Guide center

Guide center

Share

Guide center of Mongolia

Photos from Guide center's post 28/05/2026

Жуулчдад монгол үндэсний хөгжим морин хуур, хөөмийн урлагийг хэрхэн тайлбарлах, үүсэл гарлын тухай домог түүхийг хэрхэн өгүүлэх тухай сэдвээр Монгол Улсын Морин хуурын найрал хөгжмийн морин хуурч, хөөмийч, урлаг судлалын магистр, МУГЖ Н.Ашид хичээл зааж байна.


Манай дараагийн элсэлт намар 10 сарын 1-нд эхэлнэ.

Photos from Guide center's post 27/05/2026

Жуулчдад тохиолдож болох, аялалд учирч мэдэх саад бэрхшээлүүдийг хэрхэн даван туулах талаархи хичээлүүд энэ 7 хоногт үргэлжилж байна. Өнөөдөр "анхны тусламж үзүүлэх" хичээлийг МУЗН-ийн багш, ОУ-ын төслийн ажилтан Э.Лхагвасүрэн багш заалаа.


Жич: Дараагийн элсэлт намар 10 сарын 1нд эхэлнэ.

Photos from Guide center's post 25/05/2026

Хээрийн аяллын хэрэгсэлтэй хэрхэн ажиллах, морин аялал болон явган аялалд хөтөч ямар ур чадвар техник дээр анхаарах тухай ... сэдвээр "Бүүжим экспедишн" компанийн захирал Д.Ариунаа хичээл зааж байна.

Жич: дараагийн элсэлт намар 10 сарын 1-нд

Photos from Guide center's post 23/05/2026

Guide 122 элсэлтийн дадлага семинар амжилттай явагдаж байна. Баг болон хуваагдаж өөрсдийн мэддэг гадаад хэл дээрээ үзсэн хичээлээрээ өрсөлдөж байна.

Photos from Guide center's post 17/05/2026

-ийн суралцагсад Хархорин суманд Орхоны хөндийн байгалийн цогболборт газарт аяллын дадлага хичээлээ хийж байна аа. Дадлага сургалтын хөтөлбөрийг Эрдэнэ Зуу музейн хамт олон, Дэлхийн өв - Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргааны хамт олон, Гаид төвийн дадлагын багш нар хамтран 5 сарын 15-наас 17-нд 3 өдрийн турш удирдан зохион байгуулж байна.


хамгийн чанартай сургалт
хамгийн том мэдээллийн сантай сургалт

Photos from Guide center's post 15/05/2026

Өнөөдөр ч гэсэн “Номын баяр” дээр
“Монгол орны лавлах” маань оролцоно
Өглөөнөөс орой болтол зорьж ирсэн зочиддоо
Мутрын мөрөө үлдээн өөрийн биеэр гардуулна аа
Өчигдөр хүрэлцэн ирсэн эрхэм сайхан хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

маань
Эрэлт хэрэгцээний улмаас дахин мэндэлсэн билээ
Эрхэм уншигчдын гар дээр очоод 50 хонож байгаа билээ
Эгэлгүй зузаан хэрнээ аль хэдийнээ тал нь
Эргэлт буцалтгүйгээр эзнээ олоод оччихжээ
Эх орноо танин мэдэхийг хүссэн
Эрдэнэт монгол хүн ийм олон болсонд
Эрхбиш баярлан бахдахаас яах билээ

минь
Хоёр зуу биш мянган хуудсанд шингэсэн билээ
Хэдэн мянгаар хэмжигдэх суралцагсаддаа зориулж
Хүүрнэж, эвлүүлж, судалж, нэгтгэж бичсэн “гарын авлага” билээ
Хэдэн зуун төгсөгчийг “мэргэшсэн хөтөч” болоход тусалсан билээ
Хэдхэн хоногийн сургалтаа "мэргэжлийн” гэж том дуугарахаас эмээж ирсэн Guide төвийн маань
Хэний ч өмнө бардам хэлж чадах "мэргэжлийн түвшин"-д эмхэтгэсэн “эрдмийн бүтээл” билээ.



