Sublime LLC

Sublime LLC

Share

Саблайм ХХК нь 2012 онд байгуулагдсан бөгөөд цэцэрлэгжүүлэлт, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм.

Photos from УСНЫ ГАЗАР's post 14/03/2024

🌱Ногоон хэрэглээ🌱
Монгол улс цэвэр усны нөөц багатай оронд багтдаг. Гэтэл бид машинаа хүртэл гүний цэвэр усаараа угаадаг байх юм. Саарал усаар машин угааж байгаа энэ чиглэлийн бизнесийг дэмжих нь хувь хүний байгаль, экологид үзүүлж байгаа сайн нөлөө ногоон хэрэглээ болно. Цаашлаад бүх машин угаалга саарал усаар угаадаг болтол нь та бид өөрчилж чадна.

💦Ус бол чандмань эрдэнэ💦

14/03/2024

Pi тооны өдөр тохиож байна.

12/03/2024

УСНЫ ГАЗАР-ААС ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “LET’S SAVE WATER” ИЛТГЭХ УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН ЗАРЛАЖ БАЙНА

Photos from Sublime LLC's post 05/03/2024

Дэлхийн зэрлэг амьтан ургамлыг хамгаалах өдөр 3.3

26/02/2024

📢НҮБ-ын Хүүхдийн Сан – Уур амьсгалын тухай "Leading Minds" тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа🌱🌐

Та орон нутагтаа болон дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авч, санал санаачилгаа хэрэгжүүлэхийг хүсэж байна уу? Хэрэв та 15-25 настай, англи хэлний зохих түвшний мэдлэгтэй, өөрийнхөө ирээдүйг төдийгүй дэлхийн ирээдүйг тодорхойлох уур амьсгалын өөрчлөлт, хямрал, өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой чухал үүрэг гүйцэтгэхийг мөрөөдөж байгаа бол НҮБ-ын Хүүхдийн сан таны саналыг сонсоход таатай байх болно.📝📢

🚀🌟НҮБ-ын Хүүхдийн Сан нь уур амьсгалын залуу манлайлагчдын авьяас чадварыг хөгжүүлэх, ашиглах зорилготой 6 сарын эрчимжүүлсэн хөтөлбөр болох Уур амьсгалын тухай тэтгэлэгт хөтөлбөртөө нэгдэх хүсэл эрмэлзэлтэй залуу удирдагчдыг хайж байна.

⏰ Энэхүү хөтөлбөр нь 2024 оны 2-р сараас эхлэн 6 сарын хугацаанд цахимаар хэрэгжинэ. Оролцогчид долоо хоногт дунджаар 5-10 цагийг хөтөлбөрт зориулах чадвартай байх ёстой. Нэмж дурдахад, сонгогдсон оролцогчид 2024 оны 5-6-р сард Италийн Флоренц руу аялах шаардлагатай байж магадгүй.

🎨 Энэ удаад өргөдөл гаргахдаа ногоон ирээдүйн талаарх төсөөллөө бүтээлчээр харуулах боломжийг олгож байна. Өргөдөл гаргахдаа богино өгүүллэг, видео, шүлэг, дуу, дүрслэх урлаг болон/ эсвэл таны сонгосон бусад илэрхийлэх арга хэлбэрээр материал оруулж болно.

📅 Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2024.03.01 хүртэл
Энд өргөдөл гаргана уу: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdxfwc_RJjoJhboq6_EASNDGTDrpeUzPwkTanKqW9-qoPHTXQ/viewform

Байгаль орчны сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 20/02/2024

Байгаль орчны сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл Уг хөтөлбөр нь Монгол улс даяарх сэтгүүлчдэд байгаль орчны асуудал, ялангуяа агаарын бохирдол болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар найдвартай, үр дүнтэйгээр...

03/08/2023

АМЬТНЫ ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ ШИНЭЧЛЭГДЛЭЭ.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2023 ОНЫ 07 ДУГААР САРЫН 05-НЫ 260 ДУГААР ТОГТООЛООР АМЬТНЫ ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАН, МӨРДӨЖ ЭХЛЭЭД БАЙНА.
✅Дээрх үнэлгээний онцлог нь амьтан тус бүрийг эр, эм, төл гэж ялгалгүй бодгалиар нь үнэлсэн байна.
✅Амьтны тухай хуулиар зохих зөвшөөрөлгүй хууль бусаар агнасан тохиолдолд Амьтны нөөцөд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ тус үнэлгээг /37.2./ Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.
Иймд иргэн та болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаална уу︕︕︕

31/07/2023

Өндөр уулсынх нь сүр сүлд нь шингэсэн сүрлэг сайхан Цоохор ирвэс: "Биднийг хулгайн ан, хууль бус худалдаанаас хамгаалж байдаг Байгаль хамгаалагч танд баярлалаа". 🐾💜
#байгальхамгаалагч

23/05/2023
21/03/2023

ОЛОН УЛСЫН ОЙН ӨДӨР
НҮБ-ын Ерөнхий ассемблейгаас жил бүрийн 3 дугаар сарын 21-ний өдрийг Олон улсын ойн өдөр болгосон. Энэ өдөр ойн олон талт ач холбогдлыг олон нийтэд, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулах зорилгоор жил бүр дэлхий даяар тэмдэглэдэг. Энэ жил “Эрүүл ой-Эрүүл хүн” сэдвийн хүрээнд дэлхий нийтээр тэмдэглэж байна.

Photos from Sublime LLC's post 20/03/2023
Want your business to be the top-listed Business in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address


Сүхбаатар дүүрэг 6-р хороо Метро бизнес төв
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00