PIKAS

PIKAS

Share

A media non-proft organization

26/10/2022

КОНРАД-АДЕНАУЭР-САНГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ СЭТГҮҮЛ ЗҮЙН ХӨТӨЛБӨР 2022
COLLEGE FOR ENVIRONMENTAL JOURNALISM 2022

СЕРТИФИКАТ ОЛГОХ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2022.11.09

Монгол дахь Конрад-Аденауэр-Сан нь мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх зорилгын хүрээнд “КАС-ийн Байгаль орчны сэтгүүл зүйн хөтөлбөр” (KAS College for environmental Journalism) – т оролцохыг урьж байна.
Хөтөлбөрийг 2022 оны 11 дугаар сарын 14–19-ний хооронд Улаанбаатар хотод болон хотын ойр эрчимжүүлсэн вакум хэлбэрээр зохион байгуулна.

Сонгон шалгаруулалт:
Орон даяар явагдах нээлттэй сонгон шалгаруулалтаар байгаль орчны сэтгүүл зүйгээр мэргэшиж байгаа сэтгүүлчдийг сонгон шалгаруулна.

Оролцогчдод тавих үндсэн нөхцөлүүд:
 Байгаль орчны сэтгүүлчээр хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг байх;
 Сэтгүүл зүйн салбарт мэргэжлийн түвшинд ажиллаж, нийгмийн эерэг өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй;
 2022.11.14-19-ний хооронд хөтөлбөрт бүтэн цагаар хамрагдах боломжтой байх.

Дээрх нөхцөлийг хангаж буй оролцохыг хүсэгчид доорх холбоосоор бүртгэлийн маягтыг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний дотор бөглөж илгээнэ үү.

Бүртгэлийн холбоос: https://forms.gle/ZZXo74qG7QASCqXx7

Хөтөлбөрт нийт 20 хүн оролцох боломжтой бөгөөд сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбараас сонгон шалгаруулж оролцуулах болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг Хэвлэлийн Хүрээлэнгийн 350002 утсаар болон, www.pressints.org.mn , [email protected] хаягаар хүлээн авна уу.

Жич: Сэтгүүл зүйгээс өөр мэргэжлийн бакалавртай боловч мэргэжлийн сэтгүүлчээр ажилладаг бол сонгон шалгаруулалтад оролцох боломжтой.

Зохион байгуулагчид:

Монгол дахь Конрад-Аденауэр-Сангийн төлөөлөгчийн газар
Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Мэргэшсэн сэтгүүл зүйн “ПИКАС” төв

16/11/2021
Photos from Konrad-Adenauer-Stiftung Mongolei's post 30/08/2021
08/06/2021

Бүх ирээдүй чинь энэ сонголтоос хамаарах мэтээр саналаа заавал өгөөрэй 🙆🏻‍♀️

Photos 03/06/2021
31/05/2021

"Чи өөрөө л оролцож өөрчлөхгүй юм бол юуг ч сайжирна гэж найдаад хэрэггүй" 💜

“Сэтгүүлчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн төсөл боловсруулах судалгаа 19/04/2021

“Сэтгүүлчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн төсөл боловсруулах судалгаа

Сэтгүүлчийн эрх зүйн байдлыг сайжруулах зорилгоор Конрад-Аденауэр-Сангийн дэмжлэгтэйгээр энэхүү судалгааг КАС-ийн 2018 оны сэтгүүл зүйн хөтөлбөрийн төгсөгчдийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан “PiKAS” сэтгүүл зүйн медиа багийн сэтгүүлч, хуульчдаас бүрдсэн баг, хамт олон хамтран боловсруулсныг танилцуулж байна.

КАС-ийн цахим хуудаснаас татаж авч танилцана уу.

“Сэтгүүлчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн төсөл боловсруулах судалгаа Konrad-Adenauer-Stiftung e.V.

Want your business to be the top-listed Media Company in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Address


Ulaanbaatar