FactCheck.mn
Хуурамч мэдээллийн эсрэг зөвхөн нягталсан мэдээллийг олон нийтэд түгээх талбар
05/06/2026
Энэ нь Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас нийтийн эзэмшлийн талбайд үйл ажиллагаа явуулж буй цахилгаан скүүтер, мопедын түрээсийн үйлчилгээ нь эрх зүйн зохицуулалтгүй, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал хангагдаагүй гэж үзэн, энэ оны дөрөвдүгээр сарын 28-нд Нийслэлийн Засаг даргад шаардлага хүргүүлсэнтэй холбоотой аж.
АТГ-ын комиссар Б.Билэгтийн мэдээлснээр, Авлигын эсрэг хуулийн 18.4.2-т заасан “Авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянаж хүчингүй болгуулах санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах” бүрэн эрхийн хүрээнд дээрх захирамжуудыг хянаж, үйл ажиллагааг түдгэлзүүлэх шаардлагыг хүргүүлжээ.
Дэлгэрэнгүйг сэтгэгдэл хэсгийн холбоосоор уншаарай 🔽
#1сар1сэдэв
НЗД-ын захирамжаар явган хүний замаар явахыг хориглосон ч машин зам дээр амь насанд эрсдэлтэй, зориулалтын зам дутмаг байгааг хэрэглэгчид хэлж байна. Таныхаар тэд хаагуур зорчих нь зөв бэ? 🤔👇
#1сар1сэдэв
04/06/2026
#1сар1сэдэв
Иргэн: Скүүтер, мопедийг болиулах юм сан гэж боддог
#1сар1сэдэв
30/05/2026
Б.Болорсайхан: Монголын төр хүүхдийг хүн гэж үздэггүй
“Монголчуудын хувьд хүүхэд гэж хэн бэ?” гэдгийг уншигч, сонсогч, үзэгч хүн бүр эргэж санаасай гэж хүсэж байгаа юм. Биднийг багад, өсвөр насан дээрээ байхад үгэнд орохгүй бол “арьсыг чинь хуулна”, “цусыг чинь холино”, “мөчийг нь санжуулчихна шүү” гэх зэргээр загнаж, зодож шийтгэх, эсвэл үгийг нь үл тоож, сонсохгүй байх буюу “томчууд ярьж байна, чимээгүй бай”, “цаг нь ирэхээр өөрөө наад асуудлаа ярь, одоо бол чи миний үгээр яв” эсвэл “бид ядуу, чи энэ гэрт амьдарч л байгаа бол хоолны мөнгө олж ир, гар” гэх нь нийтлэг байсан. Энэ хандлага бол монголчууд цаанаа бүгд хүүхдийг хүн гэж үздэггүй байсантай шууд холбоотой гэсэн үг…
Б.Болорсайхан: Монголын төр хүүхдийг хүн гэж үздэггүй Хүний эрхийн хамгаалагч Б.Болорсайхантай унаач хүүхдийн эрхийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр хүүхдийн эрх, тэр дундаа унаач хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр оло...
Өнөөдрийн байдлаар манай улсад 36 мянга гаруй түрээсийн цахилгаан скүүтер, мопед хөдөлгөөнд оролцож байна. Хэрвээ скүүтер унадаг бол Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25 дугаар зүйлд заасан үндсэн шаардлагуудыг заавал мэдэж, мөрдөх хэрэгтэй.
Тухайлбал, цахилгаан скүүтер, мопедыг зөвхөн 16 нас хүрсэн хүн унаж, хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө.
Зориулалтын унадаг дугуйн зам байгаа бол заавал тухайн замаар явна.
Унадаг дугуйн зам байхгүй тохиолдолд автомашины зорчих хэсгийн хамгийн баруун гар талын захаар хөдөлгөөнд оролцоно.
Түрээсийн цахилгаан дугуй нь техникийн үзүүлэлтээрээ албан ёсоор мопедын төрөлд хамаардаг тул зорчигчид замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлах үүрэгтэй.
#1сар1сэдэв
ИРГЭН: Үеийнхэнтэйгээ хааяа ярихад "дугуйтай хүүхдэд мөргүүлээд хөл хугарсан, эмнэлэгт хэвтэж байна" гэдэг. Өөрийнхөө эрх ашгийн төлөө бусдыг хохироож болохгүй.
#1сар1сэдэв
28/05/2026
#1сар1сэдэв
ХЭҮК өнгөрсөн 2026.05.08-нд энэ чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд зөвлөмж хүргүүлжээ. Энэ тухай ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир тайлбарлалаа.
#1сар1сэдэв
ИРГЭН: Жолооч нар гурван толиндоо сайн харж, ажиглаж, анхааралтайгаар замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй
#1сар1сэдэв
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Sukhbaatar-1, Union Building, 1306
Ulaanbaatar