Customer Business Development

Customer Business Development

Share

Customer Business Development is a strategy ex*****on consulting firm in Mongolia.

The firm works with CEOs using OGSM-based strategy planning and SDDS ex*****on systems to translate strategy into daily ex*****on, governance, and commercial discipline. Бид танай бизнесийн стратеги төлөвлөлт, борлуулалтын удирдлага, ур чадвар, зардал хэмнэлтэнд бодитой тусламж, зөвлөгөө, сургалтын дэмжлэг үзүүлж хамтарч ажиллана.

19/06/2026

👉 https://customerbiz.dev/ai-academy/

𝐀𝐈 𝐂𝐎𝐔𝐑𝐒𝐄 𝐅𝐎𝐑 𝐁𝐄𝐆𝐈𝐍𝐍𝐄𝐑𝐒

AI ашиглаж байна гэж боддог, гэвч ажил дээрээ яг хэрэгтэй зүйлдээ ашиглаж чадахгүй байгаа бол түр саатаарай.

Ихэнх мэргэжилтэн AI-г аль хэдийн ашиглаж байна — ерөнхий зүйл асуухад ChatGPT, зураг хийлгэхэд Gemini, мэдээ шалгахад Grok. Нэг талаараа "ашиглаж байгаа" юм шиг санагддаг.

Гэхдээ бодит ажил дээр ирэхээр хэрэглээ нь өөр болчихоод байдаг. Мэйл бичүүлэхэд хариулт нь нэлээд ерөнхий, тайлан дүгнүүлэхэд өөрийн нөхцөлд яг нийцэхгүй, баримт бичиг бичүүлэхэд хэт хиймэл санагддаг. Шийдвэрийн хувилбар бодоход ашиглая гэхээр яаж асуухаа ч мэдэхгүй зогсдог. Тэгээд эцэст нь "AI хөгжөөд байна гээд байдаг, би сайн ашиглаж чадахгүй, хоцроод байна уу даа" гэсэн битүүхэн мэдрэмж төрөөд байна уу?
Асуудал нь AI мэдэхгүйд байдаггүй. AI-д даалгавраа зөв өгч сураагүйд байдаг.

AI сайн хариулахын тулд сайн асуулт хэрэгтэй — нөхцөлөө тайлбарлаж, зорилгоо тодорхой хэлж, хүсэж байгаа гаралтаа заагаад, өөрийн ажилтай холбож чиглүүлэх арга. Энэ ялгааг практикаар эзэмших зорилгоор сургалт бэлдлээ.

Энэ курс AI expert болгоно гэж амлахгүй. Ажил дээрээ өдөр тутмын хэрэгтэй газраа зөв ашиглаж эхлэх суурийг тавина. Эндээс цаашаа таных хөгжил хил хязгааргүй болох суурь юм.

Курс сургалтыг авснаар та өдөрт ердөө 30 минут зарцуулаад, онлайнаар хичээлүүдээ үзээд, дадлага хийж туршлагажаад Ai-г ажилдаа чөлөөтэй хэрэглэдэг болох юм. Орой ажлаа тараад, гэртээ амарч байх зуураа утсаа ухах, ТВ үзэх зэрэгт зарцуулдаг цагаасаа 30 минутыг л зарцуулна гэсэн үг.

5 өдөр, өдөрт 30 минут — мэйл, уулзалт, тайлан, баримт бичиг дээр AI-г яаж ашиглах, хариултыг хэрхэн шалгаж өөрийн нөхцөлд тохируулах, юунд ашиглах, юунд болгоомжлохоо ялгаж сурах 30 дасгал, 5 тест.

Нээлтийн үнэ: 𝟔𝟗,𝟎𝟎𝟎₮
Үндсэн үнэ: 99,000₮

Сонирхолд биш, ажилдаа зөв ашиглаж эхэлмээр байвал — https://customerbiz.dev/ai-academy/ - энд дарж ороод сургалтаа эхлүүлээрэй.

16/05/2026

Бид ийм компаниудтай ажилладаг.

Ажил нь муудахаар шалгууруудаа нэмнэ. Мэдээлэл тасрахаар уулзалт, хурлуудаа нэмчихнэ. Төлөвлөгөөнд хүрэхгүй, тасалдахаар элдэв тайлангууд нэмнэ.

