PCOS Support Mongolia
Өндгөвч олон уйланхайжих хамшинж буюу PCOS -ийн талаарх судалгааны нотолгоо бүхий мэдээлэл
04/12/2025
🙅♂️ТАРГАЛАЛТ ‼️
🙅♂️ИЛҮҮДЭЛ ЖИН ‼️
🍁Бид бүхний хувьд таргалалт илүүдэл жин нь өөрийн онцлог, дааврын тэнцвэрт бус байдал, бодисын солилцооны алдагдлаас шалтгаалж байдаг билээ.
🍁Хэдий тийм ч таргалалт, илүүдэл жин нь нөхөн үржихүйн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг буюу жирэмслэх боломжийг бууруулах, өсөлтгүй жирэмсэн, зулбах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг судалгаанууд тодорхой харуулах болсон.
🍁Тиймээс жирэмслэхээр төлөвлөж буй, жирэмслэх оролдлого хийж буй бүсгүйчүүдэд жингээ бууруулах шаардлага тулгардаг.
💜💜💜 Энэ удаад илүүдэл жин таргалалт нь нөхөн үржихүйд ямар нөлөө үзүүлж байгааг судалсан судалгааны үр дүнг танилцуулж байна.
💜💜💜 Цаашид хэрхэн жингээ бууруулах талаар шинжлэх ухаанд суурилсан тодорхой хөтөлбөр боловсруулан хамтран ажиллахаар бэлдэж байна.
#жирэмсэнээж
#Жирэмслэлт
#таргалалт
#ИЛҮҮДЭЛЖИН
10/11/2025
💚 Эмчилгээний шинэ хувилбаруудыг нэвтрүүлэхээр ажиллацгааж байна 💚
💚 IX/11 Пүрэв гарагт 14:00 цагт "PCOS Өдөрлөг" болно.
03/09/2025
25/08/2025
☘️☘️☘️ 9 сар бол өндгөвч олон уйланхайжих хамшинжийг олон нийтэд таниулах сар юм.
🙆♂️ Манай CLWH нөхөн үржихүйн эмнэлэгийн зүгээс PCOS бүхий хүмүүст зориулсан нэг өдрийн уулзалт өдөрлөг сургалт зохион байгуулахаар бэлдэж байгаа ба урамшуулал, өдөрлөгийн тов тодорхой болсны дараа PCOS Support Mongolia пейж хуудсаар болон CLWH Mongolia - Үр шилжүүлэн суулгах төв -ийн пейж хуудсаар мэдээлэл өгнө.
Та бүхэн пейжээ дагаж мэдээлэлд ойр байгаарай.
#өндгөвч
#Жирэмсэн
PCOS буюу өндгөвч олон уйланхайжих хамшинж бүхий эмэгтэйүүдэд умайн салстын өөрчлөлт илүүтэй тохиолддог: Тиймээс:
🌟Умайн хөндийн дурангийн ажилбараар:
⭐️Эндометрийн хэт зузаарлын оношилгоо эмчилгээ,
⭐️Таргет биопси буюу өөрчлөлттэй хэсгээс эдийн шинжилгээ авах
⭐️Түгээмэл хүндрэл болох полипийн оношилгоо эмчилгээ зэрэг ажилбарыг хийснээр онош тодрох, жирэмслэх магадлал нэмэгдэх боломжтой.
#өндгөвч олон уйланхайжих хамшинж
#Жирэмсэн
18/07/2025
https://medium.com/.med/өндгөвч-олон-уйланхайжих-хамшинж-буюу-pcos-гэж-юу-вэ-fd5d072cf62b
Өндгөвч олон уйланхайжих хамшинж буюу PCOS гэж юу вэ? Өндгөвч олон уйланхайжих хамшинж (PCOS) нь нөхөн үржихүйн насанд тохиолддог дааврын өөрчлөлттэй холбоотой илэрдэг бүлэг шинжүүд юм. Хэрэв…
10/08/2024
27/07/2024
🍀🍀🍀 Үргүйдэл нь хосуудад тулгарч байгаа асуудал болохоос эмэгтэйчүүдийн өвчин биш шүү.
🖌 Эрэгтэй шалтгаант үргүйдэл 50% хүртэл❗️ хувийг эзэлж байна.
⚠️Тиймээс эмэгтэй нь 5 жил эмнэлэгээр явж, төрөл бүрийн ажилбар хийлгэж, бүхий л шидэт үрлийг хүртэл уусны дараа за яахав гээд нэг үрийн шингэний шинжилгээ өгч болохгүй.
(5 жил татгалзаад, гамнаад өгөхгүй байсан шинжилгээгээр нь эр бэлгийн эс байхгүй эрэгтэй шалтгаант үргүйдэл илэрч байх жишээтэй).
- Хамтдаа л хүүхэдтэй болох гэж байгаа бол хамтдаа шинжилгээгээ өгөх хэрэгтэй байна.
- Үргүйдлийн эмчилгээнд цаг хугацаа алт байдаг юм шүү.
13/12/2023
🍀🍀🍀 Өндгөвч олон уйланхайжих хамшинжийн оношилгоо эмчилгээний 2023 оны удирдамж гарчээ.
🍁 Америк, Европ, Австрали хамтран оролцжээ.
🍀🍀🍀
12/12/2023
🍀🍀🍀
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the practice
Telephone
Website
Address
ХУД 15 ХОРОО МАХАТМА ГАНДИ ГУДАМЖ БҮТИ ТАУН СЕО ОФФИС 6 ДАВХАР
Ulaanbaatar