Intellect Group

Intellect Group

Share

Барилга, ҮХХ-ийн бизнес хөгжүүлэлт, хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Монгол дах цорын ганц мэргэжлийн менежментийн компани.

ИНТЕЛЛЕКТ ГРУПП нь бизнес санаанд олон өнцөгт судалгаа шинжилгээ хийх, бизнесийн шийдвэр гаргалтыг оновчлох, төслийн төлөвлөгөө боловсруулах, төлөвлөгөөний дагуу төслийг амжилттай хэрэгжүүлэх, төслийг дүгнэж хаах, бизнесийн үйл ажиллагааг жигдрүүлэх хүртэл бүхий л үе шатны “МЕНЕЖМЕНТИЙН НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ”-г үзүүлдэг. Үүнд:
- Байгууллагын стратеги төлөвлөлт
- Бизнес/Бүтээгдэхүүн хөгжүүлэлт
- Хөрөн

27/03/2026

Интеллект группийн гүйцэтгэх захирал Ө.Рэнцэндорж:
“Зөв төлөвлөсөн төслүүд илүү амжилттай байна”

Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүйг 🔗cnbc.mn-ээс.

Photos from Invest Mongolia's post 05/02/2026

ДОТООДЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ГАНЦААРЧИЛСАН ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ

🔷Хөрөнгө оруулалт, худалдааны газар болон “Интеллект групп” ХХК-тай хамтран дотоодын аж ахуйн нэгжүүдэд зориулсан ганцаарчилсан зөвлөгөөг амжилттай зохион байгууллаа.

🔷Энэ удаагийн зөвлөгөөг Интеллект Группын гүйцэтгэх захирал Ө.Рэнцэндорж “Бодит бизнесийн төслүүд дээр хөрөнгө оруулалт, санхүүжилт татах нь” сэдвээр барилга, үл хөдлөх, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний болон бусад салбарын “Онгонтэнгэр богдын гол тур” ХХК, “Грандсити пропертис” ХХК, “Ультрасоник” ХХК, “Блейксван ” төсөл, “Блүүмтехнологи” ХХК, “Буги тур” ХХК, “Жи си ай глобал” ХХК зэрэг дотоодын 7 аж ахуйн нэгжийн төлөөлөлд хөрөнгө оруулалт татахтай холбоотой бизнесийн бодит зөвлөгөө, мэдээллийг өглөө.

🔷Дараагийн зөвлөгөөг 2026 оны 02 сарын 11-ны өдөр, “Jewel pearl consulting” LLC, Гүйцэтгэх захирал Х.Номинсувд хөрөнгө оруулалт татах төсөлд татвар, нийгмийн даатгалын тайлан бэлтгэх чиглэлээр хүргэх болно.

Бүртгүүлэх холбоос: https://forms.office.com/r/Y0yDesNwPD

12/01/2026

Барилга, ҮХХ-ийн төсөл хөгжүүлэгч ИНТЕЛЛЕКТ ГРУПП нь зочид буудлын төслийн бизнес хөгжүүлэлтийг бодит тоон үзүүлэлтүүдэд суурилан мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.

Ажлын цар хүрээ:
✅Зах зээлийн шинжилгээ
✅Бүтээгдэхүүн хөгжүүлэлт
✅Бизнес модель тодорхойлолт
✅Архитектур зураг төсөл
✅Өртөг, зардлын тооцоолол
✅Санхүү, хөрөнгө оруулалтын шинжилгээ
✅Бизнес төлөвлөгөө
✅Хөрөнгө оруулалтын менежмент
✅Төслийн төлөвлөгөө

Бид дотоодын гурван одтой зочид буудлаас эхлээд ОУ-ын өндөр зэрэглэлийн франчайз зочид буудлын хөгжүүлэлт, тооцоолол судалгаан дээр ажилласан туршлагатай.

Холбоо барих:
📞 99830317
📧 [email protected]
📍Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Парисын гудамж, Амбассадор оффис (Очир хаус), 203 тоот

31/12/2025

Ирж буй 2026 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай. Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе!

Интеллект Групп

СТРАТЕГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДАМЖУУЛАН БИЗНЕСЭЭ ӨРГӨЖҮҮЛЭХ НЬ 18/12/2025

Интеллект Группын Гүйцэтгэх захирал Ө.Рэнцэндоржийн "Block Investment Q4, 2025" арга хэмжээний үеэр тавьсан "Стратегийн хөрөнгө оруулалтаар дамжуулан бизнесээ өргөжүүлэх нь" сэдэвт илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

СТРАТЕГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДАМЖУУЛАН БИЗНЕСЭЭ ӨРГӨЖҮҮЛЭХ НЬ Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

04/12/2025

Интеллект Группын зүгээс та бүхний санал хүсэлтээр "БАРИЛГА, ҮХХ-ИЙН ТӨСӨЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ НЬ" сэдэвт сургалт, зөвлөгөөг нээлттэй хүргэхээр боллоо.

