EFES Construction

EFES Construction

Share

🏢 2012 оноос хойш барилга угсралт, төсөл хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компани.

Эрүүл хамт олон - Тогтвортой хөгжлийн үндэс 17/03/2026

🌱 ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ - 2026 🌱
💙 “ЭФЭС КОНСТРАКШН ХХК” нь ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжих зорилгоор жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулдаг билээ. 🤗
👩‍🔬 Энэ жилийн хувьд "Трулаб" эмнэл зүйн лабораторитой хамтран нийт ажилтнууддаа урьдчилан сэргийлэх үзлэгийг амжилттай зохион байгууллаа.
📣 Та бүхнийг ч бас эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалж байна. 🤗
💚 ЭЕРЭГ СОЁЛООР ҮЛГЭРЛЭЕ 💚

Эрүүл хамт олон - Тогтвортой хөгжлийн үндэс Хамт олны эрүүл мэнд бол байгууллагын тогтвортой хөгжлийн үндэс суурь билээ. Энэ ч утгаараа “Эфэс констракшн” ХХК нь ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах, урьд...

“ТӨМӨРБЕТОНЫ АЯН-2026” Ивээн тэтгэгч байгууллагаар оролцлоо. 10/03/2026

👩‍🎓ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуулийн Барилгын Инженерчлэлийн Тэнхимээс барилгын инженерчлэл, зам гүүрийн инженерчлэл, архитектур, усны барилга байгууламж зэрэг мэргэжлээр суралцагч оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Төмөрбетоны Аян-2026” улсын хэмжээний эрдэм шинжилгээ, туршилт судалгааны арга хэмжээнд “Эфэс констракшн” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд ивээн тэтгэгч байгууллагаар оролцлоо. 👏

Үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан ШУТИС БАС Барилгын Инженерчлэлийн Тэнхимийн багш нар болон шүүгч нартаа талархал илэрхийлье.👏🏻👏🏻👏🏻

Аяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа сурлагын амжилт хүсье.✨🥰✨

“ТӨМӨРБЕТОНЫ АЯН-2026” Ивээн тэтгэгч байгууллагаар оролцлоо. ШУТИС БАС Барилгын Инженерчлэлийн Тэнхимээс жил бүр улсын хэмжээнд зохион байгуулдаг “Төмөрбетоны Аян - 2026” оюутны туршилт судалгаа, эрдэм шинжилгээний хурал 2026...

08/03/2026

✨🌹🌷🦋 Үзэсгэлэнт төгөлдөр бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. 🥰
🤍 Хайр жаргал, баяр баясал, сэтгэл тэнүүн, инээмсэглэл дүүрэн амьдалыг хүсье. 🫂🌹

Гэрэлт Ирээдүйг Бүтээгч Бяцхан Монголчууддаа Амжилт хүсье. 05/03/2026

🌱 Боловсрол бол нийгмийн хөгжлийн суурь. Тэр дундаа сургуулийн өмнөх насны хүүхдийн суурь боловсрол нь өв тэгш, саруул ухаант Монгол хүн болж төлөвшихөд нэн тустай хэмээн бид сэтгэдэг....
🌱 "Эфэс констракшн" ХХК-ны ах эгч нарынх нь зүгээс бидний хэрэгжүүлсэн төсөл болох Зайсан толгойн зүүн талд, Америк сургуулийн дэргэд байршилтай Moriton Residence хотхонд үйл ажиллагаагаа явуулж буй "Бяцхан Монгол" цэцэрлэг-ийн нэг сарын түрээсийн төлбөрийг бүрэн чөлөөлөх шийдвэр гаргасан билээ.....
🥰 Дэлгэрэнгүй мэдээллийг 👇

Гэрэлт Ирээдүйг Бүтээгч Бяцхан Монголчууддаа Амжилт хүсье. Боловсрол бол нийгмийн хөгжлийн суурь. Тэр дундаа сургуулийн өмнөх насны хүүхдийн суурь боловсрол нь өв тэгш, саруул ухаант Монгол хүн болж төлөвшихөд нэн тустай ....

27/02/2026

🇲🇳Монгол улсын барилга бүтээн байгуулалтын салбарт 14 дэх жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж буй "Эфэс констракшн" ХХК -н хэрэгжүүлсэн 8 дахь бие даасан төсөл болох Moriton Residence төслийг танилцуулж байна.

