ButeelchLab
Бяцхан үрсдээ өөрөөр сэтгэж💎, хамтдаа туршиж👩🏻🔬, туршлагаасаа суралцахад👩👧 тусалъя.
Сурагчид энгийн нэгэн crocs -ыг өөрийн мэдрэмж, сэтгэл хөдлөл, өнгө төрхөөрөө илэрхийлэн зурж, будаж, өвөрмөц байдлаар чимэглэн урласан нь маш бүтээлч, сонирхолтой ажил боллоо. Crocs-ыг уран сэтгэмжээр баяжуулж, хүн бүр өөрийн дотоод ертөнц, төсөөллийг өнгө дүрслэлээр илэрхийлсэн нь тэдний авьяас чадвар, хандлагыг харуулж байна. Зарим нь тод өнгөөр эрч хүчийг илтгэж, нөгөө нь намуухан өнгөөр тайван мэдрэмжийг илэрхийлсэн нь сурагч бүрийн онцлогийг илтгэж байна.
Энэхүү үйл ажиллагаагаар сурагчид дараах чадваруудыг хөгжүүллээ. Үүнд:
– Бүтээлч сэтгэлгээ, уран сэтгэмж
– Өнгөний зохицол, гоо зүйн мэдрэмж
– Гар урлал, нарийн хөдөлгөөний чадвар
– Өөрийгөө илэрхийлэх, санаа бодлоо дүрслэх чадвар
– Тэвчээр, анхаарал төвлөрөл
– Бие даан ажиллах болон өөрийн шийдлийг гаргах чадвар
Ийнхүү энгийн нэгэн даалгаврыг уран бүтээл болгон хувиргаснаар сурагчид зөвхөн зураг зурж сурахаас гадна өөрийгөө илэрхийлэх, сэтгэн бодох, бүтээлчээр ажиллах чухал чадваруудыг давхар эзэмшиж байна.
18/04/2026
⚙️🔩БЯЦХАН ИНЖЕНЕРҮҮД
🙎♂️🙎♀️STEAM-ЧИН ХҮҮХДҮҮД
🙎♂️🙎♀️БҮТЭЭЛЧ ХҮҮХДҮҮД
🙎♂️🙎♀️ИННОВАЦЛАГ ХҮҮХДҮҮД
🏍🚗ХҮҮХДҮҮД МААНЬ ӨӨРСДӨӨ НАРНЫ ЭНЕРГЭЭР ЯВДАГ МАШИН УГСАРЧ ТУРШЛАА.😇🛰️🚀
03/04/2026
Дархан хүн бурхан ухаантай…
Дараагийн удаа хүүхдүүдийг маань маш сонирхолтой workshop хүлээж байгаа шүү.
Хүүхдүүд маань сургалтаас сургалтын хооронд ахиц амжилтаар 💪 дүүрэн байж илүү ихийг хийж мэдэх, бүтээх, сурах хүсэл эрмэлзэлтэй болж байгааг нь харахдаа багш нар урам зориг🥰 авч ихийг зааж сургах юмсан гэсэн чин хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа.
Та нартайгаа уулзах тэр цагийг тэсэн ядан хүлээж байна багш нар нь. 🏃♀️🏃
29/03/2026
💖🥰😇
Манай бүтээлч илтгэгч нар🎨🧑🏻🎨🌡️🥰💖😇
28/03/2026
🎨🎨🎨🫶🏻🧑🏻🎨
16/03/2026
Сурагчид маань малгайн үүсэл, түүхтэй танилцаж, янз бүрийн байгалийн нөхцөл болон ажлын талбарт хүмүүс яагаад өөр өөр малгай өмсдөг талаар судалсан. Үүний дараа ижил малгайг өөрийн хэрэгцээ, төсөөлөлдөө тохируулан өөрийн гэсэн загвартай
бүтээгдэхүүн болгон чимэглэсэн.
Энэ хичээлээр хүүхдүүд:
• Дизайн сэтгэлгээний анхны ойлголт авсан
• Нэг ижил суурь бүтээгдэхүүнээс өөрийн өвөрмөц загварыг гаргах боломжтойг ойлгосон.
Хүүхдүүддээ амжилт хүсье.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Ulaanbaatar
17013