Ubline.mn

Ubline.mn

Share

12/11/2025

Далай лам анх удаа Грэммид нэр дэвшжээ

2026 оны Грэммийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчдийн жагсаалт өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн юм. Тус наадмын шилдэг аудио ном, хүүрнэл, түүх өгүүлэлийн дуу бичлэг төрөлд Далай ламын “Бясалгалууд: Дээрхийн Гэгээн Далай Ламын Эргэцүүлэл” ном нэр дэвшжээ. Ингэснээр Далай лам анх удаа Грэммид нэр дэвшиж байгаа юм.

Грэммийн наадам бол хөгжмийн салбарын хамгийн том үйл явдлуудын нэг. Тус наадмын шагналтнуудыг “Recording Academy”-гийн гишүүд сонгодог байна. Далай ламаас гадна хэд хэдэн олны танил хүн Грэммийн шагналд дэвшжээ. Тодруулбал Тимоти Шаламе Кино уран бүтээлийн шилдэг хөгжим, фонограмм төрөлд нэр дэвшсэн байна. Мөш BLACKPINK хамтлагийн гишүүн Рөүз түүх бүтээсэн байна. Тэрбээр Грэммийн үндсэн төрлүүдэд дуу нь нэр дэвшсэн анхны К поп од болжээ.

68 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол хоёрдугаар сарын 1-нд Лос Анжелес хотноо зохион байгуулагдана.

06/11/2025

“Лайв сугалаа”-нд оролцож 716 сая төгрөгөөр хохирсон 179 хэргийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагаас цахим орчинд явагдаж буй “Лайв сугалаа”-нд оролцож 716 сая төгрөгийн хохиролтой 179 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Түүнчлэн шууд дамжуулалт үзэж, сугалаанд оролцон мөнгөө шилжүүлж залилуулсан гэх гурван гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд 15.650.520 төгрөгийн хохирол учирчээ.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд сугалаанд их хэмжээний мөнгө хожиж байгаа мэтээр иргэдэд итгүүлж, тэднийг төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн авдаг байна.

Иймд иргэдийг эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч, “Эд мөнгөний хонжвор сугалаа”-тай холбоотой үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй хүн, хуулийн этгээдийн зохион байгуулж буй сугалаанд оролцохыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

06/11/2025

БНСУ-ын тэргүүн хатагтай асан Мүүний сүмээс брэндийн цүнх авснаа анх удаа хүлээн зөвшөөрчээ

БНСУ-ын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи Нэгдлийн сүм буюу Мүүний сүмээс Chanel брэндийн хоёр цүнх авсан гэдгээ анх удаа хүлээн зөвшөөрсөн байна. Цүнх, хүзүүний зүүлт зэрэг гэх мэт эд зүйлийг Мүүний сүм Жон Сон Бэ нэртэй бөөгөөр дамжуулж Ким Кён Хид өгсөн гэж прокурорууд үзэж байгаа юм. Үүнийг Ким Кён Хи үгүйсгэж ирсэн ч лхагва гарагт /2025.11.05/ хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ Мүүний сүмийн ажлыг бүтээж өгнө гэсний хариуд аваагүй гэдгийг түүний өмгөөлөгч нар онцолсон юм.

Өмгөөлөгч нар нь “Тэргүүн хатагтай Ким Кён Хи Жон Сон Бэгээс хоёр удаа бэлэг хэлбэрээр цүнх хүлээн авсан нь үнэн. Гэхдээ Мүүний сүмд ямар нэгэн хэлбэрээр туслах тохиролцоо, хэлцэл хийгээгүй гэдгээ тодорхой мэдэгдэж байна. Мөн тэрбээр зүүлт хүлээн авсан гэдгээ шууд үгүйсгэж байгаа” гэсэн юм. Ким Кён Хи өөрийн ёс бус үйлдлээрээ олон нийтийн урмыг хугалсандаа гүн харамсаж байна гэжээ.

06/11/2025

Чех Улсын хөлбөмбөгийн өсвөрийн шигшээ багт Б.Чингүүн тоглоно

Чех Улсын 17 хүртэлх насны шигшээ багт Б.Чингүүн дуудагджээ. Тэрбээр Европын хөлбөмбөгийн агуу түүхтэй багуудын нэг болох "AC Sparta Prague" клубийн 19 хүртэлх насны академийн багт тоглодог. Б.Чингүүн нь 2009 онд төрсөн өдгөө 16 настай, довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог ажээ.

Түүний хувьд Чехийн шигшээ багт дуудагдаж 11 сарын 13, 16-нд Испанийн шигшээ багтай тоглохоор болжээ. Мөн "AC Sparta Prague" клубийн академийн 19 хүртэлх насны лигийн тэмцээнд энэ улиралд найман тоглолтод оролцоод байна.

