Shield NIRUN
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Shield NIRUN, Security guard service, Сүхбаатар дүүрэг, 3 хороо, Санто таур 802, Ulaanbaatar.
Манай байгууллага хиймэл оюун ухаан, дрон, ухаалаг камер, нэвтрэх хяналтын систем зэрэг технологид суурилсан холбогдсон, автоматжуулсан, найдвартай хамгаалалтын шийдэл санал болгодог.
🛡️ "Mining Shield" хөтөлбөрийн хүрээнд:
Shield Nirun баг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад амжилттай хамрагдлаа.
Сургалтыг ТБТТ-Өлзийт ХХК-ийн захирал Б. Тогоонтөмөр удирдан явуулж, уурхайн орчин дахь эрсдэлийн удирдлага, ХАБ-ын соёл, ослоос урьдчилан сэргийлэх арга барилын талаар үнэ цэнтэй мэдлэгийг хуваалцлаа.
Уурхайд хамгаалалт, ХАБ хоёр салшгүй холбоотой. Мэргэжлийн хамгаалалтын ажилтан бол зөвхөн объект хамгаалаад зогсохгүй, эрсдэлийг урьдчилан харж, аюулгүй ажиллагааны нэг хэсэг болдог.
03/06/2026
🔍 Таны уурхай дараах 4 зүйлийг бүрэн хянаж чаддаг уу?
✅ Хэн орж, гарч байгаа вэ?
✅ Аль бүс хамгийн өндөр эрсдэлтэй вэ?
✅ Онцгой үед хэн хамгийн түрүүнд хариу өгөх вэ?
✅ Бүх хөдөлгөөн бүртгэгдэж байна уу?
Уурхайн аюулгүй байдал нь зөвхөн харуул хамгаалалтаар хязгаарлагдахгүй. Эрсдэлийг урьдчилан илрүүлж, хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх нь үйлдвэрлэлийн тогтвортой ажиллагааны үндэс болдог.
#УурхайнАюулгүйБайдал
02/06/2026
Та мэдэх үү?
🚜 Уул уурхайн салбарт гардаг ихэнх аюулгүй байдлын зөрчил нь өндөр технологийн халдлагаас бус, өдөр тутмын хяналтын сул байдлаас үүдэлтэй байдаг.
✔ Нэвтрэх хяналт
✔ Харуул хамгаалалт
✔ Камерын мониторинг
✔ Ажилтны бүртгэл
Эдгээр нь эрсдэлийг бууруулах хамгийн эхний алхмууд юм.
01/06/2026
Ирээдүй хойчийн эзэд, энхрий бяцхан үрс, ачлалт ээж, охид бүсгүйчүүддээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярын мэнд хүргэе!
28/05/2026
"MXRNINGSTAR LIVE'26"
Аюулгүй байдлыг Shield NIRUN хариуцан ажиллалаа.
18/05/2026
Sigma Guard Energy💀🗿
Shield Nirun - Аюулгүй байдлыг бид хариуцна.
18/05/2026
“A-Sound Баяртай 20 жил”
Аюулгүй байдлыг Shield NIRUN хариуцан ажиллаа
16/05/2026
Амралтын өдрийн мэнд. Japan Car Trade хуудсаа фоллов хийгээд зургийн уралдаанд нь идэвхитэй оролцож шагналын эзэн болоорой.
6-р сарын 1-ний "Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдөр"-ийг угтан 3-12 насны авьяаслаг хүүхэд багачуудынхаа дунд "МИНИЙ МӨРӨӨДЛИЙН МАШИН" сэдэвтэй гар зургийн уралдааныг зарлаж байна.
📌ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?
✅📩 Бүтээлээ дижитал эсвэл сканердсан хэлбэрээр [email protected] и-мэйл хаяг руу явуулна. Бүтээлийг 5-р сарын 25-ны өдрийг дуустал хүлээж авна.
📌БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
✅А4 хэмжээтэй цаасан дээр хэвтээ форматаар зурсан байх.
✅Өөрийн овог, нэр, насыг аль нэг буланд тэмдэглэсэн байх.
📌ХЭРХЭН ШАЛГАРУУЛАХ ВЭ?
