Secure Zone

Secure Zone

Share

Cybersecurity Audit, Risk Assessment and Pe*******on testing

26/05/2026

🔍 МАБ-ын аудит хийх үед түгээмэл илэрдэг 3 асуудал

1️⃣ Хандалтын эрхийн хяналт сул
Ажилтан байгууллагаас гарсны дараа ч системд нэвтрэх эрх нь хаагдаагүй байх тохиолдол олон байдаг. Энэ нь дотоод болон гаднын халдлагад өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

2️⃣ Нөөцлөлт найдваргүй
Өгөгдлөө тогтмол нөөцөлдөг ч бодитоор сэргээж туршдаггүйгээс болж асуудал гарсан үед мэдээллээ бүрэн алдах эрсдэл үүсдэг.

3️⃣ Ажилтнуудын МАБ-ын мэдлэг хангалтгүй
Техникийн хамгаалалт сайн байсан ч фишинг имэйл, хуурамч линк, сошиал инженерчлэлд өртөх эрсдэл байгууллагын хамгийн сул цэг хэвээр байдаг.

Бид байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг баталгаажуулах дараах үйлчилгээнүүдээ санал болгож байна:
✅ МАБ-ын аудит
✅ Кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ
✅ Пенетрешн тест
✅ МАБ-ын мэдлэг олгох сургалт

📞 80859889
📧 [email protected]
🌐 www.securezone.mn

02/04/2026
18/03/2026

Монгол цэргийн баярын мэнд хүргэе!

Эр зориг, хүч чадал, итгэл сэтгэлээрээ гэр бүл, эх орныхоо тулгуур болсон бүх эрчүүддээ сайн сайхныг хүсье! 🎖️💪🎉

17/03/2026

Бидний үйл ажиллагааг жил бүр дэмждэг Secure Zone компанийн хамт олондоо талархаж байна. Мэдээллийн аюулгүй байдал, аудитын үйлчилгээг чанартай өгдөг энэ байгууллагын Үүсгэн байгуулагч Х.Сувд Suna Khada танд салбарын эмэгтэйчүүдийн өмнөөс баярласнаа илэрхийлье.

Women in Tech Монголын технологийн салбарын эмэгтэйчүүдийн хамгийн том чуулганыг зохион байгуулах гэж байна. Хиймэл оюун бидний амьдралын бүх салбарт орж ирж буй энэ цагт эмэгтэйчүүд бид юуг анхаарч, юунд суралцаж болох талаар мэргэжлийн хүмүүсээс сонсч, бизнес хүрээгээ тэлж, салбарын эмэгтэйчүүдтэй танилцах боломжтой.

📆 2026 оны 3 сарын 27, 09:00-13:00
📍 Тусгаар тогтнолын ордон
🔖 Тасалбар 50.000₮ https://forms.gle/Cw4HKh4QFUaAjJrL7

08/03/2026

🌸 Happy Women's Day! 🌸

Охид, бүсгүйчүүд, ээжүүд – бүх эмэгтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе! Та бүхэн эрүүл энх, аз жаргал, хайр халамжаар дүүрэн байх болтугай. 💜✨

SecureZone LLC

04/03/2026

⚠️ Системийн эмзэг сул байдлаа шалгуулж, кибер халдлагаас хамгаалаарай!

💻 Кибер халдлага нь мэдээллийн системийн эмзэг сул байдал, илрээгүй нүх цоорхойг ашиглан хийгддэг. Мэдээллийн систем, сүлжээ, технологийн төхөөрөмжүүдэд ийм сул талууд байгаа тохиолдолд халдлагад өртөх эрсдэл үргэлж байсаар байна.
Эдгээр эмзэг сул талуудыг урьдчилан илрүүлж, засварлан хамгаалах нь кибер халдлагаас сэргийлэх хамгийн чухал алхам юм.

🔐 Секьюрзон компанийн зүгээс байгууллагын мэдээллийн системийн эмзэг байдлыг илрүүлж, хамгаалалтыг сайжруулахад чиглэсэн дараах мэргэжлийн үйлчилгээг үзүүлж байна.

🛡️ Системийн эмзэг сул байдлыг илрүүлэх тест (Vulnerability scanning)
🛡️ Нэвтрэх тест (Pe*******on Testing)
🛡️ Илэрсэн эмзэг байдал, алдааг засварлах кибер аюулгүй байдлын зөвлөмж

Securezone LLC

📧 [email protected]
☎️ 80859889

17/02/2026

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилдээ
Эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байж
Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Секьюрзон ХХК

31/12/2025

Улиран одож буй он бидэнд шинэ туршлага, амжилт, ахиц дэвшлийг авчирсан онцгой жил байлаа. Биднийг үргэлж дэмжиж, хамтдаа урагшилж ирсэн харилцагчид, хамтран ажиллагч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Ирж буй 2026 ондоо эрүүл энх, аз жаргал, ажил үйлс тань өөдрөг байж, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе ✨

ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ!

Хүндэтгэсэн,
СЕКЬЮРЗОН ХХК

25/12/2025

MERRY CHRISTMAS!🎄
HO, HO, HO 🎅

Secure Zone

26/11/2025

УЛС ТУНХАГЛАСНЫ ТҮҮХТ 101 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ. 🇲🇳

SECUREZONE LLC

Want your business to be the top-listed Computer & Electronics Service in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Address


Sukhbaatar District, 3th Khoroo
Ulaanbaatar
14000