MC Collection

MC Collection

Share

МC Collection хамтлагийн албан ёсны нүүр хуудас MC Collection хамтлаг
Members: Buka, Maara, Tseku

23/06/2026

MC COLLECTION - ТҮҮНДЭЭ 🎙️ LIVE SHOW | 2026/09/05 📍 Төв Цэнгэлдэх Хүрээлэн

📺 Телевизийн чатуудаар дуу захиалж , 💿 CD цомогт оочирлож явсан тэр үеэс хойш 20 жил өнгөрчээ. 2000-аад оны залуусын хөгжмийн ертөнцийг байлдан дагуулсан MC Collection хамтлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан хамгийн том тоглолтоо толилуулах гэж байна.

“Хүн бүрийн зүрхэнд нэгэн Түүндээ байдаг…”Энэ үдэш хайртай хүнтэйгээ, дотнын найзуудтайгаа дурсамжаа сэргээж нэгэн үдшийг бидэнтэй хамт өнгөрүүлээрэй!

🎟️ TICKET.mn EARLY BIRD ТАСАЛБАР АВАХ: https://ticket.mn/event/3154/

🎟️ shoppy.mn EARLY BIRD ТАСАЛБАР АВАХ: https://shoppy.mn/products/mc-collection-260905

🫂 Таны бидний дурсамжид хамт өссөн, үлдсэн дуунууд ТҮҮНДЭЭ 🎙️ LIVE SHOW тайзнаа…

Зохион байгуулагч: Тэлмэн Эмүжин Продакшн, StoryLine Creative agency

22/06/2026

MC COLLECTION - ТҮҮНДЭЭ 🎙️ LIVE SHOW EARLY BIRD 🦅 ТАСАЛБАР 🎟️

Эрт сэрвэл нэгийг дуулна 👂 гэдэг шиг ЭРТЭЧ хүмүүс маань EARLY BIRD тасалбараа амжиж аваарай!

MC Collection хамтлагийн 20 жилийн ойн ТҮҮНДЭЭ 🎙️ LIVE SHOW | 🗓️ 2026/09/05 📍 Төв Цэнгэлдэх Хүрээлэн

🎟️ TICKET.mn EARLY BIRD ТАСАЛБАР АВАХ: https://ticket.mn/event/3154/

🎟️ shoppy.mn EARLY BIRD ТАСАЛБАР АВАХ: https://shoppy.mn/products/mc-collection-260905

🫂 “Хүн бүрийн зүрхэнд нэгэн ТҮҮНДЭЭ байдаг…”

Зохион байгуулагч: Тэлмэн Эмүжин Продакшн, StoryLine Creative agency

19/06/2026

Surprise🥰

19/06/2026

Хамтлагийн ахлагч Бука даа төрсөн өдрийн мэнд хүргэе🥰

31/05/2026

Ойрд таг чиг байсанд уучлаарай, бид хэд нь ингээд л явна шүү😉
Төгсгөл нь их гоё дуустал нь үзээрэй 🥰

21/05/2026

Талархал

Амар байна уу? MC Collection хамтлаг болон дуучин Жаргалан Ундика нар бид хамтдаа “Амар байна уу? 🇪🇺Euro tour 2026” аялан тоглолтоо хамтдаа 2026.04.17 нд 🇩🇪Герман улсын Кёлн хотоос эхлүүлж, нийт 22000 км замыг 33 өдрийн турш амжилттай туулж нийт 10 улсын 12 хотод тоглолтоо толилуулж 2026.05.15 нд 🇸🇪Швед улсын Стокколм хотод хаалтын тоглолтоо хийж дуусган 🇲🇳 эх орондоо ирлээ.

Бид хамтдаа амьдралынхаа бас нэгэн гайхалтай хуудсыг эхлүүлж, олон ч сайхан хүмүүстэй танилцаж, ах эгч дүү найзууд бололцон арвин их туршлага ургац хуримтлуулсан, хэзээ ч мартагдахгүй амьдралын минь нэгэн түүх, дурсамжийг бүтээсэн гайхалтай 33 хоногийн аялал байлаа🥰

Анх удаа хийж буй алдаа оноотой ч бидний тоглолтыг зорин ирж маш найрсаг, халуун дулаан хүлээж авч,амьдралынхаа бүхий л цаг хугацаагаар хамтдаа аялан зүрхэнд үлдсэн нандин дурсамжуудаа хөглөж, сэтгэлд дулаан мэдрэмж төрүүлж чадсан Европт амьдарч буй нийт Монгол ахан дүүстээ, MC Collection хамтлагийн үнэнч сонсогчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье🙏

Хамтдаа нэгэн үеийн дурсамжийг бүтээж, инээд хөөр, догдлол хайраар дүүрэн байсан нь бидэнд тайзнаас мэдрэгдэж, чин сэтгэл, хөгжим бүрийн аялгуу үзэгч бүрийн зүрхэнд хүрч, сэтгэлийн гүнд хадгалагдсан сайхан дурсамжуудыг дахин дахин мэдэрсэн гайхалтай тоглолтууд болж дууслаа баярлалаа🙏

Төрсөн ах эгч дүү нар шиг л чин сэтгэлээ дэвсэн биднийг дэмжиж, хайраар дүүрэн хамтран ажиллаж гүн туслалцаа үзүүлсэн
Герман улсын Кёлн хотын Urandavaa Urandavaa, Baigal Perenlei, Нюрнберг хотын Hulan Hulan, Түвшөө эгчийн гэр бүл, Унгарын Djd Djdxman, Bataa, 2 найздаа болон Орчуулагч Оюунаа эгчийн гэр бүл, Сүүгий эгчийн гэр бүл, Odgerel Batjav , Чехийн Boldsaikhan, Австрийн Khuadkhaan найздаа, Швейцарийн Batsukh, @Эрдээ Ангараг 2- ынхоо гэр бүлд, Сан Себистианы Delgermaa Enkhjuram -ын гэр бүл салоны хамт олон, П. Баянмөнх дүүгийн гэр бүл, Францын Byambaa Khashaa 2 найздаа, Белгиийн Zol Bayar -ийн гэр бүл ulzii эгчдээ, Нидерландийн @Инн Дра, Nara -гийн гэрбүл Robert Krak, Шведийн Мэндээ Энхмэнд ахын гэр бүл, болон @Ц.Ганаа, @Оогий, Баткагийн гэр бүл та бүхэндээ маш их талархаж, мэхийн ёсолж байгааг минь хүлээн авна уу🙏🙂 Мөн 12 тоглолтын турш тоглолтын хөгжим техникийг найдвартай хариуцаж ажилласан Bolderdene Altanerdene найздаа, тоглолтоо чимсэн хөтлөгч дуучин Jargalan Jargalan, арын найдвартай алба @Бү. Саагий эгч, Аян замын найдвартай хамтрагч жолооч Ganzorigt Zorigt , харамгүй зөвлагөө өгсөн Enhtaivan найздаа баярлалаа🥰
Та бүхний минь ирээдүй гэрэлтэй, ажил үйлс нь өлзийтэй байхыг ерөөе. Сайн хамт олон, сайхан нөхөрлөлийг бүтээлцсэн та бүхэн минь үнэхээр хайр байлаа🥰 Маш их баярлалаа🙏🥰

Та бүхнийг хүндэтгэсэн MC Collection хамтлаг дуучин Жаргалан & Undika Altansukh
2026.05.21

Want your public figure to be the top-listed Public Figure in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Ulaanbaatar
17080