InvesCore Property

InvesCore Property

Share

Төсөл хөгжүүлэлт & ҮХХ Хөрөнгийн удирдлага
Үл хөдлөх эд хөрөнгийн менежмент

12/06/2026

Инвескор Проперти ХХК-ийн Судалгаа, хөгжлийн менежер Б.Ангирмаа CNBC Mongolia-ийн мэдээллийн хөтөлбөрт зочноор оролцож, үл хөдлөх хөрөнгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал болон ирээдүйн төлөвийн талаар ярилцлаа. 🔍

Инвескор Проперти ХХК нь Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн жилийн тайланг судалгаа, шинжилгээнд тулгуурлан тогтмол эрхлэн гаргадаг бөгөөд энэ жил дөрөв дэх удаагаа амжилттай хэвлэн гаргаад байна.

“Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээл 2025–2026” тайлан нь хотжилт, амьдралын чанарын өөрчлөлт болон зах зээлийн хөгжлийг цогцоор нь шинжилсэн судалгааны бүтээл юм.📑

Тус тайланд зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, гол өөрчлөлтүүд, хөрөнгө оруулалтын орчин, хэрэглэгчдийн худалдан авах хандлагыг нэгтгэн харуулснаараа онцлогтой.

🔗 Тайлангийн хураангуй хувилбарыг цахимаар үзэх бол: https://www.invescoreproperty-ubre.com/

🔗 Харин биет хувилбараар авах бол: https://invescore-3.hubspotpagebuilder.net/ubre26

10/06/2026

Инвескор Проперти ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Уянга UNTIE подкаст -ын 45 дахь дугаарт оролцож, үл хөдлөхийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн төлөв байдал болон Инвескор Проперти ХХК-ийн амжилттай хэрэгжүүлж буй Эделмонт төслийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. 🎧

🔗 Бүтнээр нь сонсох бол: https://youtu.be/jYoAQI7wUWU?si=HptiGD_LOHcb8g8C

08/06/2026

Өөрийн гэсэн орон сууцтай болох нь олон залуусын амьдралын томоохон зорилго болсон. Гэвч орон сууцны үнэ сараас сард, жилээс жилд өссөөр энэ зорилго холын мөрөөдөл болоод байна. Тэгвэл ер нь байрны үнэ цаашид хэрхэн нэмэгдэх боломжтойг сонирхоод үзье. 🍋

✋🏻 Юуны түрүүнд: Энэхүү мэдээг Инвескор Проперти ХХК-ийн Улаанбаатар хотын “Үл хөдлөх хөрөнгийн зах зээл жилийн тайлан 2025-2026”-д үндэслэн гаргалаа. Тус тайлан нь жил бүр танилцуулагддаг гэдгээрээ онцлог юм.

🏢 2 жилийн дараа гэхэд

Өнгөрсөн сарын байдлаар шинэ орон сууцны 1 м.кв-ын дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 7.4% өсөж ₮4.8 саяд, хуучин орон сууцны үнэ 10% нэмэгдэж ₮5 саяд тус тус хүрчээ. Судалгаагаар, 2027 он гэхэд шинэ орон сууцны 1 м.кв-ын дундаж үнэ ₮5.8 саяд, хуучин орон сууцны үнэ ₮5.7 саяд хүрэх төлөвтэй байна. Товчхондоо 2026–2027 онд байрны үнийн өсөлт инфляцтай ойролцоо түвшинд хадгалагдаж, ҮХХ-ийн зах зээл эрчимтэй өсөлтийн үе шатаас тогтвортой өсөлтийн шат руу шилжих аж.

🔗 Дэлгэрэнгүйг: https://lemonpress.mn/post/KHtVtpCEPVo

“Инвескор Проперти” ХХК: “Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээл” жилийн тайлан 2025-2026 08/06/2026

Энэ удаагийн тайланд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд шууд нөлөөлж буй макро эдийн засаг, барилгын салбар, хөрөнгө оруулалтын орчин, орон сууц, хаус, үйлчилгээт орон сууц, оффис, худалдаа үйлчилгээний үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хэрэглэгчийн зан төлөв болон амьдралын хэв маягийн өөрчлөлт зэрэг сэдвүүдийг нарийвчлан судалсан юм.

“Инвескор Проперти” ХХК: “Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээл” жилийн тайлан 2025-2026 Инвескор проперти ХХК Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн жилийн тайланг дөрөв дэх жилдээ эрхлэн гаргалаа.

Нүүр хуудас | UBRE 04/06/2026

[ENG Below]

Инвескор Проперти ХХК-ийн жил бүр эрхлэн гаргадаг Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн төлөв байдлын талаарх тайлан бэлэн боллоо. 🏗️

"Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээл 2025-2026" тайлангийн онцлог нь зах зээлийн төлөв байдал, динамикийг зөвхөн үнэ, нийлүүлэлт, борлуулалтын үзүүлэлтээр хэмжихээс гадна хэрэглэгчдийн худалдан авах чадвар, сонголтын хандлага, байршлын онцлог ялгарал, хэрэглээний зан төлөвийн өөрчлөлттэй уялдуулан цогц байдлаар шинжилж, тайлбарлахыг зорьсонд оршино.

🔗 Тайлангийн хураангуй хувилбарыг цахимаар үзэх бол: https://www.invescoreproperty-ubre.com/

🔗 Харин биет хувилбараар авах бол: https://invescore-3.hubspotpagebuilder.net/ubre26




-


The latest edition of the annual Ulaanbaatar Real Estate Market Report, published by Invescore Property LLC, is now available. 🏗️

The "Ulaanbaatar Real Estate Market 2025–2026" report goes beyond traditional market indicators such as prices, supply, and sales performance. It provides a comprehensive analysis of market trends by examining consumer purchasing power, buyer preferences, location-specific dynamics, and evolving consumption patterns, offering a deeper understanding of the market's current condition and future outlook.

