Rec.mn

Rec.mn

Share

ТАСРАЛТГҮЙ ҮЗ - REC.MN

02/06/2026

🔴Барилга буулгах зөвшөөрөл гартал хоёр болон гурван талт гэрээ хийсэн айлуудыг хаалга, цонхоо авч нүүхгүй байхыг анхааруулсаар байгаа

28/05/2026

Хан-Уул дүүргийн ИТХ-ын ГХУССЗ-өөс Скаутын холбоотой хамтран зохион байгуулсан “Хамтдаа аюулгүй аян”-нд идэвхтэй оролцож, анги хамт олноо манлайлсан сурагчдад “Сайн үйлсээрээ манлайлагч энхтайвны элч” батламжийг гардуулж, сурлага хөдөлмөрийн амжилт хүслээ

25/05/2026

Нийслэлийн МАН-ын хурлаар Хотын даргад Б.Пүрэвдагвыг 100 хувийн саналаар дэмжлээ

Түүнийг маргааш НИТХ-ын хуралдаанд танилцуулж, санал хураалт явуулан дэмжвэл Ерөнхий сайд батламжилна.

Photos from Rec.mn's post 25/05/2026

Итали дизайны төгс шийдэл: “Их хүрээ” резиденс

Улаанбаатар хотын хоймор Бага тойрогт байрлах түүх, үнэ цэн, орчин үеийн архитектурын төгс зохицлыг илэрхийлэх “Их хүрээ” резиденс төсөл 2027 оны IV улиралд ашиглалтад орно.

Бага тойргийн шинэ төрхийг илтгэнэ

Сүхбаатарын талбайгаас 588 м-ийн зайд орших “Их хүрээ” резиденс нь нийт 16 давхар худалдаа үйлчилгээ, орон сууц бүхий цогцолбор төсөл юм. Төслийн 1-3 давхарт нийт оршин суугчид болон үйлчлүүлэгч, аялагчдад зориулсан өдөр тутмын хэрэгцээ шаардлагыг хангахуйц бүх төрлийн худалдаа үйлчилгээ байршина. Барилгын 4-16 давхарт өрөө бүрд байгалийн гэрлийг шингээсэн орчин үеийн фасад, дөрвөн улирлын турш тав тухыг мэдрүүлэх ухаалаг инженерийн шийдэл бүхий төлөвлөлт, чанартай материалаар бүтээсэн орон сууц байна.

Сонирхолтой баримт: Богд хаан Жавзандамба хаан 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр анхны зарлигаараа Төрийн шар ордон байрлаж байсан их хүрээг нийслэл хүрээ болгон улсын нэрийг Монгол болгон үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо даяар олноо зарлан тунхаглаж тусгаар улс болсон түүхтэй. “Их хүрээ” резиденс нь энэхүү Төрийн шар ордны суурин дээр байгуулагдаж буй бүтээн байгуулалт гэдгээрээ онцлог авшиг шингэсэн газар юм.

Японы хөрөнгийн менежменттэй барилга

Хувь хүн болон байгууллагын хөрөнгийг урт хугацаанд өсгөх, хамгаалах мэргэжлийн үйлчилгээ бөгөөд түрээс, хөрөнгө оруулалтын зөвлөгөө, эрсдэлийн удирдлага, хөрөнгийн удирдлага, засвар үйлчилгээ, ашиглалтын менежмент, зардлын оновчлол, урт хугацааны үнэ цэнийг өсгөх үл хөдлөх хөрөнгийн менежментийг багтаасан цогц үйлчилгээнээс бүрдэнэ.

Борлуулалтаа нээж, захиалгаа авч эхэллээ

Төслийн барилгын ажил эрчтэй урагшилж, ашиглалтад орох хугацаа ойртсоор байна. Цаашид үнэ цэн болон ханш өснө. Та одоо л бидэнтэй холбогдоорой.

