Esu The English School - Хүннү молл салбар
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Esu The English School - Хүннү молл салбар, Education, Хан-Уул дүүрэг 4-р хороо, Яармаг Наадамчдын зам, Хүннү Молл төвийн баруун хойно, Ulaanbaatar.
14/05/2026
🎭 Урилга 🎭
Хүүхэд насны гэгээн дурсамж, инээд хөөр, мөрөөдлөөр дүүрэн нэгэн өдрийн эзэд болсон Monte Rosa Cyber School-ийн 5-р ангийн сурагчид төгсөлтийн баярын тайзнаа
“Буратино” жүжгийг амилуулах гэж байна. ✨
Эрхэм хүндэт эцэг эх, асран хамгаалагчид, багш нар та бүхнийг бяцхан жүжигчдийн авьяас чадвар, хичээл зүтгэлийг хамтдаа мэдэрч, дурсамж дүүрэн энэ үдшийг хуваалцахыг урьж байна.
📅 2026 оны 5-р сарын 15
🕑 14:00 цагт
📍 Monte Rosa Cyber School
💫 Хүүхэд насны тайзнаа гэрэлтэх мөч бүрийг хамтдаа бүтээцгээе
🏀🏐 Дугуйлангийн тайлан 2026 оны 5-р сарын 9-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Нэг жилийн турш тууштай хичээллэж, ур чадвар, багаар ажиллах чадвараа хөгжүүлэн тайлан тоглолтоо амжилттай толилуулсан нийт сурагчдадаа баяр хүргэе. ✨
Мөн хүүхэд бүрийг дэмжин чиглүүлж, уйгагүй хөдөлмөрлөсөн багш нартаа талархал илэрхийлье. 💙
Та бүхэндээ Сагсан бөмбөг, Гар бөмбөгийн дугуйлангийн тайлан тоглолтын онцлох мөчүүдээс хүргэж байна. ⛹️♂️🏐
#ДугуйлангийнТайлан #ШинэЭлсэлт
— Monte Rosa Cyber School
11/05/2026
🎉 Бахархалтай Амжилт 🎉
Monte Rosa Cyber School-ийн 12А ангийн сурагч Б.Эрхэм IELTS олон улсын шалгалтад амжилттай оролцож, 7.5 оноо авлаа. 🌍📚
Энэхүү өндөр амжилт нь түүний тууштай хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр, мөн багш нарын зөв чиглүүлэлт, дэмжлэгийн үр дүн юм. 👏👩🏫
Сурагчдаа олон улсын түвшинд бэлтгэн хөгжүүлж буй манай сургуулийн бахархал болсон Эрхэмдээ цаашдын сурлага, их сургуулийн зорилгод нь өндөр амжилт хүсье! 🚀✨
#Бахархал #12рАнги #СурагчдынАмжилт
06/05/2026
📢СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАХ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ
🎀Эрхэм эцэг эх, асран хамгаалагч та бүхнийг "Монтэ Роза Кибер" сургуулийн НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ хүрэлцэн ирэхийг урьж байна.
ӨДӨРЛӨГТ ХҮРЭЛЦЭН ИРСНЭЭР:
📌Сургуулийн бодлого, хөтөлбөр
📌Дотоод орчин, үйлчилгээ
📌Хичээлээс гадуурх дугуйлан, хөгжүүлэх хөтөлбөр
📌Багш нарын танилцуулга
📌Элсэлтийн бүртгэл, мэдээлэл
📌Сургалтын төлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана.
ХЭЗЭЭ:
📆2026 оны 05 сарын 09-ний Бямба гарагт
⏰10:00 цагаас 16:00 цаг хүртэл
☎️ Утас: 88044558, 94275005, 95275005
Хаяг: Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Наадамчдын зам, Вива Ситигийн гудамж, 24-р хороо (Хүннү Моллын баруун хойно)
#НээлттэйӨдөрлөг #СургуультайТанилцах #Элсэлт
29/04/2026
🏀🏐 Спорт заал түрээслүүлнэ
Таны баг хамт олон, найз нөхөд, байгууллагын хамт олон тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилтаа тав тухтай орчинд зохион байгуулаарай.
✅ Сагсан бөмбөг
✅ Гар бөмбөг
✅ Багийн бэлтгэл сургуулилт
✅ Нөхөрсөг тоглолт, тэмцээн
✅ Цэвэрхэн, тохилог заал
📍 Хаяг: ХУД 24-р хороо, Вива Ситигийн гудамж, Хүннү Моллын баруун талд Monte Rosa Cyber сургууль
📞 Захиалга, мэдээлэл: 9527-5005
⏰ Цагийн хуваарь хурдан дүүрдэг тул хүссэн цагаа урьдчилан захиалаарай!
