Dooreed IP Advisory

Dooreed IP Advisory

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dooreed IP Advisory, Intellectual Property Lawyer, 27/3 Bldg. , 18 sub-district, Bayanzurkh district, Ulaanbaatar.

Strategic intellectual property advisory for brands and businesses in Mongolia & International markets • 12+ years of experience • Consultation available by appointment

18/05/2026

🇲🇳 Монгол Улс газар зүйн заалт бүртгэгдсэнийг илэрхийлэх албан ёсны таних тэмдэг болон хэрэглэх журмаа баталлаа.
Уг тэмдгийг ашигласнаар Монгол Улсад бүртгэгдсэн газар зүйн заалттай бүтээгдэхүүний гарал үүсэл, онцлог чанарыг хэрэглэгчдэд таниулахаас гадна үндэсний онцлог бүтээгдэхүүний үнэ цэн, нэр хүндийг хамгаалах, үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, орон нутгийн уламжлалт үйлдвэрлэл, соёлыг сурталчлахад чухал ач холбогдолтой юм.

🔸Газар зүйн заалт гэж юу вэ?
Бүтээгдэхүүний чанар, нэр хүнд, онцлог шинж нь тухайн газар нутаг, байгал цаг уур, нутгийн иргэдийн ахуй соёлтой салшгүй холбоотой болохыг илэрхийлдэг оюуны өмчийн эрхийн нэг төрөл бол юм. Үүнийг Монгол Улсад Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар зохицуулдаг.

🇬🇧Mongolia has approved an official certification mark and regulation for registered geographical indications under Order No. A/141 of the Intellectual Property Office of Mongolia.
The certification mark is intended to help consumers identify products protected as geographical indications in Mongolia and to certify their origin and distinctive qualities. It is also expected to contribute to protecting the value and reputation of nationally distinctive products, enhancing the competitiveness of producers, and promoting local traditional production and culture.

🔸 protect products whose quality, reputation, and unique characteristics are closely linked to their place of origin, local climate, and traditional culture and it is protected in Mongolia under the Law on Trademarks and Geographical Indications.



https://dooreed.com/2026/05/18/mongolia-approves-certification-mark-for-geographical-indications/

Зөвлөгөө авах бол:
💻 https://calendly.com/dooreed/30min

Photos from Dooreed IP Advisory's post 11/05/2026

гэрэл зургуудаас

Оюуны өмч, тэр дундаа барааны тэмдгийн салбарын хамгийн том арга хэмжээнүүдийн нэг болох 148 дахь удаагийн INTA Annual Meeting 2026 нь 5 дугаар сарын 2–6-ны өдрүүдэд анх удаа Английн Лондон хотноо зохион байгуулагдлаа.
9600 гаруй оролцогч таван өдрийн турш мэргэжлийн хэлэлцүүлэг, уулзалтуудад идэвхтэй оролцож, салбарын чиг хандлага, туршлагаа хуваалцав. Харин оройн танилцах үдэшлэгүүдэд нэрийн хуудсаа солилцон, дарс шимэнгээ хөнгөн яриа өрнүүлж, шинэ найз нөхөд, мэргэжлийн харилцаа холбоог бий болголоо.
Урлаг, соёлын төв болсон Лондон хотод байх хугацаандаа оролцогчид уран зургийн галерей, музей, театрт зочлох боломж гарсан нь энэхүү аяллыг илүү дурсамжтай болгосон юм.
Дахин уулзахын ерөөл дэвшүүлье.



https://dooreed.com/2026/05/06/inta-annual-meeting-2026-inspiring-days-uniting-the-intellectual-property-community/

Зөвлөгөө авах бол:
🔗 https://calendly.com/dooreed/ip_consultation

26/04/2026

Дэлхийн оюуны өмчийн өдөртэй холбогдуулан posted.mn-д өгсөн ярилцлагаас хүргэж байна.

- Оюуны өмч гэж юу вэ?
- Яаж хамгаалах вэ?
- Оюуны өмчийг ашиглахдаа юу анхаарах вэ?
зэрэг ерөнхий ойлголтын талаарх С.Дүүрэнжаргалын ярилцагыг доорх холбоосоор орж уншаарай

🗓️ https://dooreed.com/2026/04/26/ip-talk-with-duurenjargal/

Зөвлөгөө авах бол:
🔗 https://calendly.com/dooreed/ip_consultation

26/04/2026
24/04/2026

UB марафонд зориулж авсан гүйлтийн пүүз, биеийн үзүүлэлтүүдийг хэмжиж тооцоолдог ухаалаг цаг, стриймингээр хүрч буй спортын тэмцээн уралдаан, гүйж байхдаа сонсдог эрч хүчтэй дуу хөгжим гээд дасгал хөдөлгөөн хийх бүртээ бид оюуны өмчтэй холбогдож байдаг. Түүний ачаар илүү чанартай, илүү хурдан, илүү күүл, илүү сонирхолтойгоор сорилт бүрийг даван туулж байгаа билээ.
Энэ жил оюуны өмчийн салбарын өдрийг “спортлог” уриан дор тэмдэглэж байна.
Салбарын нийт мэргэжилтнүүддээ мэнд хүргэе!

