Core computers
Бид Америкаас бүх төрлийн компьютер, нөтбүүк,электрон барааг захиалгаар болон бэлнээр нийлүүлж байна :)
05/06/2026
Cpu-ний слот шиг л бна 🥰
05/06/2026
Аав нь хүүгээ ажилд оруулахын тулд тоглоомд “алуулдаг” байсан түүх
2013 онд Хятадад болсон нэгэн хачирхалтай явдал дэлхийн хэвлэлүүдийн анхаарлыг татсан юм. Шэньси мужийн Фэн овогтой аав 23 настай ажилгүй хүүгээ онлайн тоглоомд хэт автсан гэж үзээд ер бусын арга хэрэглэжээ. Тэрээр хүүгийнхээ тоглодог тоглоомын хүчтэй тоглогчдыг мөнгөөр хөлсөлж, хүү онлайнд орох бүрт нь дүрийг нь байнга устгаж байх даалгавар өгсөн байна.
Аавын бодлоор олон удаа ялагдсан хүү тоглоомоос залхаж, ажил хайж эхлэх ёстой байв. Гэвч төлөвлөгөө бүтсэнгүй. Хүү нь өөрийг нь яагаад байнга онилоод байгааг мэдэж, эцэст нь аавынхаа нууц ажиллагааг олж мэджээ.
Сонирхолтой нь тэр уурлаж бухимдсангүй. Харин “Би тоглож ч чадна, тоглохгүй ч чадна. Зүгээр л өөрт тохирсон ажлаа хайж байгаа” хэмээн аавдаа тайлбарласан байна.
Энэ явдал нь онлайн тоглоомын тухай гэхээсээ илүү эцэг эх, хүүхдүүдийн хоорондын ойлголцлын тухай бодит түүх болон үлдсэн юм.
01/06/2026
Дандаа компьютер тоглоно гэж юу байхав. Гадаа тоглоцгооё. Баярын мэнд 🥰
Core computers
29/05/2026
Giveaway зарласан байгаа мартаагүй биздээ 😍
IO Interactive-ийн шинэхэн 007 First Light тоглоом нээлтээ хийсэн даруйдаа жинхэнэ агентын хурдаар “даалгавраа” биелүүлж, ердөө 24 цагийн дотор 1.5 сая хувь борлогджээ.
Товчхондоо:
Жеймс Бонд буу гаргахаас өмнө тоглогчид түрийвчээ гаргачихсан байна. 😂
Source IGN
27/05/2026
Bye! Control panel 🙁
NVIDIA компани GeForce 610.47 шинэчлэлээ албан ёсоор танилцууллаа. Энэ удаагийн шинэчлэл нь зөвхөн шинэ тоглоомын optimization-оор зогсохгүй, NVIDIA-ийн олон жилийн турш хэрэглэгдсэн хуучны “Control Panel” системийг аажмаар халж эхэлснээрээ онцгой анхаарал татаж байна.
610.47 драйвер нь 007 First Light, LEGO Batman: Legacy of the Dark Knight, EA SPORTS F1 25 – 2026 Season Pack зэрэг шинэ тоглоомуудад зориулсан DLSS болон RTX оновчлолуудыг агуулжээ. Мөн Like a Dragon: Infinite Wealth, Enshrouded зэрэг тоглоом дээр гарч байсан shadow flicker, terrain corruption зэрэг visual алдаануудыг зассан байна. Creative төрлийн хэрэглэгчдэд ч давхар нөлөөтэй update болсон бөгөөд Adobe Lightroom Classic crash, Autodesk Forma memory leak зэрэг асуудлууд ч мөн шийдэгдсэн гэж NVIDIA мэдээлэв.
Гэхдээ хэрэглэгчдийн хамгийн их ярьж буй өөрчлөлт нь performance биш, харин NVIDIA-ийн интерфэйсийн шинэчлэл болж байна. 610.47 хувилбараас эхлэн уламжлалт NVIDIA Control Panel үндсэндээ “retire” болж, бүх тохиргоо шинэ NVIDIA App руу шилжиж эхэлжээ. Ингэснээр driver update, game optimization, overlay, performance tuning зэрэг функцууд нэг дор төвлөрөх юм.
NVIDIA-ийн хувьд энэ нь илүү modern ecosystem рүү шилжих алхам боловч олон хэрэглэгч “сонгодог” Control Panel-ийн энгийн, lightweight байдлыг үгүйлж эхэлсэн байна.
Reddit болон форумууд дээр RTX 40 болон 50 series хэрэглэгчдийн зарим нь сайжирсан гэж магтаж байгаа бол RTX 30 series дээр FPS drop, stutter, frame pacing issue гарч эхэлсэн тухай постууд нэмэгдэж байна. Зарим FPS тоглогчид бүр өмнөх driver руу rollback хийсэн тухайгаа ч хуваалцжээ.
