Expert Review
Шинжлэх ухаан, Инженерчлэл, Математик, Технологи (ШИМТ)-н чиглэлээр мэдээллийг олон нийтэд хүргэнэ.
Шинжлэх ухаан, технологи, инженерчлэлийн чиглэлээр сонирхол нэгтэй хүн бүрт зориулав. Бодит баримт, баталгаатай эх сурвалж дээр суурилан шинжлэх ухааны ерөнхий суурь мэдлэг, шинээр гарсан нээлт, амжилтуудыг нийтэд ойлгомжтой хэлбэрээр түгээн дэлгэрүүлэх; инженерчлэл, технологийн салбарт ид өрнөж байгаа гол үйл явдал, ирээдүйн чиг хандлага, техникийн ололт дэвшлүүдийн талаар сонирхолтой мэдээ, мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэх эрхэм зорилготой.
01/06/2025
Энэ зургийг мэдэхгүй хүн хальт харвал орон гэргүй хүн байна гэж бодож магадгүй. Гэвч энэ гэмгүй царайны цаана суут оюун ухаан нуугдаж байгаа. Дэлхийн олон мянган математикчидийн толгойны өвчин болсон "Мянганы 7 бодлого" гэж математикийн шийдэгдээгүй том бодлогууд байдаг. Энэ 7 бодлогоос өнөөдрийн байдлаар ердөө цор ганцыг нь л бодож эцсийн шийдлийг олоод байна. Математикийн тэр хүнд бодлогыг бодож асуудлыг нэг мөр шийдсэн хүн бол энэ зураг дээрх хүн. Оросын математикч Г.Перельман. Мань эр шинэ мянганы математикийн хамгийн том асуудлуудын нэгийг бодчихоод гэнэт алга болж өнөөдөр нэг иймэрхүү юу ч болоогүй юм шиг амьдарч байна. Өчнөөн том шагналууд, олон сая долларын мөнгөн шагнал өгье гэсэн ч огт тоогоогүй бөгөөд зүгээр л Оросын хаа нэгтээ мөрөөрөө шүдээ чигчлээд амьдарч байна. 😄
01/06/2025
Нобелийн шагналт эцэг, хүү Бор. Аав нь атомын бүтцийг, хүү нь атом доторх цөмийн бүтцийг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулсан.
31/05/2025
Оюутны амьдрал.
31/05/2025
Монгол эрдэмтэн 100 гаруй жилийн түүхтэй квант механикийн онолын салбарт түүхэн нээлтийг хийлээ. 👏
Австралийн Гриффит их сургуулийн судлаач Х.Цэндсүрэн, Макс Планкийн нэрэмжит цөмийн физикийн институттэй хамтран квант хонгил (квант туннел) гэж нэрлэгддэг үзэгдлийн үед электронууд ер бусын харилцан үйлчлэл үзүүлж байгааг илрүүлсэн нь физикийн салбарт том нээлт болоод байна. Түүний судалгааны ажил физикийн салбарын хамгийн нэр хүндтэй сэтгүүл болох Physical Review Letters (PRL)-д нийтлэгджээ. Квант туннелийн үзэгдлийн үед хориотой бүс дотор электронуудын ойлт, сарнилын үйл явцыг анх удаа ажигласан нь судалгааны гол үр дүн болжээ.
Тэрээр өөрийн хийсэн нээлтийнхээ талаар бичихдээ: "Классик физикийн үүднээс “Хориотой муж” гэж нэрлэгддэг “Квант хонгил (quantum tunneling)” дотор электрон буцаж ойж/сарниж байгаа үзэгдлийг анх удаа олж илрүүлсэн ажил маань PRL сэтгүүлд хэвлэгдлээ. Ингээд квант механикт дахин нэг “гаж” үзэгдэл нэмж орхилоо. Энэхүү ажлыг Германы Макс Планкийн нэрэмжит Цөмийн Физикийн Институтын (MPIK) онолын физикчидтэй хамтран хийсэн болно. Квант механик үүсч хөгжсөний 100н жилийн ойд барьж байгаа миний бэлэг юмуу даа 😉" гэжээ.
