MyCoin
Cryptocurrency trading platform, cryptocurrency, Blockchain technology information
Мэдэгдэл
Энэхүү танилцуулга нь “MCC койн”-ыг захиалах, худалдан авах, худалдах, хөрөнгө оруулах зөвлөгөө, урилга, уриа, гэрээ хийхэд нөлөөлөх зорилгыг агуулаагүй бөгөөд тус танилцуулгыг уншиж танилцсанаар тус виртуал хөрөнгийг худалдан авах гэрээний харилцаа үүсэхгүй болно.
“MCC койн”-ыг худалдан авах, худалдах, арилжаалах талаар худалдан авагч нь холбогдох эрсдэлийг судалж, мэдлэг, мэдээлэлд суу
11/02/2022
Coming Soon
01/02/2022
Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
Ирэх 7 хоногт mycoin 2, 3 р сард хийгдэх, нээлтээ хийх онцлох, чухал ажлуудаа үе шаттайгаар зарлах болно
26/01/2022
Крипто өвөл эхэлсэн үү? Биткойны ханшийн уналт хэдий хүртэл үргэлжлэх вэ?
Энэ удаагийн биткойны ханшийн уналт бараг бүх дэмжлэгийн шугамаа сэтлэн дараагийн томоохон дэмжлэгийн шугам нь $30,000 гэж үзэхээс өөр аргагүйд хүргээд байна. Биткойны ханш сэргэхэд бусад ихэнх alt койнуудын ханш сэргэдгийг бид мэднэ.
Дэлхийн хамгийн том дижитал хөрөнгө биткойн зургаа дахь өдрөө дараалан уналтад ороод байгаа бөгөөд сүүлийн долоон хоногт ойролцоогоор 20%-иар буурсан байна. Энэ нь 11-р сарын оргил үеээсээ 50%-иар доогуур байгаа бөгөөд даваа гарагт 32,970 доллар хүртэл арилжаалагдсан нь 7-р сараас хойших хамгийн доод үзүүлэлт юм.
Арилжаачид 40,000 долларыг дэмжлэгийн гол түвшин гэж хоёр долоо хоногийн хугацаанд бодож байсан. Одоо биткойн энэ түвшнээс 15%-иар доогуур арилжаалагдаж байна. Үүний зэрэгцээ бусад криптовалютын ханш ч буурч, этэриумын үнэ 2240 ам.доллар болсон нь арваннэгдүгээр сарын 4860 орчим ам.доллараас талаас илүү хувиар буурсан байна.
Крипто хадгалдаг ихэнх хүмүүс одоо жинхэнэ паникт орж эхэлж буй нь гарцаагүй. myCoin биржинй зүгээс энэ зах зээл нь үргэлж тогтвортой байдаггүй бөгөөд ханшийн уналт, өсөлтийн циклийг зөв мэдэрч хөрөнгө оруулалтаа хийхийг зөвлөж байна.
18/01/2022
MCC койн эзэмшигч нартай хийх онлайн уулзалтын холбоосыг нийт хэрэглэгчдийн email хаягаар илгээлээ.
Та бүхэн уулзалтад идэвхитэй оролцно уу.
Хэзээ: 2022.01.18 20:00 цагт
Апп: https://www.microsoft.com/en-us/microsoft-teams/download-app
Хүчирхэг коммунитиг хамтдаа бүтээцгээе.
14/01/2022
Төвлөрсөн бус санхүү (DeFi)
Төвлөрсөн бус санхүүгийн гэсэн үгийн товчлол болох DeFi нь уламжлалт санхүүгийн ертөнцийг үгүйсгэхэд чиглэсэн блокчейн орон зай дахь олон төрлийн хэрэглээ, төслүүдэд зориулагдсан ерөнхий нэр томъёо юм.
Блокчэйн технологиос санаа авсан DeFi нь ихэвчлэн ухаалаг гэрээг ашигладаг блокчэйн технологид суурилсан санхүүгийн хэрэглүүр гэж нэрлэгддэг. Ухаалаг гэрээнүүд нь гүйцэтгэхэд зуучлагч шаардлагагүй, интернэт холболттой хүн бүр хандах боломжтой автоматжуулсан гэрээнүүд юм.
DeFi нь төвлөрсөн бус блокчэйн сүлжээн дээр бүтээгдсэн программууд болон хэрэглэгч хоорондоо шууд мэдээлэл солилцлох протоколуудаас бүрддэг бөгөөд хялбар зээл олгох, зээлэх, санхүүгийн хэрэгслийг арилжаалахад нэвтрэх эрх шаарддаггүй.
