Cookido kitchen

Cookido kitchen

Share

FunFoodFamily
Cookingwithkid
Хамтдаа хийж, хамтдаа сурна

16/04/2026

Хар буурцаг (black beans) нь тэжээллэг чанар өндөр, эрүүл мэндэд олон талын ашиг тустай буурцагт ургамал юм 🌱



🌱 Хар буурцаг гэж юу вэ?

Хар өнгөтэй, жижиг хэмжээтэй энэ буурцаг нь уураг, эслэг, амин дэм, эрдэс бодисоор баялаг тул “супер хүнс” гэж тооцогддог.



🥗 ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

✔️ Зүрхийг хамгаална – холестерин бууруулна
✔️ Цус багадалтаас сэргийлнэ – төмөр ихтэй
✔️ Дархлааг дэмжинэ – антиоксидант их
✔️ Хоол боловсруулалтыг сайжруулна – эслэг их
✔️ Жинг барихад тусална – удаан цатгалан байлгана



💇‍♀️ ҮСЭНД ҮЗҮҮЛЭХ АШИГ ТУС

✔️ Үсний ургалтыг дэмжинэ
✔️ Үс уналтыг багасгана
✔️ Үсийг өтгөн, бат бөх болгоно
✔️ Гялалзсан, эрүүл харагдуулна
✔️ Буурал үсийг багасгана


🍲 ХЭРЭГЛЭХ АРГА

•12 цаг дэвтээнэ
• 20-30 миунт чанах юмуу жигнэж болгоно
•Устай миксэрднэ ( Сүүтэй тохиромжгүй)
• Төрөл бүрийн хоолонд нэмж хэрэглэнэ.



💡 АНХААРАХ ЗҮЙЛ

• Хэтрүүлбэл хий үүсгэж болзошгүй
• Сайн дэвтээж, чанаж хэрэглэх нь зүйтэй.

#

03/04/2026

😋Амралтын өдрөөр гэр бүлээрээ өглөөний цайгаа хамтдаа хийж амтархан зооглоорой
Happy weekend😉
❤️

28/03/2026

Хөдөө явахдаа хоолнуудыха бичлэгийг хийнэ гэсэн бадрангуй сэтгэлтэйгээр явсан боловч иймэрхүү л дүрс цуглуулж чаджээ. Дараа cameraman-тэйгээ гоё бичлэгээ хийнээ.

28/03/2026

Гал дээр хийсэн цуйванд дуртай юу?
#хөдөөгийнсайханд❤️🇲🇳

28/03/2026

🥗Стейк салатнаас хэзээ ч буцахгүй биз дээ😋
Хүүхэдтэйгээ хамтраад хийхэд мааш амархан жорыг хуваалцаж байна.

Орц: Стейкний мах, айсберг байцаа, мизуна, редиск, үрлэн помидор, өргөст хэмх, авокадо, эрдэнэ шиш
Амтлагч: нунтаг салат амтлагч, лимоны шүүс, оливын тос

Хөх Дөл - Blue Flame Gas
❤️

20/03/2026

🐟Шарсан загасанд дуртай юу?
Амралтын өдрөөр гэр бүлээрээ ширээ тойрч суугаад амттай шарсан загас идээрэй😉
Амталгаа: давс, хар перец, розмари, нунтаг саримс, паприка, цөцгийн тос, оливын тос
Хачир: дурын нарийн ногоо

❤️

17/03/2026

🇲🇳 Цэргийн баяраар амтат Easy Meat-ийн үхрийн шарсан хавиргаар эрчүүдээ дайлъя!

Ширээ засалт: Kirei Japan Tableware

Хавиргаа хүйтэн усанд 30 мин сойно.
Хавиргаа чанахдаа сонгино, саримс, хар перец, цагаан гаа давсаар амтална.
Зөөлөн гал дээр 60-90 минут чанана.
Цөцгийн тосонд бор мөөг, саримсаа шарж, солонгос үхрийн хавирганы амтлагчаар хавиргаа амталж шарна.
Төмсний нухшинд цөцгий, сүү, майонез, моцарелла бяслаг хийнэ.

Photos from Cookido kitchen's post 08/03/2026
07/03/2026

🌹Баярын ширээний гол зүйл болох амттанаа 10-хан минутад хийцгээе!

Орц: маскорпоне чийз, грек йогурт, виппинг крем , ванилийн сахар, жигнэмэг, бөөрөлзгөнө, хар бөөрөлзгөнө, шагшуурга.

Хийх арга: Маскорпоне чийз дээрээ грек йогурт нэмж холиод ванилийн сахар нэмж миксэрдэнэ.
Виппинг кремээ тусад нь миксэрдэнэ.
Бэлэн болсон хоёр зуурмагаа гараараа хутгана.

Чимэглэл: жигнэмгээ нунтаглана. Аягандаа крем, жигнэмэг, жимсээ давхарга үүсгэж хийгээд бэлэн болно.

Хамтдаа хийж, хамтдаа сурна.

Want your business to be the top-listed Interior Service in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Ulaanbaatar