Борлуулалтын алба: 7288-2244, 7299-2244
Төслийн танилцуулга: ikhkhuree.mn/catalogue
Цахим шуудан: [email protected]
Цахим хаяг: www.ikhkhuree.mn

Photos from Rec.mn's post 23/05/2026

#СЭрЭМЖЛҮҮЛЭГ❗️

Үндэстэн дамнасан бүлэглэлд элсэж цахимаар үнэт чулууны, хусдаг,алт үнэт эдлэлийн гэх мэт сугалаа зохион байгуулж байсан 17 иргэнийг дайчлан баривчилжээ

Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “гадаад улсын цахим залилах гэмт хэрэг үйлддэг үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэглэлд Монгол Улсын иргэд элсэж, тухайн бүлгийн аргачлал, заавраар фэйсбүүк орчинд хуурамч хаяг нээн “Хусдаг сугалаа”, “Алт, үнэт эдлэлийн сугалаа”, “Үнэт болон уурхайн чулуу”-ны азтан шалгаруулах шууд бичлэг ашиглан залилах гэмт хэргийг үйлддэг 17 этгээдийг баривчиллаа.

Тухайн этгээдүүд нь иргэдийн итгэлийг олох, хууль бус үйл ажиллагаагаа нуун далдлах зорилгоор Хаан банкны аппликейшныг хуурамчаар зохиож Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа, хонжворын мөнгөн дүнг шууд шилжүүлж байгаа зэргээр зохиомол нөхцөл байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэргийг Монгол Улсын хилийн гаднаас үйлдсэн болохыг тогтоосон.

Мөрдөн шалгах ажиллагааг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтад явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3, 20.3 дугаар зүйлийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг аваад байна.

Энэ төрлийн гэмт хэрэг нь Монгол Улсад 2025 оны 07 дугаар сараас бүртгэгдэж эхэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн этгээдүүд нь 1742 иргэнд 5.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн гэмт бүлэглэлд хамаарах Монгол Улсын 12 иргэн гадаад улсад байрлан энэ төрлийн гэмт хэргийг дахин үйлдэхээр бэлтгэж байгааг тогтоон, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Интерполын "Улаан булант зар" мэдээгээр эрэн сурвалжлан албадан ирүүлэхээр Цагдаагийн байгууллагаас холбогдох ажиллагааг Прокурорын байгууллагатай хамтран шуурхай хэрэгжүүлж байна.

Photos from Rec.mn's post 20/05/2026

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН АЯН ХЭРЭГЖИЖ БАЙНА

Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Эмэгтэйчүүдийн зөвлөл, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс хамтран “ХҮҮХЭД ХАМГААЛАЛ-2026” аяныг бүтэн жилийн хугацаанд зохион байгуулан хэрэгжүүлж байна.

Аяны хүрээнд “Хайрын гар” арга хэмжээг дүүргийн хэмжээнд зохион байгуулж, өнөөдөр /2026.05.20/ хэрэгжилт, үр дүнг танилцууллаа. Тус арга хэмжээг нээж дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо үг хэллээ.

Тус аян нь хүүхэд бүрийг хайрлах, хамгаалах, зодож шийтгэхийг таслан зогсоох, эцэг эх, асран хамгаалагчдад эерэг хүмүүжлийн арга барилын мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэхээр дүүргийн 43 хороодын хамтарсан баг, харьяа хэлтэс, алба, тасаг, ЕБ-ын 37 сургууль, 110 цэцэрлэг, албан байгууллагын дунд зохион байгуулсан юм.

Түүнчлэн дүүргийн ЕБ-ын сургуулийн ахлах 11 дүгээр ангийн сурагчдын дунд зөв хүмүүжил, төлөвшлийг дэмжих, хүүхдүүдийг өөрсдөөр нь дамжуулан үе тэнгийнхэнд нь эерэг нөлөөлөл үзүүлэх зорилготой “Хүмүүжил нь хүнийг хөөрхөн харагдуулдаг болсон цаг” сэдэвт богино хэмжээний кино бүтээх уралдааныг зарласан.

Уралдаанд дүүргийн ерөнхий боловсролын 23 сургууль идэвхтэй оролцож, өөрсдийн авьяас чадвар, хичээл зүтгэлээ шингээсэн уран бүтээлээ ирүүлсэн. Үүнээс, 106 дугаар сургуулийн 11В ангийн сурагчид 77.4 оноогоор тэргүүн байрт шалгарлаа.

