Durnhd
Hąppý ęņđįņģ
08/05/2022
Санчир гаригийн цагиргууд
Санчир гаригийн бидний харж буй цагиргууд нь янз бүрийн хэмжээтэй олон тэрбум мөсний хэлтэрхий, сансрын чулуулгаас бүрддэг. Зарим нь элсний ширхэг шиг . Бусад нь байшингийн хэмжээтэй. Гаригийг тойроод үндсэн 7 цагираг байдаг. Тус бүр өөр өөр хурдтайгаар эргэлддэг. Эрдэмтэд цагирагуудын гарал үүслийг мэдэхгүй ч нэг таамаглал нь тэд мөргөлдөж сүйрсэн сүүлт од, астероид өөр гарагын үлдэгдэл бөгөөд тэдгээр хэсгүүд нь Санчир гаригийн тойрог замд ороход хүргэсэн.
Санчир гаригийн 82 дагуул нь цагирагуудыг тойрог замд нь байлгаж, сансар огторгуйд хүчтэй тэлэхээс сэргийлдэг. 🪐 Эх сурвалж:ХАРЬ ГАРИГ СОНИРХОГЧИД
07/05/2022
Нарны хамгийн тод зураг.☀️
Нар нь галаас бүтдэггүй, түүний энерги нь 15 сая градусаас дээш температуртай, асар их даралттай цөм дэх цөмийн нэгдлээс үүсдэг. Энэ нь устөрөгчийн атомыг гелий болгон нэгтгэх, үйл явцын явцад гэрэл, дулаан хэлбэрээр энерги ялгаруулдаг. Секунд тутамд 600 сая тонн устөрөгчийг 596 сая тонн гели болгон хувиргаж, үлдсэн 4 сая тонн бодисыг эрчим хүч болгон хувиргадаг бөгөөд энэ үйл явц ойрын 5 тэрбум жил үргэлжилнэ.
Эх сурвалж:ХАРЬ ГАРИГ СОНИРХОГЧИД
06/05/2022
Сахилгагүй жаалууд🤣
Дэлгэрэнгүй мэдэхийг хүссэн зүйлсээ хэлж болно шүү. Бүх төрлийн сонирхолтой мэдээллүүдийг хүргэхийг хичээх болно оо
06/05/2022
Хэрээний тухай
Монгол түмний язгуур шашин гэгддэг бөө мөргөлд онгодууд нь хэрээ болж нисэж явдаг хэмээн энэ шувууг зарим буурлууд хүндэтгэдэг гэнэ. Хэрээ нь ямарч химийн хорт утаанд хорддоггүй мөн сайн болоод муу мэдээг хамгийн түрүүнд дуулгадаг гэнэ.
Хэрээнийхэн хэмээх овгоос 12 зүйл шувуу нь манай оронд нутагладаг. Үүнээс бидний хамгийн сайн мэддэг нь хон хэрээ, хар хэрээ, шаазгай билээ. Үргэлж гүйдэг хул саарал өнгөтэй хулан жороо, самар иддэг самарч, ятга шаазгай, улаан хошуут гээд хэрээний овогт багтдаг олон шувууд байдаг. Биеийн бүтэц, зохион байгуулалт, нутаг, идэш зэргээсээ шалтгаалан дүрс хувирснаас уг нь бүгд хэрээний төрөлд багтдаг ажээ. Хэрээ дэлхийн бөмбөрцгийн хойд хагасыг тэр чигээр нь, Ази, Америкийн талд нь тархсан хаа сайгүй амьдрагч юм. Саарал хэрээ монголд бараг байдаггүй. Хэрээний овгийнхон бор шувууны овогт ордог бөгөөд хамгийн том биетэй нь. Манай судлаачдын хэмжиж байснаар хамгийн том хон хэрээ нь 1.8 жинтэй байжээ. Хэнтий аймгаар нутагладаг хэрээнүүд харьцангуй том, биерхүү байдаг гэнэ. Өвөл зунгүй нисэж бидний нүдэнд байнга харагддаг учираас бид энэ шувууг маш элбэг гэж боддог бол Хон хэрээ нь тийм ч элбэг биш. Улаанбаатарын ойролцоо л гэхэд 60 орчим хон хэрээ байдаг байна.
Хэрээ нь хосоороо амьдардаг амьтан бөгөөд нэг хостойгоо насан туршдаа амьдардаг гэнэ. Гэхдээ нэгнээ үхвэл араас нь үхдэггүй бөгөөд харин үр удам ирээдүйгээ бодон хажуугийн хостойгоо эзэмшил нутгаа нэгтгээд, ангаахайнуудаа хамтран тэжээдэг ба дахин өөр нэгэнтэй ханилдаггүй үнэнч шувуу ажээ. Хэрээ нь өндөр мэдрэмжтэй, зөнч бөгөөд түүнийг дэлхийн аль ч улсын бөө нар ихэд хүндэтгэдэг ажээ. Онгодууд буюу өвөг дээдсийн ариун сүнс хэрээний биед оршин, хүссэн газраа нисэж явдаг хэмээн зарим бөө тайлбарладаг. Хэрээний ухааныг шинжлжэх ухааны ололтоор батласнаас гадна түүнийг аливаа зүйлд дасан зохицох чадвар сайтай хэмээн үздэг байна. Хүмүүс бид хатуу, зөөлний тэмдгээ хасаад 33 авиатай байхад хэрээ 46 орчим авиа гаргадаг. Ангаахай байхдаа хэрээнүүд ижил дуугардаг боловч томрох тусмаа дуу хоолойнд нь авианууд нэмэгдэж байдаг байна.
Хэрээ их урт настай хүний насаар тооцвол 45-60 жил амьдардаг. Хэрээний өндөг гараад 21 орчим хоногийн дараа ангаахай нь гарч ирдэг. Хэрээний ангаахайнууд том болоод хоолоо олж идэж чадаж байгаа ч эцэг, эхийхээ амнаас нь хоол идэх дуртай. Хэрээ аливаа бохирдлыг цэвэрлэж байгалийн ариун цэвэр сахиулагч шувуу юм. Хэрэв хэрээ байгаагүй бол махчин шувууд үүргүй байх байсан гэсэн судалгааг 2017 онд Орост болсон махчин шувуудын олон улсын хурал дээр танилцуулжээ.
Хэрээ жил болгон үүр засдаг хөдөлмөрч шувуу ажээ. Түүний нэг, хоёр жил ашигласан үүрийг шонхор, сар шувууд эзэмшчихдэг байна. тэдэнтэй үүрээ булаацалдаж чадахгүй тул хэрээ дахиад л үүр засдаг ажээ.
Хэцүү ч юм даа
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Ulaanbaatar