Remax.bataa

Remax.bataa

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Remax.bataa, Estate agent, Sukhbaatar, Ulaanbaatar.

29/01/2023

ХАР ЖАГСААЛТ буюу бас нэг хуульчилсан хэрэглэгчийн эрхийн зөрчил.
ШӨХТГ-аас 2022 оны 7 сард Монгол Банкинд хандаж "зээлийн төлөлтөө хоцроосон иргэдийг зээлийн мэдээллийн сан буюу хар жагсаалтад оруулж иргэдийг 6 жилээр зээл авах эрхийг нь хасч байгаа нь давхардуулан шийтгэсэн, хэрэглэгчдийн эрхийг зөрчсөн гэх асуудлаар албан бичиг хүргүүлж Монгол банкны зүгээс ковидын 2 жилд Зээлийн мэдээллийн санд хэвийнээс бусад ангилалд бүртгэгдсэн, 2022 оны 7 сарын 8-аас өмнө зээлээ бүрэн төлсөн 50000 иргэн 500 ААН-ийг тус жагсаалтад харагдахгүй болгох арга хэмжээг авсан. Гэвч энэ хугацаанаас өмнө жагсаалтад орсон болон хойно нь зээлээ барагдуулсан иргэдийг жагсаалтаас гаргах боломжгүй байгаа талаар Монгол банкнаас хариу ирүүлж байгаа билээ. Учир нь энэ нь Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн 11.1-д хэвийнээс бусад ангилалд орсон зээлдэгчийн мэдээллийг 6 жилийн хугацаанд зээлийн лавлагаанд тусгана гэж заажээ.
Ямар ч хулгайч, дээрэмчин байлаа гэхэд хариуцлагаа хүлээж, ял шийтгэлээ эдлээд дууссан бол бүх төрлийн үйлчилгээнд хамрагдаж, амьдралаа цааш хэвийн үргэлжлүүлэх боломжтой болдог. Гэтэл зээл аваад хугацаандаа төлж чадаагүй иргэд хүү, хүүгийн хүү, алданг тооцуулж зээлээ барагдуулчхаад 6 жилээр хар жагсаалтад орж байгаа нь ял шийтгэл давхардуулан оногдуулж буй хэрэг юм. Алданги төлнө гэдэг нь өөрөө санхүүгийн шийтгэл. Зээл төлөлтөө хоцроосон иргэн зайлшгүй хүү, хүүгийн хүү, алданги төлж байж зээлээ хаалгадаг. Иймд Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн 11.1-дэх заалтын 6 жилийн зээлийн мэдээллийг зээлийн лавлагаанд тусгах гэх хэсгийг "үр дагаврыг арилах хүртэл" буюу хоцорсон зээл, зээлийн алдангиа бүрэн төлж барагдуулж, зээлдүүлэгчийг хохиролгүй болгох хүртэл хугацаагаар зээлийн мэдээллийн санд бүртгэх өөрчлөлт оруулах асуудлыг судлан, эрх хэмжээнийхээ хүрээнд УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлэх саналыг Монгол улсын Шадар сайд С.Амарсайханд хүргүүлээд байгаа билээ. Энэ санд зөвхөн Банк, ББСБ-ч биш үүрэн телефон, гурвалсан үйлчилгээний оператор компаниудын 10000-20000₮ -ийн хоцорсон төлөлтэй иргэд хүртэл бүртгэгдэж, 6 жилээр зээл авах эрхээ хасуулдаг байна. Харин ЖДҮ, Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй томчууд нь хэдэн банк дамнан зээл авчхаад төлдөггүй, нөгөө айхтар жагсаалтад огт бүртгэгддэггүй байх жишээтэй! 🤯 Улсаа тоносон урвагчдыг насаар нь хар жагсаалтад оруулаад, зээлээ хоцроосон жирийн иргэдээ зээлээ төлөхөөр нь жагсаалтаасаа гаргадаг болмоор байна!

28/01/2023

Их аварга Хакухо М.Даваажаргал зодог тайллаа. Түүнд Б.Бат-Эрдэнэ сайд Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг үүрд хадгалуулахаар гардуулж өгөв.

10 НАСТАЙ МОНГОЛ ОХИН ӨВЛИЙН УСАНД СЭЛЭЛТИЙН ДАШТ-ЭЭС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ 28/01/2023

10 НАСТАЙ МОНГОЛ ОХИН ӨВЛИЙН УСАНД СЭЛЭЛТИЙН ДАШТ-ЭЭС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ Словени Улсын Блед хотод энэ сарын 26-нд болсон өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол охин түрүүлжээ. Тус тэмцээнд 31 улсын тамирчин оро....

БАЯРТ МЭДЭЭ: Өсвөрийн шатарчдын ААШТ-нд Монгол тамирчид “НАЙМАН МЕДАЛЬ“ хүртлээ - Энд дарж үзээрэй 28/01/2023

БАЯРТ МЭДЭЭ: Өсвөрийн шатарчдын ААШТ-нд Монгол тамирчид “НАЙМАН МЕДАЛЬ“ хүртлээ - Энд дарж үзээрэй Индонезийн Бали хотноо үргэлжилж буй 2022 оны өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний Рапид төрөл өчигдөр өндөрлөлөө. Тэмцээн аравдугаар сарын 13...

22/01/2023

Хөгжлийн банкны сонсгол онцлог, бодиттой болж байна.

Want your business to be the top-listed Realtor/realty Service in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Sukhbaatar
Ulaanbaatar
976