IDART
Интерьер болон экстерьер дизайны цогц үйлчилгээ.
10/02/2026
Бид бүхний 2024 онд хийж гүйцэтгэсэн оффисын зураг төслөөс танилцуулж байна.
IDART
04/12/2025
Бид бүхний 2024 онд хийж гүйцэтгэсэн оффисын зураг төслөөс танилцуулж байна.
IDART
01/12/2025
Бид бүхний 2024 онд хийж гүйцэтгэсэн оффисын зураг төслөөс танилцуулж байна.
IDART
17/11/2025
Бид бүхний 2024 онд хийж гүйцэтгэсэн оффисын зураг төслөөс танилцуулж байна.
IDART
05/08/2025
Ulaanbaatar Empathy School
2024 онд хийж гүйцэтгэсэн сурагчид, багш нар, хурал, сургалт, шалгалтын бэлтгэлд зориулсан сурагчдад нээлттэй өрөөний интерьер зураг.
🌟 Хүүхэд төвтэй сэтгэлгээ + Орчин үеийн дизайн
Өнгөний ухаалаг хуваарилалт: анхаарал төвлөрөл, бүтээлч уур амьсгал бүрдүүлнэ
Сургуулийн соёл, үнэт зүйлсийг илэрхийлсэн, хамтын болон ганцаарчилсан хичээл хийхэд тав тухтай олон хэлбэрийн суух хэсгүүд
“CREATE THE FUTURE” : сурагч бүрийн ирээдүйд итгэх итгэл төрүүлэхийг зорьсон.
#СургуулийнИнтерьер
IDART
28/07/2025
Орон сууцны загварын байрны интерьер зураг. 2022 он
23/07/2025
2021 онд манай баг энэхүү оффисын интерьер зураг төслийг хийж гүйцэтгэсэн.
Тухайн үед захиалагчиддаа ил инженерийн шугам, таазны бүтцийг нуухгүй, харин ч онцлох шийдлийг санал болгож байлаа.
Захиалагчдын дийлэнх нь уламжлалт битүү таазыг илүүд үзэж байсан ч бид орчин үеийн чиг хандлагыг урьдчилан мэдэрч уг шийдлийг батлуулсан.
Өнөөдөр энэ төрлийн интерьерийг илүү олон хүн сонирхох болсонд бид баяртай байдаг.
#ИнтерьерТөсөл #БүтээлтэйХамтАлхсанОнЦгойЖилүүд
IDART
13/07/2025
Энгийн замаар бус, дизайнаар алхана
Давхар бүрийн коридор, лифтний орчинг ч бид анхаарч өнгө, гэрэл, материалын хослолыг аль болох чимээгүй хэрнээ дотоод уур амьсгалыг бий болгохоор бүтээсэн.
Коридорын ханын өнгө, гэрэлтүүлгийн өндрүүд, шалны материал зэрэг жижиг деталь бүр сэтгэл зүйд нөлөөлөх хэмжээнд бодолцсон.
IDART
08/07/2025
Оршин суух орон зай, урлагтай хослох үед...
Minister Tower-д зориулсан загварын айлын зураг төсөл нь орон сууцны тав тухтай байдал, функц, гоо зүйг нэгтгэсэн шийдэл юм. Зочны өрөө, унтлагын өрөө, гал тогооны хэсэг бүрд бид өнгөний зохицол, байгалийн гэрлийн ашиглалт, өрөө хоорондын урсгалыг нарийн тооцоолсон.
Энэхүү загварын айл нь дотоод орчин дахь тав тух, дулаан уур амьсгал, дизайнерын сэтгэлгээ хэрхэн нийцдэгийг харуулах жишээ болсон бөгөөд урлагийн бүтээл болох ханын чимэглэх уран зураг болон баримал оруулснаар илүү үнэ цэнийг мэдрүүлэх зорилготой.
IDART
05/07/2025
Тансаг мэдрэмж үүднээс эхэлдэг
Энэ барилгын гол сэтгэгдэл үүднээс эхэлнэ гэдэгт бид итгэдэг. Minister Tower-ийн 1-р давхрын лобби болон нийтийн хэсгийн интерьер зураг төсөл дээр бид тав тух, уудам орон зай, гэрлийн ухаалаг шийдлийг хослуулсан.
Ресепшн бүс, хүлээлгийн хэсэг, тааз, гэрэлтүүлэг, хана таазны материал, тавилга бүр нь нэгэн уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой. Энд орж ирэх хүн бүрт "чанар", "тансаг", "орчин үе" гэсэн мэдрэмж төрүүлэхийг хүссэн.
04/07/2025
Хотын өнгө төрхийг тодорхойлсон фасад
Манай IDART багийн гаргасан фасадны дизайн шийдэл нь шил, металл зэргийг хослуулан шулуун элементээр хүчирхэг дүр төрхийг бүтээсэн.
Өдрийн болон үдшийн гэрэлд өөр өөрөөр амилж, орчинтойгоо уялдах загвар нь хотын өнгө төрхийг чимж буй барилгуудын нэг болгосон.
IDART
Click here to claim your Sponsored Listing.
Contact the restaurant
Telephone
Website
Address
Чингэлтэй дүүрэг, 5-р хороо MN Tower
Ulaanbaatar
976