🔗 Digital Version: https://www.invescoreproperty-ubre.com/

🔗 Printed Edition: https://invescore-3.hubspotpagebuilder.net/ubre26

Нүүр хуудас | UBRE

01/06/2026

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе!🎈

Хүүхэд бүр инээмсэглэл дүүрэн, аз жаргал бялхаж байх болтугай.🌟

#ОлонУлсынХүүхдийнЭрхийгХамгаалахӨдөр

Чанартай амьдралын цогц шийдэл: Эделмонт хотхон 26/05/2026

🏡 EDELMONT | АМЬДРАХ САЙХАН

Зөв үл хөдлөх хөрөнгө сонгоход анхаарах гурван гол үзүүлэлт нь байршил, төсөл хөгжүүлэгчийн нэр хүнд, хүрээлэн буй орчин байсан үе ард хоцорчээ. 🏘️

Эделмонт төсөл нь ногоон барилгын стандарт, ухаалаг менежмент болон урт хугацааны үнэ цэнийг хамгаалах цогц шийдлүүдээрээ чанартай амьдралын шинэ стандартыг тодорхойлж байна.

🔗 Дэлгэрэнгүйг: https://invescoreproperty.mn/post/175079
📍 Байршил: Баянзүрх дүүргийн 11-р хороо, Хүрэлтогоотын ам
📆 Ашиглалтад орох хугацаа: 2026.II
📞 Борлуулалтын алба: 7776 1177

EDELMONT | Managed by InvesCore Property

Чанартай амьдралын цогц шийдэл: Эделмонт хотхон Үл хөдлөх хөрөнгө сонгоход зөвхөн байршил хамгийн чухал байдаг үе ард хоцорчээ. Байршил чухал хэвээр байгаа ч өнөөдөр энэ нь хангалттай үзүүлэлт биш юм. Орчин үеий....

17/05/2026

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд салбарын хөгжил, шинэчлэлийг түүчээлэн ажиллаж, харилцагч, хамтрагчдын итгэлт түнш байсаар ирсэн "InvesCore NBFI"-ийн хамт олондоо ойн баярын мэндийг хүргэе.

Ирэх он жилүүдэд ч илүү өндөр амжилт руу хамтдаа тэмүүлэхийг хүсье.

ИЛҮҮ ХОЛЫГ ХАМТДАА.

14/05/2026

EDELMONT | ТЕНДЕРИЙН УРИЛГА

Эделмонт төслийн 2-р ээлжийн 4 блок, 7 давхар орон сууцны барилгын гадна фасадны ажлыг гүйцэтгэх туршлагатай, мэргэжлийн байгууллагыг нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна.

📄 БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
• Тендерт оролцох хүсэлт
• Компани танилцуулга
• Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
• Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ
• Сүүлийн 3 жилийн ажлын туршлага (фото, акт байвал давуу тал)
• Инженер техникийн багийн мэдээлэл (диплом, сертификат)
• 2025 оны санхүүгийн тайлан

📅Материал хүлээн авах хугацаа:
2026 оны 5-р сарын 19-ны 18:00 цаг хүртэл

📩 И-мэйл: [email protected]

Сонирхол илэрхийлсэн компаниудад ажлын даалгавар, үнийн санал авах загвар болон холбогдох бичиг баримтыг и-мэйлээр хүргүүлнэ.

📞 Холбоо барих: 8026-6224

Managed by InvesCore Property

12/05/2026

🏗️ Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн 2025-2026 оны жилийн тайлангаас онцлох нь:

Шинэ болон хуучин орон сууцны дундаж үнэ тогтвортой өсөж, шинэ орон сууцны жилийн өсөлт 8.2% байгаа бол хуучин орон сууцны жилийн өсөлт 18.5%-ийн өсөлттэй байна.

Шинэ орон сууцны хувьд үнийн өсөлт инфляцтай ойролцоо байсан бөгөөд бодит өсөлт 0.6%-д хүрсэн нь зах зээл нэрлэсэн дүнгээр өссөн ч бодит өсөлт хязгаарлагдмал байсныг илэрхийлж буй.

Харин хуучин орон сууцны үнэ инфляцаас мэдэгдэхүйц давж өссөн бөгөөд дундаж бодит өсөлт 10.9% гарчээ.

Энэ нь эрэлт бэлэн, ашиглалтад орсон орон сууцанд илүү төвлөрснийг илтгэж байгаа юм.

📌 Тайлангийн урьдчилсан захиалга: https://shorturl.at/wXUM2


-

🏗️ Key insights from the 2025–2026 Real Estate Market Annual Report

Average prices for both new and existing housing continued to increase steadily. The annual growth rate for new housing stood at 8.2%, while existing housing recorded a much higher annual increase of 18.5%.

For new housing, price growth was broadly in line with inflation, resulting in a modest real increase of 0.6%. This suggests that although the market expanded in nominal terms, real growth remained limited.

In contrast, prices of existing housing rose well above inflation, with average real growth reaching 10.9%.

This indicates that demand has been more concentrated in ready-to-occupy, completed housing units.

📌 Pre-orders are available here: https://shorturl.at/wXUM2

Want your business to be the top-listed Realtor/realty Service in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Парисын гудамж, Ай Си Тауэр, 12 давхар
Ulaanbaatar
14230

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00