Өнөөдөр ихэнх DeFi програмууд Ethereum сүлжээг ашиглан бүтээгдсэн боловч өндөр хурд, өргөтгөх боломжтой, аюулгүй байдал, хямд өртөгтэй олон нийтийн сүлжээнүүд шинээр гарч ирж байна. Жишээлбэл BSC /Binance Smart Chain/ юм.
Ихэнх Defi төслүүд хэрэглэгчдийн санал асуулгад буюу олонхийн санал хураалтын засаглалд суурилсан байдаг ба манай Community Fund төсөл нь үүний адил олонхийн засаглалд суурилсан тогтолцоотой байх юм.
Цаашдийн 5-10 жилийн хугацаанд хүн бүхэн Defi тогтолцоонд ямар нэгэн байдлаар оролцоотой болсон байх болно.
13/01/2022
ЗАРЛАЛ
МСС койн эзэмшигч та бүхэндээ цаг үеийн мэдээ мэдээлэл хүргэх, хэрэглэгчдийнхээ санал хүсэлтийг сонсох коммунити онлайн уулзалт 2022 оны 01 сарын 18 -ны мягмар гарагт 20:00 цагаас товлогдлоо. Уулзалт Microsoft Teams программаар явагдах болно. Та бүхэн https://www.microsoft.com/en-ww/microsoft-teams/download-app холбоосоор татаж авах эсвэл гар утсандаа "Microsoft Teams" татаж аваад уулзалтад оролцоно уу.
Уулзалтад оролцох холбоосыг myCoin биржийн бүртгэлтэй email хаягаар нь илгээх болно.
12/01/2022
Криптог урлагт ашигласнаар гол үнэ цэнэ түүний жинхэнэ байдал, өмчлөлийг дижитал аргаар баталгаажуулснаар оршдог.
Хэн ч Ethereum блокчейн дээр CryptoPunk-г үзэж, зургийг татаж авах эсвэл хадгалах боломжтой ч эх хувийг эзэмшдэг гэдгээ баталж чадахгүй.
myNFT төслийн гол үзэл санаа бол цаашид хүн бүхэн NFT эзэмшигч байх шаардлага үүснэ. Энэ үед манай хэрэглэгчид хамгийн үнэ цэнэтэй NFT эзэмшигч байх нь чухал гэдэгт оршино.
11/01/2022
МЭДЭГДЭЛ
МСС койны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлснээс хойш 30 хоног өнгөрч байна. Энэ хугацаанд myCoin.mn биржийн хамт олон өдөр бүр, амралтын өдөргүй шаргуу ажиллаж, төлөвлөгөөт ажлуудаа хийсээр байгаа билээ.
Олон улсын болон дотоодын зах зээлд 12 дугаар сарын дундаас эхэлсэн криптогийн ханшийн уналтын тренд өнөөдөр ч үргэлжилсээр байна. Хэдийгээр койны ханш уналттай байгаа ч бидний хийж буй ажлуудын үр дүн МСС койны ханшинд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна.
Биржийн удирдлагад өөрчлөлт орж менежментийн дотоод шинэчлэл хийгдсэн талаар бид өмнө нь мэдээллэсэн билээ. Биржийн шинээр томилогдсон удирдлага бид whitepaper дээр бичигдсэн ажлуудаа төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд гар утасны апп хөгжүүлэлт, MyNFT-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, MyAcademy сургалтын контент бэлтгэл зэрэг олон ажлууд дуусах шатандаа орж байна. Бэлэн болсон ажлуудын талаарх мэдээллийг ойрын хугацаанд үе шаттайгаар мэдээллэхээр төлөвлөөд байна.
Хийгдэж байгаа ажлууд болон цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаарх мэдээллийг сонирхож буй МСС койн эзэмшигчидтэй биржийн удирдлага уулзалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд уг уулзалтын товыг удахгүй зарлах болно. Цаашид онлайн болон биет уулзалтуудыг тодорхой хугацаанд тогтмол хийж байхаар төлөвлөж байна.
Хэрэв танд биржийн үйл ажиллагаа болон МСС койнтой холбоотой асуудлаар бидэнтэй холбогдох хэрэгцээ гарвал манай биржийн албан пэйж хуудас, [email protected] и-мэйл хаягаар холбогдохыг танд зөвлөж байна.
