Seedtime

Seedtime

Share

"Ургах Цаг" Нийгэмлэг ТББ-н албан ёсны Facebook-ний хуудсан?

Бид Монголд жижиг дунд бизнесийг хөгжүүлж, өнөөгийн нийгмийг ядуурлаас гаргахад гол анхаарлаа хандуулж ажилдаг. We are a Mongolian network with a focus on helping people out of poverty through micro-enterprise development.

08/10/2025

Good day

Photos from Seedtime's post 16/03/2024

"Ургах цаг нийгэмлэг" НҮТББ нь "GIVE HOPE" төслийн хүрээндээ зудад өртөж буй айл өрхүүдэд бага ч болов туслахыг зорьлоо. Нийт 5 аймгийн 6 сумын 600 орчим малчин өрхөд малын тэжээлийн тусламж үзүүлэх ажлыг 1 сар орчмын хугацаанд зохион байгууллаа. Хэрэгжүүлэлтийн явцад хамгийн том тулгамдсан асуудал бол цас их орсны улмаас ихэнх суурин газруудын хоорондын зам хаагдсанд байлаа. Энэ бидний ажлыг удаашруулж тэжээлээ зорилтод газруудад хүргэхэд хүндрэл учирч байсан юм. Гэсэн хэдий ч тухайн орон нутгийн удирлага хийгээд онцгой байдал, цэргийн ангиуд туулах чадвар сайтай УРАЛ, ЗИЛ 131 гэм техникүүдээр тусалж ачааг зорилтод газруудад хүргэн өгч хамтран ажилласаар байсан юм.

Төслийн хугацаанд бидэнтэй хамран ажиллаж тараалтад хамгийн ихээр тусалсан Лхавгасүрэн М. бусад сайн дурынхан, орон нутгуудын онгой байдлын газар бие бүрэлдэхүүн жолооч нар, цэргийн ангиудын удирдлага албан хаагчид жолооч нар, сум болон багийн удирдлага албан хаагчдад талархал илэрхийлье.

Орон нутагт ажиллаж байх явцад энэ жилийн зудыг "Энэ насандаа үзээгүй их цас, аймшигт зуд байна" гэж ярих өндөр настангууд нэлээдгүй таарч байлаа.

Сайхан цаг удахгүй ирнэ ээ.

Хамтран ажилласан баг бүрэлдэхүүн, сайн дурынхан

Od Gideon @Галсанцэрэн Эрдэнэсүх Altanchimeg Purevjav Munkhchuluun Dagva Оюунсүрэн Бүрнээбаатар Saruultuya Buyandelger Тэмцэгч Батбаярын Бат-очир Lee Lee Архангай аймгийн Онцгой Байдлын газар Хэнтий аймгийн Онцгой байдлын газар @Ховд аймгийн онцгой байдлын газар Ганзориг Доржзодов Paul Williams

Төслийн удирдагч: NG Nyamaa

31/01/2024
Photos from Seedtime's post 27/01/2024

“Ургах цаг нийгэмлэг” НҮТББ-н үндсэн үйл ажиллагааны нэг нь “Хувь хүний болон өрхийн санхүүгийн боловсрол”-н сургалт юм. Бид өнгөрөгч 2023 онд цахим болон танхимын сургалтуудыг 1-3 өдөрт багтаан ЕБС-н ахлах ангийн сурагчид, төрийн болон хувийн хэвшлийн ажилчин, албан хаагчид, хүмүүжигчид гэх мэт нас хүйс, мэргэжил боловсрол, зэрэг дэв харгалзахгүйгээр явууллаа.
Бид сургалтаа Улаанбаатараас гадна Увс, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймгуудад амжилттай зохион байгуулж өндөрлүүлээ.
2023 онд бидэнтэй хамтарч амжилласан хувь хүн албан байгууллагууддаа баярлалаа.