Б.Чингүүн 2023 онд зохион байгуулагдаж байсан Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний 15 хүртэлх насны ангилалд Монголын шигшээ багтаа дуудагдаж байсан юм. Тус тэмцээнд Хятадын Макао улсын шигшээ багийн эсрэг гоол оруулж байжээ.

Photos from Ubline.mn's post 31/10/2025

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч Ү.Амарбат цахим хаягаараа дамжуулан мэдэгдэл гаргажээ.
Учир нь “Д.Амарбаясгалангийн хүүхдүүд тус бүр 120мянган паундын төлбөр бүхий Английн хатан хааны сургуульд сурдаг” гэх хуурамч мэдээллийг эзэн холбогдогч нь үл тогтоогдох цахим хуудас, хаягуудаас төлбөр төлж олон нийтэд цацсан үйлдэлтэй холбогдуулсан тус ээлжит улс төрийн зорилго, агуулга бүхий гүтгэлэгт няцаалт хийсэн байна.
Тэрээр:
ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХГҮЙ БАЙХЫГ ХҮСЬЕ.
Өчигдөр оройноос эхлээд Д.Амарбаясгалангийн 3 хүүхэд Англид өндөр төлбөртэй сургуульд сурдаг гэх мэдээг явуулж хүмүүсийн бухимдлыг төрүүлэх гэж оролдож байна. Олны танил хүмүүс хүртэл түгээн шейрлэж бухимдаж байгааг харахад харамсалтай. Түүний ерөнхий боловсролын сургуулийн насны 3 хүүхэд нь эцэг эхийнхээ хамт Монгол улсдаа сурч боловсорч байгааг албан ёсоор мэдэгдэж худал мэдээллийг түгээхгүй байхыг та бүгдээс хүсэж байна.

31/10/2025

37 настай эмэгтэй 2020 оноос хойш “Виз гаргаж өгнө”, “Валют солино", "Барилгын материал зарна", “Зурхайч, үзмэрч хийнэ” хэмээн иргэдээс 800 гаруй сая төгрөгийг залилжээ

31/10/2025

👧🧒ХҮҮХДИЙГ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛЪЯ
Жил бүрийн 10 дугаар сарын 31-нд дэлхийн зарим улс орнууд сүнсний баярыг тэмдэглэдэг. Halloween буюу сүнсний баяр нь Монгол Улсын нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн жагсаалтад тусгагдаагүй.
Сүүлийн жилүүдэд манай улсад энэхүү баярыг тэмдэглэх, хүүхдүүд нийлж айлын хаалга тогших, эвент арга хэмжээ зохион байгуулах болсон нь хүүхэд аливаа халдлагад өртөх, бэртэж гэмтэх, ханиад томуу тусах, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлийг бий болгож байна.
Иймд байгууллагууд болон боловсролын орчинд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг уриалж байна.
Эцэг эх, асран хамгаалагчид Та бүхэн олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд хүүхдээ оролцуулахгүй байх, зайлшгүй оролцох тохиолдолд учирч болох эрсдэлийг тооцож хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулна уу.
ХҮҮХДҮҮД❗️
1. Ганцаараа явахгүй байх - Найз, ах эгч, эцэг эхийн хамт явах.
2. Хаашаа явахаа эцэг эхдээ хэлэх - Холбогдох утсаа авч явах.
3. Чихэр, амттан авахдаа болгоомжтой байх - Сав баглаа нь гэмтсэн, баталгаагүй чихэр амттан бүү ид.
4. Замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарах - Замын гарц, гэрэлтэй хэсгээр гарах.
5. Хувцас, маскаа зөв сонгох - Харааг хязгаарлах, алхахад саад болох хувцас өмсөхгүй байх.
6. Гэрэлтэгч наалт хэрэглэх - Харанхуйд тод харагдахад тусална.
ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧИД❗️
1. Хүүхдээ дагалдан хяналт тавих - Бага насныханд туслах.
2. Амттаны аюулгүй байдлыг шалгах - Хүүхэд идэхээс өмнө чихэр, амттаныг шалгаарай.
3. Хүүхдийн хувцсыг аюулгүй болгох - Хурц ирмэгтэй гэмтэж бэртэж болзошгүй тоног чимэглэл, шатамхай материалтай хувцас хэрэглэхгүй байх.
4. Танихгүй хүмүүсийн урилгад болгоомжтой ханд - Итгэлтэй насанд хүрэгчидтэй хамт оролцуулах.
5. Хүүхдийн зураг, байршлыг нийтлэхгүй байх - Цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалах.
📞 Яаралтай үед:
102 – Цагдаа | 108 – Хүүхдийн тусламж | 103 – Түргэн тусламж
#ХүүхэдХайрИрээдүй
#НэгдүгээртХүүхэд

