Rating.mn
Сонгогчдын мэдээлэл
13/10/2025
Налайх Бизон багийн зүгээс Т.Санчир болон Эрдэнэт Майнерс багаас 100 сая төгрөг өгөхийг шаарджээ
Налайх Бизон багийн зүгээс Т.Санчир болон Эрдэнэт Майнерс багаас 100 сая төгрөг өгөхийг шаарджээ Налайх Бизон болон Т.Санчир нарын хооронд дахиад өнөөх л гэрээний асуудал гарчээ. Эрдэнэт Майнерс багтай нэгдсэн гэх Санчир өчигдөр Эс Жи Э...
13/10/2025
ОХУ шатахууны хангалтыг Монголд тасалдуулахгүй гэдгээ мэдэгдлээ
ОХУ шатахууны хангалтыг Монголд тасалдуулахгүй гэдгээ мэдэгдлээ Сүүлийн өдрүүдэд шатахууны нийлүүлэлттэй холбоотой асуудал олон нийтийн анхаарлыг татаж байсан. Харин Засгийн газар-аас мэдээлснээр, ОХУ-ын ...
10/06/2025
Хүүхэдтэйгээ хамтдаа ярилцах 9 сэдэв
Та өдөрт 10-хан минут ч болов хүүхэдтэйгээ чин сэтгэлийн яриа өрнүүлж чадвал
тэдний өөртөө итгэх итгэл, сэтгэл хөдлөлөө ойлгох чадвар, харилцаа, мөрөөдөл гээд олон зүйл хөгждөг. Эдгээр 9 сэдэв танд тусалж мэдэх юм.
1. “Өнөөдөр чамд хамгийн сонирхолтой санагдсан зүйл юу байв?”
• Түүний өдрийн онцлох мөчийг сонирхож, анхааралтай сонсоорой.
• Та ч бас өөрийн онцгой мөчөө хуваалцаж ярилцаарай.
2. “Хэрвээ чамд 3 хүслийн шидэт саваа байсан бол юу хүсэх вэ?”
• Хүсэл, мөрөөдөл, төсөөллийг нь мэдрээрэй.
• Өөрөө ч шидэт саваатай бол юу хүсэх байснаа ярьж өгөөрэй.
3. “Бусдад тусалсан эсвэл бусдаас тусламж авсан дурсамжтай тохиолдол бий юу?”
• Тусч сэтгэл, талархлын ач холбогдлын тухай ярилцаарай.
• Хэн нэгэн танд хэрхэн тусалж байсан түүхээ хуваалцаарай.
4. “Хамгийн бахархаж байсан мөчөө санадаг уу?”
• Түүнийг бахархлаараа дамжуулан өөртөө итгэх итгэлтэй болгож дэмжье.
• Та ч мөн бахархдаг хүн, мөчөө ярьж өгөөрэй.
5. “Чи ямар үед уурладаг вэ, уураа яаж гаргадаг вэ?”
• Сэтгэл хөдлөлөө таних, хуваалцах боломж бүрдүүлээрэй.
• Өөрөө ч бас уураа хэрхэн зохицуулдаг туршлагаа ярилцаарай.
6. “Хамгийн сайн найз чинь яагаад чиний найз болсон бэ?”
• Найзын тухай ойлголт, харилцааны үнэт зүйлсийг хуваалцаарай.
7. “Чи том болоод ямар ажил хиймээр байна?”
• Ирээдүйн тухай ярилцаж, мөрөөдөлд нь хүндэтгэлтэй хандаарай.
8. “Хамтдаа хаашаа аялмаар байна?”
• Түүний хүсэл, сонирхлыг мэдэж, хамтдаа төлөвлөх зугаатай мөчийг бүрдүүлээрэй.
9. “Ямар үед чи өөрийгөө хайрлагдаж, ойлгогдож байгаагаа мэдэрдэг вэ?”
• Хүүхдийнхээ сэтгэл зүйн хэрэгцээг илүү гүн ойлгох асуулт. Түүний “хайрын хэл”-ийг олж нээх түлхүүр байж мэднэ.
Эдгээр сэдвүүдээр та оройн хоолны дараа, хамт алхаж явахдаа, эсвэл унтахаас өмнө ярилцаж болно. Зөвлөж, зааж өгөх гэхээсээ илүүтэй сонсож, ярилцаж өгөөрэй.
Г.Төмөрзаяа
02/06/2025
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ТЭЦ-3-т гал гарч, эрчим хүчний хязгаарлалтын эрсдэл үүсч болзошгүй байна
Яг одоо Төвийн дулааны гуравдугаар цахилгаан станцын (ТЭЦ-3) өндөр даралтын турбин, зуухны цехийн барилгын харалдаа гал гарчээ.
Тус станц нь 198 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай бөгөөд нэг турбин-генератор ашиглалтаас гарахад л 25 МВт буюу хоёр аймгийн дайтай цахилгаан эрчим хүчний эх үүсвэр тасалддаг байна . Хэрэв бүрэн зогсолт гарвал дараах бүсүүд цахилгаан болон дулааны эрчим хүчний хязгаарлалтанд өртөх өндөр эрсдэлтэй:
• Улаанбаатар хотын баруун бүс – Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн хэсгүүд
• Төв аймгийн зарим сум
• Булган, Орхон, Дархан-Уул аймаг, Сэлэнгийн өмнөд сумд
• Үйлдвэрүүд, эмнэлэг, сургууль, айл өрхийн хэрэглээний томоохон хэсгийг хангадаг
Хэрэв станц түр зогсвол ОХУ-аас өндөр өртөгтэй эрчим хүч импортлох шаардлага үүсч магадгүй талаар мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна.