Мөн 74, 104, 105, 106, 121, 122, 151, 152, 162, 168, 171, Өнөр цогцолбор сургуулиуд шилдэг бүтээлүүдийн эздээр тодорсон юм.

Хүүхэд бол бидний ирээдүй, улс орны хөгжил дэвшлийн үнэт баялаг билээ. Иймд хүүхэд бүрийг аливаа эрсдэл, бие махбодын болон үл хайхрах хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчинд өсөж хүмүүжих нөхцөлийг бүрдүүлэх нь төр, гэр бүл, сургууль, нийгмийн хамтын үүрэг юм. Энэ хүрээнд гэр бүлийн орчин дахь эцэг, эхийн хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Би хариуцлагатай аав, ээж” арга хэмжээний нээлт өнөөдөр /2026.05.20/ боллоо. Арга хэмжээний хүрээнд эцэг эх, асран хамгаалагчдад хүүхэд хамгааллын мэдлэгийг нь нэмэгдүүлэх, үүрэг, оролцоог сайжруулах, хүүхдийг үл хайхрах хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн эерэг харилцаа, зөв хүмүүжлийн талаарх мэдээллийг хүргэх чиглэлээр үе шаттай олон ажлыг зохион байгуулах юм.

“Хүүхэд хамгаалал-2026” аяны хэрэгжилтийн үр дүнд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурч, урьдчилан сэргийлэх ажил тодорхой үр дүнд хүрч байгааг онцоллоо. Хүүхэд хамгааллын үйлсэд хамтран ажиллаж буй байгууллага, албан хаагчид, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид болон идэвхтэй оролцсон сурагчдад талархал илэрхийлсэн юм.

20/05/2026

УДЭТ-ын жүжигчин Б.Золжаргал тэнгэрт дэвшжээ 🙏

МУГТ М.Анхцэцэг: 10 жилийн өмнө анхны харцаар дурлуулсан хайртай хань минь мөрөөдлийн минь амьдралаар амьдруулж, үргэлж ард минь дэмжсээр одоо л хамт байж арыг нь даая гэтэл даан ч амжсангүй.

Дэндүү их хайртай шүү дээ би чамдаа. Хоёр хөөрхөн үрээ орхиод арай л эрт явчихлаа.

Хүний хайлан байсан юм шүү дээ, чи минь гэжээ.

Гүн эмгэнэл илэрхийлье🙏

Photos from Rec.mn's post 19/05/2026

2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр "Асем Хүн Театр"-т Монгол улсад 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдсан “International Model Awards 2026” олон улсын моделын тэмцээн болж өндөрлөлөө.
Энэхүү нэр хүндтэй тэмцээний хүүхдийн ангилалд дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан нийт 208 шилдэг оролцогч нэр дэвшсэн юм. Үүнээс ердөө ТАВАН шилдэг модель шалгаруулснааc Бяцхан мисс ОУХБ-ын модел Дэлхийн бяцхан миссийн тэмцээний Grand Prix алтан титмийн эзэн Т. ҮЖИНГҮНЖ “ШИЛДЭГ 5 МОДЕЛЫН НЭГ”-ээр албан ёсоор шалгарч чадлаа! 🏆👑

Тэрээр 5-р сарын 23-нд БНХАУ-ын Хайнан хотод зохион байгуулагдах Little Miss&Mister Universe 2026 тэмцээндээ хүндэт шүүгчээр уригдан оролцох гэж байгаа юм

19/05/2026

Хот төлөвлөлт, дахин төлөвлөлт, инженерийн дэд бүтэц болон хотын хөгжлийн бодлоготой холбоотой мэдээллийг иргэдэд энгийн, ойлгомжтой хэлбэрээр хүргэх зорилготой “UB Vision” цуврал подкастын эхний дугаар үзэгчдэд хүрч байна

18/05/2026

Х.НЯМБААТАР: Нийслэлчүүддээ баярлалаа. Нийслэл Улаанбаатар хотыг 950 хоног удирдан ажилласан байна. Их хотын хөгжил цэцэглэлтийг дэмжиж, хамтарч ажилласан бүх хүмүүст талархал илэрхийлье.

Want your business to be the top-listed Media Company in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Ulaanbaatar