Эхэндээ яг болохгүй зүйлсээ харах юм шиг санагдаад, зөв шийдвэр мэт харагдана. Гэтэл хэсэг хугацааны дараа яг эсрэгээрээ буюу ажил муу хэвээрээ, гэхдээ улам их болчихсон л байдаг.

Менежерүүд өдрийнхөө ихэнх цагийг элдэв тайлан бөглөхөд зарцуулна. Борлуулалтынхан дүрэмгүй ажиллаад буюу CRM-ээ мөрдөхгүй яваад дасчихна. Төлөвлөгөө ажлын хэрэгсэл байхаа болиод сар бүрийн хурлын маргааны сэдэв болно. Бараа тасарсан, танайх тэгээгүй, манайх ингэсэн гээд л.

Системийн тоонд хэн ч итгэхээ больно. Бодит шийдвэр Excel, чат, хувийн дуудлага дотор явдаг болчихно.

Хамгийн сайн менежерүүд эхлээд ядарч цөхөрнө — яагаад гэвэл тэд шалгуур биш, системийн цоорхойг гараараа нөхөөд яваа учраас.

Заримдаа асуудал тодорхой байдаг. Шийдэл нь ч тодорхой байдаг. Гэхдээ өөрчлөлт гардаггүй. Ихэнхдээ шалтгаан нь оношлогоо биш — шийдвэр гаргах зориг байдаггүйд байдаг. Хэрэгтэй өөрчлөлт, хэрэгтэй хүн, хэрэгтэй процессийг шууд хийх, авах, хэрэгжүүлэхэд зориг хэрэгтэй.

Бид яг энэ цэг дээр орж ажилладаг.

Юу буруу байгааг оношилно. Системийг дахин зөв барина. Ажлын үр дүнг буцааж холбоно.

CBDx — Customer Business Development

https://customerbiz.dev

27/04/2026

Борлуулалтын ур чадварын матриц үнэлгээг ОНЛАЙНААР хийдэг боллоо.

FMCG, B2B, B2C, Retail / Direct гээд ямар ч төрлийн борлуулалт дээр ажиллана. Борлуулагч, супервайзер, менежер — анхан, дунд, ахисан шат бүрийг хамарна.

Үнэлүүлэгч бүр 30 орчим минутын интерактив тест өгнө.

Гэхдээ гол нь тест биш. Тестийн ҮР ДҮН илүү чухал.

Нийт 60 асуулт бүхий ур чадварын матрицаар
хувь хүн болон багийн чадамжийг тооцож гаргана.

Ихэнх компанид борлуулалтаа дэмжих зорилгоор сургалт авдаг, сургалт хийлгэдэг. Гэхдээ яг үнэндээ асуудал нь хаана байгааг хэн ч тодорхой мэддэггүй. Энэ үнэлгээг хийлгэсний дараа хэн гүйцэтгэл унагаж байгааг, ямар ур чадвар дээр доголдол байгааг, сургалт хэрэгтэй юу, менежментийн асуудал уу гэдэг нь тодорч харагддаг.

Эндээс удирдлагуудын шийдвэр өөр болдог. Зөв зүйл дээрээ фокуслаж эхэлдэг.

Хэрвээ танай борлуулалтын багийн ур чадвар “тоймоор” удирдагдаж байгаа санагддаг бол нэг удаа бодитоор үнэлүүлж үзэхэд илүүдэхгүй.

https://customerbiz.dev/skill-matrix

13/04/2026

“𝐒𝐀𝐋𝐄𝐒 𝐂𝐎𝐋𝐋𝐄𝐆𝐄 𝟐” + 𝐀𝐈

Борлуулалтын менежментийн сургалт

Танай борлуулалтын менежер багаа удирдаж чаддаг уу?

Эсвэл менежер байгаа ч борлуулалтын асуудал бүр захиралд очдог уу?
Борлуулалтын менежер зөвхөн борлуулагч байхаа больж, багаа системтэйгээр удирдах чадвартай болох нь өнөөгийн бизнесийн хамгийн чухал хэрэгцээний нэг болж байна.

Энэ сургалтаар дараах сэдвүүдийг практикаар судална:

✔ Менежерийн дүр — борлуулагчаас юугаараа ялгаатай вэ
✔ Ex*****on удирдах — үйл ажиллагааг хэрхэн хянах вэ
✔ KPI-г удирдлагын хэрэгсэл болгон ашиглах
✔ Coaching ба field удирдлага
✔ Sales meeting-г үр дүнтэй явуулах арга
✔ AI-г менежментийн өдөр тутмын ажилд ашиглах

WHEN: 2025 оны 4-р сарын 21. Мягмар гараг. 09:00 - 18:00.
WHERE: Mongol HD Tower, 11-р давхар, 1104 тоот
PAYMENT: 350,000 төгрөг - Худалдаа Хөгжлийн Банк MN100004000474002889
CAPACITY: 10 хүн бүртгүүлснээр бүртгэл хаагдана.