🔥 Эрч хүчтэй тоглолт, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын зөв сонголтоо өнөөдрөөс эхлүүлээрэй.
20/04/2026
🎓 Ирээдүйн мэргэжлээ тодорхойлох аялал — Гоёл Кашмер ХХК-д
Монтэ Роза сургуулийн Кибер салбарын ахлах ангийн сурагчид 2026 оны 4-р сарын 16-ны өдөр Гоёл Кашмер ХХК-тай хамтын ажиллагааны хүрээнд тус компанийн үйл ажиллагаатай танилцах аялалд амжилттай оролцлоо.
Энэхүү аяллын гол зорилго нь сурагчдад үндэсний үйлдвэрлэгч томоохон компанийн бодит үйл ажиллагааг таниулах, мөн ирээдүйн мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэсэн юм.
Аялал Гоёл Кашмер ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Ариунзулын халуун дотно хүлээн авалтаар эхэлж, компанийн түүх, хөгжлийн замнал, үйлдвэрлэлийн үе шат, байгууллагын бүтэц, мэргэжил бүрийн онцлогийн талаар дэлгэрэнгүй танилцуулгаар үргэлжиллээ.
Мөн Тогтвортой хөгжлийн хэлтсийн дарга Г.Мөнхчимэг сурагчидтай уулзаж, ажилд авах сонгон шалгаруулалт, ур чадварын ач холбогдол, ирээдүйд эрэлттэй мэргэжлүүдийн талаар сонирхолтой яриа өрнүүлэв.
Сурагчид үйлдвэрлэлийн орчинтой биечлэн танилцаж, ажилтан бүрийн ажлын байрны онцлог, үүрэг хариуцлагыг бодитоор харж, асуулт хариултын идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
✨ Энэхүү танилцах аяллын үр дүнд сурагчид:
Үйлдвэрлэлийн бодит орчныг ойлгож
Ноолууран бүтээгдэхүүн хэрхэн бүтдэг талаар мэдлэгтэй болж
Өөрсдийн ирээдүйн мэргэжлийн сонголтоо илүү тодорхой харж эхэлсэн байна
Зарим сурагчид сонгосон мэргэжлээ дахин тунгааж, зарим нь өөрийн хүсэл сонирхлоо баталгаажуулж, харин зарим нь шинэ зорилго, мөрөөдөлтэй болж буйгаа илэрхийллээ.
🤝 Гоёл Кашмер ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.
16/04/2026
✨ CAREER DAY – FIELD TRIP 2026
Ирээдүйгээ өнөөдрөөс эхлэн төлөвлөе!
Ахлах ангийн сурагчдад зориулсан
мэргэжил сонголтын бодит туршлагад суурилсан өдөрлөг
🔍 Та юу олж авах вэ?
✔️ Өөрийн сонирхсон мэргэжлээ бодитоор танин мэдэх
✔️ Үндэсний үйлдвэрлэгч, компаниудтай танилцах
✔️ Салбарын мэргэжилтнүүдтэй уулзах
✔️ Мэргэжлийн давуу болон сул талыг ойлгон, зөв сонголтоо хийхэд туслах
✔️ Ирээдүйн зорилгоо тодорхойлох
🏭 Төрөл бүрийн салбарын байгууллагуудтай танилцах боломж
💡 Tech & Innovation
🧪 STEM & Healthcare
⚙️ Production & Manufacturing
📅 Хэзээ: 2026 оны 4 сар
👩🎓 Хэн: 10–12-р ангийн сурагчид
🚀 Сонирхлоо нээж, ирээдүйгээ бүтээх боломжийг бүү алдаарай!
Monte Rosa Cyber School
Ирээдүйд бэлтгэх зөв орчин
✨ Таны хүүхэд
зөвхөн хичээлдээ сайн байхаас гадна амьдралд хэрэгтэй чадваруудыг бодитоор эзэмшинэ.
Спорт өрөлтийн дугуйлангаар дамжуулан сурагчид
✔ Хурдан сэтгэх
✔ Тэвчээртэй байх
✔ Өөрийгөө сорих
✔ Төвлөрөл, анхаарлаа удирдах
✔ Багаар ажиллах чадвараа хөгжүүлж байна
Энэ бүхэн нь зөвхөн тоглоом биш —
ирээдүйд хэрэгтэй чухал чадваруудын эхлэл юм.
