WOZAP
тэвч, итгэ... гэхдээ битгий хүлээ
11/05/2026
СОЁЛЫН ЯАМНЫ ШИВШИГ ❗️❗️❗️
Монголын соёлын салбар ингэтлээ унаж доройтох ч гэж дээ. Бүхнийг Chatgbt-ээр хялбарчлах гэдэг, өөрийн толгойгүй, тархигүй албан хаагчид олширсны бэлээхэн нотолгоо энэ шүү.
О.Дашбалбар, Б.Лхагвасүрэнгийн шүлгүүдийг талийгаачийнх гээд эмгэнэлд нь оруулчихсан байх юм. Овог нь Шагдарын биш, Шагдарсүрэнгийн Гүрбазар шүү дээ. Ядаж хянадаггүй юм уу? Арай л хэтэрхий юм аа. Энэ бол зөвхөн талийгаачийг үл хүндэтгэсэн үйлдлээр зогсохгүй Монголын соёлын салбарыг шившиглэсэн үйлдэл.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан та энэ мэргэжлийн бус, чадавхгүй, тархигүй хүмүүстээ хариуцлага тооцоорой.
Ер нь бүхнийг Chatgbt-ээр "гурилддаг" үзэгдэл хавтгай болсон байна лээ. Саяхан нэг уулзалт дээр "Та нарт шинэ санаа оноо байна уу?" гэхэд нэг том төрийн дарга тэр дор нь Chatgpt-дээд, түүнийгээ учиргүй мундаг санаа олсон хүн шиг санал дэвшүүлээд байсан нь санаанд орлоо. 😡😡😡
09/05/2026
Өвөл айсуй…
02/04/2026
Тэр сайд майд яах вэ. Чуулган дээр бас л ноцтой юм ярилаа. Үр хүүхдүүд чинь хорт хавдар дунд суралцаж бна гээд.
Юу вэ гэхээр Цусны хорт хавдар үүсгэдэг нь батлагдсан маш аюултай уусгагч будгаар сургууль цэцэрлэгийн анги танхимыг буддаг. Энэ будгаар будсан орчинд хамгийн багадаа 28 хоногийн дараа том хүн орохыг зөвшөөрдөг.
Гэтэл бид нар энэ будгаар 8 сарын 25 нд анги танхимаа будаад 9 сарын 1 нд хүүхдүүдээ шууд л оруулчихдаг. Ямар аюултай вэ гэдгийг хүмүүст ойлгуулж өгөөч гээд нэгдсэн чуулганд энэ хүн ярьж байна шд.
Ажлыг нь асуухаар аархаж бааварладаг нэг сайдтай болчихож…
28/03/2026
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ МАН-ын генсек Я.Содбаатар хоёр муудалцжээ. 🥵
Энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ “...Эрдэнэтийн 49 хувийн схемийг задалсан шиг чиний авлигын схемийг зарлана” гэжээ.
Үүнээс улбаалж, Бодь группээс улстөрчдөд тараагдсан гэх их хэмжээний авлигын мөнгө 110 сая $ Б.Энхбаяр, Т.Аюурсайхан нараас гадна авсан бусад улстөрчдийн нэрс ч тодорхой яригдаж, асуудал сөхөгдсөн бололтой.‼️
19/03/2026
Туулын хурдны зам гээч нь хатан Туулын минь голыг таслах аюулын харанга дэлдэж байна 😰
1 км нь 70 тэрбум ₮-ийн төсөвтэй энэ замыг бетон баганууд дээр тавих юм бн.
Ийм баганыг тавих ажил нь эрт цагт Ван ханы орд өргөө оршиж асан, монгол түмний дээдэлдэг ундаалсан тунгалаг ус Туул голын амийг барьдаг хар түнгийн бургасан шугуйг бүрмөсөн сүйдлэх экологийн аюул болох нь дээ😰
Ийм их мөнгөөр төмөр замын 51%-иа авах, 5-р цахилгаан станцаа барьсан нь дээр.
Гол дагуух энэ тэнгэрийн үнэтэй хурдны зам нь хотын түгжрэлийг 30% бууруулна гэсэн тооцоонд нь итгэхгүй байна. Та нарын амлалт 50% биелэх нь дээдийн заяа бдаг даа.😡
Энэ дээдийн заяагаараа гэхэд Туулын хар түнгийг устгаад, 10 жилийн дараа ундны усгүй болоод түгжрэл 10% буцрч байтал машины тоо нэмэгдээд таарах нь тодорхой😱
Бетон багана дээр биш газар дээр зам тавьсны дараа эргэн тойронд нь ямар гээч шороон там үлддэг билээ дээ😨
Дарханы шинэ замын эргэн тойронд үлдсэн карьерын үлдэгдэл овоолоостой шороо, зүлэг ногоо нь халцарч гишгэгдэн гамшиг болсон байгалийг л харцгаа!
