Erchim Engineering LLC

Erchim Engineering LLC

Share

Engineering, Procurement, Construction and Management

Electrical Engineering, Construction, Consulting & Design
Liner Engineering & Geo membrane, Geo sheeting and Tailing dam

Photos from Erchim Engineering LLC's post 20/06/2023

✅✅Манай шонхорууд Оюу Толгойд✅✅

Photos from Erchim Engineering LLC's post 14/05/2023

ЦДАШ-н дамжуулах утас, OPGW-г утас таталтын зориулалтын тоног төхөөрөмжөар гүйцэтгэх нь дараах давуу талтай. Үүнд:

✅Уламжлалт технологиор татахад үргэлж үүсдэг ажилчдын эрүүл мэнд, амь насанд учрах эрсдэлийг эрс багасгана.
✅Уламжлалт технологиор татахад үүсдэг утас гэмтэх, тасрах эрсдэлийг эрс багасгаж ЦДАШ-н найдвартай ажиллагааг эрс нэмэгдүүлнэ
✅Утас таталтын үед утасны унжилт, таталтын хүчийг нарийвчлалтай хэмжих боломжтой тул барилга угсралтын ажлын чанарыг эрс нэмэгдүүлнэ
✅Утас татах бүх үйл ажиллагаа шинжлэх ухааны дэвшилд тулгуурласан арга, технологиор хийгдэж хялбарчлагдсан, тооцогдсон байдаг тул барилга угсралтын ажлын хугацааг багасгана.

22/04/2023

Цахилгаан дулааныг хослон үйлдвэрлэгч, үйлдвэрлэсэн цахилгаан дулааны эрчим хүчээ нөөцлөгч, борлуулагч, эрчим хүчний хэмнэлттэй ухаалаг хяналт удирдлагын системтэй, хүлэмжийн хий ялгаруулдаггүй, байгаль орчинд ээлтэй, орлоготой орон сууц

Photos from Erchim Engineering LLC's post 22/04/2023

Эрдэнэт хотод болсон Ногоон амины орон сууц өдөрлөг сайхан боллоо

Complete Etap course for Power Electrical Engineering 11/04/2023

https://www.udemy.com/course/complete-etap-course-for-power-electrical-engineering/

Complete Etap course for Power Electrical Engineering The easiest way to become a Pro Designer in Electrical Power Systems using Etap from scratch!

Photos from Erchim Engineering LLC's post 18/03/2023

“УХААЛАГ ХЭРЭГЛЭГЧ, ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧ” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагаас жил бүр зохион байгуулдаг 3 дугаар сарын 15-ны өдрийг тохиолдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Монголын амины орон сууцны инноваци хөгжлийн төв, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо хамтран
“Ухаалаг хэрэглэгч, цэвэр эрчим хүч” сэдэвтэй нээлттэй өдөрлөгийг “Эрх чөлөөний талбай”-д зохион байгууллаа.

Өдөрлөгөөр эрчим хүчний хэмнэлттэй олон сайхан технологи, шийдлүүдийг хэрэглэгчдэд танилцуулсан үр дүнтэй сайхан өдөрлөг боллоо.

Манай компани СЭХ-г ашиглаж хэрхэн ОРЛОГОТОЙ АОС тай болох шийдлийг хэрэглэгчдэд танилцууллаа

30/01/2023

Манай инженерүүд "Эрчим хүчний хүчний хэмнэлттэй АОС барих" гүйцэтгэгчийн сургалтанд сууж БАТЛАМЖ-аа гардан авлаа.
Сайхан үр дүнтэй сургалт зохион байгуулсан байгууллагууддаа гүн талархал илэрхийлье.

Photos from Erchim Engineering LLC's post 09/09/2022

Манай хамт олны гар бие оролцсон "Тавантолгой-Гашуун сухайт" чиглэлийн төмөр замын цогц төслийн бүтээн байгуулалт бүрэн дуусан, анхны галт тэрэг замдаа гарлаа. 2022.09.09

Photos from Erchim Engineering LLC's post 16/06/2022

ШИНЭ МОНГОЛ ЭРДМИЙН ХҮРЭЭЛЭН-тэй ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэн, Эрчим Инженеринг ХХК-ийн хооронд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бэлтгэх, тийнхүү бэлтгэсэн мэргэжилтнүүдийг цаашид Эрчим Инженеринг ХХК-д дадлагажуулах, ажиллуулах боломжийг бүрдүүлэхэд хамтран ажиллах, оюутан залууст зориулж семинар, лекц хийх, хамтарсан судалгаа, төслийг хэрэгжүүлэх үндсэн зорилгын хүрээнд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болж өнгөрлөө.

Санамж бичгийг Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Д. Гантуул болон Эрчим Инженеринг ХХК-н компанийн Ерөнхий захирал М. Батболд нар үзэглэв.

Ёслолын ажиллагааны үеэр талууд IEC, IEEE стандартуудыг Монгол улсад нэвтрүүлэх, Цахилгаан Электроникийн инженерчлэл, Барилга болон Механик инженерчлэлийн чиглэлүүдээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо.

Өнөөдрөөс эхлэн 2 оюутан үйлдвэрлэлийн дадлага хийж эхэллээ

Photos from Erchim Engineering LLC's post 15/01/2021

Монгол улс, Энэтхэг улсын засгийн газрууд хамтран хэрэгжүүлж байгаа жилд 1 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил эхлүүлэн, газар хөндөх ёслол 2021-01-15 ны өдрийн гэрэлт сайхан өдөр Морин цагт Дорноговь аймгийн Алтанширээ суманд болж Монгол улсын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх түүхт өдөр боллоо.

Эх орны маань гал голомт, аюулгүй-хараат бус байдлын баталгаа болж Монгол улсын хөгжлийн гэрэлт ирээдүйн эхлэл болсон энэ үйлдвэрийн их бүтээн байгуулалтад манай хамт олон гар бие оролцож байгаад туйлын баяртай байна.

Их үйлсийн бүтээн байгуулагчдын нэг “Эрчим Инженеринг” ХХК-н ажилсаг, дайчин хамт олондоо халуун баяр хүргэж ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Монгол улс үүрд мөнх мандан бадрах болтугай 🇲🇳 🇲🇳 🇲🇳

Want your business to be the top-listed Engineering Company in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


UB Tower, 1402, Manlaibaatar Damdinsuren Street, Bayanzurkh District
Ulaanbaatar
13374

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00