Одоогоор галын шалтгаан, хохирлын хэмжээ тодорхойгүй бөгөөд бид мэдээллийг эргэн хүргэх болно.
02/04/2025
Гадаадад мэргэжил өндөртэй олон хүмүүс янз бүрийн ажил хийж байгаа .
Ихэнх нь 2000-аад оны эхээр эх орноосоо гараад удчихсан .
Боловсрол муутайдаа биш ардчилал ярьсан урвагчдаас болж ажилгүй , ажил хайгаад ч олдохгүй хэцүү цаг үед тэсэж үлдэхийн тулд гадагшаа гарсан .
Гадаадад байгаа 200,000 иргэд дунд мэргэжил боловсрол өндөртэй нь ч байгаа , боловсролгүй ч амьдралын төлөө ажил голохгүй яваа нь бий .
Ээжүүд хүүхдүүдийн төлөө ажиллана гэж хуурамч амлалт өгч гарч ирчихээд амныхаа зоргоор хүн доромжлохоо болих хэрэгтэй .
Даварсан хар дарваан бээ .
17/03/2025
ЭМГЭНЭЛ
Дамбийгийн ХАНДСҮРЭН /1938-2025/
МАН-ын ахмад зүтгэлтэн, бидний хайрт ээж, эмээ Дамбий овогтой Хандсүрэн нь 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Д.Хандсүрэн нь 1938 онд Улаанбаатар хотод төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж, 1946-1956 онд Нийслэлийн 5 дугаар сургууль, 1956-1960 онд ЗХУ-ын Ленинград хотод Кино үйлдвэрийн дээд сургуульд суралцаж байсан.
Тэрээр хүүхэд насандаа “Цогт тайж” кинонд туслах дүр бүтээж, бидний сэтгэлд өөрийн дүрийг тодоос тод мөнхөлсөн байдаг.
1959 онд өөрийн хань Л.Нацагдоржтой гэр бүл болж 6 сайхан хүүхдийн эцэг, эх болсон. Тэрээр 1963 онд Булган аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны II нарийн бичгийн дарга, “Жавхлант” клубын эрхлэгчээр, 1976-1978 онд Хуулийн дунд сургуулийг хуульч мэргэжлээр суралцаж төгсөөд ном хангамжийн баазад орос номын мэргэжилтнээр, 1978-1986 онд “Монгол Кино” үйлдвэрт кино механикчаар ажиллаж байгаад гавьяаны амралтад гарсан.
Д.Хандсүрэн нь “Алдарт эх”-ийн I,II одон, Монголын Залуучуудын хөдөлгөөний 90 жилийн ойн медаль, МАН-ын ахмад зүтгэлтэн, 100 жилийн ойн медалиар тус тус шагнагдсан бахархан дуурайх үйлстэн байлаа.
Талийгаачийн үнэнч шударга, зарчимч, хөдөлмөрч, улс эх орондоо хийж бүтээсэн үйлс бүхэн нь бидний сэтгэлд үүрд мөнх дурсагдаж, үлгэр дууриалал үлдээсээр байх болно.
Үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
УМ МА НИ БАД МЭ ХУМ
2025.03.17
Олегийг ийм том гартай гэж хэн итгэх юм бэ
23/01/2025
Анх Нокиа утасыг ингэж л заалгаж байлаа гэж...🤔 гэнэ эээ. Нэлээн нямбай гэгч нь бичиж авч байжээ
23/01/2025
Өнөрцэцэг суллагдсан гэж үнэн үү
23/01/2025
Н.Даваа: Би 90 тэрбум төгрөгөөр хоёр сарын дотор нийслэлийн өрхүүдийг халаагуураар хангаж, утааг шийдэж чадна
23/01/2025
Монгол улсын аварга П.Бүрэнтөгс
-Намайг даваад цол авч буй бөхчүүдэд баярладаг. Намайг унагачихлаа гэж уурлаж, бухимдвал бусдад ямар сэтгэгдэл төрөх вэ. Цагаан мөртэй, цайлган сэтгэлтэй байх хэрэгтэй гэж аав, ээж хоёр минь надад захьдаг. Амьдрал баян шүү дээ. Ахар бодолтой хүн алсын бодолдоо хүрч чадахгүй.
-Аймаг, сумын цолтой, залуу бөх намайг доогуур даваанд өвдөг шороодуулаад урам аваг. Үндэсний бөхөөр тууштай барилдах уу яахвэ гээд эргэлзэж яваа залуу бөхөд итгэлийнх нь галыг асааж өгөе гэж боддог. Гэхдээ би хэзээ ,хэнд ч худлаа унахгүй. Үнэн хүчээрээ даваад л урам авбал надад сайхан. П. Бүрэнтөгс
Жинхэнэ нүнжиг жудагтай уужуу ухаантай аварга гэж үүнийг хэлдэг юм.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Ulaanbaatar
16051