Gaikham LLC
GPS-Тээврийн хэрэгслийн хяналтын систем
Бид шинэ дэвшилтэт тоног төхөөрөмж болон програм хангамжийг тээврийн хэрэгслийн хяналт, удирдлагыг сайжруулахад чиглүүлэн аж ахуйн нэгж байгууллагуудад нийлүүлдэг компани юм. Бид харилцагч нартаа тээврийн хэрэгсэлтэй холбоотой зардлуудаа бууруулах, ажилчдынхаа бүтээлийг нэмэгдүүлэхэд нь тусалдаг.
25/05/2026
Экскаваторын зааварчилгааны систем G31 PRO хэрхэн ажилладаг вэ?
- GNSS болон RTK-д суурилсан экскаваторын зааварчилгааны систем нь шанаганы ухах болон дүүргэх явцыг 3D загвараар бодит хугацаанд операторт харуулна. Оператор шанага зорилтот түвшинд хүрч ажиллаж байгааг нарийвчлан хянах ба ажлыг 3см-ын нарийвчлалтай гүйцэтгэнэ.
✔Бүх төрлийн экскаваторт тохиромжтой
☎ 7510-4090
🌐 www.gaikham.mn
24/05/2026
1. Тракторын автомат жолоодлогын систем хэрхэн ажилладаг вэ?
- F200 систем нь удирдлагын дэлгэц, GNSS/RTK хүлээн авагч болон автомат жолооны хүрд гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ. GNSS хүлээн авагч хиймэл дагуулаас авсан мэдээллийг удирдлагын дэлгэцэнд дамжуулж тракторыг 2.5 см-ийн нарийвчлалтайгаар автоматаар чиглүүлдэг.
- Удирдлагын дэлгэцэн дээр явсан талбайг тэмдэглэж хадгалах ба энэ нь трактор явсан талбай дээрээ давхарлаж явахгүй байх, зай үлдээх зэрэг асуудлуудыг шийдэх боломжийг бүрдүүлж байгаа юм.
- Оператор зөвхөн эргэлт болон аюулгүй байдлыг хянана.
2. Зах зээл дээрх бусад автомат жолоодлогын системүүдээс юугаараа ялгаатай вэ? Найдвартай юу?
- F200 нь олон улсад шалгарсан дэвшилтэт алгоритмтай тул өтгөн манан, шөнө эсвэл үзэгдэх орчин хязгаарлагдмал үед ч зогсолтгүй, шулуун шугамаар ажилладаг. Хамгийн гол ялгаа нь манай баг системийг хэрхэн ашиглах сургалт үйлчилгээ үзүүлж, борлуулалтын дараах байнгын эргэх холбоотой ажилладаг тул 100% найдвартай, заавал байх ёстой ухаалаг шийдэл юм.
☎ 7510-4090
🌐 www.gaikham.mn
23/05/2026
❔Түгээмэл асуултууд
1. Грейдерийн автомат тэгшилгээний систем хэрхэн ажилладаг вэ? найдавартай юу?
- H36 Pro систем нь GPS/GNSS хиймэл дагуулын сүлжээг ашиглан талбайн 3D загварчлалыг бодит хугацаанд боловсруулдаг. Үүний тусламжтайгаар грейдерийн хутганы налуу болон өндрийг сантиметрийн нарийвчлалтайгаар автоматаар удирддаг тул хүний хүчин зүйлээс шалтгаалсан алдааг арилгасан, найдвартай шийдэл юм.
2. Зах зээл дээрх бусад грейдерийн тэгшилгээний системүүдээс юугаараа ялгаатай вэ?
- H36 Pro нь бусад системтэй харьцуулахад ашиглах функц дарааллын хувьд ойлгоход амар, энгийн бөгөөд хиймэл дагуул болон өндөр нарийвчлалт 3D дижитал зураглалыг хослуулж, ажлын бүтээмжийг 2 дахин нэмэгдүүлдэг. ✔Хамгийн гол ялгаа нь бид зөвхөн төхөөрөмж худалдаад зогсохгүй, сургалт, техникийн бүрэн үйлчилгээ болон байнгын эргэх холбоотой ажилладаг тул танд ямар нэгэн хүндрэл үүсэхгүй.
☎ 7510-4090
🌐 www.gaikham.mn
22/05/2026
Өнөөдөр Teltonika Networks-ийн Монгол салбарыг хариуцсан төлөөлөгч манай багтай уулзалт хийлээ. Хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, шинэ боломжуудыг судлах талаар идэвхтэй яриа өрнөлөө.🤝
20/05/2026
Орчин үеийн грейдерийн автомат тэгшилгээний систем нь операторын туршлага дээр тулгуурладаг уламжлалт аргыг аажмаар орлож, зам болон газар тэгшлэлтийн ажлын чанар, хурдыг мэдэгдэхүйц дээшлүүлж байна.
Заавал нарийн мэдрэмж, туршлагатай грейдерийн оператор хайх шаардлагагүй болсон H36 PRO : Грейдерийн автомат тэгшилгээний систем
14/05/2026
#Модтарихөдөр2026 #Ногоонирээдүй
Жил бүр манай хамт олон байгаль эхдээ шинэ амь нэмдэг уламжлалтай. Энэ жил ч бас энэхүү түүхээ үргэлжлүүлж, ирээдүйд ургах ногоон төглийнхөө үндсийг тавилаа.
#Ногоонирээдүй #Модтарих2026
14/05/2026
F200 : Тариаланчид автомат жолоодлогын систем ашиглаж эхэлснээр гарах өөрчлөлт
Таны трактор шулуун явахгүй байна уу? F200 : Тариаланчид автомат жолоодлогын систем ашиглаж эхэлснээр гарсан өөрчлөлтүүд
07/05/2026
Талбайн хэмжилт, обьектын зураглалыг гар аргаар хийхэд цаг, хүч, алдаа их гардаг бол FJD Lidar сканерууд нь SLAM технологид суурилж, нэг дамжуулалтаар нарийвчлалтай point cloud өгөгдөл гаргадаг.
☑Дотор, гадна, газар доор, GPS дохиогүй орчинд ялгаагүй ажиллана.
☑1.2см хүртэлх нарийвчлал, 120м хүртэлх зайнаас хэмжилт хийнэ.
☑BIM, CAD, GIS форматтай шууд нийцдэг.
Та эдгээр загваруудаас ажлын масштаб болон орчиндоо тохируулан сонгоорой.
☎ 7510-4090
🌐 www.gaikham.mn
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Chingeltei District
Ulaanbaatar
15172-0060
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
| Saturday | 10:00 - 17:00 |