Photos from Seedtime's post 07/03/2023

Өнгөрөгч Баасан гаригт (2023.03.03) Нийслэлийн Ерөнхий Боловсролын 58-р сургуулийн 11в, 11г ангийн сурагчдад 2 дахь удаагийнхаа сургалтыг "Хэмнэлт ба хуримтлал" сэдвээр зохион байгууллаа. Сургалтын багшаар "Ургах цаг нийгэмлэг" НҮТББ-н гүйцэтгэх захирал Д.Мөнхчулуун оролцов.

Идэвхтэй хамрагдаж байгаа нийт сурагчид болон сургалт зохион байгуулалтад тусалж буй НЕБ-н 58-р сургуулийн удирдлага хамт олонд баярлалаа.

Photos from Seedtime's post 14/02/2023

Бид энэ удаагийн Give Hope төслөөрөө БЗД-н 19-р хороо болон 30-р хорооноос зорилтод бүлгийн нийт 11 хүүхдийг гэртэй нь ойрхон цэцэрлэгт хамруулж манай байгууллагын зүгээс 2023 оны 5-р сарын 31-ны өдөр хүртэл 100% төлбөрийг нь дааж байгаа билээ.

Өчигдөр буюу 2023 оны 2-р сарын 13-ны өдөр Төсөлд хамрагдаж буй хүүхдүүдийн асран хамгаалчидтай уулзаж, төслийн танилцуулга хийж, "Үлгэр дууриалал" болон "Хадгаламж", "Өрхийн санхүү" сэдвээр лекц уншиж төслийн танилцуулах үйл ажиллагааг амжилттай өндөрлүүлэв.

Зочин багшаар М.Лхагвасүрэн багш ирж оролцлоо.

Төсөлд хамрагдаж байгаа СӨБ-н сурагчиддаа амжилт хүсье.

Photos from Seedtime's post 13/02/2023

Өнгөрөгч Баасан гаригт (2023.02.10) Нийслэлийн Ерөнхий Боловсролын 58-р сургуулийн 11в, 11г ангийн сурагчдад "Хувь хүний санхүү" сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтын
зочин багшаар ОУУБИС-н багш Б.Оюунсүрэн /Ph.D/ оролцон лекц уншив.

Сургалт 4 өөр сэдвээр явагдах бөгөөд дараагийн сургалт энэ 7 хоногийн баасан гаригт (2023.02.17) дээрх хамрагдсан сурагчдад зориулагдан хийгдэнэ.

Photos from Seedtime's post 25/08/2021

"Ургах Цаг" НҮТББ -аас жил бүр малчдад тусламж үзүүлж ирсэн билээ. Энэ жил " ХАШААНЫХАА ӨВСӨӨР МАЛЧДЫГАА ДЭМЖЬЕ" аян эхэлүүлж байна.

"КОВИД 19" -ийн улмаас та бид хүндхэн цаг үеийг туулж байгаа билээ.

📣Бид Орон нутгийн малчдын байгалийн гамшгийг даван туулах, сайжруулах мөн малчдад өвсний тусламж үзүүлэх зорилгоор уг аянг өрнүүлдэг билээ.

🐏Таны хашааны өвс малчдын хувьд маш их үнэ цэнэтэй тул та бүхэн идэвхитэй оролцоно гэдэгт итгэж байна🐂

📌Зуслангийн орчмын хашааны хадсан шинэхэн, зэрлэг багатай өвсөөрөө хандив өгөөрэй.
(Бид үнэгүй очоод авах болно)

📲Та бүхэн энэхүү аянд нэгдэн оролцохыг хүсэж байвал холбогдоорой

Шэйр хийгээд өгөөрэй манайхаан🙇‍♀️

Want your business to be the top-listed Business in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бээжингийн гудамж, 27/1 байр, БиДиСЕК ҮЦК ХК барилга, 5-н давхарт, 505 тоот
Ulaanbaatar
15160

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00