INFO: 88880969

#БорлуулалтынСургалт #БорлуулалтынУдирдлага

28/02/2026

Манай компани борлуулалт, стратеги, гүйцэтгэлийг нэгдмэл цогц систем болгодог үндсэн ажил хийдэг.

Бид компанид яг юу гацаад байгааг тодорхой болгоно. Нөхцөлд нь тохирох стратегийг сонгоход нь тусална. Дараа нь тэр стратегийг өдөр тутмын гүйцэтгэлтэй холбоно. KPI-г тайлангийн тоо биш, шийдвэр гаргах хэрэгсэл болгоно. Хэн юуг хариуцах вэ, удирдлага хаана оролцох ёстой вэ гэдгийг тодорхой болгоно.

Сургалтын хувьд бид зүгээр лекц уншдаггүй. Борлуулагчдад харилцагчтай ажиллах бодит ур чадвар суулгадаг. Асуулт тавих арга, эсэргүүцэл даван туулах техник, хэлцэл хаах чадвар, талбар дээрх гүйцэтгэлийн сахилга батыг дадал болгоно. Үүнийгээ дүрчилсэн тоглолтууд болон талбарын бодит кейсүүд дээр хамт ажиллаж сайтар ойлгуулан, дадал зуршил болтол нь ур чадварыг суулгадаг.

Дунд шатны менежерүүдэд баг удирдах, гүйцэтгэл хянах, KPI-г зөв ашиглах, урамшууллын логик зохиох, багийн зан үйлийг өөрчлөх арга барил өгдөг. Үүгээр ч зогсохгүй, дунд шатны менежерүүдийг манлайлагч нар болгож хувиргах ур чадваруудыг сургадаг.

CEO болон удирдлагын багт богино хугацааны орлого нэмэх шийдвэр, урт хугацааны өсөлтийн стратеги хоёрын ялгааг ойлгуулж, том ба жижиг шийдвэрийг зөв эрэмбэлэхэд нь тусалдаг. Стратеги батлаад орхих биш, хэрэгжилт яаж явах вэ гэдгийг системтэй болгодог.

Зарим компанид борлуулалтын гүйцэтгэл засах богино хугацааны ажил хэрэгтэй байдаг.

Заримд нь бүтцийн өөрчлөлт, стратегийн шинэ сонголт шаардлагатай байдаг.

Заримд нь сургалт, урамшуулал, KPI гурвын уялдаа алдагдсан байдаг.

Бид асуудлыг хэн нэг, эсвэл хэсэг бүлэг хүмүүс рүү чиглэж биш, систем рүү харж оношилдог. Дараа нь тохирох шийдлийг сонгож, хэрэгжүүлэхэд нь хамт ажилладаг.

Хэрэв танай компанид стратеги байгаа мөртлөө гүйцэтгэл дээр алдагдаж байгаа бол, эсвэл өсөх боломж байгаа мэт атлаа шийдвэрүүд тарамдсан байгаа бол бидэнтэй холбогдож болно. Эхний уулзалтаар бодит боломж, бодит хязгаарыг тодорхой болгоно.

31/01/2026

Бидэнтэй амжилттай хамтран ажилласан CEO-ууд зөвлөх үйлчилгээ авахын тухайтад эхэндээ бол:
– “Дахиад л баахан слайд, сургалтууд үзнэ”
– “Олон юм ярьж, бодит амьдрал дээр үлдэхгүй”
– “Эцэст нь би л өөрөө хийдэг” гэж боддог байснаа хуваалцдаг. Зарим нь ч үнэхээр ийм л үр дүнтэй "зөвлөх" үйлчилгээ аваад хаширчихсан байдаг.

Үнэндээ асуудал нь ямар нэгэн стратегийг зөвлөгөөгөөр авахдаа биш, стратегийг буруу форматаар авдагт байсан байгаа юм.