Х.Нямбаатар аа чи аль газраас Хатан Туулын минь голыг нь таслах гэж ирсэн албин гээч вэ?
18/03/2026
5 шард явж байтал цаад эгнээнээс нэг приүс 20-той ах дарж эргээд гүпер будаа...
Өө ах аа яаж байна та гэсэн хүн дохио өгөөд байхад чи харин яаж байна аа гай болсон юм бэ чи гээд уурлаж байна. Та эргэж болохгүй эгнээнээс эргэх ямар ч боломжгүй шахуу байхад дарж орж ирчихээд яагаад над руу уурлаад байгаа юм бэ даатгалаа дуудаач гэтэл даатгалгүй болж таараад яалтчгүй цагдаа дуудахаас аргагүй болов.
Тэгээд бусдад төвөг удчихгүй санаатай ослын гурвалжингаа авч машинаасаа 8-аад алхамын цаана байршуулчихаад сууж байтал уг нь машинууд тун дажгүй тойрч өнгөрөөд байсан юм л даа.
Тэгсэн нэг цайвар 20-тай ажимаа ослын гурвалжинг маань хага дайрч гараад чигээрээ явсаар байгаад яг ард тулаад зогсож байна. Тэгснээ яваач ээ гээд сигналдаад байна шүү. Бууж очоод энд осол гарсан байна. Цагдаа дуудсан учраас эндээс бид хөлдөх боломжгүй. Мөн ослын гурвалжинг тэнд байршуулсан байхад та хага дайрчихлаа гээд хэллээ. Тэгсэн тийм юм олж хараагүй, одоо би яаж эгнээ солих юм. Түгжрэлтэй энэ машинууд оруулахгүй байна чи холд гэж байна шүү... хахаха...
За тэр ослын гурвалжин ч дүүрч, эгнээ сольж мэдэхгүй энэ хоёр хүнээс болоод 5 шарын тэнд хэсэгтээ л бухимдацгаалаа. Ганц нэг хажуугаар өнгөрч буй хүмүүс сүртэй юм биш байна яваач гэж бас хаазалж байна. Зураас төдийхөн бол ёстой явчихмаар л байлаа. Гэвч гүпер урагдаад зогсохгүй их гэрлийн сэжнүүд сэтэрч хугасан байсныг үнэлгээгээ тогтоогдсон юм.
Ийм хэлбэрийн гэмтлийг яаж зүгээр орхих вэ дээ.
Ингээд буруу эгнээнээс дураараа эргэдэг ах хүү, ослын хохирогч болсон би. Осол гарч зогссон байхад тулж ирээд энгээ байраа сольж чадахгүй гацсан эгч бид 3 цагдаа иртэл хэсэгтээ тэндээ төвхнөсөн юм даа... хахаха. Хөгжилтэй юм шүү...
Хүчтэй нь хүчгүйгээ зодох. Энэ бол үлэг гүрвэлийн үеийн хийрхэл. Одоогийн ухаант хүмүүний үйлдэл шал өөр шүү хөвгүүд ээ
15/02/2026
Энэ Ганхуяг чинь хэзээ Шадар сайдаар томилогдлоо? Ажлаа аваад бараг 100 хоног болчихож байгаа хүн биз дээ. Гэтэл одоог хүртэл байгууллагын үйл ажиллагаатай танилцсаар. Үнэндээ юу хийх ёстойгоо ч ойлгохгүй яваа бололтой. Уг нь өдийд цас зудын хүндрэл, өвс тэжээлийн дутагдал болж буй хэдэн малчиддаа тулж ажилламаар. Дээл дээл сольж өмссөн жаргалтай дарга энд тэнд танилцах уулзалт хийж явсаар сонгуульт жил нь дуусах вий дээ…
13/02/2026
Ираны ард түмэн элитүүд гэж өөрсдийгөө нэрлэдэг чөтгөрүүд болон тэдний талынхан шүтдэг Баалын хөшөөг нь шатааж буулгаж цэвэрлэжээ.
Харин манайхан талбайн урд бгаа хэнд ч сайхан санагддаггүй хорт хавдарын эс шиг хөшөөг буулгах хэрэгтэй болов уу.
Өөр хаана ямар хараал жатга хийсэн юм шиг хөшөө байдаг билээ???
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Ulaanbaatar
14200
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |
| Saturday | 09:00 - 17:00 |