ICT Group

ICT Group

Share

Мэдээлэл технологийн тэргүүлэгч үндэсний групп компани

15/01/2026

Технологиор дамжуулан бодит асуудлыг шийдэж, үнэ цэн бүтээх хүсэлтэй бол таныг дараах нээлттэй ажлын байранд ажиллахыг урьж байна. 👇
💡 Бид танд:
▫️ Эерэг соёлтой итгэлцэлд суурилсан ажлын орчин
▫️ Өндөр чадамжтай эрч хүчтэй хамт олон
▫️ Шинийг турших, санаагаа хэрэгжүүлэх эрх чөлөөг санал болгоно.

📌 Дэлгэрэнгүй мэдээлэл + анкет илгээх бол линкээр дамжин ороорой
https://zangia.mn/company/ICT-Group-JSC

05/01/2026
31/12/2025

2025 онд хамтдаа зүтгэж, дэмжиж ажилласан та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. 🥰
2026 онд амжилт бүтээлээр дүүрэн, дижитал туршлагаараа нийгмийг гэрэлтүүлэн, хамтдаа илүү ихийг бүтээцгээе! 🌟💻🎉

16/10/2025

📌Шинэ сорилт, Шинэ баг, Шинэ боломж 👇

Манай хамт олон Мэргэжлийн хандлага, Харилцан хүндлэл, Дээд зэргийн чанар-ыг эрхэмлэн ажилладаг бөгөөд Бидний зорилго бол Технологийн тусламжтай Монгол хүний амьдралын чанарыг сайжруулах юм.

Бидэнтэй нэгдээрэй 🤝

🌐 Дэлгэрэнгүй мэдээлэл: https://lnkd.in/eC7qwdpC

Photos from ICT Group's post 26/09/2025

✨ | Олон талын оролцоот хэлэлцүүлэг 🇲🇳

Долоо хоногийн турш үргэлжилсэн 70 гаруй арга хэмжээтэй “TECHWEEK 2025” өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдсан бөгөөд ICT FORUM- р амжилттай өндөрлөлөө.

📊 Форумын үеэр өнгөрсөн өдрүүдийн хэлэлцүүлэг, илтгэлүүдээс гарсан гол санаа, шийдлүүдийг нэгтгэн дүгнэж, мэдээллийн технологийн салбарын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон танилцуулсан нь онцлог байлаа.

💡 Ай Си Ти Группийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн, Монголын Програм Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбооны Ерөнхийлөгч А. Баттамир,
💡 Эгүнэ Оюун ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал С. Бадрал нар “Монголын дижитал ирээдүйг бүтээх нь” сэдвээр хэлэлцүүлэгт оролцож, салбарын боломж, сорилт болон хөгжлийн гарцыг тодорхойлсон байр сууриа хуваалцав.

🚀 Энэхүү форумоор ICT салбарын хөгжил нь зөвхөн технологийн төдийгүй, Монгол Улсын ирээдүйн өрсөлдөх чадварын түлхүүр гэдгийг онцлон харууллаа.

26/09/2025

2025-ыг угтан, Олон Улсын Хөгжүүлэгчдийн баярын өдрөөр "ICT Insight #4 & 256th Day" байгууллагын соёлын арга хэмжээг зохион байгууллаа.

✨ Энэ үеэр Ай Си Ти Группийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Г. Лхамсүрэн “Нийгмийн нөлөөлөл ба ICT Экосистем” сэдвээр илтгэл тавьж, группийн нийт ажилтнууддаа алсын хараа, стратегийн чиглэлээ танилцуулсан нь онцлох мөч байв.

👩‍💻 Бид Хөгжүүлэгчдийн баярыг хамтдаа тэмдэглэн, шинэ санаа, эрч хүч, урам зоргийг авч,
👉 “Дижитал туршлагаар нийгмийг өнгөлөх” хамтын зорилгоо бэхжүүллээ.

09/07/2025

🇲🇳 ХОТОЛ ТҮМНЭЭРЭЭ САЙХАН НААДААРАЙ 🇲🇳

Уудам дэлхийн хязгаар бүрд суугаа Монгол түмэндээ Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье.