📆2025 оны 12 сарын 11-ний өглөө 08:00 - 11:00 цагт
📌 Барилгачдын талбай, Занабазарын музейн зүүн урд Ulaanbaatar coffee culture

Суудлын тоо хязгаартай. Түрүүлж бүртгэлээ баталгаажуулсан эхний 20 хүн оролцох боломжтой.

Бүртгүүлэх:
https://docs.google.com/forms/d/1nNaeoBF3WL9YGMWKets4loTrliPVnZXCoR6FIwiq9es/edit

Тасалбар: 20,000₮
Банк: Голомт банк
Данс: MN470015003205109035
Дансны нэр: Г. Болорсайхан
Гүйлгээний утга: Нэр, утасны дугаар
Холбоо барих: 88086083

02/12/2025

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ГАНЦААРЧИЛСАН ЗӨВЛӨГӨӨ – БАРИЛГА, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ

Хөрөнгө оруулалт, худалдааны газар Интеллект Групптэй хамтран Хөрөнгө оруулалт татах шаардлагатай төсөл бүхий иргэн аж ахуй нэгжид зориулсан ганцаарчилсан зөвлөгөө зохион байгуулж байна.

Огноо, цаг: 2025 оны 12 дугаар сарын 4, 13:30–17:30
Зөвлөгөө өгөх байгууллага: Интеллект Групп
Сэдэв: Барилга, үл хөдлөх хөрөнгийн төсөлд хөрөнгө оруулах арга зам, боломж

Интеллект Групп нь барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт дараах чиглэлээр мэргэшсэн менежментийн компани юм:
• Зах зээлийн шинжилгээ, бүтээгдэхүүн хөгжүүлэлт
• Өртөг, санхүүгийн тооцоолол, хөрөнгө оруулалтын шинжилгээ
• Хөрөнгө оруулалтын менежмент
• Хэлцэл, гүйлгээний удирдлага, зөвлөх үйлчилгээ

Зөвлөгөө авахад тавигдах шаардлага:
• Танд хэрэгжүүлэх боломжтой төсөл, санаа байх
• Тодорхой хэмжээний үйл ажиллагаатай, туршлагатай байх

👉 Бүртгүүлэх холбоос:
https://forms.office.com/r/bZqus6VYsy

26/11/2025

BLOCK INVESTMENT Q4 2025 арга хэмжээнд СТРАТЕГИЙН ТҮНШ-ээр оролцож байна.

Бид барилга, ҮХХ-ийн бизнес хөгжүүлэлт, хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Монгол дах цорын ганц мэргэжлийн менежментийн компани ба арга хэмжээний үеэр дараах сэдэвт илтгэлийг тавих болно.

“СТРАТЕГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДАМЖУУЛАН БИЗНЕСЭЭ ХЭРХЭН ӨСГӨХ ВЭ?”

📅2025 оны 11 сарын 28
📍ZU BALLROOM — International Trade Center

Та бүхэн салбарын гол төлөөлөл, шийдвэр гаргагчидтай шууд холбогдож, бизнесийн өргөн боломжийг нээх энэхүү хаалттай арга хэмжээнд бүртгүүлэн оролцоорой.

Зохион байгуулагч: Block.mn Investment

Photos from Intellect Group's post 19/11/2025

“ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНАЛ БОЛОВСРУУЛАХ” сургалтад "Интеллект Групп"-ын Гүйцэтгэх захирал Ө.Рэнцэндорж "Барилга, ҮХХ-ийн төсөлд хөрөнгө оруулалт амжилттай татахын тулд хэрхэн бэлтгэх вэ?" сэдвээр илтгэл тавин оролцож байна.

БҮРТГҮҮЛЭХ:
Урьдчилан бүртгүүлэх шаардлагатай. Та доорх холбоосоор бүртгүүлнэ үү.

https://forms.office.com/r/FtV9Ljm6Xt
Сургалтыг Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ) дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

06/11/2025

Та 2026 оны бизнес төлөвлөгөөгөө гаргасан уу?
Ирэх онд эхлэх шинэ бизнесүүдээ тодорхойлсон уу?
Олон төслүүдээсээ алийг нь түрүүлж хөдөлгөх дээр эргэлзэж байна уу?

БИЗНЕСИЙН ХӨГЖИЛД ХАМТРАН АЖИЛЛАГЧ МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИ Intellect Group

www.intellect-group.mn

Want your business to be the top-listed Business in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00