Eruul Content
Эрүүл хүүхэд
Эрүүл хүн
30/05/2026
🌱 Хүүхдийн нэмэлт хооллолт айл өрх бүрт өөр байдаг
Хүүхдийн нэмэлт хооллолтод нэг л зөв арга гэж байдаггүй. Айл өрх бүр өөрийн амьдралын хэв маяг, хоол хүнсний сонголт, уламжлал, боломж нөхцөлдөө тулгуурлан хүүхдээ хооллодог.
Зарим хүүхэд будаа, ногоонд дуртай байхад нөгөө нь жимс, тараг илүү идэх сонирхолтой байдаг. Хамгийн чухал нь хүүхдийн нас, хэрэгцээнд тохирсон, шим тэжээлтэй, аюулгүй хоолыг хайр халамжтайгаар санал болгох явдал юм.
💚 Хүүхэд бүр өөр.
💚 Гэр бүл бүр өөр.
💚 Харин эрүүл өсөлт хөгжил бол бидний нийтлэг зорилго.
Тиймээс өөрийгөө бусадтай харьцуулах биш, хүүхдийнхээ хэрэгцээг ойлгож, тохирсон хооллолтыг бүрдүүлэх нь хамгийн зөв сонголт юм.
28/03/2026
Хүүхдийн Нэмэлт Хоолнууд
Хэрвээ таны хүүхэд 6 сартай бол та бидэнд хандаарай , хэрхэн нэмэлт хоолонд нь хүүхдээ оруулж байна. Хүүхдэдээ
“Ээлтэй “ нэмэлт хоолыг , хийж байна уу?
# Хүүхдийн Нэмэлт Хоол@Д.Сарантуяа
04/10/2025
Өөрчлөлтийг өөрөөсөө
Бидний өдөр тутмын амьдралдаа яг одоо энэ хугацаандаа хийж буй зүйл бүртээ түүртэхгүй чин сэтгэлээсээ , оюун санаагаа төвлөрүүлж хийх нь таны өөрийн тань оюун санаа, бие , сэтгэл зүйн эрүүл мэндэд ямар их таатай байхыг олж мэдрэх нь үр бүтээлтэй , аз жаргалтай , амар тайван байхад тань туслах аливаа стрессээ даван туулах бас нэг ур чадвар болдог .
Би хоол хийх , шинээр гоё эрүүл бүтэцтэй хоолыг хийх маш дуртай , хүүхдүүдтэйгээ , найзуудтайгаа хоолны шинэ жор хамтадаа суралцаж туршиж үзэх нь сэтгэлд гоё амралт болдог 🍃🍃🌈
Та бас өөрийгөө хөндлөнгөөс ажиглаж , чагнаж сурах нь бусадтай харилцах харилцаанд оролцоход нь үргэлж нэмэртэй байдаг .
Дээр бидний хангалттай , чанартай унтсан , амарсан байдал бидний мэдрэлийн тогтолцоог хэвийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах үндсэн суурь нь болдог. Та хэр зэрэг тэнцвэртэй зөв эрүүл хооллож хэвших нь бидний эрүүл мэндийг тодорхойлогч хүчин зүйл болоод зогсохгүй бидний эсийн гений бүтэцийг
“Эрүүл байх “гэсэн товчлуурыг дарж асааж өгдөг , ингээд цаашид хэр тогтвортой асаах товчлуураа зөв ажиллуулсанаас Эрүүл Мэнд оршин тогтоно.
Дублин хот
Хоол зүйч
Д. Сарантуяа
25/05/2022
Гэртээ хийсэн хоол шинэ , эрүүл мэндэд тань ээлтэй байх тул аль болох ногоо, жимсээ оролцуулан хийж байгаарай🧅🍓🍇🥦
10/05/2022
Хүүхдийн хоололтын байдал нь хүүхдийн өсөлт хөгжилтөнд нөлөөлөөд зогсохгүй эрүүл насанд хүрсэн хүн болж хөгжих , бидний бие сэтгэлзүйн физиологийн үйл ажиллагаа зөв ажиллаж амьдрах үндсэн суурь болж өгдөг учраас аль болох гэртээ өөрөө хийж бэлдсэн хоолоор , тухайн орон нутгийнхаа уламжлалт хоол хүнсийг аль болох ногоо , жимсээр баяжуулж , үр тариа, эрүүл тосны сонголтыг зөв хийх хэрэгтэй.
