About derma

About derma

Share

Арьс арчилгаа, арьсны өвчний зөвлөгөө мэдээллүүдийг м?

Photos from About derma's post 12/09/2024

Сайнуу 🙋🏻‍♀️ Бидний насыг нүүрний арьснаас гадна гарын арьс илтгэдгийг анзаарсан уу?

Тэгвэл гарын арьсаа эрүүл залуу байлгахад:
1. Хэт ягаан туяанаас хамгаалах
2. Гадны бохирдол болон бодисоос гараа хамгаалах
3. Чийгшүүл чийгшүүл бас дахин чийгшшл гэдэг алхмуудыг битгий мартаарай нь 😙

10/02/2024

Аманд нь амар мэнд бялхаж,
Атганд нь азын дөрвөн бэрх багтаж
Айл гэрт тань инээд хөөр цалгиж
Амар сайхан шинэлээрэй. 🥰🙌🏻

07/02/2024

Батганы талаар их асуудаг даа манайхан. Энэ подкастыг маань нэг сонсоорой 😊

https://www.facebook.com/share/v/ognBAVFiHmk9yFj1/?mibextid=QwDbR1

18/12/2023

Энэ юу вэ? Таагаарай 😅

09/04/2023

👩‍⚕️ Хатиг нь бактерийн халдвар учраас хамгийн эхний алхам бол бактериологийн шинжилгээ!

💊 Хатигны үе шат тархалтаас нь хамааран бактерийн эсрэг хэсэг газрын эсвэл уухаар эмчилгээг эмч тань зөвлөнө. Тэгвэл эмийн эмчилгээний хажуугаар юуг анхаарах вэ?

✔️Бүлээн жин тавих! Өдөрт 10-20 минутаар 3-4удаа жин тавьснаар идээ гадагшилахад дэмжиж мөн өвдөлт намдаана
✔️Эмчийн зөвлөсөн тосон түрхлэгийг зөвлөсөн хугацаагаар хэрэглэх. Шинж тэмдэг багасахаар хүмүүс түрхэхээ больчихдог нь дахих эрсдлийг нэмэгдүүлдэг.
✔️Ор дэрний цагаан хэрэглэлээ ойрхон солих. Гэрийнхэнтэйгээ сольж хэрэглэхгүй байх
✔️Гараа тогтмол угаах, хатигаа гараар оролдож халдвар тархаахгүй байх
✔️Өдөр бүр шүршүүрт орох
✔️Хатиг гарсан үед хүмүүстэй хүрэлцдэг спортоор хичээллэхгүй байх. Усан бассейнд орохгүй байх.

Ингэвэл хатиг заавал 7 дахих албагүй шүү 😉

source by: British association of dermatologist patient information leaflet


#хатиг

03/04/2023

👉Хөмсөг ургуулах 🤨

Би бас 5 тайдаа хөмсгөө хусчихаж байсан юм 😂😂
Хөмсөггүй намайг хүүхдүүд шоолоод байсан болохоор ах маань гадаа тоглох гээд гарахад ээжийн хөмсөгний харандаагаар хөмсөг зурж өгөөд гаргадаг байлаа. Мэдээж зурсан хөмсөгтэй бүр аймар шоолуулна хаха Ямар манай ах одооны мэйк ап артистууд шиг уусгаж нтр зурах биш дээ 10тай агаагын зурдаг хөмсөг ямар харагдах нь тодорхой 🤣🤣
Нэг ийм хөмсгөө хуссан кэйстэй таараад хөмсөг ургуулдаг арьсны эмч нарын зөвлөдөг аргуудыг хуваалцая гэж бодлоо
🧪Миноксидил- Үсний ургалтыг дэмждэг жороор олгогддог уусмал. Янз бүрийн шалтгаантай үс уналтуудад хэрэглэдэг ч хөмсгөнд мөн адил үйлчилгээ үзүүлдэг. Бага концентрациас 2% 3% эхлэн хэрэглэх нь зүйтэй. Найрлагад эмзэг хүмүүст хавьтал харшлын дерматит үүсгэх эрсдэлтэй. Нүдэнд орохоос сэргийлээрэй!
🧪Биматопрост- FDA ээс 2008 онд сормуусны шингэрэлтэд хэрэглэж болохыг баталсан. Хөмсөгний ургалтыг дэмжих зорилгоор мөн хэрэглэхэд үр дүнтэй нь батлагджээ. Биматопрост 0.03% ын уусмалыг хөмсгөнд өдөрт 2 удаа хэрэглэн, хяналтын бүлэгтэй харьцуулж 7 сар түрхүүлж судлахад биматопрост түрхүүлсэн бүлэгт хөмсөг мэдэгдэхүйц илүү өтгөн, хар болсон үр дүн гарчээ.

01/04/2023

29/03/2023

⚕️Арьсны хориг алдагдсанаар арьс гадагш ус чийгээ алдахаас гадна, цочроогчид арьсанд нэвтрэх таатай орчин бүрддэг 😉



#арьс #арьсныхориг

Photos from About derma's post 28/03/2023

Эхний зурган дээрээс Арьсны хавдар - Меланомаг олоорой!

Нүдээр харж ялгахад хэцүү байгаа биз. Арьсны хавдрууд шинж тэмдэггүй яваад хүндрэх тохиолдол элбэг байдаг тул хэрвээ өмнө нь огт байгаагүй тууралт шинээр гарах, хуучин байсан мэнгэ томрох, шархлах зэрэг шинжүүд илэрвэл арьсны эмчид хандаарай!
#арьсныхавдар #арьсныэмч

26/03/2023

Вазелиныг магтмаар санагдав 😍

Бидний хэлж заншсанаар вазелин, үндсэн нэршил нь Petroleum Jelly✨️

✨️✨️Давуу талууд:✨️✨️
📌Хуурай арьс, уруул, зовхинд түрхэх
Хамгийн найдвартай чийгшүүлэгчдийн нэг. Жишээ нь зовхи хамгийн нимгэн арьс тул хэр баргийн чийгшүүлэгчид тохирохгүй цочроох хандлагатай байдаг. Ийм тохиолдолд вазелин хамгийн зөв сонголт.
📌 Арьсны гэмтлийг хурдан төлжүүлэх
Жишээ нь зүсэгдсэн шарханд вазелин түрхсэнээр чийгшлийг хадгалж, шарханд бохир орохоос сэргийлж, сорви тогтохоос сэргийлэх тустай.
📌 Живхний шалтгаант тууралтад түрхэх
Живхний шалтгаант тууралтаас сэргийлэхийн тулд мамагийнхаа арьсыг хуурай, цэвэр байлгах нь хамгийн чухал. Харин нэгэнт тууралт гарсан тохиолдолд дээрх 2 чухал арчилгаагаа үргэлжлүүлэн мөн тууралтад нь вазелин түрхэхийг зөвлөж байна. 3-4 хоногт тууралт арилдаг ба хэрвээ үр дүнгүй бол арьсны эмчдээ хандаарай. Өөр шалтгаантай байж мэднэ шүү.
📌 Хумс хуурайшихаас сэргийлэх
Хумсаа ойрхо будуулдаг бол будаггүй үедээ вазилин түрхэж хэвшээрэй. Ингэснээр хумс усаа алдаж хуурайшин хугарахаас сэргийлнэ 😘

#арьсныэмч #арьсарчилгаа

20/03/2023

Түдэе Монголд...

27/10/2022
Want your practice to be the top-listed Clinic in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Ulaanbaatar