Түүний бичсэн өгүүллэг хүн бүхэнд нээлттэй бөгөөд дараах холбоосоор орж уншаарай.
https://link.aps.org/doi/10.1103/PhysRevLett.134.213201 "
Сүүлийн 15 жилд МУ агаарын бохирдол бууруулахад 5,6 их наяд төгрөг зарцуулжээ. Энэ мөнгөөр 450 МВт ДЦС-5 барих боломжтой байв.
31/05/2025
Оросын алдарт математикч Григорий Яковлевич Перельман бол Клей математикийн институтээс 2000 онд зарласан математикийн салбарт шийдэгдээгүй "Мянганы 7 бодлого"-ын нэг болох Пуанкарегийн таамаглалыг батласнаар мэргэжлийн математикчидийн дунд амьд домог болсон хүн. Түүний хийсэн ажил геометр анализ, Риманы геометр, геометр топологийн салбарт үнэтэй хувь нэмрийг оруулсан. Тийм учраас математикийн Нобелийн шагнал гэж хэлж болох Фильдсийн шагналыг 2006 онд олгосон боловч мань эр хүлээн авахаас татгалзсан. Дараа нь 2010 онд Миллениум Прайз гэж 1 сая доллар дагалдаж ирдэг маш нэр хүндтэй шагналыг түүний гаргасан гавъяаг нь үнэлж гардуулахаар болсон ч мөн л авахаас татгалзсан. Өөр бусад шагналууд ар араасаа цуварсан ч бүгдээс нь татгалзсан. Гавъяа шагналуудаас татгалзсанаас гадна тэрээр мэргэжлийн математикийн салбараа бүр мөсөн орхихоор шийдэж энгийн эгэл даруухан байдлаар буйдхан амьдрахаар шийдсэн байдаг. Түүний хувьд нэр төр, алдар гавъяа, эд хөрөнгө мөнгө төгрөг огт сонин биш байсан бөгөөд өөрийн хувь хүний итгэл үнэмшил, үнэт зүйл, ёс суртахуун ба шударга ёсны суурь зарчмууд дээрээ баттай зогсож дээрх шийдвэрүүдийг гаргасан болов уу гэж таамаглаж болно. Сурвалжлагч, сэтгүүлч нарт ямар нэг ярилцлага, тайлбар огт өгдөггүй учраас тэрээр маш нууцлаг амьдралтай хүн билээ.
================================
30/05/2025
Энэтхэгийн математикийн гоц авъяастан Сриниваса Раманужан (1887-1920). Академик түвшинд мэргэжлийн математикийн чиглэлээр албан боловсрол бараг эзэмшээгүй тэрээр бага наснаасаа гоц авьяастан болох нь мэдэгдсэн. Тухайн цаг үед математикийн тооны онолд шийдэгдээгүй байсан олон хүнд хэцүү бодлогын шийдлүүдийг олж, цоо шинэ теоремууд баталсан хүн. Богинохон хугацаанд амьдарсан ч математикийн салбарт жинтэй хувь нэмэр оруулсан бөгөөд хожим түүний хийсэн ажлуудаас математикийн шинэ салбар үүсэж, судалгааны чиглэлүүд бий болсон. Тэрээр цэвэр математикийн салбарт тухайлбал математик анализ, тооны онол, хязгааргүй тоон цувааны онолд олон чухал ажлууд гүйцэтгэсэн билээ.
Их Британий алдартай математикч Годфри Харолд Харди нэгэн удаа эмнэлэгт өвчтэй хэвтэж байгаа өөрийн шавь, хамтрагч болох Раманужаныг эргэхээр такси бариад очиж л дээ.