Бид хэрэглэгчийн санал, хүсэлтийг дээрх албан сувгуудаар хүлээн авч шийдвэрлэн ажилладаг бөгөөд дээрхээс өөр сувгаар буюу хамтран ажилладаг зөвлөхүүд, түнш байгууллагуудын ажлын байранд очих болон хамааралгүй хувь хүмүүсрүү хувийн чат, мессэжээр санал, хүсэлтээ илгээхгүй байхыг эрх зүйн хувьд та бүхэнд зөвлөж, анхааруулж байна. Зөвлөхүүд болон түнш байгууллагууд нь тодорхой ажлуудын хүрээнд бидэнд тодорхой түвшинд зөвлөх, оролцох эрхтэй болхоос биш myCoin бирж, MCC койнтой холбоотой аливаа асуудал нь хамааралгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хэрвээ хэрэглэгчийн зүгээс дээрх зохисгүй үйлдлийг гаргаж, түүнээс үүссэн аливаа маргаан, гомдолыг myCoin бирж хариуцахгүй, тухайн хэрэглэгч эрх зүйн хүрээнд өөрөө хариуцах болохыг үүгээр мэдэгдье. Харин myCoin.mn биржийн үйл ажиллагаа, MCC койн, төсөлтэй холбоотой аливаа асуудлаар зөвхөн “Мая Койн” ХХК-ын эрх бүхий албан тушаалтан, байгууллагын албан ёсны хаягуудад хандан санал, хүсэлтээ шийдвэрлүүлэж байхыг танд зөвлөж байна.
Бид бүхэн таны санал, хүсэлтэд түргэн шуурхай хариулж, дүрэм, журам, хуулийн хүрээнд шийдвэрлэх болно.
Биржийн оффис нь хэрэглэгч хүлээж авах, уулзах зориулалтгүй бөгөөд зөвхөн цахим харилцаагаар таны асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг үүгээр мэдэгдэж байна.
myCoin крипто бирж 2022.01.11 өдөр
10/01/2022
MCC койны хоёрдогч зах зээлийн арилжаанд зориулан зарлагдсан “Special Staking” хөтөлбөрийн өгөөжийг үндсэн койны хамт стэйк хийсэн хэрэглэгчдийн хэтэвчинд байршуулж дууслаа.
Онцгой Стэйкинг хөтөлбөрт хамрагдсан хэрэглэгч нартаа баярлалаа.
Манай үндсэн стэйкинг хөтөлбөр тун удахгүй...
27/12/2021
УРИАЛГА
Buy the Fear, Sell the Greed.
МСС КОЙНЫ АРИЛЖААНД ХЯМД ҮНИЙН АВАХ САНАЛ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ОРЖ ИРЖ БАЙГАА ТУЛ IEO-Д ОРОЛЦСОН ХЭРЭГЛЭГЧ ТА БҮХЭН ӨӨРИЙН ЭЗЭМШИЖ БУЙ КОЙНЫГ САНДРАН БҮҮ ЗАРААРАЙ.
БИД ТӨЛӨВЛӨГӨӨНИЙХӨӨ ДАГУУ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭРЧИМТЭЙ ХИЙЖ БАЙГАА БӨГӨӨД ТУН УДАХГҮЙ МСС КОЙНЫ ХЭРЭГЛЭЭГ ДЭМЖСЭН ОЛОН АЖЛУУД АР АРААСАА ХИЙГДЭХЭЭР ХҮЛЭЭГДЭЖ БАЙНА.
IEO -Д ОРОЛЦОЖ АВСАН КОЙНОО HODL ХИЙЖ ҮНЭ ЦЭНИЙГ НЬ ХАМТДАА ӨСГӨЖ БОДИТ ӨГӨӨЖИЙГ ХҮРТЭЦГЭЭЕ.
ХҮЧИРХЭГ КОММУНИТИГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ!
27/12/2021
IEO -д оролцсон хэрэглэгчдэдээ хэтэвч дэх МСС койны үлдэгдэл дүнтэй тэнцүү тооны "BANK" -ийг та бүхэндээ Christmas-ийн баярын бэлэг болгон олгож байна. "BANK" байршуулалт хийгдсээр байгаа бөгөөд 12 сарын 28-ны дотор Стэйкинг хийсэн хэрэглэгчдийн "BANK" байршиж дуусах болно.
"BANK" -ийн хөгжүүлэгчдийн зүгээс өгсөн мэдээллийн дагуу та бүхэнд дараа дараагийн ээлжит сюрпризийг зарлах болно.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Bayanzurkh District
Ulaanbaatar
97611
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 16:30 |