Photos from Ubline.mn's post 23/10/2025

Хуульч Б.Мэргэн: ҮХЦ маань 7 хоногт багтаан маргаан үүсгээд, материал цуглуулаад, шалгах ажиллагаа явуулаад, хуралдаанаа хийгээд шийдвэрээ гаргахыг улсаараа харлаа. Энэ талаар зөв, буруу гэх мэт дүгнэлт хийх гэсэнгүй ээ.

Харин 11 иргэн гаргасан Улсын дээд шүүхийн хууль тайлбарласан тогтоол Үндсэн хууль зөрчсөн мэдээллийг хүлээн аваад 2022 оны 9 сарын 27-ны өдөр маргаан үүсгэж, их суудлаар хэлэлцэх болсон ч өдий болтол хуралдаанаа хийдэггүй ээ. Уг нь 30 хоногт багтаан шийдэх ёстой юм. Бид 3 жил шаардлаа, 3 жил хүлээлээ. Нохой хуцаж байгаа чинээ ч тоож байгаа юм алга. Үүнээс болоод хэдэн мянган иргэний эрх зөрчигдсөөр, зарим нь шоронд суусаар л байна.

Ямрыг нь 7 хоногт шийдээд, ямрыг нь шалтгаангүйгээр 3 жил хүлээлгээд байна вэ? Цаашид хэр их хүлээлгэх вэ?

23/10/2025

Г.ЧИНЗОРИГТ ХОРИХ ЯЛ, М.ТЭНГИСТ ТОРГОХ ЯЛ ОНОГДУУЛЛАА

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Гантулгын Чинзоригийг “Хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алахыг завдсан” гэмт хэрэгт,
Шүүгдэгч Мягмардоржийн Тэнгисийг “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах...” гэмт хэрэгт тус тус буруутган, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Чинзоригийн өмгөөлөгч нар “...гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх...”;
Шүүгдэгч М.Тэнгисийн өмгөөлөгч “...гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх...” байр суурь тус тус илэрхийлж улсын яллагчтай мэтгэлцэж оролцсон.
Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбар, мэдүүлэгтэй танилцахад шүүгдэгч нар дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон байна гэж үзсэн.
Өөрөөр хэлбэл улсын яллагчийн шүүгдэгч нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байна гэж үзэж шүүгдэгч Г.Чинзоригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч М.Тэнгисийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Чинзориг нь эмчилгээний зардалд 12.000.000 төгрөгийг М.Тэнгист төлж барагдуулсан, шүүгдэгч М.Тэнгис эмчилгээ бүрэн хийгдсэн, эдгэрсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар тус тус мэдүүлсэн.
Шүүх бүрэлдэхүүн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Г.Чинзоригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр;
Шүүгдэгч М.Тэнгисийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.
Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батсайхан.

Photos from Ubline.mn's post 22/10/2025

ҮХЦ хууль зөрчин хаалттай хуралдаж буй шалтгаанаа тайлбарлаж чадахгүй байна.
📘 “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль”-ийн 17 дугаар зүйлийн 2-т Цэцийн хуралдаан нээлттэй байна хэмээн заасан байдаг.
Гэвч дараах тохиолдолд хаалттай хуралдах заалттай байдаг. Үүнд
1. Төрийн нууц, хувийн нууц, байгууллагын нууцтай холбоотой асуудлыг хэлэлцэх;
2. Хүн, хуулийн этгээдийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд хамаарах мэдээлэл ил болох эрсдэлтэй үед;
3. Хуулиар өөрөөр заасан бусад тохиолдолд цэц нээлттэй хуралдахаар хуульчилсан байдаг.
Төрийн нууцад хамруулаагүй бол цэцийн хуралдааны хаалттай хуралдуулах нь хууль бус үйлдэл юм...

21/10/2025

Хуульч, өмгөөлөгч Б.Оюунбилэгээс маргааш хуралдах Цэцийн хуралдааны талаар тодрууллаа. Тэрбээр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аж

21/10/2025

Б.Чимид: Миний санааг зовоодог ганцхан зүйл бий. Зориуд хэлье. Хар ухаан, мухар дайралтаар Үндсэн Хуулиа сүйтгэчих вий. Хүн тарьсан модоо арчилж ургуулах хэрэгтэй.

Want your business to be the top-listed Media Company in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Address


Sukhbaatar District 2nd Khoroo
Ulaanbaatar
110000