✅Бүтээлийг 5-р сарын 26-ны өдөр бид өөрсдийн "CAR INFO LLC-Japan Car Trade" пэйж хуудсандаа байршуулна. 5-р сарын 30-ны өдрийн 21 цагийн байдлаар уралдааны ялагчдыг доорх үнэлгээгээр тодруулах болно:
𝙇𝙞𝙠𝙚- 1 оноо
𝙎𝙝𝙖𝙧𝙚-3 оноо /public тохиргоотой/
(Уралдааныг шударга байлгах үүднээс 1 хүний олон удаа шэйр хийсэн үйлдлийг нэг удаа гэж тооцохыг анхаараарай)
✅Зохион байгуулагчдын зүгээс уралдааны болзлуудыг хангасан эсэхийг шалгана. Нийт like, share-ийн оноогоор тус тус дүгнэж, хамгийн өндөр оноо авсан оролцогчдыг шалгаруулна.
🌟УРАЛДААНЫ ШАГНАЛ:
Насны ангилал: 3-8 нас , 9-12 нас
Ирүүлсэн гар зургууд дундаас насны ангилал тус бүрд 3 хүүхэд, нийт 6 хүүхдийг ялагчаар шалгаруулан дараах байдлаар шагнана.
🥇 1-р байр 1,000,000 ₮🎁
🥈 2-р байр 500,000₮🎁
🥉3-р байр: 250’000 ₮🎁
📌Уралдааны ялагчдыг 5-р сарын 31-ний өдөр зарлах бөгөөд шагналыг 6-р сарын 1-ний өдөр гардуулна.
Та бүхэн хүүхдүүдээ идэвхтэй оролцуулаарай.
15/05/2026
Аюулгүй байдлын баг ажилд авна гэдэг бол зүгээр “олон хүн авах” тухай ойлголт биш.
Өнөөдөр олон байгууллагын гаргадаг хамгийн том алдаа бол:
👉 Аюулгүй байдал гэдгийг “олон хамгаалагчтай байх” гэж ойлгодог.
Гэвч бодит аюулгүй байдал хэзээ ч зөвхөн хүний тоогоор хэмжигддэггүй.
Мэргэжлийн хамгаалалтын багийг зүгээр хаалга мануулах, үнэмлэх шалгах, эсвэл объект тойруулж эргүүлэхийн тулд ажилд авдаггүй.
Тэднийг:
✔ Эрсдэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх
✔ Аюулыг эрт илрүүлэх
✔ Нэвтрэлтийг хянах
✔ Онцгой нөхцөл байдлыг зохицуулах
✔ Хүн, хөрөнгө, үйл ажиллагааг хамгаалах
✔ Гэнэтийн нөхцөлд дэг журамтай байх зэрэг үүргийг хэрэгжүүлэхийн төлөө ажилд авдаг.
💡 Олон хүнтэй ч сул хамгаалалтын баг бүтэлгүйтэж болно.
Харин сайн бэлтгэгдсэн, сэрэмжтэй, зөв удирдлагатай баг цөөн хүнтэй байсан ч том эрсдэлийг зогсоож чаддаг.
Учир нь аюулгүй байдал гэдэг зөвхөн manpower биш…
👉 Энэ бол:
• Сэрэмж
• Сургалт
• SOP /журам/
• Технологи
• Харилцаа холбоо
• Сахилга бат
• Удирдлага
⚠️ Буруу хүн сонгох хамгийн том зардал нь цалин биш.
Харин:
❌ Хулгай
❌ Аюулгүй ажиллагааны осол
❌ Үйл ажиллагааны доголдол
❌ Нэр хүндийн эрсдэл
❌ Онцгой нөхцөлд бүтэлгүйтэх эрсдэл
🚀 Ухаалаг байгууллагууд одоо:
“Хэдэн хамгаалагч хэрэгтэй вэ?” гэж асуухаа больсон.
👉 Харин:
“Манай аюулгүй байдлын систем чинь хэр чадвартай вэ?” гэж асуудаг болсон.
Хамгаалалтын ажилтан авах гэдэг бол зүгээр орон тоо бөглөх тухай биш. Энэ бол хамгаалалт, бэлэн байдал, итгэлцлийг бий болгох тухай юм.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Сүхбаатар дүүрэг, 3 хороо, Санто таур 802
Ulaanbaatar