📍 Монтэ Роза Кибер сургууль
Ирээдүйд бэлтгэх, зөв орчин 🌱
13/04/2026
🎒 БЭЛТГЭЛ АНГИЙН 2-Р ЭЭЛЖИЙН ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ!
Таны хүүхэд сургуульд бэлэн үү?
Манай бэлтгэл ангид суралцсанаар:
🔤 Үг, үсэг
35 үсгийг бүрэн нүдэлж, 1–2 үетэй үгийг уншиж сурна
👉 Манай бэлтгэл ангийн хамгийн том давуу тал!
🔢 Тоо тоолол
Дүрс таних, цифр нүдлэх, нэмэх, хасах, жиших, харьцуулах чадвар эзэмшинэ
🗣 Хэл яриа, зурлага
Анхаарал төвлөрөл сайжирч, хэл яриа хөгжнө
🇬🇧 Англи хэл
Тоглоомын аргаар сонирхолтой, ойлгомжтой суралцана
🎨 Арт дизайн
Сэтгэхүй хөгжиж, гарын жижиг булчин бэхжинэ
🏃♂️ Биеийн тамир
Дасгал хөдөлгөөн хийж, комманд биелүүлж сурна
🎹 Дуу хөгжим
Пионика хөгжмөөр 1–2 ая тоглож сурна
📅 Хичээл эхлэх: 4-р сарын 20
⏳ Үргэлжлэх хугацаа: 3 долоо хоног
💰 Төлбөр: 630,000₮
🔗 Бүртгэл: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc3kn6rjkqCGISIa9qkNYX7P1dVIe8cQOuFFV8Gty6wsqrY0A/viewform?usp=dialog
🏫 МАНАЙ СУРГУУЛИЙН ДАВУУ ТАЛ
📚 Монгол улсын цөм хөтөлбөр
🎓 Олон улсын хөтөлбөр
🧠 SEEL сэтгэлзүйн хөтөлбөр
💻 IT & программчлал
📖 1–2 сарын дотор уншиж сургах тусгай аргачлал
🌱 Тогтвортой хөгжлийн боловсрол
🌍 Англи + Япон + (шинэ) Солонгос хэл
📍 Хаяг:
ХУД, 24-р хороо, Наадамчдын зам Виви Сити гудамж
(Яармаг, Хүннү Моллын баруун хойно)
📞 Холбоо барих:
88044558 | 94275005 | 95275005
✨ Хүүхдээ зөв эхлэлтэй болгоорой!
#1рАнгийнЭлсэлт #БэлтгэлАнги #ХувийнСургууль #Яармаг #ХурданУншуулах #АнглиХэл #ЯпонХэл #СолонгосХэл
07/04/2026
🎓Monte Rosa Cyber сургууль Кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэгч албан ёсны төв боллоо. 🌍
Энэхүү эрхийг авснаар манай сургууль нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн, сурагчийн мэдлэг, ур чадварыг цогцоор нь хөгжүүлэх олон улсын жишиг хөтөлбөрийг сургалтын үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна.
🌍 ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ
Кембрижийн хөтөлбөр нь сурагчдад:
🔹 Англи хэл дээр гүнзгийрүүлсэн академик мэдлэг олгох
🔹 Шүүмжлэлт болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх
🔹 Судалгаа хийх, асуудал шийдвэрлэх чадварыг төлөвшүүлэх
🔹 Бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэх дадлыг бий болгох
🔹 Шинийг санаачлагч, багаар ажиллах чадвар
🔹 Олон улсын шалгалт, үнэлгээнд бэлтгэх
🔹 Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад элсэн суралцах боломжийг нээх
🏫 МАНАЙ ЗОРИЛГО
Бид сурагч бүрийг:
өөртөө итгэлтэй, мэдлэг чадвартай, дэлхийн иргэн болж төлөвшихөд нь дэмжихийг зорьдог.
Monte Rosa Cyber сургууль нь дотоодын чанартай боловсролыг олон улсын стандартад нийцүүлэн ирээдүйн манлайлагчдыг бэлтгэж байна.
🚀 УРИАЛГА
Өнөөдрийн зөв сонголт — Ирээдүйн амжилтын эхлэл
Click here to claim your Sponsored Listing.
Website
Address
Хан-Уул дүүрэг 4-р хороо, Яармаг Наадамчдын зам, Хүннү Молл төвийн баруун хойно
Ulaanbaatar