Стратеги гэдэг бол:
– Танилцуулга биш
– Урам зоригийн яриа биш
– Том үгсийн жагсаалт биш

Стратеги бол:
– Шийдвэр гаргалтын дараалал
– Хэмжигдэх KPI
– Хариуцагчтай бүтэц
– Долоо хоног бүр ажиллах удирдлагын систем

Customer Business Development-д бид стратегийг цаасан дээр үлдээдэггүй.

Хэрвээ стратеги чинь зөв атлаа
бодит үр дүн гарахгүй байгаа бол асуудал тань стратеги олонд биш, бурууд биш, тэдгээрийг хэрэгжүүлэх системгүй буюу өдөр тутмын үйл ажиллагаануудтай холбоогүй явж байгаад л нуугдаад байгаа юм.

Ийм нөхцөлтэй таарч байсан уу?

Өдөр тутмын шийдвэр, зан төлөвийг өөрчилж чадахгүй стратеги бол стратеги биш. Энэ бол удирдлагын зохиосон уран зохиол, фантази. Чатаар ороод ирээрэй, ярилцацгаая.

#Стратеги #Зөвлөгөө #Хэрэгжилт

24/01/2026

Урамшуулал, уралдаан зарлаж, реклам бэлдүүлэхээсээ өмнө борлуулалтаа оношилж, хэрхэн зөвөөр өсгөх арга замаа нээмээр байна уу?

Ихэнх компанид борлуулалт нь аль суваг ашиг багатай явж байгааг, аль шатанд борлуулалт гацаж байгааг, аль шийдвэр бодит нөлөөгүй байсныг тодорхой, бүрэн дүүрэн харахад хэцүү байдаг.

Тоонууд, тайлангууд, хурлууд бүгд ном ёсоороо явагдаж байгаа. Гэхдээ борлуулалтыг яг хаанаас, яаж өсгөж болох нь нэг л тодорхой харагддаггүй. Ийм үед стратегиа сольж үзнэ, урамшуулал нэмнэ, сургалт авна, маркетинг дээрээ нэмэлт ажлууд хийж зардал гаргана. Гэвч хүссэнээр нь богино хугацаанд бодит өөрчлөлт гарах нь ховор.

Арав хоногийн дотор борлуулалтыг өсгөх боломж хаана байгааг тодорхой олж харж болдог. Аль суваг дээр хүчин чармайлт дэмий үрэгдэж байна вэ, аль шатанд хөрвөлт унаж байна вэ, удирдлагын хяналт бодитой ажиллаж байна уу гэдгийг задлаад харчихвал дараагийн шийдвэрүүд огт өөр болдог.

Бид борлуулалтыг сайжруулах тухай ярихаасаа өмнө гүйцэтгэлийг нь задлан хардаг. Танай борлуулалтын өгөгдөл бодит байдал дээр яаж ажиллаж байгааг, хаана алдагдал үүсэж байгааг, ямар шийдвэр нөлөөгүй байсныг ил гаргана. Үүний дараа борлуулалтыг хөдөлгөх боломжуудыг, шаардлагатай алхмуудыг, гаргах шаардлагатaй шийдвэрүүдийг бодитоор бэлдэж өгдөг.

Борлуулалтын үйл ажиллагаагаа оношлуулж анализ хийлгэх бол чат бичээрэй.

#Борлуулалт
#БизнесШийдвэр
#ГүйцэтгэлийнАнализ

22/01/2026

2026 оны стратеги төлөвлөлтийг бүтнээр нь хийж, хэрэгжилтийн системтэй нь хамт суулгаж өгөх ажлыг нэгхэн компанид хийх слот энэ сард үлдлээ.

Энэ нь стратеги бичээд орхих биш, бодитоор ажилладаг хэмнэл, шийдвэрийн урсгал, дүрэм журмыг нь системтэй нь тааруулж өгөх ажил.

Хэрвээ танай компанид стратеги байгаа ч хэрэгжилт нь гацсан хэвээр байвал
бидэнтэй холбогдоорой.

12/01/2026

Орчин үед бүтэн жил өөрчлөгдөхгүй явдаг стратеги гэж бараг байхгүй болжээ. Орчин үе гэж, сүүлийн 3 жил орчимд хийсэн ажиглалтын үр дүнгээсээ хуваалцаж байна.

Зах зээл маш хурдтай өөрчлөгдөж байна. Хэрэглэгч нар бараг цагаар хувьсаж байна. Дагаад өрсөлдөгч нар ч хурдаа нэмж байна. Дижиталчлал, AI хоёр нэгдээд энэ хурдыг улам нэмэгдүүлчихлээ.