When “Swiss Made” Isn’t Made in Switzerland 19/04/2026

🇨🇭“Швейцарт үйлдвэрлэв” нь Швейцарт үйлдвэрлэгдээгүй байх үед …

“Swiss made” гарлын тэмдгийн шинэ зохицуулалтаар тухайн бүтээгдэхүүнийг заавал 100% Швейцарт үйлдвэрлэсэн байх шалгуур тавихаа больжээ. Харин “Swiss Made” тэмдэглэгээг ашиглахын тулд тухайн бүтээгдэхүүний жинхэнэ үнэ цэнийг бүрдүүлж буй R&D (судалгаа, хөгжүүлэлт), загвар, чанарын хяналтыг Швейцарт хийсэн байхыг шаардана. Ингэснээр өөр улс оронд үйлдвэрлэсэн ч 🇨🇭гарлын тэмдэг ашиглах боломж нээгдэж байгаа юм. Энэхүү өөрчлөлт нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний бодит нөхцөл байдалтай нийцэж байгаа хэдий ч нөгөө талаас хэрэглэгчдийн дунд түгсэн байдал, нэр хүнд, гарал үүслийн дүрмийн хувьд шинэ сорилтуудыг бий болгож байна.

👉 “хаана үйлдвэрлэгдсэн бэ?” гэдгээс илүү “хаана үнэ цэнийг бий болгосон бэ?” гэдэг нь ач холбогдолтой болж байна

When “Swiss Made” Isn’t Made in Switzerland Swiss performance footwear company On has emerged as the poster child for a newly clarified approach to “Swissness” label enforcement.

16/04/2026

2026 оны 3 дугаар сард 🇶🇦 Катар улс Ниццийн ангиллын хамгийн сүүлийн хувилбарыг албан ёсоор нэвтрүүлж, барааны тэмдгийг бүх 45 ангилалд бүртгэх боломжийг нээв. Үүнд өмнө нь хязгаарлагдмал байсан 32 болон 33 дугаар ангилал буюу согтууруулах болон согтууруулах бус ундааны ангиллууд багтжээ.
Энэхүү өөрчлөлт нь согтууруулах ундаанд хамаарах барааны тэмдгийн эрхийн хамгаалалт хийх боломжийг бүрдүүлж байгаа боловч Катар улсын энэ төрлийн бүтээгдэхүүний худалдаа, импорт, түгээлтэд тавигддаг хатуу зохицуулалтад нөлөөлөхгүй хэвээр байна.

In March 2026, 🇶🇦 Qatar officially adopted the latest edition of the Nice Classification, allowing trademark registration across all 45 classes. This development includes Classes 32 and 33, covering non-alcoholic and alcoholic beverages, which were previously restricted or difficult to register.
While this change enables brand owners to secure trademark protection for alcoholic beverage products, it does not affect Qatar’s strict regulations on the sale, import, and distribution of alcohol, which remain highly controlled.

15/04/2026

Лого, брэнд нэр патентжуулах нь оюуны өмчийн эрхийн нэг төрөл - барааны тэмдэгт хамаарна. Бизнесийг, бүтээгдэхүүн-үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж, хөтөлж байгаа гол зэвсэгтээ эрхийн хамгаалалт хийхэд ямар шат дараалал, цаг хугацаа зарцуулдаг тухай доорх холбоосоор орж танилцаарай.

Энэхүү мэдээллийг оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч (ОӨИТ)-ийн ажиллах практик өнцгөөс бэлтгэсэн болохыг анхаарна уу.

https://dooreed.com/2026/04/15/trademark-registration-guideline/

Зөвлөгөө авах бол:
🔗 https://calendly.com/dooreed/ip_consultation

Photos from European Union Intellectual Property Office - EUIPO's post 06/04/2026

Өнөөдөр Антуан де Сент-Экзюперигийн “Бяцхан хунтайж”нийтлэгдсэний 83 дах жилийн ой тохиож байна. Зохиолч хэдий урт наслаагүй ч түүнийг насан өөд болсноос хойш 70 жилийн хугацаанд “Бяцхан Хунтайж”-ийн зохиогчийн эрх хүчин төгөлдөр хэвээр юм. Зохиогчийн эрхээс гадна номын нэр, дүрүүд мөн нэрд гарсан мөртүүдэд барааны тэмдгийн эрх ийнхүү хамгаалагдсан байдаг аж (EUTM дугаар нь Европын Холбооны улсуудад бүртгэлтэй барааны тэмдгийн дугаарууд юм).

Зохиолч Г.Аюурзана, Буддын гүн ухаан судлаач Н.Мөнхбаяр нарын “Бяцхан хунтайж” зохиолыг буддын ухааны өнцгөөс ярилцсан нэвтрүүлгийг мөн өнөөдөр үзэж таарлаа. Үзээрэй, маш сонирхолтой 👇
https://youtu.be/JoVqjsKZrvo?si=3xqlvmpb7qYI8mB-

Want your practice to be the top-listed Law Practice in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Address


27/3 Bldg. , 18 Sub-district, Bayanzurkh District
Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 12:00
Tuesday 10:00 - 12:00
Wednesday 10:00 - 12:00