Moncable Systems LLC

Moncable Systems LLC

Share

Moncable Systems | Established in 1996. Integrated solutions provider in telecom, security, energy, automation, lighting, solar power & energy storage.

ISO 9001 & 45001 certified. 30 years of trusted expertise. Манай компани нь холбооны барилга угсралт, кабель суурилуулалтын чиглэлээр 1996 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр бид харилцагчдынхаа талархлыг хүлээсэн тэргүүлэгч хамт олон болон үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Үйл ажиллагаа маань өргөжин тэлж:

• Барилгын гадна болон дотор холбооны дэд бүтэц
• Аюулгүй байдал дохиолол хамгаалалт

16/05/2026
15/05/2026

09/05/2026

Follow 👉 Philips Signify Mongolia

Photos from Moncable Systems LLC's post 08/05/2026

🏢🌍 𝟓𝐆 𝐈𝐍-𝐁𝐔𝐈𝐋𝐃𝐈𝐍𝐆 𝐒𝐎𝐋𝐔𝐓𝐈𝐎𝐍 /𝐈𝐁𝐒 𝐈𝐍𝐒𝐓𝐀𝐋𝐋𝐀𝐓𝐈𝐎𝐍/

Бид “Huawei Technologies LLC”-ийн захиалгаар худалдаа, үйлчилгээний төвүүд болон томоохон оффисын нийт 𝟏𝟒 байршилд 𝟓𝐆 𝐈𝐁𝐒 /𝐈𝐧-𝐁𝐮𝐢𝐥𝐝𝐢𝐧𝐠 𝐒𝐨𝐥𝐮𝐭𝐢𝐨𝐧/ суурилуулалтын ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

𝐈𝐁𝐒 буюу барилга доторх сүлжээний шийдэл нь дотор орчинд үүрэн холбооны дохионы чанар, хамрах хүрээ, хурд, тогтвортой байдлыг сайжруулж, хэрэглэгчдэд илүү найдвартай холболтыг хүргэх зориулалттай. Бидний хэрэгжүүлсэн ажлын хүрээнд:

📶 Мобикомын 𝟓𝐆 сүлжээний хамрах хүрээг өргөтгөв
🏢 Худалдаа, үйлчилгээний төв болон оффисын орчинд сүлжээний чанарыг сайжруулав
⚙️ Мэргэжлийн суурилуулалт, хэмжилт тохируулгын ажлыг гүйцэтгэлээ.

06/05/2026

🌱♻️ 🏬 МОНКАБЕЛЬ ГАНДАН НОГООН БАРИЛГА

Ногоон барилгын шаардлагыг олон үзүүлэлтээр бүрэн хангасан энэхүү төсөлдөө манай үндсэн үйл ажиллагаатай шууд уялдаатай Холбоо Дохиолол, Аюулгүй байдал, Автоматжуулалт, Гэрэлтүүлэг, Сэргээгдэх Эрчим Хүч, Цахилгаан Автомашин Цэнэглэлт зэрэг технологийн шийдлүүдийг, бидний Монголд албан ёсоор төлөөлдөг дэлхийд тэргүүлэгч түнш үйлдвэрлэгчдийн системүүдэд тулгуурлан, цогц байдлаар интеграцчилсан билээ.

Сэргээгдэх эрчим хүчний хэсэгт Sigenergy-ийн:

☀️ 𝟒𝟐кВтп суурилагдсан нарны эх үүсвэр
⚡ 𝟒𝟓кВт 𝐡𝐲𝐛𝐫𝐢𝐝 𝐢𝐧𝐯𝐞𝐫𝐭𝐞𝐫
🔋 𝟕𝟓.𝟒𝟖кВт.ц батарей хураагуур
⚙️ 𝟔𝟎кВт 𝐆𝐚𝐭𝐞𝐰𝐚𝐲
🚘 𝟐𝟓кВт 𝐃𝐂 болон 𝟐𝟐кВт 𝐀𝐂 𝐄𝐕 𝐜𝐡𝐚𝐫𝐠𝐞𝐫

Жилийн үр ашгийн тооцооллоор тус систем нь 𝟔𝟒,𝟒𝟑𝟏 кВт.ц (𝟔𝟒.𝟒 МВт.ц) цэвэр эрчим хүч үйлдвэрлэх, 𝟐𝟓.𝟕𝟕 тн нүүрс хэмнэх, 𝟑𝟎.𝟔 тн 𝐂𝐎₂ бууруулах бөгөөд энэ нь 𝟒𝟎 нас бие гүйцсэн мод тарьсантай дүйцэхүйц экологийн эерэг нөлөө үзүүлж байгаа юм.