Photos from ICT Group's post 09/06/2025

🏆 ICT SPORT 2025 🏆

Мэдээллийн технологи,харилцаа холбооны салбарын спорт наадам "ICT SPORT 2025" зохион байгуулагдлаа. Тус наадамд группээ төлөөлөн давхардсан тоогоор 66 тамирчин өрсөлдсөнөөс теннис төрөлд Б.Мөнхсайхан АЛТАН медаль, шатрын төрөлд Д.Майдар МӨНГӨН медаль, eSport PUBGMobile-ийн төрөлд ХҮРЭЛ медаль хүртсэн амжилт үзүүллээ.

🥇 Ай Си Ти экосистемийн бүрдэл болсон 80 компаниа төлөөлж салбарын шилдгүүдтэй хурд хүч, мэдлэг оюунаа сорьсон нийт баг тамирчдадаа халуун баяр хүргэе!

30/05/2025

🏆 ICT SPORT 2025 | ШАТАР 🏆

Мэдээллийн технологи,харилцаа холбооны салбарын спорт наадам "ICT SPORT 2025" "Шатар"-ын спортоор үргэлжилж байна.

♟️ Уран нүүдэл, бодол оюун, стратегийн гайхамшгийг толилуулсан өргүүдийн үр дүнд Ай Си Ти группийн тамирчид эрэгтэй төрөлд Д.Майдар | Binary Systems мөнгөн медаль, эмэгтэй төрөлд Т.Нямлхагва | Asterisk Technologies LLC 4 дүгээр байр эзэлсэн амжилт үзүүллээ.

🥈 ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨӨН ҮЗҮҮЛСЭН БАГ ТАМИРЧДАДАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ!

29/05/2025

🏆 ICT SPORT 2025 | PUBG Mobile 🏆

Мэдээллийн технологи,харилцаа холбооны салбарын спорт наадам "ICT SPORT 2025" "eSport - PUBG Mobile"-ийн шилдгүүдээ тодрууллаа.

Бүтэн хоёр өдөр үргэлжилсэн ширүүн өрсөлдөөний эцэст Ай Си Ти группийн баг тамирчид хүрэл медалийн эзэд боллоо.

👇 АЙ СИ ТИ ГРУПИЙН БАГ ТАМИРЧИД:
⚡️ О. Билэгсайхан | Айтүүлс ХК / itools JSC
⚡️ Valkyre | Айтүүлс ХК / itools JSC
⚡️ | Айтүүлс ХК / itools JSC
⚡️ М. Мөнх Цогт | Айтүүлс ХК / itools JSC

🥉 ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨӨН ҮЗҮҮЛСЭН БАГ ТАМИРЧДАДАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ!

22/05/2025

🏆 ICT SPORT 2025 | ШИРЭЭНИЙ ТЕННИС 🏆

Мэдээллийн технологи,харилцаа холбооны салбарын спорт наадам "ICT SPORT 2025" "ШИРЭЭНИЙ ТЕННИС"-ний шилдгүүдээ тодрууллаа.

Тус төрөлд аварга хамгаалан оролцсон ICT Group | Asterisk Technologies LLC-ийн тамирчин Munkhsaikhan Bayaraa аваргын АЛТАН медалийн эзэн боллоо.

👇 АЙ СИ ТИ ГРУПИЙН БАГ ТАМИРЧИД:
⚡️Эрэгтэй төрөлд : Munkhsaikhan Bayaraa | ТЭРГҮҮН БАЙР | Asterisk Technologies LLC
⚡️ Эмэгтэй төрөлд : | Asterisk Technologies LLC нар амжилттай оролцлоо.

🥇 ХОШОЙ АВАРГА БОЛСОН ТАМИРЧИНДАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ!

Photos from ICT Group's post 06/05/2025

🏆 " ICTCUP 2025 " BASKETBALL TOURNAMENT

Ай Си Ти группийн хөрөнгө оруулалт бүхий компаниудын дундах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

🏀 Тэмцээний шагналт байруудад:

👨‍🦱 Эрэгтэй:
🥇 1-р байр – Айтүүлс ХК / itools JSC
🥈 2-р байр – eClinic
🥉 3-р байр – Binary Systems
🏆 MVP: eClinic – Чингүүн

👩‍🦰 Эмэгтэй:
🥇 1-р байр – Asterisk Technologies LLC
🥈 2-р байр – ICT Group
🥉 3-р байр – Хамтарсан баг
🏆 MVP: Астериск – Бадамханд

Want your business to be the top-listed Computer & Electronics Service in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


#203, Regency Residence, 16 Olympic Street, Khoroo 1, Sukhbaatar District
Ulaanbaatar