүүлийн цагдаа 5 удаа хууль ёсны шаардлага тавихад биелүүлээгүй, нүүрийг нь маажих зэрэг үйлдэл гаргасан тул резинен сумтай буу ашиглан зогсоожээ
17/04/2026
С.Замира: Намайг ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн эсрэг санал өг гэж М.Нарантуяа-Нара шахсан. Дэмжсэн болохоор үзэл бодол зөрчилдөж, маргаан үүссэн.
М.Нарантуяа-Нара: Ийм цайрчихсан худалч хулгайч нар миний дэмжигч нарын саналын буянаар орж ирчхээд одоо тэдний эсрэг кноп дарж байгаад харамсаад ч барамгүй юм.
17/04/2026
АН-ын 18 гишүүн бүлгээсээ зөрж, Ерөнхийлөгчийг дэмжив.
17/04/2026
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Н.Учрал Ерөнхий сайдаа 4-р цахилгаан станцын талыг барихтай тэнцэх 2.3 их наядын өртгөөр 32 км хурдны зам барих гээд чичрээд байгаа Х.Нямбаатарыг зогсоож хайрлана уу.
Мега бүү хэл микро, миний төслүүдийнх нь балгуудын жишээ. 2.6 км зам дээр ингэж бааранцаглаж байхад 32 км дээр нь яах нь тодорхой!
Энэ хот бол Х.Нямбаатарын өмч биш!!!
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the public figure
Telephone
Website
Address
Чингэлтэй дүүрэг 1-р хороо жигжиджавын гудамж 1/4
Ulaanbaatar
14210
Opening Hours
| Monday | 08:00 - 20:00 |
| Tuesday | 08:00 - 20:00 |
| Wednesday | 08:00 - 20:00 |
| Thursday | 08:00 - 20:00 |
| Friday | 08:00 - 20:00 |
| Saturday | 08:00 - 20:00 |
| Sunday | 08:00 - 20:00 |