Математикч хүний онцлогоор таксиний дугаарыг анзаартал "1729" гэсэн тоо байв. Эмнэлэг дээр ирээд Раманужанд "Би сая 1729 гэсэн онцын сонин биш, уйтгартай дугаартай таксигаар ирлээ" гэхэд Раманужан үүнийг сонсоод тэр даруйд "Харин ч их сонирхолтой тоо байна. Яагаад гэвэл энэ тоо хоёр янзын байдлаар хоёр тооны куб зэргүүдийн нийлбэр байдлаар илэрхийлэгдэх хамгийн бага тоо байж" гэж хэлсэн байдаг. Раманужаны хэлснээр бол:
1729 = 1³ + 12³ = 9³ + 10³.
Тэр цагаас хойш дээрх байдлаар илэрхийлэгдэх тоонуудыг "Таксины дугаарууд" гэж нэрлэх болжээ.
Зөв, санал нэг байна. Эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч гэсэн 3 салбарыг тэргүүнд эрэмбэлж төсөв хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй.
300 МВт цахилгаан, 340 ГКал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай ТЭЦ 5 төслийн тендер зарлагджээ.
26/05/2025
Шинжлэх ухаанд өнөөдрийг хүртэл маргаантай хэвээрээ байгаа асуудал бол ертөнцийн үүслийн тухай асуудал. Тухайлбал их тэсрэлтийн онолд ертөнц 13,7 тэрбум жилийн өмнө үүссэн гэж үздэг. Тэгвэл их тэсрэлтээс өмнө юу байсан бэ?, Их тэсрэлт яагаад болсон бэ? Цаг хугацаа эхлэл төгсөлтэй юу гэх мэт асуултууд маргаантай хэвээрээ байна. Энэ тал дээр Степен Хокинг болон Рожер Пенроуз гэх нэр хүндтэй хоёр физикчийн байр суурь зөрдөг.
Хокингийн хувьд цаг хугацаа гэдэг ойлголт Их тэсрэлтээс эхлэлтэй, тийм учраас Их тэсрэлтээс өмнө юу болсон бэ гэж асуух нь ерөөсөө ямар ч утгагүй зүйл гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Пенроузын хувьд космологийн цикл гэх онолдоо манай ертөнц бол тэсэрч, тэлээд эргээд хумигддаг маш олон дараалсан ертөнцүүдийн ердөө л нэг нь байх боломжтой гэсэн санааг гаргасан. Тиймээс Их тэсрэлтээс өмнө өөр нэг ертөнцийн хумилт болсон гэсэн үг юм. Ертөнц тэлсээр эцэстээ эргээд хумигдах болно, тэгээд дараагийн ертөнцийн тэсрэлт болж цикл үргэлжилнэ гэсэн санаа гарч ирдэг.
Ертөнцийн үүсэлтэй холбоотой эдгээр онолоос гадна өөр янз бүрийн хувилбарууд ч яригддаг. Гэвч яг аль нь зөв бэ гэдэг нь маргаантай асуудал юм. Харин их тэсрэлт болсон, тэр цагаас хойш ертөнц тэлсээр байгаа тухайд бол ерөнхийдөө ихэнхи физикчид хүлээн зөвшөөрдөг. Астрономийн ажиглалт хэмжилтийн баримтууд ч үүнийг батласаар ирсэн билээ.
26/05/2025
Дархлалын систем нь биед нэвтэрсэн вирус, нян, янз бүрийн хавдрын эсүүдийг устгаж, цэвэрлэж биеийг өвчлөхөөс сэргийлж хамгаалах үндсэн үүрэгтэй. Энэ үүргийг дархлалын системийн Т эсүүд гүйцэтгэдэг. Т эсүүд нь өвчилсэн эсүүд, хавдрыг олж илрүүлээд устгадаг. Зүйрлэвэл дархлалын систем нь зэвсэгт хүчин бол Т эсүүд нь армийн дайчид юм. Зурагт Т эсүүд хавдрын эсүүдийг хэрхэн устгаж байгааг загварчлан харуулсан байна.
📷 Credit: National Institutes of Health/Cambridge University
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Website
Address
Ulaanbaatar