CreedStudio
VR интерьер, Барилгын интерактив 3D симулиаци
17/03/2026
Крийд студи IT PARK-ИЙН ХОЙД ЖИГҮҮРИЙН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ИНТЕРЬЕР ЗУРАГ ТӨСЛИЙН УРАЛДААНД амжилттай оролцож 3-р байр эзэллээ. Бид тус барилгыг анхны зориулалт болон түүхэн ач холбогдлыг нь алдагдуулахгүйгээр өөрсдийн концепци зургийг боловсруулсан. Түүнчлэн тус барилгын төлөвлөлтийг олон нийтэд хүртээмжтэй, нээлттэй байлгахыг зорьсон. Тус уралдааныг зохион байгуулсан мэдээлэл технологийн үндэсний парк болон ивээн тэтгэгч FIBO CLOUD ХХК-ийн хамт олонд цаашдын ажилд нь амжилт хүсье.
Уралдааны хамтран зохион байгуулагч:
• Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
• Монголын архитекторуудын эвлэл
Төсөл: Koyo house /анимэйшн танилцуулга/
3D симулиаци бүхий VR интерьерийн төсөл.
03/10/2024
Крийд студи нь 2024 оны хавар өнцөг архитектурын өвийн дижитал аялал сэдэвтэй уралдаанд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн билээ. Тус уралдааны хүрээнд байгалийн түүхийн музейг дижитал орчинд дахин бүтээснээ нийтэлж байсан. Одоо харин тус бүтээлийг та бүхэн өөрийн компьютер дээр татан авч VR төхөөрөмжөөр дамжуулан үзэх боломжтой болж байгааг дуулгахад таатай байна. Та доорх линкээр нэвтрэн орж Rar файлыг татан авч зааврын дагуу задалж үзээрэй.
VR контентын төрөл: PC powered
Шаардагдах доод үзүүлэлт: GPU-RTX2060 CPU:i7 7700k RAM:16gb
Контенттой холбоотой асуух зүйл гарвал бидэнтэй холбогдоорой.
https://drive.google.com/drive/folders/1CaGE56KaG4lUy1jbGgJQdBTZnFDff6hm?usp=sharing
11/07/2024
Домгийн шувуу үргээж монгол наадам эхэллээ.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын соёлын өв болсон архитектурын дурсгалт барилгуудыг нурааж үгүй хийх нь энгийн үзэгдэл мэт болжээ. Иймд Крийд студи нь мэргэжлийн хариуцлагын хүрээнд архитектурын өвийг олон нийтэд таниулан сурталчлах зорилготойгоор өөрсдийн Architecture MuseuMN бүтээлээ туурвилаа. Тус бүтээлээр бид байгалийн түүхийн музейг виртуал реалити орчинд мөнхөлснийг та бүхэнд хүргэж байна.
Төсөл: Creed House /Walkthrough video/
Интерьер дизайн болон VR, PC хөгжүүлэлт: CreedStudio
Та өөрийн үл хөдлөх хөрөнгийн төсөлдөө зориулж VR интерьерийн үйлчилгээ авахыг хүсэж байвал бидэнтэй холбогдоорой.Мөн барилга экспо 2024 зориулж онцгой урамшуулал зарласныг дуулгахад таатай байна. 😇
19/02/2024
Шинэ долоо хоногийн мэнд. VR технологийн хэрэглээг интерьер дизайнд. Крийд студи таны төсөөллийг төгөлдөржүүлнэ
15/02/2024
VR орчинд аливаа контентыг 3D болон 2D гэсэн 2 төрлөөр үзэх боломжтой. Гэвч 2D контент нь контентын талаарх мэдээллийг хэрэглэгчид ойлгуулан таниулах чадавх сул байдаг. Иймд хэрэглэгчид бүтэн 3D симулиаци орчныг сонгох хандлагатай байдаг. Та бүхэнд 3D орчин бүхий VR контентын дараах 2 давуу талыг хуваалцаж байна.
10/02/2024
Ирж буй жилдээ төрлөөрөө түвшин амгалан
Элгээрээ энх амгалан
Төр улсаараа элбэг дэлбэг
Төрөл садан хотлоороо сайхан шинэлээрэй. 🇲🇳
CreedStudio Таны төсөөллийг төгөлдөржүүлнэ
05/02/2024
Америкийн нэрт боловсрол судлаач David A.Kolb хүн аливаа зүйлийг суралцахдаа өөрийн гараар туршиж үзэх нь харах болон сонссоноос 3-4 дахин илүү үр дүнтэй байдаг гэж хэлжээ. VR технологи нь бидэнд аливаа зүйлийг яг л бодит мэт хямд хялбараар турших боломжийг бие болгож өгч байгаагаараа давуу талтай юм.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the establishment
Telephone
Website
Address
15111-0004
Ulaanbaatar