NARAN ERDEM SCIENCE LABORATORY
Хүүхдэд шинжлэх ухааны суурь мэдлэгийг лабораторийн орчинд хийх туршилтын үр дүнгээс олгох сургалт
04/11/2025
Маргааш намрын сүүл сарын шинийн 15-ны тэргэл сар🌕 16:46-д мандаж, нар🌞 17:25-д шингэнэ. Тэргэл сарыг нартай хамт зэрэг харах боломж 30 минут орчим үргэлжлэх нь ээ.
Өндөрлөг газар, уул овоон дээрээс харвал 2 том гэрэлт бөмбөрцөг маань 180 градуст нэг шугаман дээр харагдана 🌕🌎🌞
Жилд цөөн тохиолдох онцгой энэ үзэгдлийг ажиглаж нүдээ баясгаарай👀💙
30/06/2025
Хүүхдүүд минь шинжлэх ухаанд дурлан суралцаж, 8 сар идэвхи зүтгэл гарган бүх сэдвээ үзэж дуусгалаа!🌟🎉🥳
Бид шинжлэх ухааны гүн рүү бодит практик туршилтын үр дүнг тулгуур болгон хамтдаа аялж, ЕБ сургуулийн бага дунд, зарим ахлах ангид үздэг үндсэн гол сэдвүүдийг чадлын хэрээр сурч мэдэж авлаа. Шинжлэх ухааныг дээдлэн, хүүхдээ бүх талаар дэмжин тэтгэж, цаг зав бүхий л боломжоо дайчлан суралцуулсан оюунлаг, зүтгэлтэй эцэг эхчүүддээ маш их баярлалаа.❤️🙇♀️
Хүүхдүүдийнхээ цаашдын сурах мэдэх их үйлсэд нь гишгүүр болж, сурч мэдэх шуналыг нь асааж чадсан бол тэр бидний хичээл зүтгэлийн үр дүн билээ.🌟🔥💫
Сурах их үйлсэд оргил гэж үгүй! Үргэлж сурч мэдэж өөрсдийгөө хурцалж яваарай! Хүүхдүүдийнхээ цаашдын сурлагад өндрөөс өндөр амжилт хүсье!❤️🌟
22/04/2025
Scicon-25 шинжлэх ухааны бүтээлийн уралдаанд манай сургалтын танхимын 3-р шатны төгсөгч 6 хүүхэд 2 баг болж Astronomy, Recycling гэсэн 2 төрөлд тус бүр 2 бүтээлээр амжилттай оролцлоо🔥
Анх удаа том уралдаанд, тулгуу хугацаанд бэлдэж оролцсон ч, бүтээлээ маш сайн сурталчилж олон хүнээс өндөр үнэлгээ авч чадсан хүүхдүүддээ баяр хүргэе!❤️🌟👏
06/04/2025
https://www.facebook.com/share/p/1A8acy2kDZ/
Шинжлэх ухааны бүтээлийн уралдааны шагналыг зарлаж байна!
I байр - MacBook Air 13.6-in. M2/8C GPU/8GB/256GB
II байр - iPad mini 8,3-in. (6th gen) - WiFi 64GB
III байр - Samsung Galaxy A16
SciCon 2025 - Quantum Era ⚛️ арга хэмжээнд зориулан доорх гурван сэдвийн хүрээнд уран сэтгэмж, бүтээлч байдлаа биет зүйл болгон өөрийгөө сорих уралдааныг бид зарласан билээ.
🐈 Quantum mechanics:
Квант механик буюу атомоос жижиг ертөнцийн хачирхалтай үзэгдлүүдийн тухай...
♻️ Recycling:
Хог хаягдлыг дахин боловсруулж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах тухай...
🪐 Astronomy
Сансар огторгуйн сонин хачин, гайхамшигт тогтцуудын тухай...
Хамрах хүрээ: ЕБС-ийн сурагчид ганцаараа болон багаараа оролцож болно. Нэг баг 3-аас ихгүй гишүүнтэй байна.
Хүлээн авах хугацаа: 4 сарын 15-ныг дуустал. Эхний шалгаруулалтад хамрагдахын тулд бүтээлийнхээ зургийг тайлбартай нь манай хуудас руу чатаар эсвэл [email protected] и-мэйл рүү илгээгээрэй.
Шалгаруулалт: Бид эхний 50 бүтээлийг сонгон шалгаруулж урилга илгээх бөгөөд шалгарсан хүүхдүүд бүтээлээ SciCon 2025 эвентэд оролцож буй хүмүүст танилцуулна.
Шүүгч гэж байхгүй. Яг өнгөрсөн жилийнх шиг арга хэмжээнд оролцож буй хүмүүсээс хэн хамгийн их санал авсан бэ гэдгээр эхний 3 байрыг шалгаруулж шагнал олгоно.
Science Fair-ыг дэмжигч: Ayanga Store
Амжилт хүсье!✨
Ш/У-нд дурлан сонирхогч 1, 2, 3 шатны хүүхдүүд минь тус бүр 22-р хичээлээ үзэж дуусгалаа. 1 хичээл дээр багадаа 5 туршилт хийсэн гэвэл бид хамтдаа 100 гаруй туршилт хийжээ🌟🔥
1, 2-р шатныхан уушги амьсгал, яс булчин, хоол боловсруулах эрхтэн, цус зүрхний ажиллагааг яс булчин зүрх цустай хутгалдан туршиж биологийн мэдлэгээ зузаатгалаа.🫀🫁🩸
3-р шатны хүүхдүүд хагас дамжуулагч, диод, транзистор гэх мэт цахилгаан хэлхээний элементүүдтэй танилцаж, хэлхээгээр дохио өсгөж үзэцгээв. 3-р шатны сүүлийн хичээлүүд нь Квант механикийн үндсэн ойлголтыг олгоход чиглэж буй тул гэрэл, масс, энерги, эгэл бөөм гэх мэт хүндхэн сэдвүүд рүү орж байна.
25/02/2025
Хүүхдүүд том жижиггүй цахилгааны туршилт хийцгээв.
1-р шатны хүүхдүүд Цахилгаан хэлхээний туршилтаар цуваа ба зэрэгцээ холболтын үед хүчдэл, гүйдэл, эсэргүүцлийн харилцан хамаарлыг шалгаж хайрцагт нуусан хэлхээг зөв таах туршилт хийцгээв.
2-р шатны хүүхдүүд бодисын нягт, хөвөх хүчийг судалж Галилейн термометрийн зарчимтай танилцав.
3-р шатны хүүхдүүд эсэргүүцэл ба конденсатор ашиглаж хүчдэл хуваарилах, өндөр давтамжийн шүүлтүүр хэлхээг туршицгаав. Дараагийн хичээлээр 3-ын хүүхдүүд хагас дамжуулагч, диод, транзисторын үндсэн зарчимтай танилцаж, дохио өсгөх аргад суралцана.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Наран Эрдэм лаборатори сургалтын танхим
Ulaanbaatar