Transfer factor EMI
Raise your immune system
Та нар Монголоос өөр ямар оронд цээж дүүрэн амьсгалж чаддаг вэ? Та нар Монголоос өөр хаана хогоо шууд хаяж чаддаг вэ? Та нар Монголоос өөр хаана цагдаатай арцалдаж чаддаг вэ? Та нар Монголоос өөр хаана хууль зөрчиж чаддаг вэ? Тэгвэл тэнд чинь эрх чөлөө байна.
хаанаас халдаж байна?
Тамирчин Дөлгөөн уг халдварыг авч бие нь хүндэрсэн нь Нийгэмд нэлээд хүчтэй давалгааг үүсгэлээ. Монголын нийгэмд энэ вирүсийн халдварыг хаанаас авч байна вэ? гэдэг асуулт хэний ч сонирхлыг татна. Залуу халдварыг Америкаас аваагүй. Учир нь халдварын нууц хугацаа 1-6 сар хүртэл байдагтай холбоотой гэж бодож байна.
Халдварт өвчин судлалын шинжлэх ухаан үүний халдах замыг параэнтерал буюу самшуу зам гэдэг. Энэ нь арьс-салст гэмтэх үед халдвар орно гэсэн үг. Хэзээ, ямар гэмтэл? Арьс цоолох мэс ажилбарууд. Үүнд бохирлогдсон багажаар чих цоолох, шивээс хийлгэх, үс, сахал хусах, тарилга, мэс ажилбар, мэс засал, шүд эмчлүүлэх, бас бэлгийн зам. Бэлгийн зам нь салстын гэмтэлээр нөхцөлддөг. Иймээс шүдний сойз хүртэл осолтой байх нь. 9 хэн настай хүү эгчээрээ чихээ цоолуулж амиа алдсаныг, найзынхаа сахлын хутгыг нэг л удаа ашиглаад В+Д вирүсийн цочмог халдвар авсныг бас мэдэх юм байна. Уг залуу ХӨСҮТ-н эмч нарын буянаар мэнд үлдсэн. Энэ мэт тохиолдлууд тасрахгүй байгаа учир үүнийг бичлээ.
Хуучин цагт нэг удаагийн бус буцалгадаг тариур хэрэглэж байсан. Энэ үед В вирүс халуунд маш тэсвэртэй байдгийг анагаах ухаан олж мэдээгүй үе байсан. Цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх нь эрсдэлтэй ч Манай улсын Цус сэлбэлт судлалын үндэсний төв дэлхийн жишигт хүрсэн нь бахархууштай.
#Зөвлөмж: Та дээрх ажилбар бүхий үйлчилгээ авахыг хүсвэл аюулгүй, халдвар хамгааллын шаардлагыг мэддэг бөгөөд шаарддаг байх хэрэгтэй. Үсчинд эрчүүд очоод шар үсээ хусуулахдаа хутгаа шинээр сольж буй эсэхийг өөрөө шалга. Гоо сайхны газар очвол Бээлийгээ сольж спиртээр арчиж буйг шалга. Бээлийг сольсон ч цаад барьж буй багаж нь ариутгагдаагүй бол нэмэргүй. Бас тэрийг олон хүнд хэрэглэсэн байгаа. Ариутгах нь халдваргүйжүүлхээс өөр. Халдваргүйтгэл нь голчлон спиртээр арчих байдаг ч В вирүс үүнд үхэхгүй үлдэж болно. Бас бэлгэвч хэрэглэ. В вирүсийн вакциныг заавал хийлгэ. Та үлдсэн насандаа В вирүсээс айхгүй явна. Гэхдээ дээрх замаар зөвхөн В вирүс биш, С вирүс, ХДХВ/ДОХ ч халдана.
Мэдээллийг бусдад үнэн зөвөөр хэлж өгч бас өөрөө үйлдэл улмаар хэвшил болгоорой. Бусдад зөв дууриалал болох нь ганданд очоод тагтаад будаа цацахаас хавьгүй дээр буян.
SHARE хийвэл бас нэгэн буян.
26/06/2019
Хүн бүхэн дархлаа гэдэг үгийг мэднэ. Гэхдээ дархлаа тогтолцоо хүний биед хэрхэн өрнөдөг гэж бодож байна?
Тэгэхээр дархлаа тогтолцоо гэдэг бол маш том ойлголт төдийгүй энгийнээр хэлэхэд гадны довтолгооноос өөрийгөө хамгаалах бие махбодын тэмцлийг хэлдэг.
Секунд бүрт тэрбумаараа тоологдох өвчин үүсгэгчид довтолж байдаг. Тэдгээрийн эсрэг дархлаа тогтолцоо байнга ажиллаж байдаг. Дархлаа тогтолцоо гэдгийн цаана 21 цэрэг бүхий дархлааны эсүүд ажилладаг. Тэдгээр нь тус бүр өөрийн гэсэн үүрэгтэй, хоорондоо нягт харилцан уялдаатай ажиллаж биднийг хамгаалдаг.
Жишээ нь:
Нэгэн сайхан өдөр та санаандгүй гараа исгэчихлээ. Арьсны зүсэгдсэн хэсгээр бактер нэвтэрч эхний 20 минутад хэдэн мянгаараа өсөж үржин олширдог. Энэ үед таны дархлаа тогтолцооны хамгийн том эс болох Макрофаг дайны талбарт ирдэг. Макрофаг эс бактерийг залгин фермент ялгаруулж түүнийг устгадаг. Ингэснээр үрэвсэл эхэлдэг. Энэ үед гэмтсэн хэсгийн судасны ханаар үрэвслийн шингэн ялгарч хавдаж, улайж, халуу оргиж эхэлдэг. Макрофаг залгиж устгасан нянгийн талаарх мэдээллийг боловсруулдаг бөгөөд үүний үр дүнд энэхүү нянг устгах аргыг олдог. Үүний дараагаар цусанд байх дархлааны нейтрофил эсийг дуудан нянг устгах аргыг зааж өгөн тулаанд дагуулан ордог. Энэ байдлаар НЯН Дархлааны эсүүдийн хоорондох тэмцэл 5 хоногийн турш үргэлжилбэл сэртэнт эс идэвхжин неитрофил эсээс нянг хэрхэн амархан устгах талаар мэдээллийг авсанаар тулаанд нэмэлт хүч болон ордог. Ингээд халдварыг бүрэн устгаж чадаагүй тул бактерийг устгах шаардлагатай Т эсийг идэвхжүүлдэг. Т эс нь лимфийн зангилаанд очиж зэвсгийн үйлдвэр болох В эсийг өдөөдөг. Үүний үр дүнд олон тооны эсрэг бие үйлдвэрлэгддэг. Эдгээр эсрэг бие нь бактертай холбогдсоноор дархлааны эсүүд бактерийг маш амархан устгах боломжтой болдог. Ингээд дархлааны эсүүд цаашид тулалдах шаардлагагүй болсон гэсэн мэдээлэл ирэх үед өөрийгөө устгадаг. Эдгээр олон шат дамжлагатай дайны дараа уг бактерийг устгах мэдээллийн сан бүхий В эс үүсч дахин энэ бактер биед нэвтрэхэд маш түргэн аюулгүй болгох чадвартай болдог.
Иймээс та дархлаагаа дэмжээрэй
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the practice
Telephone
Website
Address
Хан-Уул
Ulaanbaatar
17025
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |