DWA.DaRa
🎨 Дизайнер & Бизнес эрхлэгч 👩💻
🏆 Контент бүтээгч & Амьтан хайрлагч 🐶
📸 Гэрэл зураг & Номонд дурлагч 📚
🚀 "Өөрөөрөө байх зориг" дижитал аялал 😇
😇 Өөрийгөө тань, суралц, бизнесээ эхлүүл 💸
🎨 Бүтээлч байдал | Дижитал маркетинг | Хувийн өсөлт 🏆
🔥“Өчигдрөөс илүү ӨНӨӨДРӨӨ БҮТЭЭГЧ” хэн бүхэнд👇
Хамгийн гэгээлэг, хөөрхөн нь энэ хуудас 🤗 хайр цацруулсан гэгээхэн дүү нар идэвхтэй байдаг 🥰 Та нараас урам авдаг шүү 🫰✌️
Өөрийнхөө илүү сайн хувилбарыг бүтээх гэж, өөрийнхөө дуртай зүйлсийг хийх гэж, чаддаг зүйлстэй болох гэж, мэдлэгээ тэлж бататгах гэж, айдсаа давах гэж, зориглож үйл хөдлөл авч, түүн шигээ бусдыг бас өөрийнхөө төлөө, өөрийгөө сонгоод дуртай зүйлээ олоод, хийгээд, тэрэндээ дурлаасай гэж урам зориг өгөх гэж хөтлөж байгаа хуудас маань 🖤 Дөнгөж эхлүүлж байгаа, алдаг оног л контент оруулж байгаа гэхэд надад бол үнэхээр урам зориг өгч байна өө 🤗😍 Цаашдаа ч гэсэн энэ зорилгоороо хөтлөсөөр байх болно. Илүү их мэдээ, мэдээлэл, урмын үг, түүх, сургамж, алдаа оноогоо хуваалцсаар байх болно оо ✌️🫶
Хааяадаа санахаараа л ганц нэг зураг оруулж хөтлөдөг хаяг маань 🥰 хөөрхөн өсөлттэй л байгаад нь баярлаад урам авах юм аа 🤗
Алдаа гаргахаас уу?
Бусдын бодлоос уу?
Амжилтгүй болохоос уу?
Гэхдээ нэг асуулт:
Айдсаасаа болоод чи юу алдаж байна вэ?
Оролдох боломж…
Өсөх боломж…
Өөрийгөө нээх боломж…
Айдас чамайг хамгаалж байгаа мэт санагдаж болох ч үнэндээ чамайг зогсоож байдаг.
Харин чи нэг алхам хийвэл…
Чи ойлгоно:
айсан зүйл чинь чиний бодсоноос бага байсан.
Тиймээс…
Айдсаа дага.
Тэр чинь чиний дараагийн шат. ✨
Хэрвээ чи өнөөдөр айдсаа үл харгалзан нэг алхам хийхэд бэлэн бол 🔥 коммент бичээрэй.
Нэг удаагийн үйлдэл чамайг тодорхойлохгүй.
Харин чи өдөр бүр юу давтаж хийдэг вэ
тэр чинь чиний ирээдүйг бүтээнэ.
Жижиг зуршлууд…
жижиг алхмууд…
Эхэндээ анзаарагдахгүй.
Гэхдээ цаг хугацааны дараа тэд том ялгаа болдог.
Амжилт бол нэг удаагийн том үсрэлт биш.
Өдөр бүрийн жижиг давталт.
Тиймээс…
Өнөөдөр чи юу давтах вэ?
Учир нь маргааш
чи тэр зүйлээрээ
олны дунд харагдана. ✨
Хэрвээ чи
өөрийнхөө зуршлыг өөрчилж, өөрийгөө шинэ түвшинд гаргахыг хүсэж байвал 😎 үлдээгээрэй.
Чи яг одоо бууж өгмөөр санагдаж магадгүй.
Хэцүү байна.
Удаан байна.
Үр дүн харагдахгүй байна.
Гэхдээ…
Чи аль хэдийн хол явсан.
Чиний гаргасан хичээл зүтгэл хоосон болохгүй.
Бууж өгвөл чи бүхнийг эхнээс нь эхэлнэ.
Харин үргэлжлүүлбэл чи зорилгодоо ойртсоор байна.
Санаарай:
Хамгийн том амжилт
ихэнхдээ бууж өгөх гэж байсан мөчийн цаана байдаг.
Тиймээс…
Ядарсан бол амар.
Гэхдээ бүү зогс. ✨
Хэрвээ чи ч бас бууж өгөхгүйгээр урагшилж байгаа бол 🔥 үлдээгээрэй.
07/04/2026
Бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай 🤗
Магадгүй таны цаг хугацаа яг одооноос эхэлж байгаа 😇
Хэлэхийг хүссэн найзруугаа илгээгээрэй 💌
06/04/2026
Та өдийг хүртэл яаж хичээж, тэсч тэвчиж, чадлынхаа хэрээр сурч суралцаж ирсэн байгаа бол ингээд буугаад өгчихвөл харамсмаар биш гэж үү? 🤔
Хадгалж аваад дараа нь бууж өгмөөр санагдах үеүүддээ уншаарай 😉
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Website
Address
Ulaanbaatar