26/05/2026
Одиссей гарахад 52 хоног үлдлээ 😍
Нолан дахин нэг нүсэр бүтээлээ хүргэхэд бэлэн боллоо Холливудын алдарт найруулагч Christopher Nolan-ы найруулж буй "The Odyssey" кино яг 3 цаг хүрэхгүй хэдий ч 2 цаг 53 минут буюу бараг л 3 цагийн турш үргэлжлэхээр болсон байна. Түүний өмнөх бүтээл "Oppenheimer" (3 цаг) болон "Interstellar" (2 цаг 49 минут) зэрэг кинонуудтай адил урт хугацаагаар үзэгчдийг дэлгэцийн өмнө уях энэхүү бүтээл кино сонирхогчдын дунд асар өндөр хүлээлт үүсгээд байгаа юм. Уг киноны үйл явдлын дэлгэрэнгүй хараахан тодорхой болоогүй байгаа ч Nolan-ы хувьд баатарлаг сэдвийг шинэлэг өнцгөөс, өөрийн нэрийн хуудас болсон IMAX форматаар хэрхэн амилуулах нь олны анхаарлыг зүй ёсоор татаж байгаа билээ.
20/05/2026
11саяд зарагдсан! Баярлалаа.
*intel Core i9 14900K
*Asus prime RTX 5080 16GB
*Asus TUF Gaming B760 plus wifi
*Hyper x fury 64GB 16x4 6000MHz
*Samsung 990 evo plus 1TB
*Thermaltake 1250W gold full
*Phanteks Glacerone 360M25 g2
*Phanteks XT pro ultra
19/05/2026
Asus Rog 20 жилийн ойгоо тохиолдуулан ретро хэв маягтай шинэ эх хавтан болох ROG Crosshair X870E Apex 2006 Edition-ийг танилцууллаа.
Орчин үеийн өндөр үзүүлэлттэй платформ дээр 2000-аад оны gaming PC-ийн уур амьсгалыг сэргээсэн энэхүү загвар нь технологийн ертөнцөд nostalgic давалгаа үүсгээд байна.
(Өөрөөр хэлбэл дурсамж худалдаж авах нь ээ) Шинэ эх хавтангийн дизайн нь тухайн үеийн зэс радиатор, хурц хэлбэрүүд, хуучны ROG-ийг орчин үеийн инженерчлэлтэй хослуулжээ. ASUS-ийн хэлснээр энэхүү загвар нь зүгээр нэг “retro skin” биш, харин ROG брэндийн эхэн үеийн фенүүдэд зориулсан хүндэтгэл аж.
Энэ мэдээ олон хүнд Athlon 64 X2 Black Edition, GeForce 8800 GTX SLI, DDR2 RAM, WD VelociRaptor зэрэг домог болсон техник хангамжуудын эрин үеийг санагдуулж байна. Хэдийгээр гадна төрх нь 2006 оны мэдрэмж төрүүлж байгаа ч тус эх хавтан нь AMD X870E chipset, Ryzen 9000 цуврал процессор, DDR5 санах ой, PCIe 5.0, Wi-Fi 7 зэрэг хамгийн сүүлийн үеийн технологиудыг дэмжиж байна. Сүүлийн жилүүдэд тоглоомын эд ангийн зах зээл дээр “Ретро Футуризм” чиглэл хүчтэй эргэн ирж байна.
Технологийн хорхойтнууд энэ эх хавтанг: “RGB-ээс өмнөх эрин үеийн сүнс” хэмээн нэрлэж эхлээд байна.
19/05/2026
Эрхэм дизайнерууд, контент бүтээгч, нараа ганцхан ширхэг Yeelight Pro Monitor light bar байна. Бас дууны сигнал мэдэрдэг гэрэл дагалдуулна. Нүд цэнхэр сүнс хараад байвал энэ гэрэл шөнө орой суухад үнэхээр тухтай бас бүтээмж дээшүүлж байгааг өөрийн биеэр туршлаа 😊
Үнэ 300к
18/05/2026
Forza 6 урдчилан кракдуулсан гэж саяхан мэдээ байсан. Одоо бүр улаан цайм крак сайтуудад орчихжээ. Giveaway-нд өгье л гэж бодож байсан юмсан харамсалтай яа.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Computer Mall Худалдааны төв 2 давхарт 2031 тоот. (Баянбүрдийн тойргын зүүн талд
Ulaanbaatar
14182
Opening Hours
| Monday | 10:00 - 20:00 |
| Tuesday | 10:00 - 20:00 |
| Wednesday | 10:00 - 20:00 |
| Thursday | 10:00 - 20:00 |
| Friday | 10:00 - 20:00 |
| Saturday | 10:00 - 20:00 |
| Sunday | 10:00 - 20:00 |