Chantsaa

Chantsaa

Share

mongolian cranio warrior краниосиностозтой баатарлаг гүнж
CVR мэс заслаас хойш хэрхэн өсөж байна вэ?

12/08/2025

Содон гоё цэцэгхэн минь 4 нас хүрлээ. Чамдаа аз жаргал, эрүүл энх, эрдмийн дээдийг ерөөе! Миний Алчууртай охин 🥰🥰🥰

10/11/2024

Чанцалын 8 сартай болон өнөөдрийн зураг. Том болж өгөөд л байна эгдүүтэй гүнж минь. 🥰🥰🥰🥰

26/06/2024

Нуурын эргээр зугаалж явтал
Нугас дуугарах шиг боллоо
Нугас дуугарав уу гэтэл
Нугас дуугарсан байлаа... 🙂

Photos from Chantsaa's post 25/06/2024

Д витаминаа нөөшилж явнаа бид 2. 🙂

Говийн торгон элсэн дээр зөндөө тоглоод, зөндөө ядраад, одоо зөндөө унтах байх. 😁

22/06/2024

Босс хамгийн гоё суудлаас, бусад нь захын суудлаас 😁 (3 нас хүрэхээр нь л хүмүүжилийн ажлыг эхлэнэ дээ)

Орчин цагийн хүүхдүүдийн үзэх дуртай зүйлсийг сайн ойлгохгүй юм. ккккк Цасан цагаан, Шрек, Тоом жээрри биш нэг тийм өнгө өнгийн ус баримлын шавар элс легогоор зугаацаж байгаа гарнууд л үзээд суух юм ккккк.

30/05/2024

Цэцэрлэгийнхээ анхны жилийг амжилттай төгслөө.

Бид хоёрын амжилт: Өөрөө хоолоо иддэг, эвлүүлдэг тоглоомоор сайн тоглодог, цэцэрлэгийнхээ орыг өөрөө засаад унтдаг, 3-4 үгтэй ганц нэг өгүүлбэр хэлдэг, ганцаараа явж сурч байгаа, дууны аяыг сайн тогтоодог, коршонкондоо бие засдаг, өөрийгөө маш сайн ойлгуулж, бусдыг сайн ойлгодог болсон.

Багшдаа маш их баярлалаа. Халуун дулаан сэтгэл, хайраар тосон авч, эрдмийн далайд анхны хөтөч нь болж, зөндөө дуу, зураг, зугаатай хөгжөөнтэй хичээл орж, зөндөө үлгэр ярьж өгсөн. 🥰🥰🥰🥰

11/05/2024

Хоёр насныхаа синдромыг давсан улс байна даа, гурван насны синдромоо ч давчихна л даа. Гурван насныхаа синдромыг давчихвал ч дараа нь дөрвөн насны синдромоо давна даа, тэгээд дөрвөн насны синдромоо давчихвал ч таван насанд ч давгүй дээ тээ. 😊🙂🥰

Want your public figure to be the top-listed Public Figure in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Ulaanbaatar