🚛 Шууд нүүгээд ороход бэлэн
📐 57,4–122 мкв | 2–4 өрөө орон сууц

🎯 Хотын төвтэй хамгийн ойр, Цэвэр агаарын бүс, Зайсан толгойн зүүн талд, Америк сургуулийн дэргэд байрших Moriton Residence хотхон.

Лантуу Хүүтэй хамтран “Ид Шидийн Уут 2025” Аянд Оролцсон Түүх 25/02/2026

🥰 Хүүхэд бүхэн эрүүл энх, аз жаргалтай байг.
🙌 Бид “Ид шидийн уут 2025” аянд нэгдэж, 4160 ширхэг эрүүл жимсний цэлцгэнүүр амттан бэлэглэж, олон бяцхан зүрхэнд баяр хөөр түгээхэд хувь нэмрээ оруулсандаа баяртай байна. 😌
⭐️Цаашид ч бид нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залууст чиглэсэн сайн үйлс, бодит үр нөлөө бүхий аливаа санаачилгад нээлттэйгээр нэгдэж, хамтран ажиллах болно.

Лантуу Хүүтэй хамтран “Ид Шидийн Уут 2025” Аянд Оролцсон Түүх Бидний гэрэлт ирээдүй болсон бяцхан хүүхдүүддээ багахан ч атугай сэтгэлийн бэлэг илгээж, хуучин оноо дүүргэлээ.

Олон нийтийн сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, мэргэжлийн үйлчилгээний кабинетыг бүрэн тохижуулж, хүлээлгэн өглөө. 24/02/2026

🌱 Манай "Эфэс констракшн" ХХК нь нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд олон нийтийн сайн сайханд чиглэсэн бодит ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлсээр байна.

🌱 Энэ удаад бид Хан-Уул дүүргийн 11-р хорооны сэтгэл зүйн өрөөний дотоод засал, тохижилтыг иж бүрнээр шинэчилж, хүлээлгэн өглөө.

🌱 Дэлгэрэнгүй мэдээллийг ☺️👇

Олон нийтийн сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, мэргэжлийн үйлчилгээний кабинетыг бүрэн тохижуулж, хүлээлгэн өглөө. Бид нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтийн сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих зорилготойгоор Хан-уул дүүргийн 11-р хорооны Сэтгэлзүйн өрөөний дотор засал, тохижил...

15/02/2026

🏢 Бүтээгч салбарын хамт олон, харилцагч, хамтран хамтран ажиллагчдадаа айлчлан ирж буй Гал морин жилийн мэндийг дэвшүүлье.
🇲🇳 Өв соёлоо дээдлэн хүндэтгэн дээдэлж
🐉 Сар шинэдээ сайхан шинэлээрэй. 🤗
Хүндэтгэсэн.,

Moriton Residence / Морьтон
Mорьтон Цогцолбор / Moriton Complex

27/12/2025

🏢🎄 Хүсэл тэмүүллээр дүүрэн, хүрэх амжилтад ойрхон нэгэн оныг хамтдаа дүүргэсэн Бүтээгч салбарын хамт олон, харилцагч, хамтран ажиллагчдадаа баярлалаа., 🤗😍
Ирж буй оноо жаргал дүүрэн угтаарай.
Та бүхэндээ Шинэ он, Шинэ жилийн баярын мэнд хүргэе.🎄⛄❄🎊
Хүндэтгэсэн.,
ЭФЭСКОНСТРАКШН ХХК

Photos from Resiliency Consulting Services LLC's post 26/12/2025

🙌🙌🙌

13/10/2025

🎊 HAPPY HR DAY ! 👏
🌱 Байгууллагын соёлыг бүтээгч, их үйлсийг бодитоор урлаж, хамтдаа бүтээлцэх бүхий л цаг хугацааны гүүр билээ та. 🙏
_______________________________
🇲🇳 “ЭФЭС КОНСТРАКШН ХХК”-н эрхэм хүний нөөцийн ажилтан болон Монголын Улсын Хүний Нөөцийн салбарын хөгжлийг хамтдаа бүтээлцэж буй бүх хүмүүстээ амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсье. 🤗

Want your business to be the top-listed Engineering Company in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Construction Management IN Mongolia

Барилгын салбарт ажилладаг инженер ажилтнууд болон одоо суралцаж буй оюутан залуусын төслийн менежментийн талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилго бүхий олон нийтийн сүлжээний хуудас юм.

Telephone

Address


Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00