Хүүхдээ аль болох эхийн сүүгээрээ хооллох , хэрвээ угжаар хооллох сонголт хийх шаардлага гараад эхийн сүү орлуулагч сүүгээр хооллож байгаа бол та бас адилхан 6 сартайгаас хүүхдээ нэмэлт хоолонд оруулж эхлэнэ. Манай Эрүүл Контентоос ээж аав та бүхэнд нярай хүүхдээ хэрхэн яаж ойлгох, ажиглах, анзаарах дадал ур чадварыг зааж өгсөнөөр та хүүхдийнхээ амрах нойрсох цагийг зохицуулж сурах боломжтой.
Мөн төлөвлөсөн , бэлтгэлтэйгээр хүүхдээ нэмэлт хоолонд оруулахдаа ямар зүйлүүдийг анхаарах тал дээр зөвөлгөө өгч ажиллана. 0-12 сар
12сараас -24 сар гэх мэтчилэн насанд тохирсон хүүхдэд ээлтэй гэрийн хоол хийж сурах тал дээр дэмжиж сургалт явуулна.
Хүүхдийн эмч
Хоол зүйч
Д. Сарантуяа
2022 он 5 сарын 10 өдөр
Монгол хүмүүсийн , бидний хүүхдээ нялх байхад нь өгдөг анхны хоол ихэвчлэн ямар хоолнууд байдаг вэ ? Та яаг ямар нэмэлт хоолыг хүүхдэдээ анх өгч байсан бэ? Та өөрөө ихэвчлэн яг ямар төрлийн хоол иддэг вэ?
Хөдөө төрж өссөн хүүхдүүдийн ихэвчлэн иддэг хоолнууд ямар ямар төрлийн байна. Хэрвээ та хөдөө төрсөн бол анх ямар хоолоор нэмэлт хоолыг нь идэж эхлэсэн вэ?
Хотод төрж өссөн хүүхдүүд ямар төрлийн хоолоор анх нэмэлт хоолонд орж байсан вэ?
Монгол хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг хоол хүнснүүдийг нэрлэвэл яг ямар хоол хүнс байна вэ? Та үүнийг уншихдаа хариулаад бичиж бидний асуултыг дэмжээрэй.
Баярлалаа
25/12/2021
Хүүхдийн нэмэлт хоол эрүүл натурал амтаараа , хүүхдэд ээлтэй уураг, нүүрс ус, өөх тос , ус , агуулсан ногоо, жимс, тос, үр тариаг гэх мэтчилэн хүнсүүдийг тодорхой хэмжээгээр бодож , төлөвлөж ухаалагаар сонгож хийх нь зүйтэй.
Таны хүүхдийн эрүүл мэнд эцэг, эх та бүхнээс шууд хамааралтай тул та хоол шим тэжээлийн тухай ойлголт мэдлэг, дадлага туршилгаа шинэчилж эерэгээр өөрчлөх нь үргэлж амжилт авчирч хүүхдээ эрүүл энх өсөн торних суурийг зөв бүрдүүлж өгдөг тул Эцэг Эхчүүд та нар минь зайлшгүй "Суралцах " шаардлага гарч ирдэг . Бидэнтэй хамт байж, хүүхдийн нэмэлт хоолыг хэрхэн эхлүүлэх болон ямар төрлийн хүнсээр , хүүхдүүд нь идэхэд дуртай байх өнгөлөг нүд баясгасан , хүүхдийн өсөлт хөгжилтэнд хэрэгцээтэй Шим Тэжээлтэй Нэмэлт Хоолуудыг хийж сурахыг хүсвэл хувиараа илгээмж бичиж асуултуудаа бичээрэй.
Хүндэтгэсэн
Хоол зүйч
Нярай хүүхдийн эмч
Дагвын Сарантуяа
Хүүхдээ нэмэлт хоолонд оруулж байхдаа анхаарах зүйлүүд.
Яарахгүй, тайван , эртнээс судлаж , төлөвлөж эхлэх
Хөхний сүү болон угжны сүүгээ ( хөхний сүү орлуулагчаа ) нэмэлт хоол эхлэсэн ч өгдөг хэмжээгээрээ өгч явах
Хоолоо хүүхдэдээ танилцуулахдаа нэг амтаар нь дасгах байдлаар , хоолныхоо бүтцийг хүүхдийнхээ чадварт тохируулан бэлдэх
Хоол өгөх Хэмжээ нь эхэндээ бага багаар амны жижиг халбагаар 4-5 удаа
Дэлгэрэнгүй Асуулт Зөвөлгөө авахыг хүсвэл Эрүүл Контентоор мессаж илгээнэ үү
Эрүүл Контент
Эрүүл Нярай Эрүүл Хүн
Нярай Хүүхдийн эмч Д. Сарантуяа
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Ulaanbaatar
976