Барилгын технологийн шийдлүүдийг нэг дор уялдуулан хэрэгжүүлсэн, бид өөрсдийн өдөр тутмын үйл ажиллагаандаа бодитоор ашиглаж буй жишиг төсөл юм.

📍 Байршил: Гандантэгчилэн хийдийн зүүн талд (📞 𝟳𝟲𝟬𝟬-𝟳𝟱𝟬𝟬)

🕘 Ажлын цаг:
• Даваа–Баасан: 𝟬𝟵:𝟬𝟬–𝟭𝟕:𝟬𝟬
• Бямба: 𝟭𝟬:𝟬𝟬–𝟭𝟰:𝟬𝟬
• Ням: Амарна

Та бүхэн манайхаар зочилж төсөлтэй дэлгэрэнгүй танилцаж, системүүдийг туршиж үзээрэй. 🌞

30/04/2026

🔔 Follow 👉 Simon Mongolia

Photos from Moncable Systems LLC's post 29/04/2026

ХҮННҮ ХОТ ТӨСӨЛ 🏗️

Монгол Улсын үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт болох “Хүннү” хот төслийн ажил эрчимтэй үргэлжилж байна.

“Монкабель Системс” ХХК нь 2023 оноос хойш тус төсөлд гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд 2026 оны гадна холбооны ажлаа Төв аймгийн Сэргэлэн суманд амжилттай эхлүүллээ.

Бид олон улсын ISO 9001 чанарын удирдлагын стандарт болон ISO 45001 хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын стандартын хүрээнд ажлын чанар, найдвартай ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэн ажиллаж байна.

• Чанартай гүйцэтгэл
• Аюулгүй ажиллагаа
• Мэргэжлийн баг
• Ирээдүйн дэд бүтцийн шийдэл

Монкабель Системс ХХК — Ирээдүйн хотын ухаалаг дэд бүтцийг бүтээлцэнэ.

#ХүннүХот #ДэдБүтэц #ГаднаХолбоо #ХолбооныДэдБүтэц

23/04/2026

𝐄𝐆𝐆𝐄𝐑 𝐎𝐅𝐅𝐈𝐂𝐄 — ЧАНАР, ТЕХНОЛОГИ, ДИЗАЙНЫ ЖИШИГ ТӨСӨЛ 🏢

Европын өндөр чанарын барилгын материалын нийлүүлэлт, худалдаагаар мэргэшсэн 𝐃𝐞𝐮𝐭𝐬𝐜𝐡𝐞 𝐖𝐞𝐥𝐥𝐞 ХХК-ийн 𝐄𝐠𝐠𝐞𝐫 𝐎𝐟𝐟𝐢𝐜𝐞 жишиг оффис, 𝐬𝐡𝐨𝐰𝐫𝐨𝐨𝐦 төсөл амжилттай хэрэгжиж, албан ёсны нээлтийн 𝟕 хоног эхэлж байна.

📅 𝟐𝟎𝟐𝟔.𝟎𝟒.𝟐𝟕 – 𝟎𝟓.𝟎𝟐

Moncable Systems LLC - ийн хамт олон энэхүү өндөр зэрэглэлийн төсөлд дараах чиглэлүүдийг хариуцан үндсэн гүйцэтгэгчээр оролцлоо:

🧠 Шийдэл боловсруулалт
📡 Холбоо, дохиоллын цогц систем
☀️ Нарны эрчим хүчний систем
🚗 Цахилгаан машин цэнэглэлт
🔧 Угсралт, суурилуулалт

Нээлтийн өдөрлөгөөр төсөл хэрхэн бүтээгдсэн, ашигласан шийдэл, технологи, тооцоолол — бүхий л нарийн мэдээллийг төсөлд оролцсон нийт компаниудын мэргэжилтнүүдээс шууд авах боломжтой.

👇 Бүртгүүлэх линк:

https://docs.google.com/forms/d/1zkXldLTwcI9_Fc50TKDsZW3H-bMJmj0-BxUDZYXdpPg/viewform

Итгэл хүлээлгэн хамтран ажилласан 𝐃𝐞𝐮𝐭𝐬𝐜𝐡𝐞 𝐖𝐞𝐥𝐥𝐞 ХХК-ийн хамт олонд баярлалаа. Төслөө амжилттай хэрэгжүүлсэнд нь баяр хүргэе! 🙌

#МонкабельСистемс #НарныЭрчимХүч #ЖишигТөсөл

Want your business to be the top-listed Engineering Company in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


River Center Commercial Center, River Garden 2 Village, Ikh Mongol Street
Ulaanbaatar
17012

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 14:00