TM Infinity LLC
Logistics & Warehouse
31/03/2026
Сайн байна уу.
🚆3-р сарын 01-ээс 29-ны өдрийн хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 48 галт тэрэг гарсан байна.
🚢Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 2300TEU буюу 1150 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байна.
Wujie 3 терминал : 1000TEU
Xingang North терминал: 1100TEU
Xingang Port терминал: 200TEU
🚛 Тяньжин боомтоос truck-mode буюу авто машинаар ойролцоогоор 600 чингэлэг тээвэрлэгдсэн байна.
⏳ Чингэлгүүд Тяньжинд ирээд 15 хоног хүлээгдэж, Замын-Үүд хүртэл тээвэрлэхэд нэмэлт 5 хоног зарцуулагдаж байна.
🚧Улаанбаатар хотын гаалийн 6 хяналтын талбайд нийт 738 чингэлэг байгаагаас: Ачаатай-486, Хоосон-252 чингэлэг байна.
📰3-р сарын 22-ноос эхлэн далайн тээврийн үнэ нэмэгдсэн бөгөөд үүнд Ази–Европ болон бусад чиглэлүүдийн тарифт болон аюулгүй байдлын нэмэлт хураамжууд багтсан болно
🗞3-р сарын 28-ны өглөө эрт Оман улсын Салала боомтод дроны халдлага болж, улмаар дэлбэрэлт, гал гарсан ноцтой аюулгүй байдлын хэрэг гарсан. Тус боомт нь Ойрхи Дорнод–Улаан тэнгисийн бүсийн томоохон контейнер төв боомтуудын нэг юм. Уг үйл явдлын дараа Maersk компани албан ёсны цахим хуудсаараа дамжуулан Салала боомт дахь үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоож байгаагаа мэдэгдсэн
31/03/2026
30/01/2026
Ганцмод боомт 2025 онд ачаа тээврийн дээд амжилт тогтоолоо
2025 онд Ганцмод боомтын ачаа тээврийн хэмжээ 42 сая 432 мянган тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар өсөж, түүхэн шинэ дээд амжилт тогтоожээ.
Баяннуур хотын Урадын дунд хошуунд байрладаг Ганцмод боомт нь I зэрэглэлийн авто замын боомт бөгөөд Хятад улсын эрчим хүчний импортын чухал гарц юм. Сүүлийн жилүүдэд Ганцмод боомт нь дэд бүтцийн холболт, гаалийн хамтын ажиллагааг тасралтгүй дэмжиж, хүнд даацын тээврийн сувгийг өргөтгөх, шинэчлэх хоёр дахь үе шат, тусгай зориулалтын AGV хүнгүй хил дамнасан тээврийн хэрэгслийн суваг, гаалийн бүрдүүлэлтийн хүчин чадлын ухаалаг хяналтын төв зэрэг төслүүдийг хэрэгжүүлсэн нь гаалийн бүрдүүлэлт болон ачаа тээвэрлэх чадварыг эрс сайжруулсан байна.
Хөх хотын Гаалийн Статистик, дүн шинжилгээний газрын дэд дарга Цүй Жяньгао хэвлэлийн бага хурал дээр танилцуулга хийхдээ, 2025 онд Өвөр Монголын боомтуудын ачаа тээврийн хэмжээ тасралтгүй өсч, 130 сая тонноос давж, 132 сая тоннд хүрсэн бөгөөд үүнд Ганцмод боомтын ачаа тээврийн хэмжээ 42 сая 432 мянган тоннд хүрсэн гэжээ.
Мэдээний ирэлт: ShineEreen
24/01/2026
Хилийн боомтуудын 2026 оны 02 дугаар сард ажиллах болон түр хаах цагийн хуваарь
03/11/2025
ХИЛИЙН БООМТУУДЫН 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРД
АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ
(түр хаах өдрүүд)
28/10/2025
🚆10-р сарын 01-ээс 27-ны өдрийн хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 35 галт тэрэг гарсан байна.
🚢Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 600TEU буюу 300 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байна.
🚛Тяньжин боомтоос truck-mode буюу авто машинаар нийт 450-500 чингэлэг тээвэрлэгдсэн байна. Замын-Үүдээс Эрээн рүү хил нэвтрэхэд 4-5 хоног шаардагдаж байгаа бөгөөд автын тээврийн хөлс нэмэгдэх хандлагатай байна.
🚧Улаанбаатар хотын гаалийн 6 хяналтын талбайд нийт 526 чингэлэг байгаагаас: Ачаатай-377, Хоосон-149 чингэлэг байна.
13/10/2025
Ирээдүйд Монгол Улс ч бас гэнэт ийм болно шүү!!! Нэг л өглөө л замд яваа ачаа чинь бичиг баримтын шалгалтанд орно шүү!!! Гаалийн татваргүй ачаа, мэдүүлээгүй бараа гэж байхгүй болно.
07/10/2025
11/08/2025
Сайн байцгаана уу!🌞
🛤️8-р сарын 1-нээс 10-ний өдрийн хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 36 галт тэрэг гарсан байна.
🚈 Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 500TEU буюу 250 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байна.
🚛 Мөн Тяньжин боомтоос truck-mode буюу авто машинаар өнгөрөгч 7-р сард нийт 600 орчим чингэлэг тээвэрлэгдсэн байна.
🚇 Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 7-15 хонож гарч байгаа бол тус боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд чингэлэг дунджаар 4-6 хоногт тээвэрлэгдэж байна.
🛃Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1004 чингэлэг байгаагаас: Ачаатай: 743, Хоосон: 318 чингэлэг байна.
27/06/2025
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд Үндэсний их баяр наадмаар нийтээр амарна. Энэ жилийн хувьд 12, 13-ны өдөр нь амралтын өдөртэй давхацсан тул долоодугаар сарын 16, 17-ны өдрийг амралтаар тооцож, нөхөн ажиллах зохицуулалт хийсэн. Ингэснээр иргэд нийт 10 хоног амрах юм.
Наадмын өдрүүдэд Замын-Үүд-Эрээн боомт долоодугаар сарын 10-наас 17-ныг хүртэл амарна. Харин 18-наас хэвийн ажиллаж эхлэх аж.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
#209 TI Business Centre, Workers Street, 5th Khoroo, Bayangol District
Ulaanbaatar
16010
Opening Hours
| Monday | 09:00 - 21:00 |
| Tuesday | 09:00 - 21:00 |
| Wednesday | 09:00 - 21:00 |
| Thursday | 09:00 - 21:00 |
| Friday | 09:00 - 21:00 |
| Saturday | 10:00 - 18:00 |