Өмнө нь хурд бол давуу тал буюу тансаглал байсан бол одоо амин чухал хүчин зүйл болжээ. Хурдтай байхгүй бол хэдхэн хоногт хувь заяагаа шийдүүлж байна.

Ийм орчинд 12 сарын өмнө баталсан төлөвлөгөө яг тэр чигтээ хэрэгжинэ гэж найдах нь өөрийнхөө зохиосон үлгэрт өөрөө итгээд сууж байхтай агаар нэгэн зүйл.

Гэхдээ энэ нь стратеги хэрэггүй гэсэн үг биш. Эсрэгээрээ, орчин хурдан өөрчлөгдөх тусам чиглэлтэй, маш тодорхой стратеги илүү хэрэгтэй болдог.

Ялгаа нь, үндсэн чиглэл тогтвортой. Жилийн зорилго тогтвортой. Харин түүнд хүрэх зам, ямрыг нь түрүүлж хийж гүйцэтгэх, ямрыг нь зогсоох, хаашаа нөөцөө шилжүүлэх вэ гэдэг нь байнга шинэчлэгдэж, update-лагдаж байх ёстой.

Стратеги бол царцаасан төлөвлөгөө биш. Стратеги бол удирдлагын амьд систем.

Зах зээл өөрчлөгдөж байхад өөрчлөгдөхгүй стратеги бол тогтвортой байдал биш. Тэр бол удирдлагын хоцрогдол.

Гүйцэтгэл гэдэг бол урам зориг биш. Гүйцэтгэл гэдэг бол шийдвэр гаргалтын хурд, хэмнэл, хяналтын систем.

Өнөөдөр ялдаг компаниуд жилийн зорилгоо нэг удаа тогтоодог. Түүндээ хүрэх замаа байнга засдаг. Бараг өглөө болгон шинээр төлөвлөх шаардлагатай тулгардаг болсон бизнесүүд ч байдаг болсон.

Customer Business Development
Strategic Clarity. Commercial Discipline. Sustainable Growth

06/01/2026

2026 он гараад хэд хонолоо.

Ихэнх компаниуд шинэ оныхоо бизнес төлөвлөгөө, стратегиа аль хэдийн гаргасан байгаа. Гэхдээ нэг асуулт үлдэж байна.

👉 Энэ төлөвлөгөө маань яг хэрэгжих болов уу?
👉 Замын дунд “гал унтраасаар” байгаад анх харж байсан чухал ажлуудаа орхихгүй биз?

Төлөвлөгөө бий.
Хурлуудаа хийдэг.
Тайлангаа гаргадаг.

Гэтэл бодит байдал дээр:

— Борлуулалт тогтворгүй.
— Шийдвэр болгоныг захирал өөрөө гаргасаар.
— Удирдлагын ачаалал буудаггүй.

Энэ бол төлөвлөлтийн асуудал биш, гүйцэтгэлийн асуудал юм.

Тодруулбал — хэн, юуг, хэзээ, яаж хийж, хийснээ яаж батлахыг зураглаагүй, задлаагүйгээс болдог.

Тиймээс бид энэ 1-р сард цөөн тооны компанид зориулсан
90 минутын оношлох уулзалт хийхээр зэхэж байна.

Энэ уулзалт бол сургалт биш. Бид элдэв онол ярихгүй. Танай компанийн бодит тоо, бодит шийдвэр, бодит процессууд дээр л ажиллана.

Уулзалтаар:

- Яг аль хэсэг дээр гацаж байгааг гаргаж ирнэ

- Төлөвлөсөн стратегиуд тань яавал хэрэгжихийг тайлбарлана

- Юунаас эхлэх ёстойг тодорхой болгоно

Энэ нь:

Зүгээр сонирхоод суух хүмүүст тохирохгүй

Үнэгүй зөвлөгөө хайж байгаа хүнд бас тохирохгүй

Харин:

Бизнесээ явж байна гэж боддог ч дотроо эргэлздэг

2026 оныг өнгөрсөн жил шиг алдахыг хүсэхгүй
захирал, бизнесийн эздэд зориулагдсан.

Хэрвээ яг одоо шийдвэр гаргах хэрэгтэй гэж бодож байвал
comment-д “уулзалт хийе” гэж бич,
эсвэл шууд чатаар ороод ир.

Want your business to be the top-listed Business in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


406 Zaisan Square
Ulaanbaatar
210620A