MCS Property LLC
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from MCS Property LLC, Construction Company, Central tower 12 floor, Ulaanbaatar.
Гүний уурхайн бүтээн байгуулалтын Дэлхийн анхны Монгол гүйцэтгэгч компани.
****
The first ever Mongolian contractor performed underground mine construction project in the world.
Construction Technologies - Төслийн талбай дээрх бетоны менежмент 🏗️
Төслийн хэрэгжүүлэхдээ бид чанар, хугацаа, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, хязгаарлагдмал талбайд бетон зуурмагийн үйлдвэрийг суурилуулан, цутгалтыг богино хугацаанд, амжилттайгаар гүйцэтгэлээ ✅
27/03/2026
М-Си-Эс Проперти ХХК нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (WHO) стандарт, шаардлагад нийцсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх Эмийн чанарын хяналтын үндэсний лавлагаа лабораторийн барилга угсралт, засварын ажил бүрэн дууслаа.
Нийт 884 м.кв талбай бүхий тус барилга нь админ буюу оффисын хэсэг, биологийн лаборатори, химийн лаборатори гэсэн үндсэн гурван бүсээс бүрдсэн бөгөөд бүтээн байгуулалт ашиглалтад орсноор Монгол Улс эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг үндэсний хэмжээнд илүү өндөр түвшинд хэрэгжүүлэх, олон улсын жишигт нийцсэн лавлагаа лабораторитой болж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм.
Бид эрүүл мэндийн салбарын дэд бүтцийн хөгжилд хувь нэмэр оруулж, чанар, аюулгүй байдал, инженерийн нарийн шийдлийг хослуулсан бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж байгаадаа баяртай байна.
💧🎉 Улаанбаатарт Монголын анхны “Хаягдал Ус Дахин Боловсруулах Үйлдвэр” нээлтээ хийж, ашиглалтад орлоо.
Хаягдал Ус Дахин Боловсруулах Үйлдвэр баригдсанаар Дулааны III, IV цахилгаан станцуудын хөргөлтийн систем, үнс зайлуулах систем, галын усны схем, мөн угаалга, цэвэрлэгээнд ашиглаж байсан гүний цэвэр усыг дахин боловсруулсан усаар орлуулах боломж бүрдэж байна.
Тус үйлдвэр нь хоногт 50 мянган шоо метр, жилд 18 сая хүртэлх шоо метр хаягдал усыг дахин боловсруулан Дулааны III, IV цахилгаан станцуудад нийлүүлэх юм. Ингэснээр гүний цэнгэг усны хэрэглээг бууруулж, Улаанбаатар хотын усны нөөцийг хамгаалан, усны хомсдолоос сэргийлэх, дахин ашиглалтыг шинэ түвшинд хүргэх томоохон алхам болж байна.
MCSP LLC-ийн хамт олон бид Монгол Улсын ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулсан энэхүү төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажилласандаа баяртай байна.👏
#ХаягдалУсДахинБоловсруулахҮйлдвэр
16/03/2026
“Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн төсөл нь түлхүүр хүлээлцэх нөхцөлтэй, зураг төсөл болон барилга угсралтын ажлыг гүйцэтгэх /Design-Built/ гэрээний дагуу хийгдсэн төсөл бөгөөд Монгол улсад анх удаа хэрэгжиж байгаа бүтээн байгуулалт юм.
Төслийн хүрээнд нийт үндсэн барилга байгуулажийн үйл ажиллагааг бүрэн явуулахад шаардлагатай 17 барилга байгууламжийг барьж байгуулсан бөгөөд,
М-Си-Эс Проперти ХХК-ийн инженер техникийн нийт 136 ажилтнууд 45 сарын хугацаанд дотоодын 50 гаруй туслан гүйцэтгэгч компаниудын 166 ажилчид бид хамтран бүтээн байгуулалтыг гүйцэтгэлээ.
#ХаягдалУсДахинБоловсруулахҮйлдвэр
16/03/2026
💧 "Хаягдал Ус Дахин Боловсруулах Үйлдвэр" нь “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх” хөтөлбөрийн хүрээнд хотын усны нөөцийг нэмэгдүүлж, усны хомсдолоос сэргийлэх шинэ боломжийг бүрдүүлсэн, чухал бүтээн байгуулалт болж өнөөдөр нээлтээ хийлээ.
Хаягдал усыг дахин боловсруулж дулааны цахилгаан станцуудад техникийн усны хэрэглээнд ашигласнаар жил бүр 18 сая хүртэл шоо метр гүний цэвэр усыг хэмнэж, усны нөөцөө илүү ухаалаг, тогтвортой ашиглах нөхцөл бүрдэж байна. Энэ бол зөвхөн өнөөдрийн бүтээн байгуулалт биш, харин Улаанбаатарын ирээдүйн усны аюулгүй байдлыг баталгаажуулж буй то
Төслийн багийнхандаа баяр хүргье! MCS Property LLC
#ХаягдалУсДахинБоловсруулахҮйлдвэр
06/03/2026
Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах өдрийн мэнд хүргэе!🌸
Эмэгтэйчүүдийг ажил, нийгмийн амьдралд тэгш боломжтой байлгах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь бидний хамтын үнэт зүйл юм. 🌈📚
Таны өдөр бүр хүндлэл, хайр, урам зоригоор дүүрэн байх болтугай. ❤🎉
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх хийморь дэлгэрэх Гал морин жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байхыг ерөөе!
Сар шинэдээ сайхан шинэлээрэй 🐎🇲🇳
#2026
12/02/2026
ASEM Village Clubhouse барилга LEED O+M SILVER олон улсын гэрчилгээ авлаа 🏢🌱
ASEM Village Clubhouse барилга нь АНУ-ын Ногоон Барилгын Зөвлөл "U.S. Green Building Council (USGBC)"-оос олгодог LEED O+M (Leadership in Energy and Environmental Design – Operations and Maintenance) стандартын SILVER гэрчилгээг амжилттай авч, тогтвортой хөгжил, байгаль орчинд ээлтэй, менежментийн олон улсын шаардлагыг хангаж буй барилга байгууламж болохоо баталгаажууллаа.
Тус барилга нь барилгын менежментийг олон улсын түвшинд нийцүүлж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулсан 2016 оны М-Си-Эс Проперти ХХК-ийн бүтээн байгуулалтын нэг бөгөөд барилга байгууламжийн ашиглалт, үйл ажиллагааг амжилттай эрхэлж байгаа Sky Resort ХХК-ийн хамт олонд баяр хүргэе ээ! 👏 🎉
🎄Шинэ жилийн баярыг тохиолдуулан хамтран ажиллагч хамт олон, ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч нартаа баярын мэндийг хүргэж, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн жилийг хүсэн ерөөе.🎉
Ирэх 2026 онд М-Си-Эс Проперти ХХК Монголын ирээдүйг бүтээлцсэн 20 жилийн ой тохиох бөгөөд бүтээн байгуулалтаараа нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилтоо цаашид ч үргэлжлүүлэх болно.
Шинэ оны мэнд дэвшүүлье. 💫
М-Си-Эс Проперти
Эрх чөлөөний зарлиг ардын үндсэн хууль дээр
Эрх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би 🇲🇳🇲🇳
- Дэндэвийн Пүрэвдоржийн "Тусгаар Тогтнол" шүлгээс...
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Website
Address
Central Tower 12 Floor
Ulaanbaatar
976