Хөшөөний зүүн хойно
ном

Photos from Guide center's post 05/05/2026

Хэдийгээр “шүүмжилдэг” ч ...
маань олон арван компаниас “захиалгат сургалт”-ын урилга ирдэг ээ. Хамгийн сүүлийн хоёр сургалтаас нэг зүйлийг анхааралдаа авлаа. , компанийн жолооч, хөдөө орон нутгийн хамтран ажиллагсдад нь зориулж хичээл заах үедээ жолооч нарын сайн муу талыг хэлж ярихын зэрэгцээ олон улсын аялал жуулчлалын салбарын “жуулчны жолооч” гэдэг нь ямар стандарттай байдаг талаар дурдаж, тэдгээрээс Монголын нөхцөлд хэрэгжих боломжтойг нь хэлж өгч байвал чухал санагдсан. Мөн манай зарим хөтчүүд, зарим жуулчны баазууд “аяллын жолооч” нартай мэдлэг мэдээллээ хуваалцах, харилцан хүндэтгэлтэй хамтран ажиллахын чухлыг анзаарлаа. Манай төвийн хувьд “хөтөч нарт заадаг Монголын түүх, газарзүй, байгаль, ёс заншил”-тай холбоотой сэдвүүд, Монголын аялал жуулчлалын сүүл үеийн нөхцөл байдал, төр засгийн бодлого чиглэл, сүүл үеийн эрдэмтдийн судалгааны тайлан дүгнэлтүүдээс дурдаж танин мэдэхүйн чиглэлээр сэдвээ өргөжүүлсэн чинь “аяллын жолооч” нар маш талархалтайгаар хүлээж авсан. Тэдэнд Монголоороо бахархах мэдлэгийг тэлж өгөх нь зөв юм байна. Хэрвээ тэгэх юм бол аяллын хөтөч, жолооч нарын дунд байх “үл ойлголцол”-ууд эрс багасна гэдэгт итгэлтэй байна.

#Жич: элсэлт 5 сарын 11-нд эхэлнэ ээ. 40 орчим хүний бүртгэлийн "баталгаажилт"-ыг хүлээн авсан байгаа. Манай төвийн ачаалал өндөр байгаа тул буцаж холбогдох тал дээр оройтож байгаад хүлцэл өчье. Удахгүй “122 - группийн нэгтгэл” хийнэ ээ.

Photos from Guide center's post 30/04/2026

Өнөөдрийн хичээлийн үеэр салбарын сайд "гэнэт" зочлов. Суралцагсдад маань хандаж хэдэн үг хэллээ. Завшааныг ашиглан "Жуулчны мэдээллийн төв"-өө ч танилцууллаа.

Photos from Guide center's post 28/04/2026

Зөвхөн үлэг гүрвэлийн мөрөөр зогсохгүй хадны зургуудтай.

27/04/2026
Photos from Guide center's post 27/04/2026

…Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд
Орсон буурийн шүд өвөл хангинах хоолойд
Yлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би …

ХХ зууны манлай их яруу найрагч Бэгзийн Явуухулан 1959 онд 30 насандаа “Би хаана төрөө вэ” шүлгээ үгээр сийлж суухын өмнө энэхүү ТАЛ НУТАГ-т байх үлэг гүрвэлийн мөрийг очиж харсан юм болов уу. … Өмнийн цэнхэр ГОВЬД гэж бичээгүй байгаа юм.

Төв аймгийн Эрдэнэсант сум, Сайжрах уул …
Том бөөрөнхий мөрүүд нь энэ Зауропод гээд үлэмж биет өвсөн идэшт үлэг гүрвэлийн мөр
Түүний дээр дарж гишгэсэн хурц үзүүр бүхий мөрүүд нь мөн адил үлэмж биет махан идэш Тиринозаврын мөр
Тэд энэ газраар нүүдэллэж явсан бололтой. Мөрний чигийг нь харахаар өмнийн цэнхэр говь руугаа ….


амжилттай явагдлаа.
Дараагийн элсэлт 5 сарын 11-нд

Want your business to be the top-listed Travel Agency in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 20:00
Sunday 10:00 - 20:00